Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

   

 

 

  2023          10             09                                         2023/ШЦТ/97

      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                       Б.Н,  

Улсын яллагч                                                 Н.Х,

Шүүгдэгч                                      Ж.М, А.Снарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.М, А.С нарт холбогдох эрүүгийн ......................дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ......... оны ............дүгээр сарын ..........-ны өдөр ...........дүүрэгт төрсөн, ......... настай, ..........., .......... боловсролтой, ............ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ........ хамт Багануур дүүргийн......... дүгээр хороо, ............ дугаар гудамжны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.овгийн Ж-н М/РД:/.

 

Монгол улсын иргэн, ....... оны ........... дугаар сарын .........-ны өдөр ...........аймгийн ......... суманд төрсөн, .......... настай, .........., ............ боловсролтой, ...........мэргэжилтэй, ............аймгийн .........сумын нутагт байрлах “...........” ХХК-нд ............................ ажилтай, ам бүл ........., ........., ........ дүүгийн хамт Багануур дүүргийн............ дүгээр хороо, ............. задгайн ........... дүгээр гудамжны ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д. овгийн А-н С/РД:/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Ж.М, А.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Снь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн ........... дугаар хороо, “............” шатахуун түгээх станцын гадна Б.Г, Ж.М зэрэг хүмүүс биед нь халдаж цохиж, зодсоноос шалтгаалан тэдгээртэй хамт явсан хохирогч О.А-г явуулахгүй гэсэн шалтгаанаар машинаас нь түлхүүрийг нь сугалан авч, түүнтэй маргалдан улмаар баруун гартаа барьсан түлхүүрээр зүүн хацар, толгойн ар хэсэгт шарх, дух баруун өвдөгний хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн ............дугаар хороо, “......” шатахуун түгээх станцын гадна “найз охин Н-г цохьлоо” гэх гэсэн шалтгаанаар хохирогч А.С-н хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, тонгойж газар хэвтсэн үед нь газар чирэх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч О.А, А.С нарын мэдүүлэг (хх-ийн 11-14, 17-18), гэрч А.Х-н мэдүүлэг (хх-ийн 25), гэрч Г.Г-ны мэдүүлэг (хх-ийн 27), гэрч Б.Г-н мэдүүлэг (хх-ийн 29), гэрч Ж.Н-н мэдүүлэг (хх-ийн 31), иргэний нэхэмжлэгч С.Б-н мэдүүлэг (хх-ийн 23), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 205, 206 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хх-ийн 48-49, 59-60), хохирогчийн биеийн ерөнхий байдал, нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5,7), согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-7) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.М, А.С нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч О.А, А.Снар нь нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүсэлт гаргасан, мөн шүүгдэгч Ж.М нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 161.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөхгүй гэж үзэв. (хх-ийн 166-169)

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.М, А.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Ж-н М, Д овгийн А-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэргийг гэм буруутайд тус тус тооцсугай.  

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жовгийн Ж-н М, Довгийн А-н С нарт 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг Ж.М, А.Снарт мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.М, А.С нарт мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ж.М, А.С нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.М, А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА