Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/325

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0329/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Иргэдийн төлөөлөгч *******,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 заалтад заасан гэмт хэрэгт******* овогт*******гийн*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000394 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******гийн******* РД:*******,******* төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчим дугаар баг, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эхыг  биеэ хамгаалж чадахгүй өндөр настай болохыг мэдсээр байж “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр зодож “зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн: “Би хохирогчтой******* жил хамт амьдарсан. Би архи уухаараа ээжийнхээ биед халдчихдаг юм. Тухайн үед ээжийнхээ хацар руу нь цохисон. Мөн сууж байхад нь цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед би хагас түрийтэй гуталтай байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн мэдүүлсэн: “Талийгаач бол миний төрсөн эгч юм. Би одоог хүртэл харамсаж байна. Өмнө нь надад*******ыг зоддог талаар хэлж байсан. Би эгчийгээ гэртээ амьдруулж байсан ч өөрөө төрсөн хүү минь арай ч намайг алчихгүй байлгүй дээ гээд гэр рүүгээ явж байсан тохиолдол байгаа. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000135 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч: Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-18 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/, согтуурсан, мансуурсан болохыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн-ийн 33-35 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-41 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн мэдүүлэг /хх-ийн 28- 31 дүгээр хуудас/, гэрчын мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрчийн мэдүүлэг хх-ийн 55-58 дугаар хуудас/, амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 62-67, 68-71 дугаар хуудас/, хохирогчын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 91 дүгээр хуудас/, нас барсны гэрчилгээ /хх-ийн 91 дүгээр хуудас/, ДарханУул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-83 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 75/23 дугаартай магадалгаа /хх-ийн 108 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3461 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч, нарын мэдүүлэг /хх-ийн 55, 56 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчим *********д гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эхыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр олон тооны шарх, гэмтэл үүсгэн зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “Шүүгдэгч*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчим дугаар баг, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эхыг биеэ хамгаалж чадахгүй, өндөр настай болохыг мэдсээр байж “тог залгуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр зодож зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий амь насанд аюултай, олон тооны шарх гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10, 11-18 дахь тал/,

 

Согтуурал шалгасан тухай: “...******* овогтой******* ...согтуурал шалгах драгер багажаар үлээлгэж шалгахад 0,44% гарсан болно.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15,16 дахь тал/,

 

Дуудлага мэдээллийн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 33, 34-35 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36, 37-41 дэх тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Өчигдөр 15 цагийн үед манай нагацын хүүхэд над руу залгаад гэртээ харьсан уу, төв дээр байна уу, гэртээ байна уу гэж асуухаар нь яасан гэсэн чинь эгч нас барсан байна гэх мэдээг анх дуулгасан.******* танил хөрш байсан хүн дээрээ очиж ээж өнгөрчихсөн, зүрх салгалчихлаа, дуудлага өгөөд өгөөч гэж хэлсэн байсан. Тухайн залуу чи ах дүү нар руугаа яриач гэсэн чинь надад утас байхгүй гээд яриагүй яваад өгсөн гэсэн.******* талийгаачийн ганц хүүхэд нь байсан бөгөөд үхсэнээс үлдсэн ганц юм байгаа юм гээд өмөөрөөд хир халдаагаад байдаггүй. Өөрөө өмнө нь зодуулж нүдүүлсэн ч араас нь хөөцөлдсөөр байгаад аваад явчихдаг байсан. Түрүү жил зун манай гэрт ирээд нэг сар болох үедээ танай гэрт сэтгэл амар сайхан байлаа гэж хэлж байсан. Би уг нь талийгаач эгчийгээ манайд бай гэж хэлдэг байсан ч******* руу яараад очиж хоол ундыг нь хийх хэрэгтэй. Намайг зоддог нүддэг ч гэсэн арай алчихгүй байлгүй дээ гэж хэлээд яваад өгсөн.*******ын хувьд архины хамааралтай байнга архи дарс ууж талийгаач эгчийг маань зодож нүддэг байсан. Талийгаач эгчийг маань архины мөнгө олуулах гээд байнга дарамталж чи тэр баян дүүгээсээ надад архи тамхины мөнгө авч өг гэж хэлээд надаас мөнгө авдаг байсан. Талийгаач 2020 онд*******д хөлөө хугалуулчхаад хоол унд ч байхгүй эмчилгээ ч байхгүй гэртээ байж байхад нь би ирж хөлийг нь гипсдүүлж хооллож ундалж байгаад явж байсан. Тухайн үед талийгаач эгч маань******* намайг түлхэж унагаачхаад хөл дээр дэвсээд хөл хугалчихсан гэж хэлж байсан. Харин******* эгч чинь өөрөө явж байгаад жалга руу яваад уначихсан гэж худлаа хэлээд өөрийгөө өмөөрч байсан. Тэр асуудал нь шүүхээр ороод*******ыг буруутай гэж үзээд ял шийтгүүлж байсан. Талийгаач эгчийг маань бас гэдэс рүү нь хутгалсан юм уу өөрөө бол сэрээгээр хатгасан гэж хэлдэг гэдсэнд нь 7-8 оёдол тавиулж байсан. Эмнэлгийн эмч нар та яасан их гэмтэл авдаг юм бэ гэж хүртэл хэлж ярьж байсан удаатай. Би*******аас чи яагаад ээжийгээ зодоод байдаг юм бэ гэж хүртэл асуухад ээж худлаа ярьж байгаа юм. Би зодоогүй гэж худлаа хэлдэг. Тэгээд намайг явсны дараа чи дүүдээ хов зөөлөө гээд дахиад зодож нүддэг байсан юм байна лээ. Халамжийн мөнгийг нь дэлгүүрт тавиад архи аваад уучихдаг байсан. Би уг нь*******д тал засаад хайрцаг тамхийг нь 7 хоногоор нь авч өгөөд за миний дүү тамхи тариа нь дуусчих юм бол эгчдээ хэлээрэй. Ээжийгээ битгий зодоорой гэж хэлээд гуйж хүртэл хэлдэг байсан.******* өөрөө гэр бүлтэй байсан гэр бүлээ зодож нүдээд байхаар нь салаад явчихсан.******* ер нь зан байдлын хувьд ширүүн догшин авиртай  залуу. Хамгийн сүүлд талийгаач эгч маань 4 хоногийн өмнө эгчдээ 20,000 төгрөг өгөөч гэж хэлээд дахиж яриагүй чимээгүй болчихсон. Заримдаа гадаа байна. Айлд байна гэх мэтчилэн гэртээ байж чаддаггүй юм шиг байдалтай байсан. Миний сонссоноор эгчийг маань 20,000 төгрөг олж өг пизда минь гэж хэлээд зодсон юм шиг байна лээ. Талийгаач эгч маань архаг суурь өвчингүй эрүүл саруул хүн байсан. Талийгаач эгч маань*******д зодуулж нүдүүлээд их л зовж байна гэж хэлж байсан. Би*******ыг ганцааранг нь хүртэл дагуулж яваад хооллож ундлаад хувцас хунар авч өгөөд мөнгө төгрөг өгөөд ээжийгээ битгий зодоорой гэж зундаа л хэлж байсан. Өчигдөр хүнээр дуудлага өгүүлэхдээ******* дүү нарт эгч чинь өнгөрчихлөө гэж хэлээрэй гэж хэлсэн гэхэд нь би шууд******* эгчийг маань алчихсан гэдгийг нь мэдэрсэн. Өөрөө над руу ярихгүй тойрч зугтаад байсан нь миний харыг төрүүлсэн. Одоо*******д хуулийг дагуу хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед санагдаж байна би дөнгөж орноосоо босоод хашаан дотроо алхаж байтал манай урд талд байх хамар хашааны айлын хашааны хаалга тас хийгээд том зүйлээр цохиж байгаа юм шиг дуугараад тэр айлын нохой шуугиад эхлэхээр нь би  гайхаад дээшээ өндийгөөд хартал манай урд талын айлын хашаа руу зүс мэдэх хөгшин хүн гүйгээд орж байсан ба араас нь түүний хүү болох залуу хөөгөөд хөөе пизда минь ээ хурдал гэж орилсон. Тэгэхээр нь би хашааны хаалгаа онгойлгож гараад тэр залууд хандан чи эхийгээ пизда гэж дууддаг нь яаж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу намайг хараад ахаа уучлаарай гээд тэндээ суугаад үлдэхээр нь би гэртээ буцаж орсон. Харин түүний ээж манай урд талын айл руу орсон. ...Би жаахан зайнаас харсан учраас тэр хөгшний биед ил харагдах гэмтэл, шарх байгаа эсэхийг ажиглаагүй. Гэхдээ толгой тархинаас нь бол цус гарсан зүйл байгаагүй. Хэрвээ цус гарсан бол надад харагдах байсан. Бид нар ойролцоо амьдардаг учраас би тэр залууг зүс танина. Түүнээс садан төрлийн холбоо байхгүй. Тэр залуу бол талийгаачийн хүү нь байгаа юм. Энэ залуу байнга архи дарс уудаг бөгөөд уухаараа ээждээ агсан согтуу тавьдаг гэж хүмүүсээс сонсож байсан. Түүнээс би өөрийн нүдээр бол харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад манай гэрт гаднаас******* сандарч уйлсан байдалтай гүйж орж ирсэн. Тэгээд манай ээж өнгөрчихлөө. Та цагдаа, түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би ч итгэж өгөхгүй юу балайраад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нээрээ үнэн гээд уйлаад унасан. Танай гэрт чинь хүн байгаа юм уу гэж асуухад хүн байхгүй гэхээр  би гэртээ очоод хажууд нь байж бай гэж хэлээд араас нь түргэн дуудаад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дуудчихаад араас нь яваад очсон. Тухайн үед эрүүл согтуу байсан эсэхийг нь би анзаарч хараагүй.******* архи уусан үедээ талийгаач ээжийгээ дагуулаад энэ тэнд байгаа хүмүүсээс мөнгө гуйлгаад дэлгүүрээс архи зээлүүлж уугаад явдаг байсан. Манай тэнд байсан хүмүүсийн хэлж ярьж байгаагаар талийгаачыг төрсөн хүү болох******* нь байнга зодож нүддэг, талийгаачийн нүд ам нь хөхөрчихсөн байдаг байсан гэж ярьдаг. Хүмүүс тааралдах үедээ ээжийгээ зодохоо болиоч гэж хэлдэг байсан. Хүн амьтан гэрт нь байхад зодож нүдээд байдаггүй. Хоёулхнаа байх үедээ зоддог байсан юм шиг байна лээ. Талийгаач бол архи уугаад байдаггүй. Харин******* бол архины хамааралтай архи байнга уудаг. Урьд нь******* архи уугаад ээжийнхээ хөлийг цохиод хугалсан үйлдэл гаргаж байсан. Би тэр үед нь бургасаар суга таяг хийж өгч байсан юм.******* ажил төрөл хийгээд байдаггүй гэртээ талийгаачтай хоёулхнаа амьдарч байдаг юмаа. Хажуу айл руугаа ороод дуудлага өгөөд өг гэж гуйсан чинь цэрвээд утсаараа яриулаагүй юм байна лээ. Тэгээд над дээр ирэх шалтгаан нь бас хаягаа мэдэхгүй учир ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...*******ын хувьд ер нь архи согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглээд явж байгаа харагддаг. Ээжын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Миний мэдэхээр Мангиртын эцсийн дэлгүүрт үйлчлэгч хийж байсан. ...2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед өглөө байшингаасаа гараад хашаандаа нойл орох гээд явж байхад болон******* нарын оршин суудаг хашаанаас******* согтуу бололтой солиор пизда авгай минь гээд орилж байгаа дуу чимээ их тод сонсогдсон. Би тухайн үед хашаан дотроосоо харах гээд сайн харагдахгүй байхаар нь,******* нарын оршин суудаг хашааны эзэд нь ирчхээд хэрүүл маргаан болоод байгаа юм болов уу гэж бодоод тоогоогүй орхисон. Түүнээс эмэгтэй хүний орилох хашхирах чимээ сонсогдоогүй.*******ын бололтой орилж хашхирч байгаа дуу чимээ намайг гэртээ орсноос хойш нэг цаг орчмын дараа сонсогдохоо больсон. Мөн намайг гэрт ороход манай нөхөр надтай зөрөөд бие засах гээд гэрээсээ гараад явсан. Удалгүй 10-20 минутын дараа орж ирээд надад хэлэхдээ******* ээжтэйгээ хэрүүл хийгээд ээж рүүгээ чулуу шидээд хажуу айлын хашаа оноод байна гэж хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй.*******ын хувьд ер нь зан авир муутай, архи уусан үедээ ээжийгээ байнга хэл амаар доромжлоод байдаг. Миний мэдэхээр 2023 оны 06 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна өглөө 07 цаг өнгөрч байхад би гэртээ аргал түүгээд гэрийнхээ ойролцоо явж байхад******* хашааныхаа гадаа согтуу бололтой ээжийгээ 3000 төгрөг өгчхөөч пизда минь гээд орилж хашхираад түлхэж цохиж байсан. Мөн одоогоос нэг жилийн өмнө манай ойролцоо байдаг эцсийн дэлгүүрийн сүүдрэвчинд намайг сууж байхад тэнд байсан хүмүүс болон дэлгүүрийн хүн хоорондоо ярихдаа*******ыг ээжийгээ зодож гэмтээсний улмаас ээж нь эмнэлэгт хэвтсэн талаар ярьж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “... нь манай дэлгүүрт ажиллаж байхдаа маш их архи уудаг байсан. Хүүхэд ***** гэх залуу нь гэртээ ойр орчмын хүмүүсээ цуглуулаад архидаад байдаг байсан. Ер нь хүүхэд нь зодож цохидог байсан. заримдаа манайд явж чадахгүй болчихсон ирдэг байсан. ***** ньыг ажил хийлгэхгүй элдвээр хэлээд архи нэхээд байдаг байсан. Тэгээд би ****д уурлаад цохичхоор гэртээ очоод ээжийгээ зодчихдог байсан. Тэгээд би сүүлдээ эгчийг ажлаас нь гаргачихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2020 онд******* ээжийгээ зодсон талаар иргэд яриад миний бие талийгаач дээр очиход хөл нь хугарсан байсныг цагдаагийн байгууллагын рапортоор оруулж шалгуулан нэг жилийн тэнсэн харгалзах ял шүүхээр шийтгүүлж байсан. Талийгаач нь байнгын нүд нь хөхрөлттэй бие нь гэмтэл бэртэлтэй явж байдаг байсан. Тааралдаад юу болсон талаар асуухад халтирч бүдэрч унасан гэдэг зүйл ярьдаг бөгөөд*******ыг өмөөрдөг байсан. Хүмүүс харин*******д зодуулсан гэж хэлдэг. Талийгаачийг хоёр удаа цагдаа дээр авчирч биед нь учирсан гэмтлийн талаар асуухад согтуу явж байгаад өөрөө унасан гэж хэлж байсан. Талийгаач өөрөө бас архины хамааралтай архи уудаг.******* нь тогтсон ажил төрөл байхгүй. Ногооны ажил самрын ажилд явдаг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-65, 66 дахь тал/,

 

Хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 68-69 70-71 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн: “...Талийгаачийн биед зүүн 3,4,5,6,7,8-р хавирга, баруун 9,10,11-р хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх зүүн 3,4,5,6,7,8-р хавираг, баруун 9,10,11-р хавирганы хугарал, булчингийн цус хуралт, цээжний хөндийн шингэн хуралт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, мөн дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчтэй ба тухайн өвчин нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нь 2023.07.28-ны хэргийн газрын үзлэгээр нас бараад 5-7 цаг болсон байх боломжтой. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 0,7 промилли, ходоодны шингэнд 0,7 промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно. Талийгаачид хийсэн биологийн шинжилгээгээр дээж хүрэлцэхгүй тул үзэх боломжгүй байна. Талийгаачид хийсэн биологийн шинжилгээгээр үтрээнээс эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-78 дахь тал/,

 

Химийн шинжилгээний 6141 дугаартай “... 0,7 промилли илэрсэн, ...” гэх хариу /хавтаст хэргийн 86, 87 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №75/23 дугаартай: “...******* овогтой******* нь одоогоор үзлэгийн үед сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл болно.******* овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болсон өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.******* овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ хийх шаардлагагүй болно.******* овогтой******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл тул хэрэг хариуцах чадвартай болно.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 3461 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн босоо захтай цамц, 24*30см хэмжээтэй хивсний тасархай дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчын цогцсоос авсан улаан өнгийн вакумтай шингэн цус, яллагдаг*******аас авсан улаан өнгийн вакумтай шингэн цус, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 3 хэсэг үс, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц, 24*30см хэмжээтэй хивсний тасархай дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан 3 хэсэг үс, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц, 24*30см хэмжээтэй хивсний тасархай дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогчын цогцсоос авсан цусны ДНХ-ийн тогтоц тохирсон.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

 

*****ын мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 30, 08 дугаар сарын 21-ний өдөр тус  тус яллагдагчаар мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай хойд талын айл манай гэрийн тогийг тасалчихсан байсан. Тэгэхээр нь би хойд талын гэх айл руу ээжийгээ оруулаад тогоо залгуул гэж оруулсан. Тэгээд тухайн үед гэх таних ах ирчихсэн байсан. ах манай гэрт орж ирэхдээ Чанар гэх нэртэй 1 литрийн архитай орж ирсэн. Тухайн архийг ээж бид гурав хувааж уугаад ах 22 цагийн үед гэр рүүгээ харилаа гээд яваад өгсөн. Тал архийг нь уугаагүй манай гэрт үлдээгээд яваад өгсөн. Тухайн архийг би ганцаараа уугаад дуусгасан. Тэгэхдээ би ээжийнхээ цээж рүү нь гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн байналээ. Тухайн үед архинаас болж муудалцсан юм шиг байналээ. Манай ээж тухайн үед бас архи уучихсан согтуу талдаа хэл ам нь мэдэгдэхгүй байсан. Хоёр гурав татчихсан юм. Миний хувьд архины дийлэнх хувийг уучихсан байсан. Би өөрийгөө нэлээн хэмжээний согтолттой байсан гэж бодож байна. Талийгаач ээж маань газар унтах гээд хэвтэж байхад нь дээрээс нь гуталтай хөлөөрөө дэвссэн юмаа. Тэгээд өглөө боссон чинь ээж боссон байхаар нь ээжийг хойд айл руу оруулсан чинь байхгүй хоёр охин нь байсан. Тэгээд би гэртээ буцаж орж ирээд ээжийнхээ нүүр рүү нэлээн хэдэн удаа 6-7 удаа алгадсан. Тэгээд талийгаач ээж надад алгадуулаад доошоо суусан. Би тухайн үед архи гараагүй байсан учраас эргээд орон дээр унтаад өгсөн. Эргээд би сэрээд харсан чинь ээж хогоо шүүрдээд байж байсан. Тэгээд ээж нь жаахан хэвтье гээд орны дээд талаар хэвтэж байсан. Манай байрлаж байсан хашааг авсан Төрөө гэх залуу портертой чулуу хашаанд буулгасан. Тухайн үед 10 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд би эргээд дахиад унтаад өгсөн. Тэгээд би босож ирээд ээжийгээ дуудсан чинь амьсгалахгүй амьсгал хураасан байсан. Тэгээд би дээшээ гудамж руу яваадт ахын утсаар түргэн тусламжийн утсанд дуудлага өгүүлсэн. ...Би талийгаач ээжийгээ гар хөлөөрөө цохиж зодсон. Гадны биетээр цохиж зодоогүй. Толгой дээрээ язарсан байсан. Тэрийгээ өөрөө нойлын цаасаар арчиж байсан. Цээж рүү нь би 4-5 удаа өшиглөсөн. Хажуу тийшээ болон дээшээ харж хэвтэж байхад нь өшиглөж таарсан. Тогны мөнгө болон гэр цэвэрлээгүй нүүх гэж байхад гэдэг шалтгаанаар цохисон. Талийгаач бид хоёрын байрлаж байсан хашаа байшин зарагдаад бид хоёр тухайн хашаанаас нүүх болоод байсан юм. Талийгаачийн хацар, цээжинд учирсан гэмтлүүдийг би учруулсан. Энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134, 137-138 дахь тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг шаарддаг.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийн биед халдан зодох нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учрах, амь нас хохирох боломжтойг мэдсээр байж төрсөн эхийгээ хэрцгийгээр зодож хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч нь амь хохирогчын биед зүүн 3,4,5,6,7,8-р хавирга, баруун 9,10,11-р хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий олон тооны шарх, гэмтлүүд санаатай учруулсныг хохирогчийн бие махбод, сэтгэл санаанд шаналал зовуурь үүсгэсэн онц харгис хэрцгий үйлдэл гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1-т зааснаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг”, 

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч*******, амь хохирогч нар нь төрсөн ээж, хүү бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

 

“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэгтбие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг нь далимдуулсан, ашигласан байхыг ойлгох бабиеэ хамгаалж чадахгүй хүнд өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой шалтгаанаар өөрийгөө хамгаалах чадваргүй байдал хамаарна.

 

Амь хохирогч нь хөл муутай, биеэ хамгаалах чадваргүй өндөр/ 65 настай/ настай байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундаанд хэт хамааралтай байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нийгэмд тогтсон гэр бүл, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төлбөр нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулах саналтай байна. Цаашид хүмүүжих боломжтой гэж дүгнэж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь урьд мөн амь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч “ганц бие амьдардаг тул түлээ нүүрсээ дөхүүлж чадахгүй, хүүд минь хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, шүүгдэгчид Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан байна.

 

Шүүгдэгч өөрийн үйлдэлд огт дүгнэлт хийлгүй, гэр бүлийн хүчирхийлэл даамжирч явсаар улмаар хохирогчийн амь насыг хохироожээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүхээс шүүгдэгч*******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан бүх насаар нь хорих ялд түүний энэ хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 46 хоногийн нэг хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 24*30 хэмжээтэй 1 ширхэг хивсэнцэр, үс мэт зүйл 3 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, 0,5 литрийн Чанар гэх нэршилтэй архины шил 1 ширхэг, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц 1 ширхэг, хар өнгийн цагаан судалтай нимгэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, гарын мөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.******* овогт*******гийн*******ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д бүх насаар нь хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 24*30 хэмжээтэй 1 ширхэг хивсэнцэр, үс мэт зүйл 3 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, 0,5 литрийн Чанар нэртэй архины шил 1 ширхэг, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц 1 ширхэг, хар өнгийн цагаан судалтай нимгэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, гарын мөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бэлэгжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                                       ШҮҮГЧ                                      Б.ГЭРШИХБӨРТЭ