| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0335/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/346 |
| Огноо | 2023-09-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/346
2023 09 25 2023/ШЦТ/346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Соёлзул, Э.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч Б.А, өсвөр насны шүүгдэгч С.М, Э.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, С.М, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2325002580398 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.А, С.М, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл” худалдааны төвийн цахим тоглоомын газраас “Эрдэнэт гар утасны зар” гэх фейсбүүк хаягт “Айфонь X” загварын гар утас зарна гэж хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Гд таксигаар явууллаа гэж хуурч Хаан банкны 5057824302 дугаартай Ж.Бын данс руу 405,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
-Өсвөр насны яллагдагч Б.А, С.М нар нь үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд байх 5 дугаар сургуулийн орчмоос “Эрдэнэт зар” гэх фейсбүүк зарын группт “Самсунг А53” загварын гар утас зарна гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Ныг гар утсаа Булган аймгаас таксинд хийж явууллаа гэж хуурч Хаан банкны 0 дугаартай Ж.Б эзэмшигчтэй данс руу 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Аийн мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгч С.Мгийн мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгч Э.Гы мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сын мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн мэдүүлсэн: Ажил гэж завгүй байгаад хүүхэддээ анхаарлаа сулруулсан байна гэх мэдүүлэг
- шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Соёл-Эрдэний мэдүүлсэн: Ийм зүйл болсонд харамсаж байна. Хүүхэддээ анхаарлаа сулрууллаа. Цаашид их анхаарах болно гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2325002580398 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудын шинжлэн судалсан:
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5-6-р тал/
-Хаан банкны 5098154213, 0 дугаартай Ж.Бын эзэмшлийн данс, мөн Төрийн банкны 131101862298 дугаартай дансны харилцагчийн хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 7-37-р тал/
-хохирогч Ц.Нын мэдүүлсэн... 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонорхайрхан худалдааны төвийн 2 давхарт гар утасны лангуун дээр байхдаа Bat Tulgaa гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй Самсунг Галакси А53 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь тухайн фэйсбүүк хаягтай хүнтэй чатаар харилцсан юм. Тэгээд тухайн хүнээс өгсөн Хаан банкны 0 дугаартай данс руу 300.000 төгрөгийг өөрийн ашигладаг Хаан банкны 5098154213 дугаартай данснаас 9771161 гэсэн утгаар шилжүүлсэн юм. Тэгсэн Булган аймгаас унаанд тавьж явуулна гэж байснаа фэйсбүүк хаягаа блок хийгээд алга болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандсан юм. Дээрх фэйсбүүк хаягаар зурвас бичиж харилцсан бөгөөд 90047404 утаснаас 20 орчим насны эрэгтэй хүн таксины жолоочийн утас гэж ярьсан мессежээр дансны дугаар явуулсан юм. Надад өөр нэмж хэлэх зүйл, байхгүй. Залилуулсан 300.000 төгрөгөө буцааж авмаар байна гэх мэдүүлэг /1-р рхх-ийн 40-41-р тал/
-шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн: . 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13-14 цагийн үед Мтэй 5 дугаар сургуулийн хажуу талд уулзаад орцны гадна суусан. М бид хоёр Эрдэнэт гэсэн зар дээр байх гар утас зарна гэж тавиад нэг иргэнтэй холбогдож 300,000 төгрөгийг мөн цахим фокер тоглоомын данс руу шилжүүлж авсан, дараа нь миний төрийн банкны данс руу шилжүүлж авсан. М бид хоёр уг мөнгийг хувааж авсан. Тийм хүн танихгүй, уг хүн нь фокер тоглоомын цэнэглэлт хийдэг хүний данс эзэмшигчийн нэр байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хэргээ хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р тал/
-өсвөр насны шүүгдэгч С.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн:. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13-14 цагийн үед найз Атэй 5 дугаар сургуулийн хажуу талд уулзаад орцны гадна суусан. Ингээд А бид хоёр Эрдэнэт гэсэн зар дээр байх гар утас зарна гэж зар тавиад нэг иргэнтэй холбогдож 300,000 төгрөгийг мөн цахим фокер тоглоомын данс руу шилжүүлж авсан. Дараа нь Аийн төрийн банкны данс руу буцааж шилжүүлж авсан. А бид хоёр уг мөнгийг хувааж авсан. Тухайн 300,000 төгрөгийг хэд хэдээр хувааж авсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан хувааж авсан, бас фокер тоглоом тоглосон. Бид нарын цэнэглэлт хийдэг байсан данс эзэмшигчийн нэр нь байна. Дээрх фэйсбүүк хаягийг шинээр нээсэн юм. Б.А бид хоёр хоорондоо ярилцаж байгаад гар утас зарахаар зар тавьж хүнээс мөнгө авахаар болсон юм. Урд өмнө нь нэг удаа бас дээрх байдлаар авсан тэр нь шигээ л бодож хийсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн, одоо би оюутан болж байгаа энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р тал/
-Хаан банкны 5304599886 дугаартай Г.Ггийн эзэмшлийн данснаас 5057824302 дугаар дансанд 405,000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, чатаар харилцсан мессежний хуулбар /1-р хх-ийн 91-94-р тал/
- Ж.Бын эзэмшлийн Хаан банкны 5057824302 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 97-102-р тал/
-Ж.Бын эзэмшлийн Хаан банкны 5057824302 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 105-219-р тал/
-хохирогч Д.Буянхишигийн мэдүүлсэн:.. Би Г.Ггийн төрсөн ээж нь байгаа юм. Г.Г Япон улсын Токио хотод хэлний бэлтгэлд 1 жил 8 сарын хугацаатай суралцах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр явсан юм. 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүкээр гар утас худалдан авахаар харилцаад Хаан банкны 5057824302 дугаартай данс руу Г.Г өөрийнхөө эзэмшдэг Хаан банкны 5304599886 дугаартай данснаасаа 405.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэгээд тухайн хүн нь гар утсыг Булган аймгаас таксинд хийж явууллаа гээд дахин холбогдоогүй залилсан гэсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл, залилуулсан 405.000 төгрөгөө буцааж авмаар байна.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-р тал/
Шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14-15 цагийн үед “Төгөл” худалдааны төвийн хажуу талын цахим тоглоомын газрын гадна талд найз Г, М нартай уулзаж, цахим тоглоомын газар луу орсон. Уг газарт орохын өмнө бид гурав “Сонор” худалдааны төвийн гадна талын асарт байрлах Юнител үүрэн холбооны газрын борлуулалтын цэгээс Юнителийн шинэ дугаар худалдаж аваад цахим тоглоомын газар луу орсон. Ингээд шинээр худалдаж авсан дугаараа нэгнийхээ гар утсанд хийсэн, хэний гар утсанд хийсэн талаар тодорхой санахгүй байна Ингээд цахим тоглоомын газрын компьютер дээр фэйсбүүк ороод шинээр хаяг нээсэн ямар нэртэй хаяг нээсэн талаар одоо сайн санахгүй байна, Тухайн үед би хажуунаас нь хараад сууж байсан Г шинээр хаяг нээсэн. Ингээд уг шинэ хаягаараа Эрдэнэт гар утасны зар дээр “Айфон X” загварын гар утас зарна гэж зар тавьсан. Уг зарын дагуу нэг иргэн бид нартай холбогдсон. Бид нар гар утсаа 400,000 төгрөгөөр зарна Булган аймагт байгаа, таксинд хийгээд явуулна гэж хэлсэн чинь уг иргэн тэгье гар утасыг чинь авья гэж хэлсэн. Бид нар хүргэлттэй нь 405,000 төгрөг гэж хэлсэн. Ингээд бид гурав цахим покер тоглоомын хаяг руу цэнэглэлт хийх хаан банкны дансны дугаар өгсөн, утга дээр нь цахим тоглоомын бүртгэлтэй утасны дугаараа өгсөн. Уг иргэн 405,000 төгрөг шилжүүлсэн байсан. Бид гурав тухайн үед 405,000 төгрөг орж ирсэний дараа тодорхой хэмжээний мөнгийг миний эзэшлийн Төрийн банкны данс руу шилжүүлж авсан. Үлдсэн мөнгөөр нь бид гурав покер тоглоом тоглоод алдсан. Миний данс руу орсон мөнгийг бид гурав хувааж авсан. Би Ж.Б гэх хүн танихгүй, уг хүн нь фокер тоглоомын цэнэглэлт хийдэг хүний данс эзэмшигчийн нэр байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27-р тал/
Өсвөр насны шүүгдэгч Э.Гы яллагдагчаар мэдүүлсэн:.. 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14-15 цагийн үед “Төгөл” худалдааны төвийн гадна талд найз М, А нартай уулзаж, “Төгөл” худалдааны төвийн хажуу талд байрлах цахим тоглоомын газар луу орсон. Уг газарт орохын өмнө бид гурав “Сонор” худалдааны төвийн гадна талаас Юнителийн шинэ дугаар худалдаж аваад цахим тоглоомын газар луу орсон. Ингээд шинээр худалдаж авсан дугаараа нэгнийхээ гар утсанд хийсэн. Хэний гар утсанд хийснээ санахгүй байна Ингээд цахим тоглоомын газрын компьютер дээр фэйсбүүк ороод шинээр хаяг нээсэн, ямар нэртэй хаяг нээсэн талаар одоо сайн санахгүй байна. Уг шинэ хаягаараа “Эрдэнэт гар утасны зар” дээр “Айфон X” загварын гар утас зарна гэж зар тавьсан. Уг зарын дагуу нэг иргэн бид нартай холбогдсон. Бид нар гар утсаа 405,000 төгрөгөөр зарна Булган аймагт байгаа таксинд хийгээд явуулна гэж хэлсэн чинь уг иргэн тэгье гар утасыг чинь авья гэж хэлээд данс авсан. Энэ үед бид нэр цахим покер тоглоомын хаяг руу цэнэглэлт хийх дансны дугаар өгсөн. Уг иргэн 405,000 төгрөг шилжүүлсэн байсан. Бид гурав тухайн үед 405,000 төгрөг орж ирсэний дараа тодорхой хэмжээний мөнгийг Аийн эзэмшлийн Төрийн банкны данс руу шилжүүлж авсан, үлдсэн мөнгөөр нь бид гурав покер тоглоом тоглоод алдсан. Аийн данс руу орсон мөнгийг бид гурав хувааж авсан, би хэдэн төгрөг авснаа одоо санахгүй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13-р тал/
Өсвөр насны шүүгдэгч С.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн:. 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14-15 цагийн үед “Төгөл” худалдааны төвийн хажуу талын цахим тоглоомын газрын гадна талд найз Г, А нартай уулзаж. “Төгөл” худалдааны төвийн хажуу талд байрлах цахим тоглоомын газар луу орсон. Уг газарт орохын өмнө бид гурав “Сонор” худалдааны төвийн гадна талаас Юнителийн шинэ дугаар худалдаж аваад цахим тоглоомын газар луу орсон. Ингээд шинээр худалдаж авсан дугаараа нэгнийхээ гар утсанд хийсэн, хэний гар утсанд хийсэн талаар санахгүй байна. Цахим тоглоомын газрын компьютер дээр фэйсбүүк ороод шинээр хаяг нээсэн, ямар нэртэй хаяг нээсэн талаар одоо сайн санахгүй байна. Тухайн үед би хажуунаас нь хараад сууж байсан. Ингээд уг шинэ хаягаараа “Эрдэнэт гар утасны зар” дээр “Айфон X” загварын гар утас зарна гэж зар тавьсан. Уг зарын дагуу нэг иргэн бид нартай холбогдсон. Бид нар гар утсаа 405,000 төгрөгөөр зарна Булган аймагт байгаа таксинд хийгээд явуулна гэж хэлсэн чинь уг иргэн тэгье гар утасыг чинь авья гэж хэлээд данс авсан. Ингээд бид гурав цахим покер тоглоомын хаяг руу цэнэглэлт хийх дансны дугаар өгсөн. Уг иргэн 405,000 төгрөг шилжүүлсэн байсан. Бид гурав тухайн үед 405.000 төгрөг орж ирсэний дараа тодорхой хэмжээний мөнгийг Аийн эзэмшлийн Төрийн банкны данс руу шилжүүлж авсан. Үлдсэн мөнгөөр бид гурав покер тоглоом тоглоод алсдан. Аийн данс руу орсон мөнгийг бид гурав хувааж авсан, би хэдэн төгрөг авснаа одоо санахгүй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлсөн. Одоо оюутан болж байгаа хэргээ хурдан шийдүүлмээр байна.. гэх мэдүүлэг зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүдэгч Б.А, өсвөр насны шүүгдэгч С.М, Э.Г нар нь урьдчилан тохиролцож ярилцаад 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл” худалдааны төвийн цахим тоглоомын газраас “Эрдэнэт гар утасны зар” гэх фейсбүүк хаягт “Айфонь X” загварын гар утас зарна гэж хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Гд таксигаар явууллаа гэж хуурч Хаан банкны 5057824302 дугаартай Ж.Бын данс руу 405,000 төгрөгийг шилжүүлэн улмаар өөрийн данс руу шилжүүлэн авсан, мөн Б.А, С.М нар нь үгсэн тохиролцож 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд байх 5 дугаар сургуулийн орчмоос “Эрдэнэт зар” гэх фейсбүүк зарын группт “Самсунг А53” загварын гар утас зарна гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон Ц.Ныг гар утсаа Булган аймгаас таксинд хийж явууллаа гэж хуурч Хаан банкны 0 дугаартай Ж.Б эзэмшигчтэй данс руу 300,000 төгрөг тус тус шилжүүлэн авч улмаар өөрийн данс руу шилжүүлэн авч, нийт 705.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нар, яллагдагч нарын мэдүүлэг, дансны хуулгууд, харилцан яриаг бэхжүүлсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Аптангэрэл, С.М, Э.Г нарын үйлдлийн улмаас Г.Гд 405.000 төгрөг, Ц.Нд 300.000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулгууд болон харилцан яриаг хэвлэж буулгаж бэхжүүлсэн баримт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөх эрхэнд нь халдаж залилсан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Аптангэрэл, С.М, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж шунахай сэдлээр бусдын өмчлөх эрхэнд халдаж хохирол учруулсан байх тул шүүгдэгч нарыг бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч:шүүгдэгч Б.Аптангэрэл, С.М, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл” худалдааны төвийн цахим тоглоомын газраас “Эрдэнэт гар утасны зар” гэх фейсбүүк хаягт “Айфонь X” загварын гар утас зарна гэж хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Гд таксигаар явууллаа гэж хуурч Хаан банкны 5057824302 дугаартай Ж.Бын данс руу 405,000 төгрөг, мөн шүүгдэгч Б.А, өсвөр насны шүүгдэгч С.М нар нь үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд байх 5 дугаар сургуулийн орчмоос “Эрдэнэт зар” гэх фейсбүүк зарын группт “Самсунг А53” загварын гар утас зарна гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Ныг гар утсаа Булган аймгаас таксинд хийж явууллаа гэж хуурч Хаан банкны 0 дугаартай Ж.Б эзэмшигчтэй данс руу 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,
-Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд: Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ ойлгож, үнэн зөв хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байгаа гэж тус тус дүгнэлт гаргасан байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.А, С.М, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж шунахай сэдлээр бусдын өмчлөх эрхэнд халдаж хохирол учруулсан байх тул шүүгдэгч нарыг бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.3 /Залилах/...т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М, Э.Г нар нь үйлдсэн хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.
Шүүгдэгч нар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурор торгох ялын санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч, Эрүүгийн хуульд заасан өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлд ороогүй торгох ялыг санал болгож тохиролцсон нь хууль зөрчсөн байх тул хэргийг хянан шийдвэрлэхдээ ердийн журмаар шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмших, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон байдал, хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Аийг торгох ялаар шийтгэж, өсвөр насны шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Гд учирсан хохирол 405,000 төгрөг, Ц.Нд учирсан хохирол 300,000 төгрөгийг тус тус нөхөн төлөгдсөн баримт /2-р хх-ийн 69-70-р хуудаст авсагдсан/ хохирогч нар цаашид гаргах гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б А, өсвөр насны шүүгдэгч Ш овогт С М, А овогт Э Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г, С.М нарт ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар мөн хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г, С.М нарт оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А, Э.Г, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ