| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/04918/и |
| Дугаар | 1459 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 1459
| 2020 04 28 | 101/ШШ2020/01459 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Г
Хариуцагч: Г нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 59,288,810.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн болон 36,000,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч Н, хариуцагч Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч А, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Г, Гнар манай банктай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зориулалтаар авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ... тоот хаягт байрлах 34.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан.
Хариуцагч нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 4,469,617.37 төгрөг, зээлийн хүүнд 5,510,135.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүн 4,222.98 төгрөг, нийт 9,983,976.00 төгрөгийг тус тус төлсөн. Гэвч өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 45,530,382.63 төгрөг, зээлийн хүү 12,165,216.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,581,910.35 төгрөг болон нотариатын зардал 11,300.00 төгрөг, нийт 59,288,810.00 төгрөг болсныг хариуцагч нараас нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.
Бид, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эх үүсвэр хүсэх тухай албан бичгийг Хөгжлийн банкинд хүргүүлж, тус банкнаас 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нарт олгох 50,000,000.00 төгрөгийг бусад төслийн эх үүсвэрийн хамт шилжүүлсэн. Монгол Улсын хөгжлийн банк болон Х ХХК нарын хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээнд зээл олгохтой холбоотойгоор гэрээний 2.1-т Хөгжлийн банк зээлдэгчид дараах нөхцөлөөр зээлийг олгоно, 2.1.10 зээл олгох, 2.1.10-д зээлдэгч банк уг мэдэгдлийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчтэй дэд зээл олгох, гэрээ болон холбогдох барьцаа, баталгааны гэрээг байгуулан, зохих газруудад бүртгүүлж, Хөгжлийн банкинд ирүүлснээр тухай бүр зээлийг олгоно, мөн 2.1.10 е-д Хөгжлийн банк нь зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцно, 2.1.10 f-д зээлдэгч банк нь Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын дагуу ажлын 3 хоногийн дотор дэд зээлдэгчийн дансанд шилжүүлэх ба дэд зээлийг олгосноос хойш ажлын 5 хоногийн дотор дэд зээл олгосныг нотлох дансны хуулгыг Хөгжлийн банкинд хүргүүлнэ, 3.1.3-т зээлдэгч зээл олгохоос өмнө дэд зээл олгох эцсийн шийдвэр дэд зээлийн эх үүсвэр шилжүүлэн авах албан хүсэлт, хавсралт 1-ийг бүрдүүлэх ба төсөл хэрэгжүүлэгчтэй дэд зээл олгох гэрээ болон холбогдох барьцаа, баталгааны гэрээг байгуулан, зохих газруудад бүртгүүлэн ирүүлсэн байна гэж тус тус заасан.
Мөн зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн гэрээнд Хөгжлийн банкнаас зээлийн эх үүсвэр банкинд шилжиж ирж, зээлдэгчийн ... тоот дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байдаг. Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт орсон тохиолдолд зээлийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд уг банкнаас санхүүжилт албан бичгийг явуулснаас хойш бүтэн 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа орж ирсэн тул зээлийн гэрээнд дурдсан дансанд 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн.
Иймээс зээл олголт удааширсан нь Хөгжлийн банкнаас шалтгаалсан зүйл болсон. Түүнчлэн хариуцагчийн зээлийг яагаад 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр олгосон талаар салбар нэгжээс тодруулахад хариуцагч өөрөө банкинд ирж зээл авах баримтад гарын үсэг зурж, зээл олгохыг хүсээгүй гэсэн тайлбар өгсөн. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.11-т зээлдэгчийн үйл ажиллагаанд орсон дараах өөрчлөлтийг банкинд ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэх гээд 4.2.11.3-д үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэж заасан байхад уг үүргээ зээлдэгч нар биелүүлээгүй, банкинд хандаж ямар нэгэн байдлаар бизнес нь доголдсон, эрсдэлтэй нөхцөл байдалд орсон гэдгээ бичгээр мэдэгдэж, хүсэлт гаргаагүй.
Хэрэв хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар бидэнд мэдэгдсэн бол зээл олголтыг түр хугацаанд зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах боломж байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч түрээслэх талбайгаа алдсан талаар банкинд мэдэгдсэн бол банк нь зээл олголт хийхгүй, бизнесээ явуулах таатай нөхцөл бүрдэх хүртэл түр хугацаанд хүлээх байсан. Гэтэл хариуцагч Г нь бизнесийн тооцоо судалгаа байхгүй, түрээсийн төлбөр нь бизнесийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар ямар ч судалгаа хийгээгүй, өндөр дүнтэй түрээсийн талбай сонгосон нь өөрөө өөрийнхөө бизнесийг дампууруулсан гэж үзэхээр харагдаж байна.
Иймд, хариуцагч Гын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид, үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байх тул энэ талаар маргахгүй, харин сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлж 50,000,000.00 төгрөгийг шилжүүлснээс зээлдэгч тал өндөр үнэтэй түрээсийн гэрээг бусадтай байгуулж, 36,000,000.00 төгрөгөөр хохирсон гэсэн тайлбараа дэмжиж байна.
Иргэний хуулийн 203 дугаар зүйлд гуравдагч этгээдэд ашигтай гэрээний талаар зохицуулсан байдаг. Талуудын байгуулсан зээлийн гэрээний үндэслэл болсон дамжуулан зээлдүүлэх гэрээ нь хариуцагч нарт ашигтай гэрээ юм. Учир нь, тус гэрээнд зааснаар хариуцагч Г, Гнарт олгох зээлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор зээлдэгчид өгөх ёстой байтал нэхэмжлэгч нь 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн.
Энэ талаар дамжуулан зээлдэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4-т тодорхой заасан байна. Хариуцагч нар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр П-тэй түрээсийн гэрээ байгуулж, Улаанбаатар хот, ... тоот хаягт байрлах 19 м.кв талбайтай өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай сарын 2,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байсан.
Тус гэрээнд талууд түрээсийн төлбөрийг төлсөн байх нөхцөлийн дагуу түрээсийн зүйлийг 2015 оны******* дүгээр сарын 01-ний өдрийн дотор хүлээн авахаар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийг хугацаандаа шилжүүлээгүйгээс шалтгаалан тухайн гэрээг цуцалсан. Ингээд хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э түрээсийн гэрээ байгуулж, ... тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай сарын 5,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр болсон.
Үүнээс болж хариуцагч Гт 36,000,000.00 төгрөгийг хохирол учирсан, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн бөгөөд хэт өндөр түрээсийн төлбөрөөс улбаалан төсөл зохих ёсоор хэрэгжиж чадаагүй. Нэхэмжлэгч нь зээлийг олгосны дараагаар зээлдэгч нарыг үйл ажиллагаагаа яаралтай эхлүүл гэж шахалт үзүүлсэн учраас гарцаагүй байдлаар Э түрээсийн гэрээ байгуулсан.
Бид, нэгэнт тус зээлийг хүлээн авсан болохоор буцааж өгөх буюу татгалзах эрх байгаагүй, үүнийг банкны ажилтнууд мэдэж байсан, хэрэв банк зээлийг хугацаандаа олгосон бол түрээсийн төлбөрт 3,000,000.00 төгрөгийг төлөх нөхцөл үүсэхгүй байсан.
Иймд, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч Г хохирсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Г, Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,288,810.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Гоос нэхэмжлэгч Х ХХК-нд холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс 36,000,000.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан /х.х-ийн 59-62 хуудас/.
Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч Г, Гнарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Г, Гнартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 50,000,000.00 төгрөгийг жилийн 9 хувь, сарын 0.75 хувийн хүүтэйгээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар олгожээ /х.х-ийн 14-17 хуудас/.
Түүнчлэн талууд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах 34.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна /х.х-ийн 18, 19, 22 хуудас/.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх зохицуулалттай.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК-ийнхуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “зээл, гадаад, дотоод төлбөр тооцоо...... үйл ажиллагаа явуулах” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ /х.х-ийн 9 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус зааснаар талууд энэ тухай маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.
Тус зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар зээлийг экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих буюу жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч Х ХХК нь 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Г, Гнарын ******* тоот дансанд зээлийн гэрээний зүйл 50,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна /х.х-ийн 23, 27-32 хуудас/.
Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн дугаар зүйлийн.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч Х ХХК-иас нь хариуцагч Г, Гнарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 45,530,382.63 төгрөг, зээлийн хүү 12,165,216.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,581,910.35 төгрөг болон нотариатын зардал 11,300.00 төгрөг, нийт 59,288,810.00 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн.
Гэвч хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч Гын зүгээс нэхэмжлэгч Х ХХК-ийг зээлийн гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлж 50,000,000.00 төгрөгийг 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлснээс улбаалан түүний сарын 2,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирсон гэрээ цуцлагдаж, илүү өндөр үнэтэй буюу сарын 5,000,000.00 төгрөгийн үнэтэй түрээсийн гэрээ байгуулсан, үүнээс болж түрээсийн төлбөрт 36,000,000.00 төгрөгийг төлж хохирсон гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 66 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгоход жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдэд нэхэмжлэгчээр дамжуулан зээл олгохоор шийдвэрлэжээ /х.х-ийн8-95 хуудас/.
Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.21-д зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь төслийг судалж, зээлийг олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.
Ингээд нэхэмжлэгч Х ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкинд зээлдэгч нарт олгох зээлийн эх үүсвэрийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу тус банкинд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нийт 1,872,300,000.00 төгрөгийг шилжүүлсний дараагаар хариуцагч Г, Гнарт 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээний зүйл болох 50,000,000.00 төгрөгийг өгсөн байна /х.х-ийн 97, 109 хуудас/.
Өөрөөр хэлбэл, зохигчид 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсны дараа уг зээлийн санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэхэд нь хүлээн авч, улмаар 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч нарт зээлийг олгожээ.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээнд 50,000,000.00 төгрөгийг хэзээ өгөх талаар тодорхой заагаагүй ба харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2.1-д "Зээл олгох хэлбэр: Хөгжлийн банкнаас зээлийн эх үүсвэр банкинд шилжин ирж, зээлдэгчийн ******* тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч Х ХХК нь дамжуулан зээлдүүлэх гэрээний 5.1.21-д зааснаар 50,000,000.00 төгрөгийг ажлын 3 хоногийн дотор буюу 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэх ёстой байтал 2015 оны******* дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр П-тэй түрээсийн гэрээ байгуулж, ... тоот хаягт байрлах 19 м.кв талбайтай орон сууцыг 6 сарын хугацаатай сарын 2,000,000.00 төгрөгөөр, мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э-тэй түрээсийн гэрээ байгуулж, ... тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай сарын 5,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр тус тус тохирчээ /х.х-ийн 77-79 хуудас/.
Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа түрээслүүлэгч П-тэй байгуулсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйлийг 2015 оны******* дүгээр сарын 01-ний өдөр эхний сарын түрээсийн төлбөрийг төлж, хүлээн авах ёстой байсан боловч нэхэмжлэгч нь зээлийг тус өдрөөс өмнө шилжүүлээгүй учраас тухайн гэрээг цуцлагдсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, нэхэмжлэгч Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар тус компанийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тооцох ба хариуцагч Г, Гнар энэ хуулийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу учирсан хохирлоо нэхэмжилж болно.
Гэтэл хариуцагч Г болон түрээслүүлэгч П нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг талууд чухам ямар үндэслэлээр цуцалсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээслүүлэгч Э-тэй 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг сарын 5,000,000.00 төгрөгөөр түрээслэх гэрээг ямар ч сонголтгүйгээр байгуулах болсон гэх үйлдэлтэй нэхэмжлэгчийн зээлийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн үйлдэл шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Тодруулбал, энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, ................................., гэрээний эрх чөлөө, ...........................зарчимд үндэслэнэ” гэж зааснаар талууд бусад этгээдээс хамаарахгүйгээр хуулийн хүрээнд гэрээ, хэлэлцээрийн агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээслүүлэгч Э-тэй байгуулсан түрээсийн гэрээний харилцааг 2016 оны 10 дугаар сарыг дуустал үргэлжлүүлсэн байна /х.х-ийн 74-76 хуудас/.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч нь дээрх түрээсийн гэрээний харилцааг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийг зээлийг хугацаа хожимдуулж шилжүүлснээс тухайн түрээсийн гэрээг байгуулахаас аргагүй байдалд орсон гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Нөгөө талаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Д кофе” төсөлд тусгагдсанаар түрээсийн зардлыг сарын 3,500,000.00 төгрөгөөр тооцож, эхний 3 сарын төлбөрт 10,500,000.00 төгрөгийг төсөвлөсөн байх боловч үйл ажиллагаа явуулах байршлыг түрээслүүлэгч П-тэйбайгуулсан түрээсийн гэрээний зүйл болох *******,*******,,, тоот хаягт байрлах 19 м.кв талбайтай орон сууцыг бус, харин ... зочид буудлын урд байрлах мухлагийг үйл ажиллагаа явуулах газар гэж төсөлд тусгажээ /х.х-ийн 110-125 хуудас/.
Тодруулбал, хариуцагч Г нь 50,000,000.00 төгрөгийг тодорхой зориулалтаар зээлэхдээ сарын түрээсийн төлбөрийг 2,000,000.00 төгрөгөөр тохирсон гэсэн боловч энэ талаар түүний бичсэн “Д кофе” төсөлд тодорхой тусгагдаагүй, түрээслэх талбайн хэмжээ 281 м.кв талбайгаар нэмэгдэж, түрээсийн зардал даруй 3,000,000.00 төгрөгөөр хэтэрсэн байхад тухайн зээлийг авахыг хойшлуулахгүйгээр 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 08 дугаар сар хүртэл эзэмшиж, үйл ажиллагаа явуулсан нь сайн дурын шинжтэй харилцаа байсан байна.
Иймд, нэхэмжлэгчийг зээлийг шилжүүлэх үүргээ 7 хоног хэтрүүлснээс шалтгаалан хариуцагчид түрээсийн төлбөрт сарын 3,000,000.00 төгрөгийг илүү төлөх үндэслэл болсон гэх тайлбар үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР