| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/564 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 17.6.1., 22.4.4., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/564
2023 08 31 2023/ШЦТ/564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Р.Булган,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,
шүүгдэгч Г.Б, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г.О,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ж.Г,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ц.Д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Г. Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д.Х,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн С.Н нарт холбогдох эрүүгийн 2002003030155 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2. Т овгийн Ж.Г, 1990 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн ..суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “...” .., ам бүл 2, эхнэрийн хамт дүүргийн дугаар хорооны тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: аймаг ..сум .. дугаар баг ../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар 2 жил, 3 сарын хорих ял шийтгүүлж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ..,
3. М овгийн Ц.Д, 1978 оны 2 дугаар сарын 20-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .. дүүрэг ..дүгээр хороо .. дугаар байр.. тоотод оршин суух,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлаж, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн хөрөнгө хурааж, 6 жил 9 сарын хугацаагаар хорих,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар ..,
4. З овгийн Г.Б, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, авто засварчин мэргэжилтэй, хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл 3, эцэг, эхийн хамт .. дүүргийн..дугаар хороо, ..дугаар гудамжны ..тоотод оршин суух,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах,
Баянзүрх дүүргийн 2010 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 4 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн, регистрийн дугаар..,
5. Х овогт Д.Х, 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдөр.. аймгийн ..суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл 1, .. дүүргийн..дугаар хороо, дүгээр гудамжны ..тоотод оршин суух,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим хэсэг болох 2 жилийг нэмж бүгд 12 жил хорих ял,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял дээр, 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 9 жилийн хугацаагаар хорих,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 260 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар тогтоосон 6 жил 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн, регистрийн дугаар...,
6. А овогт С.Н, 2000 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ..аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .. дүүргийн дүгээр хорооны ..дугаар гудамжны ..тоотод оршин суух,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Х, Г.Б нараас амаар мэдээлсэн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд иргэн С.Н-ыг БНХАУ-ын иргэн /Ж.Х/ хүчиндсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын даргад танилцуулж, харьяаллын дагуу шалгах үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авалгүй 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Зурагтын хуучин эцэс” гэх автобусны буудлын орчим хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэн /Ж.Х/-ийн цагдаагийн байгууллагад хүчиндэх гэмт хэргийн талаар гомдол гаргуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүний танил Ө.Э-ийг “Гомдол гаргагч талд байгаа мөнгөө өгөөд сал, тэгэхгүй бол наад хятад чинь ял авна” хэмээн ятгаж, /Ж.Х/-ийн танил Ө.Э-ээс 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулан Ц.Д, Г.Б, Д.Х, Ц.Н нарт өгүүлэн хийх ёсгүй үйлдлийг хийж, энэ үйлдлийнхээ хариуд 1,500,000-2,000,000 төгрөгийн үнэ бүхий зурагт авч өгөхийг Ө.Э-ээс шаардсан,
Шүүгдэгч Ж.Г нь нь Ц.Д, Г., Д.Х, С.Н нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Ж.Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н-тай бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон С.Н-ыг хүчиндсэн байна гэж айлган сүрдүүлж заналхийлэх явцад 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан,
Мөн Ц.Д, Г.Б, Д., С.Н нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд БНХАУ-ын иргэн /Ж.Х/-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н хүчиндсэн байна 100.000.000 төгрөг өг тэгэхгүй бол Цагдаагийн байгууллагаар шалгууллаа гэж сүрдүүлэн эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж заналхийлсэн гэмт хэргийг санаачлан төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэсэн,
Шүүгдэгч Г., Ц.Д Д.Х, С.Н нар нь урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн “БНХАУ-ын иргэн /Ж.Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н-тэй бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн С.Н-ыг хүчиндсэн байна 100,000,000 /зуун сая/ төгрөг өг тэгэхгүй бол Цагдаагийн байгууллагаар шалгууллаа гэж эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, заналхийлэн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын хуучин эцэс нэртэй автобусны буудал дээр Zhang Hui /Ж.Х/-ийн танил Ө.Эээр дамжуулж 8,000,000 /найман сая/ төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.О нь Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Х, Г.Б нараас амаар мэдээлсэн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд иргэн С.Н-ыг БНХАУ-ын иргэн /Ж.Х/ хүчиндсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын даргад танилцуулж, харьяаллын дагуу шалгах үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авалгүй 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Зурагтын хуучин эцэс” гэх автобусны буудлын орчим хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэн /Ж.Х/-ийн цагдаагийн байгууллагад хүчиндэх гэмт хэргийн талаар гомдол гаргуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүний танил Ө.Э-ийг “Гомдол гаргагч талд байгаа мөнгөө өгөөд сал, тэгэхгүй бол наад хятад чинь ял авна” хэмээн ятгаж, /Ж.Х/-ийн танил Ө.Э 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулан Ц.Д, Г.Б, Д.Х, Ц.Н нарт өгүүлэн хийх ёсгүй үйлдлийг хийж, энэ үйлдлийнхээ хариуд 1,500,000-2,000,000 төгрөгийн үнэ бүхий зурагт авч өгөхийг Ө.Э-ээс шаардсан,
Шүүгдэгч Ж.Г нь нь Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Ж.Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н-тэй бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон С.Н-ыг хүчиндсэн байна гэж айлган сүрдүүлж заналхийлэх явцад 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан,
Мөн Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд БНХАУ-ын иргэн /Ж.Х/-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н-ыг хүчиндсэн байна 100.000.000 төгрөг өг тэгэхгүй бол Цагдаагийн байгууллагаар шалгууллаа гэж сүрдүүлэн эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж заналхийлсэн гэмт хэргийг санаачлан төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэсэн,
Шүүгдэгч Г.Б, Ц.Д, Д.Х, С.Н нар нь урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн “БНХАУ-ын иргэн /Ж.Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н-тэй бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн С.Н-ыг хүчиндсэн байна 100,000,000 /зуун сая/ төгрөг өг тэгэхгүй бол Цагдаагийн байгууллагаар шалгууллаа гэж эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, заналхийлэн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын хуучин эцэс нэртэй автобусны буудал дээр /Ж.Х/-ийн танил Ө.Э-ээр дамжуулж 8,000,000 /найман сая/ төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Хохирогч БНХАУ-ын иргэн /Ж.Х/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танил Ж.Г, С гэх 2 хүн манай ажил дээр нэг танихгүй эрэгтэй хүн дагуулж ирээд энэ хүн 8000м/кв чулуун тавцан авах гэж байна. Манай Ж.Х-с ав сайн тавцан хийдэг гэж тэр залууд хэлээд танилцуулсан. Удалгүй тэр хоёр энэ залуутай сайн танилцаад ав бараагаа зар гэхээр би тэр хүнийг Ж.Г, С 2-той хамт нь Примиум паласын 15 давхарт байрлах Юу лонг гэх Хятад хоолны газарт хоолонд орсон... Ж.Г, С, хоолны газарт танилцсан танихгүй 2 хүүхэнтэй хамт бид 5 такси бариад Сүхбаатар дүүрэгт байрлах Альфа зочид буудалд ороод шууд 602 тоот өрөөнд орсон. Тэд нар нэмж 1.75гр Соёрхол нэртэй архи уусан. Тэд нар нэг нэгээрээ ирж надтай тулгаад архи уусан. Би бараг 4-5 хундага архи уусан байх удалгүй толгой эргээд би согтоод байхаар нь Ж.Г над дээр ирээд чи согтсон байна цаад өрөөнд ороод жаахан хэвт гэж хэлэхээр нь цаана байрлах унтлагын өрөөнд орсон. Тухайн үед би ухаан ороход намайг нэг танихгүй эмэгтэй оролдоод байсан. Тэр хүнийг болиулах гээд нэг удаа түлхсэн. Тэгтэл тэр эмэгтэй эргэж ирээд ахиад миний эрхтнийг оролдоод өөрийн эрхтэн рүү хийж байсан. Энэ үед би дур тавьсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Удалгүй гаднаас хаалга өшиглөөд гэрэл тусгасан 2 залуу орж ирээд хараалын үгээр загнаад байсан. Би ухаан ороод харахад миний өмд тайлагдсан доогуураа нүцгэн дээгүүрээ хувцастай байсан. Гаднаас Г орж ирээд 2 залууг түлхэж гаргаад эргээд Г өрөөнд орж ирээд чи бүү санаа зов энийг би зохицуулна гэж хэлээд харин чамд мөнгө байна уу би надад 2 сая төгрөг байна гэхэд Ж.Г над руу шилжүүлчих гэж хэлээд өөрийнхөө данс руу 2 сая төгрөг шилжүүлж авсан. С чамайг дуудна тэгэхээр нь чи С-ийг дагаад яваарай гэж хэлсэн. Удалгүй би Сүрэнээг дагаад буудлаас гараад такси бариад гэртээ харьсан. Маргааш буюу 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 06:30 минутад Ж.Г 80.... дугаарын утаснаас залгаад хүүхний ах нь мөнгө нэхэж байна 100 сая төгрөг өг гэж байна. Би юу ч гэсэн дэлгүүр дээр чинь яваад очьё гээд утсаа тасалсан. Өдөр 10:30-11:00 цагийн хооронд дэлгүүр дээр Ж.Г нь танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт ирээд чамд мөнгө байна уу хүүхний ах нь 100 сая төгрөг нэхээд байна болохгүй бол чи 50 сая төгрөг бэлэн өгчих, би өөрийн машинаа 50 сая төгрөгт бодоод өгчихье дараа нь чи надад өгөөрэй гэж хэлээд явсан. Өдөр 12-13 цагийн хооронд хүүхний ах гэх нэг залуу ирээд 6 цагаас өмнө надад мөнгө өг өгөхгүй бол би чамайг цагдаад өгнө гэж хэлээд баахан хэрүүл, маргаан хийж байгаад явсан. Энэ үед би ах Б, орчуулагч Э нарыг дуудсан байсан. Тэр өдрөөс хойш тэр хүмүүс ирж уулзаагүй нэг удаа Д гэх хүн 86.... дугаараас залгаад 100 сая төгрөг өг гэж байснаа сүүлдээ 40 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь орчуулагч утас аваад цагдаад өг өг гэж хэлээд утсаа тасалсан...Ж.Г, Ц., Г.Б нар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр миний амьдарч ажилладаг газарт ирээд машиндаа суулгаж мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө чи манай дүү охиныг хүчиндсэн гэж хэл, амаар дайрч доромжлоод байсан. Манай гэрт нэг удаа цагдаа дагуулж ирэн намайг хайж байсан гэсэн би тэр хүмүүсээс айгаад тэр орой өөр газарт хоносон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Хохирогч Ө.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ хэргийн улмаас би нэр бүхий хүмүүст өөрөөсөө 8 сая төгрөг өгсөн. Энэ миний өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогын мөнгө байсан.. Дээрх 8 сая төгрөгийг цагдаа О-г байлцуулан түүнтэй хамт байсан нэг туранхай залуу бас нэг бүдүүн залуу 2-т өгсөн. Надтай хамт С байсан. Өгөхгүй бол манай ажил хэргийн хамааралтай БНХАУ-ын иргэн Ж.Х орон, шоронд орно, цагдаагийн байгууллагаар хүчингийн хэргийг нь шалгуулна. Тэгэхгүй гэх юм бол тохирч нэхсэн мөнгийг өг гэсэн учир дээрх мөнгийг өгсөн байгаа. Мөнгийг бэлнээр нь өгсөн байгаа. Энэ мөнгийг өгөхөд цагдаагийн албан хаагчийн зүгээс “Та нар нэхсэн мөнгийг нь өгсөн нь дээр дээ. Энэ хүмүүс чинь орон шоронгоор явчихсан эвгүй хүмүүс” гэсэн байдлаар тайлбарлаад байсан учраас нэхсэн мөнгийг нь өгөөд салсан дээр гэж бодсон юм. Тэгээд өөрт байсан мөнгийг өгсөн байгаа... О надад хэлэхдээ “Би ч гэсэн юм авах ёстой” гэхлээр “тэгж болдог юм уу” гээд намайг асуухад “болохгүй л дээ. Тэгэхдээ заавал мөнгө гээд байгаа юм биш би өөрөө сургалт хийдэг, тэгэхэд зурагт хэрэг болоод байгаа юм. Тэгэхээр мөнгө гэхгүйгээр том зурагт аваад өгчих” гэж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
Гэрч Ө.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ж.Х гэж хятад залууг мэддэг юм. Хуурай дүү гэж явдаг. 2017 оноос хойш мэднэ. Би өөрөө урагшаа мал махны бизнес хийж Монгол талаа хариуцан ажиллаж байхдаа аавтай нь Эрээнд танилцаж байсан юм. Аав нь Эрээнд наймаа хийдэг ба надтай танилцсаныхаа дараагаар манай хүү Монголд ийм бизнес хийж байгаа, харж хандаж байгаарай гэж захиж байсан юм. Тэгтэл сая 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шиг санаж байна. Ж.Х над руу утсаар залгасан. Тэгээд та ажил дээр хүрээд ирээч нэг асуудал үүсээд байна гэсэн. Тэгээд би ажил дээр нь яваад очтол “Би өчигдөр архи уусан юм. Манайхаас их хэмжээний чулуу авна гэсэн хүмүүстэй уулзалт хийгээд хоол идэж, архи уусан. Тэгтэл 2 хүүхэн ирээд бид үргэлжлүүлээд буудалд орж архи уугаад, тэгээд нэг мэдсэн чинь би нэг хүүхэнтэй нь унтчихсан юм шиг байна. Гэнэт гэрэл асаагаад бичлэг хийгээд эхэлсэн. Тэр хүмүүс нь надтай унтсан хүүхний ах нь гэх шиг болсон. Тэгээд хүчингийн хэрэг хийсэн энэ тэр гээд асуудал болоод хамт явсан хүн маань мөнгө байвал би аргалъя гэж хэлээд надаас 2 сая төгрөг дансаар авсан. Тэгээд намайг зугт гэсний дагуу буудлаас шууд гэртээ ирсэн. Одоо нөгөөдүүл чинь залгаад дахиад мөнгө нэхээд байна” гэсэн. Тэгээд удаагүй байтал хэдэн нөхдүүд ирсэн. Тэгэхээр нь би Ж.Х гараад уулз, болохгүй бол буугаад ирээрэй гэж хэлээд гаргасан. Ж.Х тэдний машинд нь орж сууж байгаад гарч ирсэн. 100 сая төгрөг нэхэж байна гэсэн. Тэгэхээр нь тийм юм гэж юу байдаг юм бэ шалгадаг газраар нь шалгуулна гээд Ж.Х дахиж гаргаагүй. Тэгтэл тэд тэрүүгээр эргэлдэж байгаад нэг залуу нь орж ирсэн. Тэгээд тэр хятадтай чинь уулзъя гэхлээр нь би ямар ажлаар уулзах гэж байгаа юм. Наадах чинь хэл ус мэдэхгүй ярих юм байвал надтай ярь гэсэн. Тэгэхэд танай энэ хятад чинь миний дүү охиныг хүчиндсэн байна гэсэн юм ярьсан. Тэгээд та нар яах гээд байгаа юм гэхэд 100 сая төгрөг өгөөд тохирвол бид цагдаа энэ тэр гэхгүй салъя гэсэн. Тэгэхэд нь тийм их мөнгө байхгүй. Тэр орчуулагчтай нь өөртэй нь ярь гэсэн. Тэгээд орчуулагчтай нь тэр хэд өрөөнд ороод чанга чанга дуугаар ярилцаад байсан. Тэгээд мөнгө байхгүй гэсэн учир тэд нар цагдаад өгнө гээд гарсан. Тэрний дараагаар би Ж.Х эндээ байгаад хэрэггүй, өөр газарт түрдээ байж бай гээд явуулсан. Тэгсэн чинь маргааш Ж.Х над руу залгаад “нөгөөдүүл чинь залгаад мөнгө нэхээд дарамтлаад байна” гэсэн. Орой нь нэг цагдаа ярьж байна. Юу яриад байгааг нь би ойлгохгүй байна. Та яриач гэж хэлсэн. Тэрний дараагаар нь над руу залгасан. Тэгэхдээ Сүхбаатар дүүргийн ахлах мөрдөн байцаагч ...тэр /хэлсэн нэрийг нь сайн санахгүй байгаа юм/ байна. Тэр хятад одоо хаана байна дууд. Би гэрт нь ирээд нэгжлэг хийж байна гэсэн. Тэгээд миний овог нэрийг асуухаар нь хэлсэн. Регистр асуухаар нь би очдог газарт чинь очиж байгаад регистрээ хэлье гэсэн чинь наад хүнээ хурдан явуул гэж хэлээд тасалчихсан. Тэгэхээр нь би хэлье л гэсэн. Энэ талаар Ж.Х-д ч гэсэн хэлсэн. Тэгээд маргааш нь нөгөө нөхдүүд нь хятад руу залгаад байна гэхээр нь утсыг нь өгөөдөх би ярья гэж хэлсэн чинь өөрсдөө над руу ярьсан. Тэгээд хүрээд ир ярих юм байвал надтай ярь гэсэн чинь тарган, туранхай 2 хүн хүрээд ирсэн. Тэгэхээр нь та нар юун их мөнгө төгрөг яриад байгаа юм бэ, бидэнд тийм их мөнгө төгрөг байхгүй. Та нар цагдаад өгчихсөн гээ биз дээ. Тэр цагдаа чинь над руу ярьсан. Шийддэг журмаараа шийднэ биз гэсэн. Тэгэхэд тохирч чадах юм бол өргөдлөө авчихна гэж байсан. Тэгэхээр нь тэгж болдог юм уу, таньдаг цагдаа чинь юм уу гэсэн чинь тийм гэж байсан. Тэгээд цагдаагаа дуудчихъя гэхлээр нь та нарыг дуудахаар цагдаа чинь ирдэг юм уу гэсэн чинь ирнэ гэж байсан боловч дуудахад нь ирээгүй. Тэрний дараагаар үдээс хойш 17 цагийн үед цагдаагаас яриад Мөрдөн байцаах газрын хойно хүрээд ир гэсэн. Яваад очиход Эрүүгийн цагдаагийн үүдэнд хүрээд ир гэсэн. Тэгээд очиход цагдаагийн дүрэмт хувцастай, ахлах дэслэгч цолтой О гэх цагдаа гарч ирсэн. Тэгээд машинд суугаад болсон асуудлын талаар асуусан. Бид ярьдаг зүйлээ хэлээд энэ хүмүүс мөнгө төгрөг нэхээд байна шүү дээ. Бидэнд тийм их мөнгө төгрөг байхгүй гэхэд “Би та нарт ний нуугүй хэлье, мөнгө төгрөгийг нь өгчихсөн нь дээр дээ. Наад Хятад чинь өмнө нь бас ял авч байсан хүн байна, энэ асуудал нэмэгдвэл хорих ял авна. Над дээр өргөдөл нь ирчихсэн байгаа. Та нар тохирч чадвал би шийдээд өгье” гэж байсан. 307 ч билүү тийм хэрэг гээд байсан. Тэгэхээр нь бидэнд тийм их мөнгө төгрөг байхгүй ээ. Энэ чинь зохион байгуулалтай хэрэг яваад байгаа юм биш үү. Тэр зохион байгуулалттай хэрэг мөрддөг газраар нь шалгуулъя гэж хэлэхэд “3а за та нар ийшээ СУИС-ийн тийшээ очоод байж бай. Би эд нартай бас яриадхая” гээд буусан. Тухайн үед 2 машины хооронд бууж суугаад зохицуулагч маягтай л ажиллаад байсан. Тэгээд СУИС-ийн тэнд очоод удаагүй байтал Мөрдөн байцаах газрын хойно хүрээд ир гэсэн. Тэгээд очиход гэр рүү хүргээд өгчих гэсэн. Тэгээд Телевизийн хуучин эцэст гэрт нь хүргэж өгсөн. Замдаа та нар тохирсон нь дээр энэ хүмүүс бас хутга шөвөгний хэрэгтэй хэцүү хүмүүс байна. Наад хятад чинь ч гэсэн өмнө нь шийтгүүлж байсан нөхөр давтан гээд ял эдлэх асуудал яригдана. Байгаа мөнгөө өгөөд сал гэсэн. Тэрний өмнө Эрүүгийн цагдаагийн гадаа байхад бууж суугаад байхдаа 100 сая төгрөг нь 40 сая төгрөг болсон. Тэгэхэд нь би, бидэнд тийм их мөнгө байхгүй. 12 сая төгрөг л байна гэж хэлж байсан юм. Тэгсэн гэр рүү гээ хүргүүлэх үедээ байгаа 12 сая төгрөгөө өгөөд сал гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье гэж хэлээд гэрт нь буулгаад би урагшаа мөнгөндөө явсан. Тухайн үед АТМ-аас 8 сая төгрөг аваад буцаад очиход нөгөөдүүл ч гэсэн О-ийн гэрийн гадаа очсон байсан. Тэгээд би тухайн үед О-с ингэж болох юм уу, дараа нь наадуул чинь бас л асуудал ярих юм биш үү гэхэд зүгээрээ би зохицуулна гээд баримт үйлдэж хэн хэн нь гарын үсэг зурсан. Мөнгийг нөгөөдүүл нь тоолоод 8 сая байна ш дэ гэхээр нь би байгаа нь наадах чинь үлдсэнийг нь дараа нь зохицуулаад өгчихье гэж хэлээд баримтаа үйлдсэн. Тэгээд маргааш нь ер нь эд нар бүтэхгүй, зохион байгуулалттайгаар ийм асуудал болгож байна гэж бодоод цагдаагийн байгууллагад өөрсдөө хандсан юм. Миний мэдэх зүйл энэ л байна. ...Дээрх тохиолдолд эхэндээ тэр цагдаад итгэсэн л дээ. Итгэхээс өөр арга байгаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас цагдаагийн дүрэмт хувцастай хүн гарч ирээд асуудал ярихаар хэн ч гэсэн итгэх л байх. Дээр нь О гэгч нь байцаалт авах гэж байгаа юм шиг бичиг цаастайгаа, цүнхтэйгээ гарч ирээд албаны маягтай асууж тодруулаад байсан. Сүүлдээ эд нар ер нь зохион байгуулалттайгаар ийм асуудал болгож байгаа юм шиг санагдахаар нь өөрсдөө шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Наадуул ял авах гээд шүүх хурал нь өнөө маргаашгүй болох гэж байгаа хүмүүс, та нар яриад тохирчихсон нь дээр дээ, яаж ч магадгүй хүмүүс шүү гэж байсан. Нотлох баримт гээд нэг бандааш надад мөнгө өгсний дараагаар өгч байсан. Тэрийг нь би “наад бузартай юмаа хая” гэж хэлээд телевизийн тэр хавьд гудамжинд хаячихсан. Гялгар уутанд хийгээд базчихсан, атганд багтах хэмжээний зүйл байсан. Задалж үзээгүй. Цагдаа мөн гэж байсан. ...Уг нь бол би энэ 8 сая төгрөгийг өгөхгүй гэж бодож байсан юм. Тэгэхэд цагдаа өг гээд байсан. Дээр нь маргааш цагдаад асуудал ярихаар намайг итгэхгүй байх гэж бодоод мөнгийг нь өгсөн. Өгөхдөө бүр таслаад дутуу өгсөн юм. Тэрний маргааш нь О над руу ярьж байсан. Дутуу мөнгөө өгөөч ээ нөгөө хүүхэн чинь ажил дээр ирчхээд байгаад байна гэж байсан. Мөн О энэ ажилд шилжиж ирээд удаагүй байна. Хүмүүст бас мэдээлэл хийдэг юм. 1,5-2 сая төгрөг гээд зурагт байдаг юм билээ тэрийг аваад өгчих гээд байсан. О-д бол өөрт нь ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 150-151 дах тал/,
Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Б ахын хороололд Өргөө кино театрын ард байдаг шорлогын газарт нь очсон. Тэгэхэд Б ах “манай нэг таньдаг хятад залууг хэдэн нөхдүүд архи уулгаад согтоогоод, буудалд оруулж, араас нь хүүхэн оруулаад тэгээд хүчин хийсэн болгоод мөнгө нэхээд байна” гэж ярьж байсан. Зуун сая төгрөг нэхсэн гэл үү дээ тиймэрхүү зүйл ярьж байсан. Тэрний дараагаар нь би 2 хоногийн дараа дахиж шорлогынх нь газар дээр очиход 2 залуу ирсэн байсан. Тэгэхэд л Б ах нөгөө мөнгө нэхээд байгаа залуучууд гэж хэлж байсан. Тэгсэн нөгөө залуучууд нь тохирвол тохиръё, тохирохгүй бол бид шалгадаг газраар нь шалгуулна гэж хэлсэн. Тэгээд бас нэг залуу нь бид цагдаагаа энд дуудчихъя, тэгээд тохирьё гэж байсан. Тэгэхээр нь би их гайхсан л даа. Цагдаа дээр шалгагдаж байдаг. Тэгээд шалгуулж байгаа нөхдүүд нь цагдааг байгаа газраа дууддаг, дуудсан цагдаа нь ирнэ гэхлээр. Тэгээд их сонин санагдаж байсан. Тухайн үед цагдаа нь ажилтай байна. Орой больё гэж байсан. Тэгээд тэр залуучууд явсан. Тэгсэн орой 19 цаг билүү 20 цагийн орчимд нөгөө цагдаа нь Б ахыг дуудсан. Эрүүгийн цагдаа дээр хүрээд ир гээд. Тэгээд Б ах машингүй байсан учир миний машинтай явсан. Бид хоёртой хамт манай найз Э /манай дээр ажилладаг-9501..../ хамт явсан. Очиход тэр дуудсан цагдаа нь гарч ирж уулзсан. Тэгээд та нар хохирогчтойгоо уулзаад учраа олж, тохиролц, би өргөдлийг нь 107 билүү 307-д оруулчихлаа гэж байсан. Миний ойлгосноор тэр нь хүлээлэг маягийн юм болов уу гэж ойлгосон. Тэгээд нөгөөдүүл 10 сая төгрөг нэхэж байна. Тэрийг нь өгөөд сал гэж хэлж байсан ба харин надад 1 телевизор аваад өгчих гэж байсан. Манайх шинээр байгуулагдсан болохоор өрөөнд телевизор байхгүй байна гэж байсан. Нээрээ Экологийн цагдаа гэсэн бичигтэй дэвтэр барьчихсан гарч ирж байсан юм байна. Тэгээд буцаад орсон. Бид СУИС-ийн орчимд байж байхад эргээд нөгөө цагдаа залгаад намайг ажил дээрээ ирээд авчих, ажил дуусчихлаа гэж байсан. Тэгээд бид тэр цагдааг аваад гэрт нь хүргэж өгсөн. Гэр нь телевизийн хуучин эцэст байдаг юм билээ. Тэгээд та нар мөнгийг нь өгөөд тохироод сал, нэхээд байгаа мөнгийг нь өгчих гэсэн. Б ах тухайн үед өөрийнхөө дансыг үзэхэд 8 сая төгрөг л байна гэж байсан. Тэгээд шилжүүлчихье гэсэн чинь нөгөө цагдаа нь хэрэггүй бэлнээр нь өг гэж хэлсэн учир бид доошоо уруудаж, Гандангийн арын АТМ орж мөнгө авсан. Тэгэхэд Б ах картгүй байсан учир утсаараа миний данс руу 8 сая төгрөгөө хийгээд тэрийг нь би АТМ-ээс гаргаж авсан. Тэгээд эргэж очоод байж байхад нөгөө залуучууд ирсэн. Тухайн үед Б ах бичиг баримтгүй байсан учир би мөнгө хүлээлцсэн баримтыг нь өөрийнхөө нэр дээр хийсэн, нөгөөдүүл ч гэсэн баримт үйлдээд, гомдолгүй гээд гарын үсэг зурцгаасан. Нөгөө цагдаа маань аль аль баримтан дээр нь байлцсан гэж гарын үсэг зурсан байгаа. Тэгээд мөнгийг нь өгөхөд нөгөө 2 залуу нь нэг бүрчлэн тоолж аваад машиндаа суугаад явсан. Тэрнээс хойш уулзалдаагүй. Бас хэд хоногийн дараа Б ах дээр очиход нөгөөдүүлийг чинь Цагдаагийн Зохион байгуулалттай тэмцэх гэмт хэргийнхэн шалгаж байгаа гэж байсан. Миний хувьд дахиж тэд нартай уулзалдаагүй.
Мөн дээр нь нэмж хэлэхэд тэр залуучууд эхнээсээ худлаа яриад байсан. Эхлээд тэр хүчиндүүлсэн гээд байгаа охиныхоо хамаатны ах нь гэж байснаа сүүлд нь найз бандийнх нь ах, найз нар нь болсон. Сүүлдээ мөнгө хүлээлцэхэд байлцаж гарын үсэг зурсан туранхай, нэрийг нь Б гэж байлуу даа тэрнийх нь найз охин болоод явчихсан. Би тухайн үед Б ахад “хэвлэлд цацчихъя” гэсэн чинь яах юм бэ, цагдаа сэргийлэх гээд бөөн асуудал болно. Энүүгээрээ мөнгөө өгөөд сална биз гэж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 185-187 дахь тал/,
Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Машин дотор байхад өөрөө тэгсэн байхгүй. “Дүү нь бол наана цаана янз бүрийн юм ярихгүй ээ. Манай өрөөнд нэг зурагт аваад өгчихгүй юу даа” гээд Б-д тэгж хэлж байсан. Б мөнгө төгрөг өгье гэж яриагүй байх эргээд холбоотой байцгаая л гэж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 129-131 дэх тал/,
Гэрч З.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өдөр сарыг нь хэлж мэдэхгүй байна. Зун л байсан. Нэг бүдүүн цагдаа байсан. Тухайн үед энгийн хувцастай байсан. Тэгэхдээ бичиг баримтаа үзүүлж байсан. Тэгээд З.Х асуугаад уулзах гэсэн юм. Хүчингийн хэрэгт холбогдсон байна. Өөртэй нь уулзчихвал зүгээр байна гээд тэгээд надаар гэрийг нь онгойлгуулж дотогшоо орж үзсэн. Тэгэхэд З.Х байгаагүй. Гэр нь манай дэлгүүрийн дээр байдаг юм. Түлхүүр нь бидэнд байдаг... 10 орчим хоногийн дараагаар нөгөө цагдаа чинь дахиж ирсэн. Тэгээд мөн л З.Х асуугаад хүчингийн хэрэгт гүтгүүлсэн юм шиг байна. Өөрийг нь уг нь олоод уулзчихвал өөрт нь хэрэгтэй байгаад байна гэж байсан. Ингэж сүүлд ирэхдээ мөн надаар гэрийг нь онгойлгуулж үзсэн... Нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан зүйл болоогүй... Б нэг туранхай хар цагдаатай манай хашаан дотор ороод ирчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би чи юу хийж байгаа юм бэ айлын хашаанд гэхэд З.Х уулзах гээд байж байна гэж байсан. Тэгэхээр нь би айлын хашаанд дур мэдэж орлоо гээд хөөгөөд гаргасан... харин манай нөхөртэй уулзаад нөхрөөр гэрийг нь онгойлгуулаад дотогшоо орж З.Х хайсан гэж байсан. Тэгэхэд бол би тэдэнтэй хамт дээшээ гараагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал/,
Шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...Х гэдэг залуу надад хэлэхдээ нөгөө Хятад хүн нь зугтаачих гээд байна. Бид нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгчихсөн гээд хэлчихсэн байгаа. Тийм болохоор чамтай ярихаар нь би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч байна гээд хэлчхээрэй гэж хэлсэн учраас би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч байна гэж хэлсэн... би хохирогч гээд байгаа охиныг мөн хамт аваад ир өөрөө очиж өргөдлөө өгөх ёстой гэдгийг нь хэлсэн байсан. Тэгээд тэд нар өргөдөл өгөхөөсөө өмнө гэрээр нь очиж үзээд Хятадын иргэнийг байвал хамт дагуулаад цагдаа дээр очъё гэсэн... Х нь яваад С-г олж ирсэн. С нь Хятад иргэний гэрийг нь зааж өгөөд өөрөө хашааг нь давж орсон. Тэгээд би тэнд очсон хойноо Хятад иргэн рүү залгаад хаана байна гэхэд тэр Хятад иргэн мэдэхгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Э гэдэг хүн рүү нь залгаж ярьсан бөгөөд тэгэхдээ би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ хүмүүс өргөдөл гаргасан юм байна гэж хэлэхэд тэр хүн надаас чи хэн юм бэ гэхээр нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч гэж албан тушаалаа хэлээд нэрээ өөрөөр хэлсэн... Мөрдөн байцаах албаны үүд хавьцаа уулзалдаад бид хоёр ярилцахад нөгөө хүмүүс хэдэн төгрөг нэхээд байгаа талаар асуухад 100 сая төгрөг нэхээд байгаа гэсэн бөгөөд надад 8 сая төгрөг л байна. Үүнийг өгөөд тохиролцуулаад өгөөч гээд байхаар нь би гэртээ хүргүүлсэн бөгөөд гэртээ байж байхад Э нь дахиж залгаад 8 сая төгрөгөө бэлдчихлээ би чамайг байлцуулж байгаад мөнгө төгрөгөө өгч авалцаад баталгаа бичүүлээд авчихмаар байна чи хамт байж чадах уу гэсэн. Эхлээд энэ хүмүүс 8 сая төгрөг бэлнээр өгөөд 2 цагийн дараа нэмж 2 сая төгрөг өгнө гэж байсан боловч надад мөнгө төгрөг өгөөгүй. 2 сая төгрөгөөс нь 500 мянган төгрөг өгнө гэж зүйл хэлж байсан бөгөөд би өөрсдөө мэдэхгүй юу даа гэж л хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал/,
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өөрийн нэр дээр байдаг ХААН банкан дахь 5720800592 тоот дансыг манай ах Э нь эзэмшиж байгаа. Нэр нь миний нэр дээр байдаг болохоос биш би уг дансны орлого зарлагыг мэдэхгүй байна. Өмнө нь би ашигладаг байж байгаад 2017 оноос хойш ашиглахаа больсон. Учир нь манайх цалингаа ХХБ-аар олгодог болсон. Тэгээд энэ дансаа ашиглахаа больчихсон юм. Тухайн үед Э ах банкаар үйлчлүүлэх боломжгүй болчихсон гээд данс асуухаар нь “надад нээрээ нэг ашигладаггүй данс байдаг” гээд уг картыг өгч байсан. Тэгээд уг картны хугацаа дуусах сунгуулах үед л уулзалддаг болохоос биш уг дансны орлого зарлагын талаар би мэдэхгүй...” /3хх, 188-189х/
Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар дахин өгсөн “...Цагдааг бол би танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Энэ асуудал болсон өдрийг нь сайн санахгүй байна. Намайг үсчин дээр байж байхад Бабу /Б- г тэгж дууддаг/ над руу утсаар залгаад хаана байгааг асуусан. Тэгэхэд 19-д найзынхаа үсчин дээр байна гэж зааж өгсөн. Тэгэхэд Б, Х гэх залуу бас Г гэх залуу гурвуулаа ирсэн. Ирээд хамт хоолонд орчхоод ирье. Нэг мөнгөтэй хятад байгаа, тэрнээс бид мөнгө авах авлагатай юм. Тэрийгээ авах гэж байгаа юм. Авчихвал бид чамд нэг сая төгрөг өгье гэсэн. Тэгээд Э гэж манай найз охин над руу залгахаар нь хамт хоолонд ороод ирье гээд түүнийг замаасаа аваад тавуулаа Нисдэг машины урд талын хятад ресторан орсон. Тэнд ороод Э бид хоёрыг зааланд сууж байгаа гээд өөрсдөө VIP өрөө рүү орсон. Удалгүй Г гэдэг залуу нь бид хоёрыг ирж аваад хамт уг өрөөнд орсон. Тэгэхэд тэнд нэг хятад залуу, бас нэг танихгүй залуу байсан. Тэгээд Х хоол идчихээд гараад явсан. Тэнд нөгөө хятад залуу, бас нэг танихгүй залуу байсан. Тэгээд Г гэх залуу, Э бид 2 буюу нийт тавуулаа суугаад хоол идээд архи уусан. 2 шил абсолют гэдэг архи уусан. Тэгээд ууж сууж байгаад Г буудалд ороод жоохон ярьж сууя гэсэн. Тэгэхэд би нэлээд согтож байсан учир хаана байдаг ямар буудалд орсноо сайн мэдэхгүй байна. Нэг буудалд ороод 1 шил архи уусан. Тэгж байгаад нөгөө хэд нөгөө өрөө рүү орсон. Тэр үед нөгөө хятад нь намайг үнсээд байсан. Тэгж байгаад намайг өргөөд нөгөө өрөөнд ороод бэлгийн ажил хийсэн. Эхлээд би яах гээд байгаа юм бэ гээд дургүйцсэн. Тэгэхэд надад мөнгө өгье дансаа өгчих гээд байсан. Би дансаа өгөөгүй. Тэр хятадтай 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Эхнийхийг нь би бол санаад байгаа юм. Сүүлийнхийг нь би сайн санахгүй байгаа юм.. Нэг мэдсэн чинь би дээр нь гарчихсан бэлгийн ажил хийж байсан. Тэрний дараагаар Б, Х эд нар ороод ирсэн. Тэгээд бөөн асуудал болоод маргалдаад байсан. Тэгж байгаад нөгөө хятад нь танихгүй залуутайгаа хамт яваад өгсөн. Г гэх залуу нь үлдээд Х, Б, Э бид хэдтэй нийлж дахиад нэг шил том архи бас пиво уугаад тэндээ хоноцгоосон. Маргааш нь үдийн дараагаар гэр гэр лүү гээ тараад явсан. Тэгээд орой нь шиг санаж байна намайг гэртээ байхад Х, Б 2 ирээд надаар хүчиндүүлсэндээ гомдолгүй гэсэн бичиг хийлгэж аваад явсан. Яг юу гэж бичсэнээ би одоо сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан гомдолгүй гэж бичиж байсан. Маргааш нь ч билүү. Тэр бичиг хийдэг өдөр эхлээд Х, Б 2 намайг гэрээс ирж авсан юм байна. Тэгээд нэг цагдаагийн газар очсон. Ямар цагдаагийн газар болохыг нь мэдэхгүй байна. Тэгэхэд нэг цагдаа хувцастай залуу гарч ирээд машинд суусан. Тэгэхэд намайг буугаад дэлгүүр яваад ир гэж буулгасан. Тэд нар хоорондоо юу ярьсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд нөгөө залуу нь буугаад явсан. Тэр 2 намайг гэрт хүргэж өгөөд буцсан. Тэгсэн орой болсон хойно ирээд надаар гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авсан.
Тэрний маргааш нь Б намайг 10 дугаар хорооллын Стелла-гийн урд хүрээд ир гэсэн. Тэгээд очиход Б нэг бүдүүн ахтай хамт байсан. Тэгээд надад 1 сая төгрөг өгснийг нь би авсан. Тэрнээс хойш болсон асуудлыг би мэдэхгүй байна. Надад хэлээгүй. Ер нь мөнгө төгрөгийн асуудлаа надад огт хэлээгүй. Тэр их мөнгөтэй хятад тэрнээс бид авлагатай л гэж байсан. Тэгээд надад 3 сая төгрөг өгье гэж байсан. Сүүлд сонсоход 8 сая төгрөг билүү 4 сая төгрөг билүү авсан гэж байсан. Тэгээд надад 1 сая төгрөг л өгсөн. Үлдсэн мөнгийг нь хүмүүстээ хуваагаад авцгаасан гэж ярьж байсан. ...Хоолонд хамт ороод өг л гэсэн. Тэгээд мөнгө өгье гэж байсан. ...Би үнэн ярьж байна. Надад тийм ийм гэж юм хэлээгүй. Мөнгө авах ёстой юм. Их мөнгөтэй хятад гэж байсан. Тэгээд өөрсдөө авлагатай. Тэр авлагаа авчихвал тус бүр 1 сая төгрөг өгнө л гэж байсан. Ер нь буудалд орно ч гэж хэлээгүй ш дээ анх. ...Хятад залуу хүч хэрэглээгүй. ...миний турсикийг Б тэр орой буудалд байхдаа авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 173-177 дахь тал/,
Шүүгдэгч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар дахин өгсөн “...Б нь утсаар яриад нэг мөнгөний ажил байна, нэг хужаатай архи, дарс шоудаад, дараа нь чамайг хүчиндсэн гэж хэлээд мөнгө авна гэж хамгийн анх ингэж хэлээд тэгээд намайг дагуулаад UB тауны орчим Г гэх хүнтэй танилцуулаад Г, Б, Х бид 4 машинд суугаад хотын төв рүү ороод 100 айл дээр Г буугаад бид хоёр ойролцоо хүлээж байгаад Х ахыг дуудаад би Б-тэй үлдээгээд хүлээж байх хоорондоо би хань татах гээд өөрийнхөө найз Ч гэх эмэгтэйг ажил дээрээс нь очиж авсан. Тэгээд байж байтал Пун лонг гэх нэртэй Хятад хоолны газар хүрээд ир гэсэн. Тэгээд би Ч хамт араас ороход Х, Г, Ж.Х, бас нэг ах байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр очоод хамт хоол идэж архи уусан ба Х ах гараад яваад өгсөн. Тэгсэн би Ч, Г танихгүй нэг ах, Ж.Х гэх хятад хүнтэй хамт “Альфа” гэх зочид буудал руу ороод 602 дугаарын өрөөнд ороод архи ууж сууж байгаад Г надтай 00 орж байгаад одоо чи тэр хужааг дагуул нөгөө өрөө рүү дагуулаад орж гэж хэлсэн. Тэгээд би 00 өрөөнөөс гарч ирээд Ж.Х гэх хятад хүнийг дагуулаад ороод бид хоёр бэлгийн харилцаанд сайн дураараа ороод байж байтал гаднаас Б, Д хоёр орж ирээд Д нь намайг чиг ингэж явдаг юм уу гээд алгадаад авсан. Би тухайн үед Б, Х хоёрыг бол орж ирнэ гэдгийг мэдэж байсан. Хамгийн анх машинд суугаад Г, Х, Б бид явж байхад Г хужаатай шоудаж, архи ууна, бэлгийн харьцаанд орно шүү тэгээд бид чамайг хүчиндсэн гээд тэр хужаагаас мөнгө авна гэж болох үйл явцын талаар тайлбарлаж хэлж байсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал/,
Шүүгдэгч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө намайг гэртээ байж байхад танил Х нь утсаар яриад чулуун тавцан авах ажил байна . Хамт 100 айлаар явж өгөөч гэсэн. Тэгээд удалгүй Х үл таних залуутай, машинтай ирж намайг гэрээс аваад бид нар 100 айл руу явсан. Явж байх замдаа 19-ийн тэнд үсчний газрын гадаа зогсож үл таних 2 эмэгтэйг авсан. Тэгээд бид нар 100 айл дээр очиж Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Х-ийн үйлдвэр дээр очсон. Тэгэхэд Ж.Х, Б нар архи уучихсан хамт байж байсан. Би урд өдөр нь архи уучихсан байсан учир тэд нарын ярианд ороогүй, ус ундаа эргүүлээд байж байсан. Гэнэт хамт явж хоолонд орохоор болсон. Тэндээс бөөндөө явж Нисдэг машин худалдаа үйлчилгээний газрын хажуу талын Примиум хятад хоолны газарт орсон. Тэгээд хоол идээд архи, уугаад сууж байтал Х нөгөө хоёр охин чинь үүдэнд байгаа дагуулаад ороод ир гэсэн. Уг нь тэр хоёр эмэгтэйг болон Х-тэй хамт явж байсан машинтай залуу нарыг 100 айл дээр орхисон юм. Тэгээд нөгөө хоёр охиныг дагуулж ороод бид нар архи уугаад сууж байхад Ж.Х надад хэлэхдээ энэ хоёр охинтой чинь баймаар байна. Бөөндөө буудал явъя гэсэн. Харин Х чулуун хавтангийн талаар ярьчхаад яваад өгсөн. Харин бид нар үлдсэн. Тэгээд бид нар тэндээсээ гараад Замын Цагдаагийн газрын хажууд байдаг “Альфа” зочид буудалд очиж нэг өрөөнд Б, Ж.Х, нөгөө хоёр охин бид нар орсон. Тэр хоёр охины нэгнийх нь нэрийг А гэж байсан. Нөгөөгийх нь нэрийг мэдэхгүй, санахгүй байна. Уг нь тухайн үед нэрээ хэлж байсан юм. Бид нарыг орсон өрөө нь голдоо зочны өрөө, хоёр талдаа унтлагын өрөөтэй юм. Зочид буудалд ороод архи ууж байгаад Ж.Х нь А гэх охиныг дагуулаад хажуу талын унтлагын өрөө рүү орсон. Өөрсдөө хоорондоо ярьж байгаад орсон. Тэр хоёр унтлагын өрөөнд юу хийснийг мэдэхгүй. Б бид хоёр нөгөө үлдсэн охинтой зочны өрөөнд юм яриад архи уугаад сууж байсан чинь гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэр хоёр залуугийн нэг нь А гэх охины ах нь гээд хэрүүл маргаан болж Б бид хоёр гаднаас орж ирсэн хоёр залуутай зодолдсон. Тэгж байгаад цаад өрөө рүү орж А гэх охиныг загнаад Ж Х ална, тална гээд байсан. Тэр хоёр залуугийн араас Х орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцсан. Би Ж.Х уулзсан чинь Ж.Х надад хэлэхдээ ах нь хэрэгт шалгагдаж байгаа энэ асуудлаас гаргаад өг надад 2 сая төгрөг байна тэрийгээ өгье гэсэн. Тэгээд миний ХААН банкны 5943032536 тоот данс руу 2 сая төгрөгийг Ж.Х шилжүүлсэн юм. Тэр мөнгийг нь би тухайн үед тэнд байсан хүмүүст архи пиво авч өгөөд дуусгасан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х рүү хуурай дүү Г, С хоёр утсаар ярьсан. Тухайн үед таньдаг найдвартай охин байна уу. Хятадтай уулзуулах хэрэг байна. Уулзуулж байгаад Хятадаас мөнгө нэхэх хэрэг байна их мөнгөтэй чулуу зардаг Хятад байна гэж ярьсан. Тухайн үед Х хүнээс асууя гэж хэлсэн. Тэгээд Х бид хоёр Улаанбаатар хотод ирээд Н-тэй уулзсан. Өмнө нь Н утсаар мөнгөний хэрэг байна чамд мөнгө олдох уу гэж асууж байсан. Тэгээд бид хоёр Н-тэй уулзаад Хятадтай уулзаад мөнгө төгрөг авах юм шиг байна гэсэн чинь Н унтаж хэвтэх юм уу гэхээр нь би тэрийг нь мэдэхгүй байна гэж уулзаж байгаад шийд гээд хэлсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Г, Х бид хоёрыг дуудаад .. дүүргийн урд талд байдаг .. хотхонд байх тэнд байх гэртээ дуудаад бид хоёр гэрийнх нь гадаа уулзаад за ах хүү нөгөө охин чинь бэлэн юм уу гээд Х-тэй яриад байсан ба намайг сайн танихгүй учир надтай юм яриагүй. Х ярьчихсан одоо ирэх байх гэж хэлээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр автобусны буудал дээрээс Н-ыг очиж аваад одоо нөгөө яриад байсан Хятадтайгаа очиж уулзах юм байна гэсэн чинь би яаж ганцаараа уулзах юм бэ тэгээд ч ийм муухай царай зүстэй урьд шөнө шоудчихсан үсээ янзлуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд Н-ын найз гээд нэг охин Хан-Уул дүүрэгт байх найз үсчин дээр нь ороод удсан. Тэгээд Г, Х бид 3 бас орж үсээ засуулсан. Н би ганцаараа орж чадахгүй нэг найзыгаа дуудчихъя гээд нэг найзыгаа дуудаад Ч гэх найз нь ирсэн. Тэгээд бид 5 нийлж аваад 100 айл руу явсан ба замдаа Г, Х-д та Хятадтай орж уулзаад нэг байшингийн цонхны чулуу, шатны чулуу худалдаж авахаар яриарай гэж үг зааж өгсөн. Тэгээд Гэрэлээ өөрийнхөө гэрээр ороод эхнэр бил үү ээжийнхээ алтан ээмгийг авч ломбардад тавьсан. Тэгээд 16 цагийн үед Х, Г хоёр зуун айл дээр буугаад чулууны дэлгүүр орно гээд явсан. Би Ч, Н хоёртой Бүрд худалдааны төвийн урд зогсож байсан ба 1 цаг орчим байж байсан чинь Г нь над руу утсаар яриад Нисдэг машины буудлын урд талын Платаниум гэсэн Хятад хоолны газар, зочид буудал руу явж байна чи араас хүрээд ир гэсэн. Тэгээд би Нисдэг машины автобусны зогсоол дээр зогсож байсан чинь наад хоёроо наашаа оруулчих гэж хэлээд над руу утсаар ярьсан. Тэгээд бид хүлээгээд байж байсан чинь Х гараад ирсэн. За за хоёулаа явъя эд нар учраа олчихсон юм шиг байна гээд бид хоёр явсан. Тэгээд Их засгийн тэр хавьд гарш дээрээ ажиллаж байсан чинь орой 21 цагийн үед Д ажил дээрээс ирж аваад 1-р хороололд нэг хүнтэй уулзаадахъя гээд явж байсан чинь Г над руу залгаад нөгөө Хятадтай Н унтчихсан хүчиндүүлчихлээ гэж хэлээд ороод ир Замын цагдаагийн хажуу талын Альфа гээд зочид буудалд байна гэж хэлсэн. Тэгээд би Д бид хоёр уг буудалд нь очсон чинь Ч гэх охин хаалга онгойлгосон ба тухайн буудлын өрөө нь 3 өрөөтэй байсан ба голын өрөөнд ньС, Г хоёр сууж байсан ба тэр талын өрөөнд байгаа зааж өгсөн. Тэгээд Д тийшээ орсон чинь өрөөний гэрэл нь унтраалттай байсан ба асаагуурын гэрэл асаагаад хартал Н тэр Хятад хоёр ямар ч хувцасгүй нүцгэн байсан. Тэгээд Д Н-ыг юу хийж яваа пизда вэ гээд нуруу руу нь зөөлөн цохиод тэгээд Г бид хоёрыг өөр өрөөнд оруулж бид хоёртой уулзаад Хятадыг цаад мухрын өрөөнөөс гаргахгүй байж байгаад одоо Хятадыг явуулчихъя наадахын чинь үнхэлцэг нь хагарлаа гээд байсан. Тэгээд Хятадыг С гэх залуутай гаргаад явуулсан. Тэгээд одоо ёстой гоё болсон наад Хятад чинь айчихсан байгаа миний хэлсэн мөнгийг өгнө би та нарт зохих ёсны мөнгийг өгнө гэж хэлж байсан. Бид нарт 30 сая төгрөг нэхнэ тэрийг хувааж авна гэж ярьж байсан. Тэгээд Д би ажилтай эхнэр яриад байна харилаа гээд явсан. Тухайн үед Х дуудчихсан байсан ба Д гарсны дараа Х орж ирсэн. Тэгээд С гэх залуу нь Хятадыг таксинд суулгачихлаа гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд Г нь дуудлагаар архи авч ирдэг хүмүүс рүү яриадахъя гэж байсан чинь Н архи зардаг таньдаг эгч байгаа гэж хэлээд 3 шил архи авч ирүүлээд бид нар хувааж уусан. Тухайн үед Г ажил бүтчихсэн юм чинь хэдүүлээ сайхан архи ууя гээд яриад байсан. Тэгээд маргааш өглөө нь Г би нөгөө Хятадтай уулзчихаад ирье гэж хэлээд нэг хуурай дүүгээ дуудаад хамт явсан. Тэгээд нэлээн байж байсан чинь Д ах ирсэн ба Г бас буцаж ирээд Д ахаа хоёулаа очъё нөгөө Хятад чинь мөнгө өгөхгүй юм шиг байна гэж хэлээд Д дагуулаад явсан. Тэгээд нэлээн удаад 13 цаг болоод буудал нь тооцоогоо хийгээрэй гээд гарах гээд байж байтал Д ирсэн ба Г өөрөө алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар тарсан. Тэгээд Г Хятадаас 2 сая төгрөг нэхэж авсан юм шиг байна билээ бид нарт болохоор юу ч аваагүй гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь О дээр Х бид хоёр очоод ийм хүчингийн хэрэг болчихлоо энэ охиныг энэ Хятад хүчиндчихлээ, энэ Хятадаас мөнгө аваад салах хэрэгтэй байна гэсэн чинь та нар цагдаад өргөдөл өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Х өргөдөл өгөхгүйгээр шийдчихмээр байна чи нэг уулзаад өгөөч гэж хэлсэн чинь О би орой ажлаа тараад очиж нэг үзье даа гэж хэлсэн. Тухайн үед С гэх залуу нь Х рүү яриад нөгөө хятадаас яаж мөнгө төгрөг салгах вэ гээд ярьсан ба орой нэг цагдаатай уулзахаар болсон цуг очъё гэж хэлсэн. Тэгээд орой нь О-ын ажил тарсны дараа С гэх залууг гэрээс нь очиж аваад 100 айл дээр нөгөө Хятадын чулууны дэлгүүр дээр нь очоод О, С хоёр уулзах гээд явсан. Тухайн үед С нь намайг гавлачих гэж гуйгаад О-г гаваараа гавлачих цагдаад баригдчихсан юм шиг аваад оч гээд гавлуулаад явсан. Тэгээд Хятад нь байхгүй байна гээд гэж хэлээд буцаад ирэхээр нь би за тэгвэл байхгүй юм бол явцгаая гээд гэр гэр рүүгээ харьцгаасан. Үүнээс хойш 2 хоногийн дараа миний 86865756 гэсэн дугаар руу нэг хүн залгаад би Хятадыг хариуцдаг хүн нь байна чи надтай уулзах боломж байна уу гэхээр нь би уулзах боломж байна гэж хэлээд Д бид хоёр хороолол 5 цагаас өмнө хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг очсон чинь нэг шорлогын газрын дотор нь засвар хийгээд байж байсан ба та нар одоо Хятадад хүчиндүүлсэн охины ар гэр гээд яваад байгаа юм байна. Та нар тэр охиноосоо гомдолгүй гэсэн бичиг хийлгээд аваад ирээч би та нарт 100.000 юань өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр өө тэгье тэгье тийм бичгийг хийлгээд ирье гэж хэлээд тэндээс нь гараад Н-тэй очиж уулзаад гомдол, саналгүй гэсэн бичиг хийлгэж аваад буцаад ирсэн чинь 10 орчим залуучууд байсан ба бид хоёрыг та нар яадаг юм хүн рекитэлдэг юм уу ийшээ ор гээд нэг өрөө рүү ор гээд хаалгаа түгжчихээд гаргахгүй байсан ба би та нарт 100.000 юань өгч чадахгүй тоглосон юм гээд байхаар нь Д бид хоёр та нартай тохирч чадахгүй юм байна гэж хэлээд гараад явсан чинь араас залгаад хөгшөөн чи яг хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэхээр нь би та нараас мөнгө төгрөг нэхээгүй та нар өөрсдөө л мөнгө төгрөг өгье гэсэн ш дээ гэсэн чинь та нар цагдаатай уулзчих би та нарт 10 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд О-ийн ажлын гадаа очсон чинь шорлогын газар байсан бүдүүн залуу хөгшөөн түрүүний явдалд уучлаарай гээд та хоёрт 12 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн үед О би ажлаа тараад та нартай уулзъя гэсэн. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад зурагтын хуучин эцсийн хойшоо явдаг буудал дээр очиж О-той уулзсан ба за хөгшөөн нөгөө охиныхоо дотуур хувцсыг өгчих энд 8 сая төгрөг байна 12 сая төгрөг авсан гээд гарын үсэг зурчих гэхээр нь 4 сая төгрөг дутуу байна гэсэн чинь бид нарт АТМ яваад ирье гэж хэлсэн. Тухайн үед Д бид хоёрыг очиход О түрүүлээд ирчихсэн тэр хүмүүсийн машинд сууж байсан. Тэгээд бид хоёр 8 сая төгрөг авсан ба 4 сая төгрөг өгөлгүй утсаа салгаад алга болсон. Тэгээд 8 сая төгрөгөө Д хуваагаад надад 500.000 төгрөг, Н 1 сая төгрөг, С-д 1.5 сая төгрөг, Х-д 1.5 сая төгрөг өгсөн ба Д, Х бид гурав хүнд 3 сая төгрөгийн өртэй байсан ба тэр өрөө өгсөн, Д 500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь хуудас/,
Шүүгдэгч Г.-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Н нь Х, Г нарыг БНХАУ-ын иргэн Ж.Х-аас мөнгө авна бэлгийн харьцаанд орж байхад Д бид хоёрыг ах нь болж гаднаас орж ирнэ, өөрийг нь хүчиндүүлсэн гээд хужаагаас мөнгө авна гэдгийг мэдэж байсан. Энэ тухай Г хамгийн анх Н-тэй уулзах үедээ бүгдийг хэлж өгч байсан. Н-ыг хүчиндүүлсэн гэж хужаагаас мөнгө авах талаар Н-ын найз нь бол мэдээгүй...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 224-225 дахь тал/,
Шүүгдэгч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б бид хоёр Н-тэй очиж уулзсан, Д шууд гэр лүүгээ явсан, Г тухайн үед ямар охин байна эхлээд харья гээд байсан болохоор бид хоёр Н-тэй уулзчихаад хэлсэн чинь Г дагуулаад хүрээд ир гэхээр нь 120 мянгатын тэнд Г-ийн гэрийнх нь гадаа дагуулж очоод Г гарч ирээд Н, Б хоёртой танилцаад, Н-ыг болно болно гээд тэгээд -ын үсчин найзынх нь ажил дээр нь очоод танилцсан. Тэгээд Г алтан эдлэл байсан ломбардад барьцаанд тавиад 1 сая орчим төгрөг авч байсан. Тэр мөнгөөрөө буудлын тооцоо энэ тэрийг хийсэн. Тухайн үед Г-ийн гэрийн гаднаас хөдлөөд машинд суугаад явж байхад Н-д Г хужаатай хамт шоудаж ууж иднэ, чи унтаж хэвтэнэ биз дээ гэж хэлж байсан. Тэгээд Г , Н, Б бид гурвыг үлдээгээд би хужаа руу явлаа , намайг ярихаар хүрээд ирээрэй, манай аавын компанид барилгын даамал хийдэг хүн шүү та, их хэмжээний чулуу авъя гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд удаагүй Г утсаар яриад хүрээд ир гэхээд нь би 100 айлд заасан газар нь чулууны дэлгүүр дээр нь очсон чинь Г оччихсон намайг Ж.Х гэх хятад хүнд энэ манай аавын компанид барилгын даамал хийдэг хүн байгаа юм, 8000 м.кв чулуу авах гээд байгаа юм гэж танилцуулсан. Тэгээд байж байтал дэлгүүр дотор худалдагч нь гээд нэг монгол хүүхэн байсан, мөн Б согтуу тэр хамт сууж байсан.Тэгээд би чулуу үзэж байгаа юм болоод чулууны дээж авсан. Тэгсэн чинь Г Ж.Х-д ийм их хэмжээний чулуу авах гэж байгаа юм энэ хүн сонгох ёстой гэж хэлээд хэдүүлээ хоолонд оръё гэж хэлсэн чинь тэр хятад нь тэгье хэдүүлээ хоолонд оръё гэж хэлсэн. Тэгээд бид Б, Г, Ж.Х бид 4 Нисдэг машины урд талын Юу лонг гэх нэртэй хятад хоолны газар хоол идэж архи уусан. Тэгээд хоол идээд сууж байгаа Г Ж.Х-д хүүхэн дуудчих уу гэсэн чинь тэг тэг гэж байсан. Тэгээд Г утсаар Н-тэй яриад байгаа газраа хэлээд ороод ир гэсэн чинь Н нь нэг эмэгтэй найзтайгаа ороод ирсэн.Тэгээд тэр хоёр бид нартай танилцаад хоол идэж байгаад би гараад явсан ба тэр тав үлдсэн ба намайг гадаа Б машинтай хүлээж байсан ба бид хоёр гэр гэр рүүгээ явсан. Тэгээд намайг гэртээ байж байхад 22 цагийн Г утсаар залгаад Альфа зочид буудалд байна хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн өдөр Д орой хужаа дарах ажил чинь өнөөдөр хийнэ орой хүрээд ирээрэй гэж хэлж байсан. Тэгээд Б Д хоёр очоод мөнгө төгрөгөөр нэхээд хужаагаа явуулсны дараа би тэр Альфа зочид буудалд очсон чинь Г, Б, Б, Н, Д, Ч гэх эмэгтэй нар архи уугаад байж байсан ба удалгүй Д би ажилтай гээд яваад өгсөн. Тухайн үед Д-ээс би хужаагаас хэдэн төгрөг нэхсэн бэ гэсэн чинь Г 100 сая төгрөг гэж хэл гээд байхаар нь 100 сая төгрөг гээд хэлчихсэн гэж хэлсэн. Тэгээд бид хэд буудалдаа архи уугаад хоносон. Тэгээд маргааш нь Г хужаатайгаа уулзана гээд явсан. Тэгээд Г өдөр нь нөгөө хужаа чинь мөнгө өгсөнгүй, ахтай нь уулзана гээд байна хүрээд ирсэн. Тэгээд Д 100 айл дээр очиж Г-тэй хамт тэр хужаатай очиж уулзсан. Тэгээд тэндээсээ Д, ,Б, Н бид хэд тарцгаасан ба Г нь алга болчихсон. Наар гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд тэр бичгийг нь авч ирээд Этэй уулзаад 10 сая төгрөг өгөхөөр болоод яг өгөхдөө тулсан чинь цагдааг байлцуулж байгаад өгнө гэхээр нь Эрүүгийн цагдаагийн албаны хойд талд Оийг аваад Зурагтын хуучин эцэс дээр очоод байж бай бид хэд АТМ-ээс мөнгө аваад очъё гэж хэлсэн тэгээд Оийг Б бид хоёр аваад зурагтын хуучин эцсийн буудал дээр хүлээж байсан чинь Э ирээд 8 сая төгрөгийг Б бид хоёрт бэлнээр авсан. Тэгээд бид хоёр аваад Х, Б хоёртой уулзаад Б, Х бид гурав хүнд 3 сая төгрөг өгөх ёстой байсан тэрийгээ өгсөн, Нд 1 сая төгрөгийг өгсөн. Би 700 төгрөгийг авсан үлдэгдлийг нь Х авсан. Ер нь энэ гэмт хэргийг анх санаачилсан зохион байгуулсан хүн нь бол Г байгаа юм. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би Б руу утсаар яриа Г хаана байна яачих ваа юу болсон бэ гэсэн чинь Гийг Хэнтий явах гэж байна гэхээр нь би Бтэй хамт Гтай очиж уулзсан чинь нэг ланд 200 машинд суучихсан нөгөө хужаа чинь мөнгө өгөхгүй байна би одоо хөдөө явлаа гэсэн. Тэгээд би тэндээсээ салаад Д, Н, Б гурав намайг жуковын тэнд хүлээгээд байж байхаар нь би очоод Г тэр хужаагаас ямар ч мөнгө төгрөг өгөхгүй байна гэж хэлсэн чинь тэр гурав уурлаад байсан ба тэгээд бид хэд салцгаасан. Тэгээд маргааш нь Б, Н би 3 уулзаад би таньдаг О гэх цагдаагийн албан хаагч руу яриад очиж уулзъя гэж хэлээд бид 3 Эрүүгийн цагдаагийн албаны гадаа очоод Отэй уулзаад энэ охиныг нэг хятад хүн хүчиндчихээд байна , чи уулзаад хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн орой нь Бг би очиж аваад О, Д, Б нар Бгээр заалгана гээд аваад явсан. Тэгээд тэр хэд очиж уулзсан. Тэгээд тэр оройн нь Д нөгөө хужаагаас 8 сая төгрөг авчихлаа гэхээр нь би Б шар хад чиглэлийн гэр хорооллоос очиж аваад 23 цагийн үед Д, Б хоёртой уулзаад Дгээс 3 сая төгрөг аваад Бд 1,500,000 төгрөгийг өгөөд бид нар салсан. Тухайн үед л ийм л зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 226-230 дахь тал/,
БНХАУ-ын иргэн Ж.Х-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/, Г.Б-ээс гаргасан баталгаа гаргах тухай гар бичмэл, “М.С-ээс Г.Бд Ц.Н-ын хохирол, төлбөрийн мөнгө болох 12 сая төгрөг бэлнээр 2020.04.28 орой 23:24 цагт өгсөн” гэх гар бичмэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 26-33 дахь тал/,
Б.У-ын данс /Э ашигладаг/-ны хуулга “2020.04.28 өдөр 8.000.000 төгрөгийн зарлага гарсан” /3 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Оийг БНХАУ-ын иргэн Ж.Х /.. /-гийн цагдаагийн байгууллагад хүчиндэх гэмт хэргийн талаар гомдол гаргуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүний танил Ө.Эийг “Гомдол гаргагч талд байгаа мөнгөө өгөөд сал, тэгэхгүй бол наад хятад чинь ял авна” хэмээн ятгаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн байх ба энэ үйлдлийнхээ хариуд 1,500,000- 2,000,000 төгрөгийн үнэ бүхий зурагт авч өгөхийг шаардсан буюу хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,
Мөн бусдын эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, заналхийлсэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж Ө.Э-д “наадуул чинь ял авах гээд шүүх хурал нь өнөө маргаашгүй болох гэж байгаа хүмүүс, та нар яриад тохирчихсон нь дээр дээ” хэмээн ятгаж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өдөр БНХАУ-ын иргэн /Ж.Х/-ийн танил Ө.Эээр дамжуулж 8,000,000 /найман сая/ төгрөг авч дээрх мөнгийг заналхийлсэн хүмүүст өгүүлж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Ж.Гийг Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн БНХАУ-н иргэн /Ж.Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Нтай бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон С.Ныг хүчиндсэн байна гэж айлган сүрдүүлж заналхийлэх явцад 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан,
Мөн Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд БНХАУ-ын иргэн /Ж.Х/-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н-ыг хүчиндсэн байна 100.000.000 төгрөг өг тэгэхгүй бол Цагдаагийн байгууллагаар шалгууллаа гэж сүрдүүлэн эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж заналхийлсэн гэмт хэргийг санаачлан төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нарыг нь урьдчилан үгсэж тохиролцсон буюу БНХАУ-ын иргэн Zhang Hui /Ж.Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот С.Нтай бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгосон байдлаар нотлогдож байх ба Zhang Hui /Ж.Х/-г С.Ныг хүчиндсэн болгож 100,000,000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардсан,
Мөн дээрх бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх үйлдлээ үргэлжлүүлэн эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын иргэн /Ж.Х/-ийн танил Ө.Эээс 8,000,000 /найман сая/ төгрөг өгснийг Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нар нь авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Иймд тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 сая төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, С.Н нарт 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Д, Д.Х, Г.Б нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авсан үзсэн бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.Г, С.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Ц.Д, Д.Х, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Г, С.Н, Ц.Д, Д.Х, Г.Б нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг, шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11.000.000 төгрөгийн торгох ялаас торгох ялын 15000 төгрөгийн нэг хоногоор тооцож 10.950.000 төгрөгийн тус тус хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас үлдсэн 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 10.500.000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Д.Х, Г.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр шүүгдэгч Г.Б, Д.Х нарт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн Г.Бат-Эрдэнийн 7 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн 6 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Ц.Д-д Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг Ц.Д 6 жил 7 сар 5 хоног, Г.Б 8 жил 9 сар 1 хоног, Д.Х 9 жил 2 сар 16 хоногийн хорих ялаар тус тус тогтоов.
Хэдийгээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл тус хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчилийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасахялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах харилцаа боловч улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэдээ “...Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын тухайд оногдуулах эрүүгийн хариуцлагаас 2 жилийн хугацааг хасах үндэслэл хуульд зааснаар тогтоогдож байна...” гэх бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгч нарт Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Яллагдагч Д.Х нь урьд буюу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 2021 оны 8 сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/260 дугаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэх тухай захирамжаар Өршөөлийн хуульд хамрагдсан байх тул 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.2-т тус тус зааснаар дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүй болно.
Шүүгдэгч Г.О-д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тус тус тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О, Ж.Гэртхуягт, С.Н нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс шүүгдэгч Г.О 1.335.000 төгрөг, Ж.Г 1.335.000 төгрөг, Ц.Д 1.350.000 төгрөг, Г.Б 200.000 төгрөг, Д.Х 1.350.000 төгрөг, С.Н 1.350.000 төгрөгийг тус тус Шүүхийн Тамгын газрын хохирлын дансанд байршуулсаныг шишйтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Г.Б-д үлдэх 1.135.000 төгрөгийн гаргуулах улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д-гийн 2022.05.18-ны өдрөөс 2023.08.31-ний өдрийг хүртэл 469 хоног, шүүгдэгч Д.Х, Г.Б нарын 2022.05.17-ны өдрөөс 2023.08.31-ний өдрийг хүртэл 470 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, Д.Х, Г.Б нарт авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.Г, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Нд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г-ын О-ыг 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөрөө болон бусдаар дамжуулан хахууль авсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т овгийн Ж-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М овгийн Ц-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч З овгийн Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х овгийн Д Х-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А овгийн С-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ц.Д, Г.Б, Д.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, С.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ц.Д, Г.Б, Д.Х нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Г, С.Н, Ц.Д, Д.Х, Г.Б нарт оногдуулсан ялаас тус бүр 2 жилийг, шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11.000.000 төгрөгийн торгох ялаас 2 жилийн хорих ялыг буюу торгох ялын 15000 төгрөгийн нэг хоногоор тооцож 10.950.000 төгрөгийн тус тус хасаж, шүүгдэгч У.Г, С.Н нарыг оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас үлдсэн 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт төлбөл зохих торгох ялыг 10.500.000 төгрөгөөр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Ц.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг
шүүгдэгч Д.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг Г.Б 8 жил 9 сар 1 хоногоор, Г.Б 6 жил 7 сар 5 хоногоор, Д.Х 9 жил 2 сар 16 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан 10.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Дгийн цагдан хоригдсон 469 хоног, шүүгдэгч Д.Х, Г.Б нарын цагдан хоригдсон 470 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
10. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О, Ж.Г, С.Н нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.О, Ж.Г, Ц.Д, Д.Х, С.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хохирлын мөнгө байршуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот данснаас 6.920.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Бэс 1.135.000 төгрөгийн тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, Д.Х, Г.Б нарт авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.Г, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Нд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН