Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 52

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батсайханы Сэргэлэнбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013560 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Батсайханы Сэргэлэнбаатар, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Жаргалантын 4 дүгээр гудамж 37 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Урьд 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил тэнсэн хянан харгалзсан,

-2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, УШ93112117 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 4-102 тоотод оршин суух иргэн Н.Баттулгын гэрт нэвтэрч 32 инчийн шарп загварын зурагт, жордан загварын пүүз зэргийг хулгайлсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монел Уул 4-86 тоотод оршин суух иргэн Н.Энхээгийн өвлийн байшинд нэвтэрч 42 инчийн Самсунг загварын зурагт хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Н.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр өглөө 08:00 цагийн үед гэрээсээ эхнэр хүүхдийн хамт гарсан. Тэгээд би ажил дээрээ орой байж байтал эхнэр над руу орой 20 цагийн үед залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ иртэл манай гэрт цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тэгээд гэрээс 32 инчийн шарп загварын зурагт цагаан өнгийн кабелийн удирдлага залгуур, жордан  брендийн эрэгтэй цагаан өнгийн хос пүүз зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан “...Тэгээд бид цагдаад хандаж өргөдөл гомдол өгсөн юм...” гэсэн мэдүүлэг. /хх37-38/,

Хохирогч Н.Энхээ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2 дугаар байранд жижүүрийн ажил хийдэг юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилтай хоночихоод гэртээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өглөө ажлаасаа буугаад өдөр 12 цагийн үед гэртээ ирчихсэн чинь хашааны гадна гүйдэг хаалга хагас онгойсон байдалтай байсан. Тэгээд би хашаандаа ороод  байшингийнхаа хаалгыг түлхүүрдэж  байшиндаа орсон, тэгээд  өрөөнүүдэд орсон чинь том өрөөнд байдаг 42 инчийн зурагт удирдлагын хамт байхгүй байсан. Тэгээд байшин доторх зүйлээ шалгасан  чинь  жижиг өрөөний цонхны тоочин хэсгийг эвдчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн 102 дугаар руу дуудлага өгсөн. Тэгтэл цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн ирж гэрт үзлэг хийгээд танай гэрээс алдагдсан зурагтыг хулгай хийсэн хүнийг барьсан байгаа гэж хэлсэн.  Тэгээд би цагдаад өргөдөл гомдол өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх44-45/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Б.Сэргэлэнбаатар нь 20169 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Шарп загварын 32 инчийн Лед дэлгэцтэй телевизор, удирдлагын хамт манай ломбарданд  бичиг баримт үзүүлж 14 хоногийн хугацаатай 100.000 төгрөгийн зээл авсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-48/,

Хохирогч Н.Энхээгийн өргөдөл /хх-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-20, 21, 22-32/, ломбарданд эд зүйл тавьсан гэрээ /хх16-17/, хохирогч Н.Баттулгын мэдүүлэг /хх37-38/, хохирогч Н.Энхээгийн мэдүүлэг /хх44-45/, иргэний нэхэмжлэгч Б.Батбаатарын мэдүүлэг /хх-48/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 4-102 тоотод оршин суух иргэн Н.Баттулгын гэрт нэвтэрч 32 инчийн шарп загварын зурагт, жордан загварын пүүз зэргийг хулгайлсан болох нь,

мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монел Уул 4-86 тоотод оршин суух иргэн Н.Энхээгийн өвлийн байшинд нэвтэрч 42 инчийн самсунг загварын зурагт хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарыг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Н.Энхээ, иргэний нэхэмжлэгч Б.Батбаатар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул хохирогч Н.Энхээ, иргэний нэхэмжлэгч Б.Батбаатар нарт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогч Н.Баттулгад учирсан 80.000 төгрөгөөр үнэлэгдсэн Жордан пүүзний үнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Баттулгад олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь урьд 2 удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд Анхны бардчилсан сонгууль болож байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа өршөөгдөж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүхээс баривчлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь өөрийн эзэмшлийн ямар нэгэн үл хөдлөх болон, хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.