Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2022/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын хоорондын газрын маргаан болох “Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн №******* албан шаардлагыг хүчингүй болгох тухай” хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд дээрх захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэж өргөдөл гаргасан байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан байна. Шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус байна.

Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Багийн Иргэдийн Нийтийн Хурал нь дугаар “Өвөлжөө хаваржаа эзэмшүүлэх” тухай тогтоолоор ******* сумын 1 дүгээр багийн “ давааны шар онь” гэх газарт өвөлжөөний зориулалтаар газар олгосон. Иймд би энэ газарт газар ашиглах эрхтэй, зөвшөөрөлтэй учраас малын хашаа барьсан. Гэтэл надад Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар... “та хууль бусаар хашаа барьсан байх тул хашаагаа буулга, буулгахгүй бол 500000 төгрөгөөр торгоно.”... гэсэн албан шаардлага хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Хамгаалалтын газрын Захиргаанаас 2021 оны 12 сарын 06-ны өдрийн “******* сумын хайрхан 1-р багийн иргэн *******эдэвсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч т” гэсэн албан бичгээр “******* сумын 1-р багийн нутаг дахь “ давааны шар онь” гэх газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах хүсэлтээ манайд ирүүлээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-д зааснаар хамгаалалтын захиргааны дарга улсын байцаагчийн актыг хүчингүй болгох эрхгүй байна гэсэн хариуг өгөөд миний өргөдлийг хүлээж аваагүй.

Уг актын улмаас миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн *******эдэвсүрэн нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг эсэхээ мэдэхгүй, албан шаардлагыг гаргахдаа албан ёсоор мэдэгдээгүй талаар дурьдсан байна. Иргэн *******эдэвсүрэнгийн өвөлжөөний маргааны асуудал 2020 онд гарсан бөгөөд 2020 оны 8 дугаар сард ******* сумын байгаль хамгаалагч *******, мэргэжилтэн ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллах явцдаа очиж уулзахад *******эдэвсүрэн гэртээ байгаагүй бөгөөд эхнэрт нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар өвөлжөө, хаваржаа шинээр гаргахад Газар ашиглах талаар мэдээлэл өгч, иргэн *******эдэвсүрэнг аймгийн төвд ажлын газарт ирж уулзахыг хэлсэн боловч огт ирээгүй.

Мөн 2021 оны 10 дугаар сард иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу очиход иргэн *******эдэвсүрэн мөн гэртээ байгаагүй Баянхонгор аймаг явсан гэж эхнэр хэлсэн бөгөөд мэргэжилтэн *******, *******, байгаль хамгаалагч ******* нарын хамт очиж тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар өвөлжөө хаваржаа шинээр гаргах нь хориотой талаар мэдээлэл хийж 10 дугаар сарын 26-ны өдөр аймгийн төвд *******эдэвсүрэнтэй утсаар холбогдон уулзаж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль танилцуулан албан шаардлага өгөх талаар хэлж тэр өдрөө 2 дугаар багт автомашинаа янзалж байхад аваачиж өгөн гарын үсэг зуруулсан бөгөөд тус иргэн хуулийг хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу зөвшөөрөл авсны дараа өвөлжинө гэдгээ хэлсэн бөгөөд энэ жил шинээр гаргасан гэх өвөлжөөнд өвөлжөөгүй.

Мөн байгаль хамгаалагч иргэн *******эдэвсүрэнд хэд хэдэн удаа мэдээлэл хийж гарын үсгээр баталгаажуулсан баримтыг нотолгоо байсаар байтал худал зүйл ярьсан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хэрэгсэхгүй болгож , хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч манай сум нь газар эзэмших, ашиглах талаар өвөлжөө, хаваржааны газрыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, улмаар сумын Засаг даргад уламжлан сумын Засаг дарга зохих шийдвэрийг гаргах эсвэл зохих байгууллагад уламжилдаг. Энэ дагуу багийн нийтийн хурал хуралдаж, сумын удирдлагад хандаж шийдвэрлүүлэхээр тогтсон учраас энэ газарт би газар эзэмшүүлэх, ашиглах эрхтэй гэж үзэж байна. Би энэ газарт газар ашиглах эрхтэй, зөвшөөрөлтэй учраас малын хашаа барьсан. Гэтэл надад Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар... “та хууль бусаар хашаа барьсан байх тул хашаагаа буулга буулгахгүй бол 500000 төгрөгөөр торгоно гэсэн албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.”... гэж маргаж байна.

3. Уг маргаж байгаа газар нь Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газарт хамаарагддаг болох нь Монгол улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар Хангайн нурууны хилийн зааг тогтоох тогтоолын 2 дугаар хавсралтад Дорнод хайрхан /2447,0/ гэсэн хийлийн зааг гэж зааснаар, ******* сумын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийн зургаар тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал нь дугаар “Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх” тухай ******* сумын 1 дүгээр багийн “ давааны шар онь” гэх газарт нэхэмжлэгчид өвөлжөөний зориулалтаар газар олгох тухай тогтоол гаргасан байна. Багийн Иргэдийн Нийтийн Хурал нь газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрхгүй бөгөөд хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн захиргааны акт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн... “маргаж буй газарт, газар ашиглахаар сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч одоогоор газар ашиглуулах талаар захирамж гаргаж шийдвэрлээгүй” гэсэн тайлбар, хариуцагчийн ...“тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд зааснаар маргаж буй газарт нэхэмжлэгчид газар ашиглуулах талаар захирамж гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч, тусгай хамгаалалтын газар болон миний бие гурвалсан гэрээ байгуулаагүй, газар ашиглуулах талаар гэрчилгээ олгоогүй болно”... гэсэн тайлбар, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ******* сумын “Өргөдөл гомдлын бүргэл”-ийн дэвтэр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс ирсэн өргөдлийг 111 дугаарт бүртгэн, 11 сарын 22-нд газрын даамалд шилжүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дугаар гэрээ байгуулсны дараа газар ашиглах тухай заалттай тул засаг дарга дангаар шийдвэрлэх боломжгүй байна”... гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчийг маргаж буй “ давааны шар онь” гэх газрын хууль ёсны ашиглагч гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

4. Нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалтын газар, нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.10-д зааснаар...“Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрыг тогтооно”...,33 дугаар зүйлийн 33.1-д...“Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”..., 36 дугаар зүйлийн 36.1-д ... “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”... ,37 дугаар зүйлийн 37.1-д...” Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”...гэсэн заалтуудыг зөрчиж, газар ашиглах тухай хүсэлтийг хуульд нийцүүлж гаргаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газар ашиглах гэрчилгээгүйгээр Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газарт хашаа барьсан нь буруу байна.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан “бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг, Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газар болох “ давааны шар онь” гэх газарт өвөлжөөний зориулалтаар газарт, газар ашиглах эрхгүй этгээд байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалтын газар, нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ