Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/321

 

 

  2023         09             01                                  2023/ШЦТ/321

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 2325000000324 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын нутаг дэвсгэрт “А” хүнсний дэлгүүрт хохирогч С.Сг худалдан авалт хийж байх үед куртикнийх нь халааснаас нь Самсунг А52 загварын гар утас болон Хаан банкны виза карт, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 0 дугаартай харилцах данснаас 322,350 төгрөгөөр эд зүйл худалдан авч нийт 872,350 хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Б.Огийн мэдүүлсэн: Би тэр үед согтуу байсан. Дэлгүүр орсноо санахгүй байгаа. Тэгээд архи ууж байгаад тараад явсан. С гэж хүн өглөө нь эхнэртэйгээ ирж уулзсан. Утсыг нь яаснаа мэдэхгүй. С гэж хүнтэй өөртэй нь хамт явж дэлгүүрээс юм авч байсан. А дэлгүүрийн О эгчид утсыг өгч байсан, буцаад авснаа санахгүй. Виза картыг хэзээ авснаа санахгүй. Мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэх мэдүүлэг,

    

        Эрүүгийн 2325000000324 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

            -хохирогч С.Сгийн эзэмшлийн 0 дугаар ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 03-р тал/

-“А” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/

-Эд мөрийн баримтаар “А” хүнсний дэлгүүр гэсэн бичиглэлтэй хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-р тал/

-хохирогч С.Сгийн мэдүүлсэн:.. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний би гэртээ байж байгаад гэрийн ойролцоо байх Б нэртэй хүнсний дэлгүүрийн АТМ орж бэлнээр 100.000 төгрөг аваад тэндээс гараад явж байтал А дэлгүүрийн доод талын автобусны буудал дээр 4 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүс сууж байсан. Би хажуугаар нь өнгөрөөд явтал надаас нэг залуу нь тамхи байна уу? гэж надаас гуйсан би халаасА байсан тамхинаас өгөөд байж байтал надаас архи аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь би А дэлгүүрээс эмэгтэйг нь дагуулаад нэг шил 0.5л хараа архи авч өгөөд байж байтал хамт байсан эмэгтэй нь миний куртикний халаасА байсан гар утсыг маань авчихсан байсан. Би миний утас байхгүй байна гэж хэлтэл уг танихгүй эмэгтэй нь аваад зугтчихсан юм. Тухайн үед би согтуу байсан болохоор халааснаас гар утас авсныг нь би мэдээгүй юм. Нэг залуу нэг эмэгтэй хоёр намайг дагаад орсон юм. Би баруун талын куртикний халааснаас гар утсаа гаргаж ирээд виза картаа уншуулсан юм. Тэгээд буцаад халаасАаа хийсэн. Тэгээд гараад хэсэг зогсож байтал гар утас карт маань алга болчихсон байсан. Миний баруун талд эмэгтэй хүн явж байгаад согтуугаар маань далимдуулаад миний гар утсыг халааснаас маань авчихсан байсан. Би ороод худалдагчид нь кодоо хэлсэн тухайн үед миний картын кодыг мэдчихсэн байх. Миний дансА 350.000 төгрөг байсан. Тэгээд тэр хүмүүс уншуулан худалдан авалт хийж үлдэгдэл 9000 төгрөг үлдсэн байсан…Тэгээд виза картаа уншуулчихаад дэлгүүрээс гараад архиа нөгөө эмэгтэйд өгчихөөд нөгөө залуучууд дээр очоод зогсож байхад цагаан өнгийн улсын дугаар маркийг нь мэдэхгүй машин ирж зогсоод нөгөө залуучууд бүгд суугаад хөдлөөд явчихсан. Тэр хүмүүсийг явсаны дараа халаасаа тэмтрээд үзсэн чинь миний гар утас, виза карт, халаасА бэлнээр байсан 100.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би нөгөө машин хөдөлсөн чигт араас нь явганаар алхаад гэртээ харьчихаад буцаад эхнэрээ дагуулаад “А” дэлгүүр дээр очоод нөгөө эмэгтэй 4 залууг орж ирсэн эсэхийг асууж сураглахдаа дэлгүүрийн худалдагч нь “нөгөө эмэгтэй нь нэг залуугийн хамтаар орж ирээд гар утас, виза карт, бэлнээр 40.000 төгрөг зэргийг түр хадгалж бай гэж хэлээд үлдээсэн” гэж хэлж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хАсан юм. Би визагаа гар утасныхаа хавтасны дотор талын хэсэгт хийгээд гар утсаа өмднийхөө баруун талын халаасА хийчихсэн байсан. Намайг гар утасныхаа хавтсА виза картаа хийгээд гар утасаа хапаасАаа хийх үед хажууд тэр танихгүй эмэгтэй эогсож байсан, өөр хүн байгаагүй. Би урьд өмнөх өдөр нь нилээд уугаад тэр өдөр шартсан байдалтай байсан бөгөөд дэлгүүрээс 1 ширхэг 0,33 литрийн савалгаатай “Хараа” нэртэй архи нэгийг авч явж байгаад нөгөө залуучуудтай таараад хувааж уусан. Тухайн үед нээх их соггтсон зүйл байгаагүй болсон асуудлыг бүрэн гүйцэт санаж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13-15-р тал/

- гэрч Е.Ажингийн мэдүүлсэн...Б.О нь манай “А” хүнсний дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдэг. Архины хамааралтай эмэгтэй учир таньж мэддэг. Сүүлд миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын эхэн үед нэг эрэгтэй хүн гар утас болон бэлэн мөнгө, виза картА байсан бэлэн мөнгийг минь хүртэл хулгайлчихлаа гэж орж ирэн манай “А” хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүн хамт үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2 цагийн орчимд Б.О нь манай ээж Б.Оыг ажиллаж байх үед орж ирэн гар утсыг өгч хадгалуулъя гэж хэлээд бэлэн мөнгөөр архи худалдан аваад гарч байсан. Тэгээд удалгүй эргэж орж ирээд гар утсыг ээжээс аваад гарч байсан. Яагаад ямар зорилгоор гар утас ээжид өгөх болсонг мэдэхгүй байна. Ээжээс асуухад  хадгалуулъя л гэж хэлсэн гэсэн. Банкны виза картаар ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байсан. Тухайн бичлэгийг бусад гар утас ээжид өгч байх үеийн бичлэгийг хэрэгтэй байж магадгүй гэж бодоод хадгалаж байсан таньд хүлээлгэж өгье.. гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ОРХ/6673 дугаартай ... Самсунг А52 загварын гар утас-450,000 төгрөг гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 22-25-р тал/

-Шүүгдэгч Б.Огийн сэжигтнээр мэдүүлсэн... Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын нутаг дэвсгэрт “А” дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр би С эгч, Б ах тэгээд танихгүй хэдэн хүмүүс байсан. Тэгээд уг залуутай таараад бид нарт архи авч өгсөн юм, яг хэдэн шил гэдгийг нь сайн санахгүй байна.Эхлээд би гар утасны эзэн болох С.С, Жагаа эгч бид гурав орж 2 шил архи авсан юм. Тэрийгээ С.С, Жагаа эгч би тэгээд нэг танихгүй залуу бид 4 хамт уусан. Тэгээд бид нарыг хамт явж архи ууя би та нарыг дайлна гэж хэлээд надад гар утсаа өгөөд дэлгүүрт ороод барьцаА үлдээгээд 3 шил архи авчих гэж хэлсэн. Тэгээд цаашаа яг юу болсон талаар сайн санахгүй байгаад байна. Ямар ч байсан гар утсыг нь би дэлгүүрт барьцаА үлдээсэн тэрийг л санаж байна. Тэгээд уг өдрийн орой би гар утсыг Наранбулаг гэх дэлгүүр лүү ороод барьцаА үлдээгээд архи дарс ойр зуурын зүйл авсанаа санаж байна. Тухайн дэлгүүр рүү надад виза картаа өгөөд кодоо хэлээд оруулсан юм. Тэгээд картыг нь би өөрт нь эргүүлээд өгсөн санагдаж байна. Надад ямар ч хамаагүй дэлгүүрт ороод архи аваад миний утсыг маань барьцаА үлдээчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би “А” дэлгүүр лүү ороод тавьсан санагдаж байна. Хамт явж байсан надад гар утсаа өгөөд миний гар утсыг аваад ор би арыг нь даана гэж хэлэхээр нь би ороод гар утсыг нь тавьсан юм. Картаар нь тухайн үед маш их гүйлгээ хийсэн надад виза картаа ашигла гэж хэлээд өгөөд байсан өөрөө ч байсан дэлгүүрээс картаа уншуулаад зөндөө архи авч уугаад л байсан.... Тухайн өдөр би хэн хэн гэдэг хүнтэй явж байсан гэдгээ санахгүй байна ямар ч байсан би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн нутэг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” дэлгүүрийн хажуу талд хэсэг нэрийг нь мэдэхгүй хүмүүсийн хамт архи уусан байдалтай сууж байсан чинь хохирогч гээд байгаа С бид нар дээр ирж хамт архи уухаар болж өөрөө “А” дэлгүүр лүү ганцаараа орж архи аван гарч ирсэн бөгөөд уг зрхийг бүгд хуваэн уусан. Тэгээд архи дуусахад С бид хоёр “А” дэлгүүрээс замын эсрэг талд байдаг “А” Хүнсний дэлгүүр лүү хамтдаа ороход Сэнгзравцзн архи худалдан авсан, хэрхэн яаж юугаар худалдан авалт хийсэнг би санахгүй байна. Дэлгүүрээс гарч үргэлжлүүлэн архийг бид нар хуваан ууж дуусгахад С надад өөрийнх.өө гар утсыг өгч гар утсыг барьцаалаад архи болоч идэх хүнсний зүйлс аваад ир гэж хэлэхээр нь би хүнсний дэлгүүр лүү орж худалдагчид гар утсыг өгч архи болон идэх зүйлс авсан, би ямар загзарын гар утас болон юу гэдэг нэртзй дэпгүүр лүү орсон гэдгээ санахгүй байна, тухайн үед архи их уусан байсан Тэгээд архи ууж байсан газрын хажуу талын хашаА хэрэг гарсан юм уу гэмээр цагдаа болон эмнэлгийн машин ирэхээр нь бид нар таран явцгаасан. Ийм л асуудап болсон. Тэрнээс би хэн нэгний гар утас болон виза картыг хулгайлан авч виза картнаас. нь мөнгө авсан үйлдэл байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 30-40-р тал/

-0 дугаарын ХААН банкны АТМ024 гүйлгээ хийж буй хүний зураг /хх-ийн 60-62-р тал/

-Орхон аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-73-р тал/

-Орхон аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-76-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “...700,000 төгрөгний торгох ялаар шийтгүүлсэн Б овогтой Од /НШ830330162/ холбогдох шийтгэх тогтоол 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тус газарт ирээгүй байна” гэх албан бичиг зэргийг нотлох баимтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.О нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр архидан согтуурсан үедээ үл таних С.Сг архи аваад өг гэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрт дагаж орон, хохирогч С.Сг худалдан авалт хийж байх үед куртикнийх нь халааснаас нь Самсунг А52 загварын гар утас болон Хаан банкны виза карт, бэлэн 100,000 төгрөгийг нууцаар авч, улмаар хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 0 дугаартай харилцах данснаас картаар нь гүйлгээ хийж  322,350 төгрөгөөр эд зүйл худалдан авч нийт 872,350 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 0 дугаар ХААН банкны депозит дансны хуулга, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Огийн үйлдлийн улмаас С.Сд нийт 872,350 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч С.Сгийн... Би хажуугаар нь өнгөрөөд явтал надаас нэг залуу нь тамхи байна уу? гэж гуйсан. Би халаасА байсан тамхинаас өгөөд байж байтал надаас архи аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь би А дэлгүүрээс эмэгтэйг нь дагуулаад нэг шил 0.5л хараа архи авч өгөөд байж байтал хамт байсан эмэгтэй нь миний күртикны халаасА байсан гар утсыг маань авчихсан байсан би миний утас байхгүй байна гэж хэлтэл уг танихгүй эмэгтэй нь аваад зугтчихсан юм. Тухайн үед би согтуу байсан болохоор халааснаас гар утас авсныг нь би мэдээгүй юм... гэх мэдүүлэг, гэрч Е.Ажингийн мэдүүлсэн...Б.О нь манай “А” хүнсний дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдэг. Архины хамааралтай эмэгтэй учир таньж мэддэг. Сүүлд миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын эхэн үед нэг эрэгтэй хүн гар утас болон бэлэн мөнгө, виза картА байсан бэлэн мөнгийг минь хүртэл хулгайлчихлаа гэж орж ирэн манай “А” хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүн хамт үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2 цагийн орчимд Б.О нь манай ээж Б.Оыг ажиллаж байх үед орж ирэн гар утсыг өгч хадгалуулъя гэж хэлээд бэлэн мөнгөөр архи худалдан аваад гарч байсан. Тэгээд удалгүй эргэж орж ирээд гар утсыг ээжээс аваад гарч байсан.гэх мэдүүлэг,  хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Б.Огийн хохирогч С.Сгийн гар утас, виза картыг авч хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

   Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаА улсын яллагч: Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 872,350 төгрөг гаргуулан хохирогчид олгох гэж,

-Шүүгдэгч шүүх хуралдаА өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би их согтуу байсан, санаатай хийгээгүй. Хохирол төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

 2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн ба ялаа эдлэж эхлээгүй байх тул хуульд заасан журмаар ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Өмнөх тогтоолыг хүчингүй болгож 3 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гарахыг хязгаарлах саналтай гэж,

шүүгдэгч: ялын талаар саналгүй гэжээ.

Шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхэд өмнөх тогтоолын хүчингүй болгохгүй бөгөөд ялыг Эрүүгийн хуулийн 6.9, 6.8 дугаар зүйлд заасан журмыг баримтлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон /46 хоног/ хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Сд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 872,350 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь 21 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор заалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бы Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 46 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 01 сар 16 хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан 1 жил 01 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огээс 872,350 төгрөг гаргуулан хохирогч С.С /, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргшуйт багийн .... тоот/-д олгуулсугай.

          7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэг хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ