Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 296

 
  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин М, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Н нарыг эх Д-ын асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т тус тус зааснаар охин М, охин Н нарыг 11 нас хүртэл оршин суугаа газрын тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр төрсөн эцэг Г-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол зохигчдын хэн нэг нь нөгөөдөө хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  71,736.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71,736.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР