| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0026/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-02-14 |
| Зүйл хэсэг | 153.1., 230.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ...... дугаарт хэргийн шүүгдэгч:
О.У-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө ... дүгээр багийн нутаг дэвсгэрт тус сумын олон нийтийн цагдаа Б.Эыг тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэсэн шаардлага тавьж хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байхад нь хутга, ТОЗ-8 маркийн буу ашиглан хүч хэрэглэн эсэргүүцсэн, тус сумын цагдаагийн байрны цонхыг хагалж санаатай гэмтээсний улмаас Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 61200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Олон нийтийн байцаагчтай хүүхдээсээ болоод муудалцсан. Манай цагдаа цуг яваад хүүхдийг нь аваад ир гэсэн чинь мотоцикл өгөх албатай биш, чиний хүүхэд рүү явах зав байхгүй, чадахгүй гээд томроод байсан. Тэр хэлсэн үгнээс нь болж муудалцсан. Жаахан айлгах санаатай архи уусан юм. Хаалгыг нь тогшоод гарч Эыг гарч ирэхгүй болохоор нь цонхыг нь тогшихдоо хутганы үзүүрээр хагалсан. Жаахан айлгая гэж бодоод буу шагайсан. Буундаа сум хийгээгүй байсан. тэрүүхэн үедээ юу болсныг мэдэхгүй байна гэв.
Шүүгдэгч О.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... сумын төвд мотоциклтойгоо ирээд Т ахын хажуугын айлын хүнтэй нэг шил архинаас 3 рүнк уугаад тэндээсээ гараад хөдөө явахаар колонк дээр иртэл сумын цагдаа Ё, олон нийтийн цагдаа Э хоёр машинтай ирээд Ё цагдаа намайг согтуу байна мотоциклоо асаагаад цагдаа дээр авч ирж тавь гэсэн. Ингээд шууд мотоциклоо цагдаагийн гадаа аваачиж тавиад би Ё цагдаагаас би хөдөө яваад хүүхдээ аваад ирье гээд гуйхад Эыг ирхээр нь мотоциклтой нь яваад ир гэсэн. Тэгээд Эыг ирэхээр нь хоёулаа яваад ирье гэхэд би явж чадахгүй чиний хүүхэд хөлдөж үх нь үү, яана уу надад хамаагүй гэсэн. Тэгээд би явган гэрлүүгээ явж хүүхдээ тосож авч ирээд дүүгийндээ орхичихоод дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн Стандарт гэдэг архи худалдаж аваад өөрийнхөө амбаарт орж ганцаараа уусан. Ингээд амбаарт байсан гэрийнхээ хүрэн иштэй хутгыг Эыг айлгахаар авч цагдаа дээр очоод айлаас дуудаж ирээд аятайхан байгаарай гээд хутгаа гаргаад чи өөрөө үр хүүхэдгүй болохоороо юм ойлгохгүй гэхэд Э зугтаагаад явчихсан. Би барьж ирсэн хутгаараа Б цагдаагийн амьдардаг байрны хоёр давхар цонхны шилийг нэг удаа цохиж хагалсан тэгээд би эргэж амбаартаа очоод аавын калибрь бууг аваад эргэж цагдаа дээр очоод гэрийнх нь тэнд хүлээж байтал тэд нар ирээд Э гэр лүү орно гээд явахад нь би өмнөөс нь гарч очоод буугаа шагайгаад наашаа хүрээд ир гэсэн чинь арагшаа ухраад зугтаасан, тэгтэл л араас хэн нэг нь бариад авсан ба Б цагдаа байсан ... гэсэн мэдүүлэг /65-66 дугаар хуудас/,
Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн : ... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би сумын цагдаа ¨ндондүвчирын хамт клонк дээр очиход манай сумын У гэдэг залуу мотоциклоо уначихсан согтуу явж байхаар нь манай цагдаа намайг Уг аваад яв гэхээр нь мотоциклийг нь цагдаа дээр аваачаад журамласан юм. ... У эргэж ирээд мал хэцүүдлээ мотоциклоо авъя гээд байхаар нь манай цагдаа чи үнэмлэхтэй хүн авч ирээд мотоциклоо ав гээд явуулсан. Орой намайг Б даргынд байхад ... гэрийнх нь хаалгыг цохихоор нь Б цагдаагийн эхнэр Сэ хаалга онгойлгож өгөхөд намайг дуудаж байна гэхээр нь гараад очтол У хутга барьчихсан намайг ална гээд дайрсан. Тэгхээр нь би зугтаахад чамайг би буудаж ална надад нэг буу байдаг гээд гүйгээд явчихаар нь би хэсгийн төлөөлөгч рүү хэлсэн. ... орой нь ¨ндордүвжир ахынд байж байтал тас гээд нэг дуу гарсан тэгтэл Сэ гэр лүү гээ явж ороод буцаж орж ирээд нөгөө хүн чинь гэрийн цонх хагалчихсан байна гэхээр нь би гараад очиход У нөгөө хутгаа барьчихсан намайг дүрэх гэж байснаа гүйгээд явчихсан. ... ажил дээрээ би өрөөний түлхүүр авах гээд гэр лүү нь орох гэтэл У өмнөөс буу барьчихсан гарч ирээд над руу буугаа шагайгаад хөдлөх юм бол буудлаа шүү, та гурвыг ална гэсэн энэ үед Б байрны араар тойроод Уг барьж аваад ноцолдож байж хутга, буу хоёрыг булааж авсан... гэсэн мэдүүлэг /хх 31-32/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Нн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед ... сумын Цагдаагийн байрны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Бийн амьдардаг байрны гал тогооны өрөөний вакум цонхны том давхар шилийг нэвт хагалж О.У гэгч нь хохирол учруулсан байсан... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч П.Ёын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Орой хэсгийн төлөөлөгч Бтэй гадуур эргүүл хийж явахад манай олон нийтийн цагдаа Э, Бтэй утсаар яриад У цагдаа дээр хутга барьчихсан ирээд намайг ална гээд байна гэхээр нь бид хоёр шууд цагдаа ирэхэд У байгаагүй ингээд гадуур хайгаад олоогүй. Эргээд 23 цаг өнгөрч байхад ажил дээр ирэхэд Эыг гэрээс түлхүүр аваад ир гээд оруулсан чинь У өөдөөс нь буу шагайчихсан зогсож байсан ба энэ үед Б байрны араар тойрч Угийн араас нь барьж аваад би урдаас нь очиж бууг нь булааж авах гэж нилээн ноцолдсон. Ингээд буу, хутга хоёрыг нь арай гэж булааж авсан ...Олон нийтийн цагдаа Эыг л У ална гээд яваад байсан юм. Харанхуйгаас буу шагайгаад замагаа тачигнуулаад байсан... гэсэн мэдүүлэг /хх 33-34/,
Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Орой би цагдаа ахлах ахлагч П.Ёийн хамт сумын төвд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 30 минутын үед манай олон нийтийн цагдаа Э утсаар яриад У согтуу ирчихээд хутга гаргаж намайг ална гээд байхаар нь би зугтаасан чинь цагдаагийн байрны зүүн урд талын манай гэрийн цонхыг хагалчихлаа гэсэн. Би Ёийн хамт очтол байрны цонхыг хагалчихсан байсан. ... ажил дээрээ олон нийтийн цагдаа Эын гэрээс ажлын түлхүүр аваад ир гэж явуулаад П.Ё бид хоёр ажлын гадаа зогсож байтал Э гэнэт зогсоод У буутай байна гээд орилсон. Би байрны булангаар шагайгаад хартал У манай гэрийн хаалганы тэнд буу шагайгаад цэнэглээд Эыг буудна гээд зогсож байсан. Тэгэхээр нь би байрны хойд талаар тойрч очоод Уг араас нь буутай нь цохиж унагаад ноцолдож хүчээр булааж авах үед Уг нөгөө гартаа хүрэн иштэй хутга барьчихсан та нарыг ална, чадахгүй бол өөрийгөө ална гээд байхаар нь хутгыг нь булааж аваад гавлаад биед нь үзлэг хийхэд өмднийх нь халааснаас 5 ширхэг калебрь бууны сум гарсан . .. гэсэн мэдүүлэг /хх 35-36/,
Гэрч М.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 11 сарын 15-ны орой 20 цагийн үед манай сумын олон нийтийн цагдаа Э, хэсгийн төлөөлөгч Бийн эхнэр Сэ бид гурав манай гэрт юм яриад сууж байтал тас гээд дуу гарахад С гэр лүүгээ орсон төдөлгүй эргэж орж ирээд өдөр цагдаа дээр эргэлдээд байсан согтуу хүн манай гэрийн гал тогооны цонхыг хагалчихсан Эыг сураад байна гэхэд Э гараад явсан ... гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 15- ны өдөр манай нөхөр У ... сумын төвөөс ирэхгүй болохоор би нөхөр лүүгээ утсаар ярихад бензин клонк дээр сумын цагдаа мотоцикл хураачихлаа гэхээр нь би ямаагаа усалмаар байна чи ирээд бага охиноо аваадах, эгч дээрээ очъё гээд байна гэхэд би мотоциклоо аваад очиж охиноо авъя гэсэн. Ингээд ирэхгүй байхаар нь дахиад утсаар ярьсан чинь мотоцикль өгөхгүй байна гэсэн ... орой нь манай нөхөр ирээгүй маргааш нь би Б цагдаатай уулзахад танай нөхөр архи уугаад хутга буу гаргаад ийм зүйл боллоо гээд барьсан хугархай буу, хутга харуулсан... гэсэн мэдүүлэг /хх 41-43/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ... хэсгийн төлөөлөгч Б намайг хамт ажил руу явъя уулзах ажил байна гээд дагуулаад явсан. Тэгээд хамт сумын цагдаагийн хэсгийн хашаагаар ороод Э цагдаагийн байрны зүүн талын хаалга руу явж байснаа гэнэт буутай хүн байна гэсэн ба цаана нь харанхуйд нэг хүн би чамайг буудаж ална гээд буугаа цэнэглэж байгаа сонсогдож байсан. Хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ё нар гүйж очоод уг хүнтэй бууг нь булаацалдаж ноцолдож байхаар нь би араас нь гүйж очиход манай сумын У гэх хүн байсан... гэсэн мэдүүлэг /хх 46-47/,
Хохирогч Б.Эыг олон нийтийн байцаагчийн ажилд томилсон Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын .... дугаар “Ажилд томилох тухай” тушаал болон тушаалын 1 дүгээр хавсралт /хх 107, 109/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /9-10/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74/ зэрэг болно.
Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой 21 цаг 30 минутын үед ... дүгээр багийн нутаг дэвсгэрт тус сумын олон нийтийн цагдаа Б.Эыг хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байхад нь буюу албан үүрэгтэй нь холбогдуулан мотоцикл өгөөгүй, хүүхэд хамт явж авсангүй гэх шалтгаанаар маргалдан улмаар 22 цагийн үед хутгаар, 23 цагийн үед ТОЗ-8 маркийн буу зэргийг ашиглан хүч хэрэглэхээр заналхийлсэн, тус сумын цагдаагийн байрны цонхыг хагалж санаатай гэмтээсний улмаас Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 61200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Манай цагдаа цуг яваад хүүхдийг нь аваад ир гэсэн чинь мотоцикл өгөх албатай биш, чиний хүүхэд рүү явах зав байхгүй, чадахгүй гээд томроод байсан. Тэр хэлсэн үгнээс нь болж муудалцсан. Жаахан айлгах санаатай архи уусан юм. Хаалгыг нь тогшоод гарч Эыг гарч ирэхгүй болохоор нь цонхыг нь тогшихдоо хутганы үзүүрээр хагалсан. Жаахан айлгая гэж бодоод буу шагайсан тэрүүхэн үедээ юу болсныг мэдэхгүй байна гэв, шүүгдэгч О.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн ... амбаарт байсан гэрийнхээ хүрэн иштэй хутгыг Эыг айлгахаар авч цагдаа дээр очоод айлаас дуудаж ирээд аятайхан байгаарай гээд хутгаа гаргаад чи өөрөө үр хүүхэдгүй болохоороо юм ойлгохгүй гэхэд Э зугтаагаад явчихсан. Би барьж ирсэн хутгаараа Б цагдаагийн амьдардаг байрны хоёр давхар цонхны шилийг нэг удаа цохиж хагалсан ... гэрийнх нь тэнд хүлээж байтал Э гэр лүү орно гээд явахад нь би өмнөөс нь гарч очоод буугаа шагайгаад наашаа хүрээд ир гэсэн чинь арагшаа ухраад зугтаасан, тэгтэл л араас хэн нэг нь бариад авсан ба Б цагдаа байсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн ... Б цагдаагийн эхнэр Сэ хаалга онгойлгож өгөхөд намайг дуудаж байна гэхээр нь гараад очтол У хутга барьчихсан намайг ална гээд дайрсан. ... ажил дээрээ би өрөөний түлхүүр авах гээд гэр лүү нь орох гэтэл У өмнөөс буу барьчихсан гарч ирээд над руу буугаа шагайгаад хөдлөх юм бол буудлаа шүү, та гурвыг ална гэсэн энэ үед Б байрны араар тойроод Уг барьж аваад ноцолдож байж хутга, буу хоёрыг булааж авсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Нн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед ... сумын Цагдаагийн байрны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Бийн амьдардаг байрны гал тогооны өрөөний вакум цонхны том давхар шилийг нэвт хагалж О.У гэгч нь хохирол учруулсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч П.Ёын мөрдөн байцаалтанд өгсөн ... Орой 23 цаг өнгөрч байхад ажил дээр ирэхэд Эыг гэрээс түлхүүр аваад ир гээд оруулсан чинь У өөдөөс нь буу шагайчихсан зогсож байсан ба энэ үед Б байрны араар тойрч Угийн араас нь барьж аваад би урдаас нь очиж бууг нь булааж авах гэж нилээн ноцолдсон ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн ... манай олон нийтийн цагдаа Э утсаар яриад У согтуу ирчихээд хутга гаргаж намайг ална гээд байхаар нь би зугтаасан чинь цагдаагийн байрны зүүн урд талын манай гэрийн цонхыг хагалчихлаа гэсэн. Би Ёийн хамт очтол байрны цонхыг хагалчихсан байсан. ... ажил дээрээ олон нийтийн цагдаа Эын гэрээс ажлын түлхүүр аваад ир гэж явуулаад П.Ё бид хоёр ажлын гадаа зогсож байтал Э гэнэт зогсоод У буутай байна гээд орилсон. Би байрны булангаар шагайгаад хартал У манай гэрийн хаалганы тэнд буу шагайгаад цэнэглээд Эыг буудна гээд зогсож байсан. Тэгэхээр нь би байрны хойд талаар тойрч очоод Уг араас нь буутай нь цохиж унагаад ноцолдож хүчээр булааж авах үед Уг нөгөө гартаа хүрэн иштэй хутга барьчихсан байсан . буу нь сумгүй байсан.. гэсэн мэдүүлэг ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 11 сарын 15-ны орой 20 цагийн үед манай сумын олон нийтийн цагдаа Э, хэсгийн төлөөлөгч Бийн эхнэр Сэ бид гурав манай гэрт юм яриад сууж байтал тас гээд дуу гарахад С гэр лүүгээ орсон төдөлгүй эргэж орж ирээд өдөр цагдаа дээр эргэлдээд байсан согтуу хүн манай гэрийн гал тогооны цонхыг хагалчихсан Эыг сураад байна гэхэд Э гараад явсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр У ... сумын төвөөс ирэхгүй болохоор би нөхөр лүү гээ утсаар ярихад бензин колонк дээр сумын цагдаа мотоцикл хураачихлаа гэсэн ... Ингээд ирэхгүй байхаар нь дахиад утсаар ярьсан чинь мотоцикль өгөхгүй байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... Э цагдаагийн байрны зүүн талын хаалга руу явж байснаа гэнэт буутай хүн байна гэсэн ба цаана нь харанхуйд нэг хүн би чамайг буудаж ална гээд буугаа цэнэглэж байгаа сонсогдож байсан. Хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ё нар гүйж очоод уг хүнтэй бууг нь булаацалдаж ноцолдож байхаар нь би араас нь гүйж очиход манай сумын У гэх хүн байсан... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуур нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Уг олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хутга, буу хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлсэн, тус сумын цагдаагийн байрны цонхыг хагалж санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй хутгыг устгах, хугархай ТОЗ-8 маркийн бууг 5 ширхэг сумны хамт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ галт зэвсэг ашиглан үйлдснийг ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч О.Уг олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Уг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн Тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд, мөн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгаж, хугархай ТОЗ-8 маркийн бууг 5 ширхэг сумны хамт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД