Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Хй ХХК

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Сонгинохайрхан дүүргийн газрын алба,

Гуравдагч этгээд: О ХХК,

М ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б ХХК-ийн хэмжилт хийсэн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зурагт заасны дагуу Х ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 70000 м.кв талбай бүхий газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгуулах;

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай дугаар тогтоол болон 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжуудын М ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох;

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжуудын О ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн О ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн , 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн , 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжуудын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Д.Б, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд О ХХК-ийн хөрөнгө оруулагч захирал Т.Р.В, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, орчуулагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжаар Х ХХК-д 7 га талбайг тус дүүргийн хуучнаар 20 дугаар хорооны нутаг /одоогийн 32 дугаар хороо/ Эмээлтэд аж ахуйн хашааны зориулалтаар 4 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон.

Дээрх газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар тус бүр 5 жилийн хугацаагаар сунгаж баталгаажуулсан байдаг.

Ийнхүү дүүргийн Засаг даргын 2012 оны дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн газрын алба нь Х ХХК-тай өмнө нь байгуулсан Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэн байгуулж, тус компанид газар эзэмших эрхийн 0294176 дугаартай гэрчилгээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шинээр олгосон юм.

Манай компани нь дээр дурдсан газрыг анх эзэмшиж эхэлснээсээ хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх... зэрэг газар эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн.

Гэвч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж баталгаажуулах тухай 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Оросын холбооны улсын 80 хувийн хөрөнгө оруулалттай М ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий 312000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ гадаадын хөрөнгө оруулалттай О ХХК-д шилжүүлснийг баталж, уг захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамжийн М ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

Улмаар Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь О ХХК-ийн захиралтай 2012 оны 01 дүгээр 30-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ-г бичгээр байгуулж, газар ашиглах эрхийн дугаартай гэрчилгээ олгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамж нь М ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ бус харин газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар нийслэл, дүүргийн газрын алба нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх ажлыг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэх мэдэгдлийг өргөдөл гаргагч иргэн, хуулийн этгээдэд өгч улмаар мөн журмын 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажлыг мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж Газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах ёстой.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба, түүний мэргэжилтнүүд нь манай компанийн эзэмшиж буй газрын кадастрын зурагтай холбоотойгоор гүйцэтгэвэл зохих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас энэхүү маргаантай асуудал үүссэн.

Манай компани нь өөрийн эзэмшил газрыг 2002 оны 11 сард анх авснаасаа хойш уг эдлэн газрынхаа бүрэн бүтэн байдлыг нь хангах зорилгоор модон хашаа барьсан байсан бөгөөд 2009 онд уг хашаагаа буулган хуучин суурин дээр нь блокон хашаа барьсан юм.

Одоо ч гэсэн манай эдлэн газар 70000 м.кв талбайдаа хүрдэггүй бөгөөд Б ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зургийг хийлгүүлэхэд эдлэн газрын бодит хэмжээ 68490 м.кв талбайтай байгаа болно.

Түүнчлэн Засаг даргын захирамж нь газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх хэлбэрээр гарсан байхад Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь О ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь логикийн алдаатай болжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Оросын Холбооны Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай О ХХК-ийн эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт-д байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий 312000 м.кв газрын зориулалтыг аж ахуйн зориулалттай болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож баталгаажуулжээ.

Улмаар дээрх захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь О ХХК-ийн захиралтай 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ-г бичгээр байгуулж, газар ашиглах эрхийн дугаартай гэрчилгээ олгосон байна.

Нэгэнт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамж нь хууль бус шийдвэр бөгөөд түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны дугаар захирамж ч гэсэн хууль бус шийдвэр тул түүнийг хүчингүй болгох нь зүйд нийцнэ.

Мөн 2012 оны дугаар захирамж нь М ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний бус харин газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн зориулалтыг өөрчилж баталгаажуулсан хэлбэрээр гарсан нь уг захирамжийн хууль бус болохыг давхар нотолж байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ... аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д: Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус

 

тус заасан байдаг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар нийслэл, дүүргийн Газрын алба нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх ажлыг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэх нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхжүүлэх мэдэгдлийг өргөдөл гаргагч иргэн, хуулийн этгээдэд өгөх ёстой бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд нь уг мэдэгдлийн дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлэх, солбицол, өндрийг нь тодорхойлох ажлыг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх журамтай.

Мөн журмын 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажлыг Мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж Газрын кадастрын мэдээллийн сан-д оруулах ажлыг зохион байгуулах ёстой бөгөөд журмын 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь Газрын албанаас нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл өгөөгүй байхад газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажил хийхийг хориглодог.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Х ХХК-д тус дүүргийн хуучнаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Эмээлт-д байрлах 7,0 га газрыг аж ахуйн зориулалтаар, 4 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон бөгөөд тус дүүргийн Газрын алба нь Засаг даргын дээр дурдсан захирамж гарсны дараа Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл-ийг тухайн үед манай компанид албан ёсоор өгөөгүй учраас Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 9.7-д заасан ажлууд хийгдээгүй байна.

Гэсэн хэдий ч дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд Х ХХК-ийн эзэмших эрх бүхий 7,0 га газрыг Газрын кадастрын мэдээллийн санд дутуу оруулсан

 

зөрчлийг Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасны дагуу шийдвэрлэн арилгах ёстой боловч арилгаагүй, өнөөөдөр ч уг зөрчлийг уг журмын дагуу арилгах бүрэн боломжтой юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-д тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 26,2 га газар олгохыг зөвшөөрсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны дугаар тогтоолын хуулбараас үзэхэд уг тогтоолыг гаргахдаа Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8, 45 дугаар зүйлийн 45.1-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журмыг тус тус зохицуулсан байх боловч эдгээр зохицуулалтууд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэхэд нэгэн адил хамаарах нийтлэг заалт юм.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-д анх газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан шаардлага, журмыг хэрхэн хангасныг голлон анхаарах ёстой.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2006 оны төлөвлөгөө-г баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний 8.2-т Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Эмээлтэд түүхий эдийн агуулах, худалдаа, үйлчилгээний зориулалтаар нийт 10 га-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахаар төлөвлөсөн байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тусгай зориулалтаар газар ашиглуулахаар төлөвлөөгүй байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны дугаар тогтоолоор М ХХК-д ашиглуулахаар олгосон Сонгинохайрхан дүүргийн хуучнаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Эмээлт-д байрлах 26,2 га газар нь тус дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж

 

болохоор заагдсан нийт газрын хэмжээнээс даруй 16,2 га-гаар илүү байна.

Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны архиваас шүүхэд ирүүлсэн тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны дугаар тогтоолын нэгж талбарын хувийн хэрэгт байгаа баримт бичгийн хуулбараас үзэхэд М ХХК-д газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн талаарх ямар ч баримт бичиг байхгүй байгаа учраас дээрх журмаар газар ашиглах эрхийг олгоогүй гэж үзнэ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны дугаар тогтоол нь гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-д тухайн газрыг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулахыг зөвшөөрсөн байдлаар гарах ёстой байтал тогтоолын 1 дүгээр зүйлд газар ашиглах зориулалтыг үйлчилгээний зориулалтаар гэж бичсэн ба харин газар ашиглуулах хугацааг заагаагүй байна. Тэгсэн атлаа тогтоолын 2 дугаар зүйлд Гэрээг дурьдсан хугацаа, зориулалт, хууль тогтоомжид заасан нөхцөлийн дагуу байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай гэж ерөнхий байдлаар заажээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны дугаар тогтоолын нэгж талбарын хувийн хэрэгт М ХХК-ийн ашиглах эрх бүхий 26,2 га газрын байршлыг зөв тогтоосон кадастрын зураг байхгүй, харин тус компанийн ашиглаж байгаа газрын байршлын хоёр өөр кадастрын зураг байна. Тодруулбал нэгж талбарын 1861089211 дугаартай бүхий 260,6 м.кв газрын кадастрын зураг, нэгж талбарын 186108926055 дугаар бүхий 216,119 м.кв газрын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Нотлох баримт хүргүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/95 тоот албан бичгээс үзэхэд нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд М ХХК-иас газар ашиглах эрхийг шилжүүлж авсан гэх О ХХК-ийн ашиглах эрх бүхий нэгж талбарын дугаар бүхий 242,134 м.кв газар, нэгж талбарын ******* дугаар бүхий 21,307 м.кв газар, нэгж талбарын ******* дугаар бүхий 48.386 м.кв газар буюу нийт 331,7 м.кв газар бүртгэгдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны дугаар тогтоол батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 21 дүгээр зүйлийн 3.1, Монгол Улсын Дээд

 

шүүхийн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 207 дугаар тогтоолын 1.16-д тус тус зааснаас үзэхэд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Нийслэлийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулагчтай газар ашиглуулах гэрээг байгуулах ёстой атал түүнтэй Сонгинохайрхан дүүргийн Газрын алба байгуулсан нь буруу юм.

Мөн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн газар ашиглуулах гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар газрыг ашиглах тусгай зориулалт, болзлыг заагаагүй бөгөөд газар ашиглах зориулалтыг худалдаа үйлчилгээний зориулалтаар гэж бичжээ.

Түүнчлэн дээр дурдсан Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах үед бичгээр байгуулах гэрээний үндсэн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал дээрх газар ашиглуулах гэрээ нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний загвартай ижил байгаа болно.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Газар эзэмших эрх олгох тухай 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн хашааны зориулалтаар 5,0 га газрыг эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-д нэмж олгосон байна.

Зүй нь бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-д тухайн газрыг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулахыг зөвшөөрсөн тогтоол гаргах байсан бөгөөд уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулагчтай газар ашиглуулах гэрээг байгуулах ёстой.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2007 оны төлөвлөгөө-г баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний 2 дугаар хүснэгтэд 2007 онд дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг тусгасан байна.

Уг 2 дугаар хүснэгтээс үзэхэд Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх үндсэн зорилтын

 

хүрээнд худалдаа, үйлчилгээний салбарын чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Эмээлтэд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 10 га газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахаар төлөвлөсөн байна.

Харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тусгай зориулалтаар газар ашиглуулахаар төлөвлөөгүй байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны дугаар захирамжаар М ХХК-д Сонгинохайрхан дүүргийн хуучнаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Эмээлт-д 5,0 га газрыг эзэмшүүлэхээр олгохдоо тус дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж болохоор заагдсан газрын зориулалтаас өөр зориулалтаар буюу аж ахуйн хашааны зориулалтаар олгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн газрын албаны архиваас шүүхэд ирүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2007 оны дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт байгаа баримт бичгийн хуулбараас үзэхэд М ХХК-д газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн талаарх ямар ч баримт бичиг байхгүй байгаа учраас дээрх журмаар газар эзэмших эрхийг олгоогүй гэж үзнэ.

Мөн Засаг даргын 2007 оны дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт М ХХК-д олгосон 5,0 га газрыг ашиглуулах гэрээ, гэрчилгээ болон уг газрын байршлын кадастрын зураг огт байхгүй байгаа болно.

М ХХК-д олгосон 2006 онд олгосон 26,2 га газар болон 2007 онд олгосон 5,0 га газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт гэх газраар дайран өнгөрдөг, далан дээр баригдсан төмөр зам дагуу байрлалтай бөгөөд Нөгөөтэйгүүр Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.13, 27 дугаар зүйлийн 27.2, 27.6, 27.10, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм- ийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д зааснаас харахад дүүргийн Засаг дарга нь газар ашиглах эрх олгохдоо тухайн газар нь төмөр замын зурвас газар болон төмөр замын аюулгүйн бүсэд хамаарч байгаа эсэхийг тодруулах, хэрэв хамаарч байвал төмөр замын аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний дараа газар ашиглах эрх олгох журамтай байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт М ХХК-д олгосон 5 га газар нь

 

төмөр замын зурвас газар болон төмөр замын аюулгүйн бүсэд хамаарч байгаа эсэхийг тодруулсан талаарх баримт бичиг, мөн Засаг даргаас төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн газар эзэмших эрх олгосон талаарх баримт бичиг тус тус байхгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрх шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх тухай 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай М ХХК-д 2006 онд үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар олгосон 26,2 га газрыг тус компанид 2007 онд аж ахуйн хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон 5,0 га газраар нэмж сунган ашиглах газрын нийт талбайн хэмжээг 312,000 м.кв болгож баталсан байх ба тухайн газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар заажээ.

М ХХК-д газар ашиглуулах тухай Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны дугаар тогтоол болон М ХХК-д газар эзэмшүүлэх тухай Сонгинохайрхан Засаг даргын 2007 оны дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт учраас уг шийдвэрүүдийг үндэслэн гаргасан тус дүүргийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамж нь мөн л илт хууль бус захиргааны актад тооцогдоно.

Мөн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны архиваас шүүхэд ирүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2007 оны дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт М ХХК-д олгосон 26,2 га газар дээр 5,0 га газрыг нэмж, нийт талбайн хэмжээг 312,000 м.кв болгосон газрыг тус компанид ашиглуулах гэрээ, гэрчилгээ болон уг газрын байршлын кадастрын зураг огт байхгүй байгаа болно.

Иймд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б ХХК-ийн хэмжилт хийсэн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зурагт заасны дагуу Х ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 70000 м.кв талбай бүхий газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгуулах, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай дугаар тогтоол болон 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-д газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай дугаар захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрх шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх тухай дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн О ХХК-д холбогдох хэсэг болон О ХХК-д газар ашиглуулах тухай 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийн О ХХК-д холбогдох заалт болон О ХХК-д газар ашиглуулах тухай 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжаар 7 га хэмжээтэй газрыг хуучнаар 20 дугаар хороо буюу одоогийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд аж ахуйн хашааны зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмших эрх авч 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Газар эзэмших эрхийг 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар тус бүр 5 жилээр сунгаж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Х ХХК-ийн нэгж талбарын дугаар бүхий газар нь 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 55443 м.кв, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн М ХХК-ийн 70000 м.кв, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 55436 м.кв байршлын кадастрын гурван өөр зураг газрын албаны архивт хадгалагдаж буй хувийн хэрэгт байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх хугацааг сунгах талбайн хэмжээ зориулалт, байршил, өөрчилж баталгаажуулах тухай захирамжаар М ХХК-ийн эзэмшилд байсан 321000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай 32 дугаар хороо Эмээлтэд Оросын худалдааны төвийн нэгж талбарын *******, , ******* дугаар бүхий газрыг - ХХК-д худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр газар ашиглуулах гэрээ байгуулж дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглуулах гэрээ байгуулж дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байна.

Х ХХК нь хэдийгээр 2002 оны дугаар захирамжаар 7 га газар эзэмших эрхийг авсан хэдий ч Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 9.1-д зааснаар эзэмшилд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажлыг эрх бүхий аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг газрын албаны мэргэжилтэнд өгч Газрын кадастрын мэдээллийн санд оруулаагүйгээс анх эзэмшилд олгосон гэх газар нь Газрын кадастрын мэдээллийн санд 55443 м.кв хэмжээтэйгээр бүртгэлтэй байх бөгөөд уг кадастрын зургаар О ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газартай давхацсан зүйл байхгүй байна.

Иймд Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х ХХК нь дүүргийн Засаг даргын 2002 оны дугаар захирамжаар 7 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан боловч Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчин газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан үедээ кадастрын зургийн мэдээллийн санд мэргэжлийн байгууллагаар хийлгэж актаа хүлээлгэн өгч бүртгүүлээгүй байна.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжүүлэн кадастрын зураглал хийгдээгүй талбайд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр захиалж кадастрын зураглал хийлгэнэ гэж заасан бөгөөд Х ХХК нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авах үедээ мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг үйлдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор М ХХК-д 26.2 га газар олгох эрхийг дүүргийн Засаг даргад олгохдоо үйлчилгээний төв байгуулах, шинээр ажлын байр бий болгох,

 

дэд бүтцийг хөгжүүлэх тухай төслийг дэмжин зөвшөөрсөн байна.

Тогтоолд зааснаар газрын зориулалт, хугацаа, болзлыг тусгасан гэрээ байгуулж ажиллахыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд О ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид Монгол Улсын хуулийг чандлан сахидаг бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны даргаар О ХХК-ийн ашиглах эрхтэй нэгж талбарын кадастрын зургийг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний эргэлтийн цэг хэмжилтийн Г ХХК-ийн О ХХК-ийн ашиглах эрхтэй нэгж талбарын кадастрын зургийг тус тус хийлгэсэн.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших талаар аж ахуй нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасны дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан М.Ч-д 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16/004 дугаар албан хүсэлт хүргүүлж, Х ХХК нь О ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газарт 3405.52 м.кв халдаж, түүгээр зогсолтгүй дур мэдэн блокон хашаа барьж  ХХК болон Улаанбаатар төмөр замын хамтран тавьж буй салбар төмөр зам тавих ажилд 2 жилийн турш саад учруулж буй талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан М.Ч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга асан Г.Б-д үүрэг өгч шалгуулаад 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 614 дүгээр мэдэгдэлдээ Х ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл байдлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн заалтыг зөрчсөн тул зөрчлөө арилгах талаар удаа дараа мэдэгдсэн боловч газар чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа талаар мэдэгдсэн.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зохих шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөөс уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх гэж заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн шүүгч Б.Ц хүлээн авсан.

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Цо нь 2718 дугаар захирамж гаргаж нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох Блокон хашаа барьсныг буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт холбогдуулан ХХК-ийн инженер М.П-г шинжээчээр томилж, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлт нэхэмжлэгчийн талд гарсан боловч Х ХХК нь шинжээчийн гаргасан кадастрын зургийг үл ойшоож одоог хүртэл нэхэмжлэгч талын 4 000 000 000 орчим төгрөг зарцууулаад буй бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө мөнгөний болоод цаг хугацааны нөхөгдөшгүй ноцтой хохирол учруулж эрх ашгийг зөрчиж байна.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх авсан ч газрын кадастрын нэгдсэн санд эзэмшиж буй газрын кадастрын зураг нь бүртгэлгүй байна. Энэ нь нэхэмжлэгч талын хариуцлагагүй байдлаас болж үүссэн алдаа дутагдал гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга нарын О ХХК-ийн ашиглах эрхтэй нэгж талбарын кадастрын зураг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эргэлтийн цэг хэмжилтийн Г ХХК-ийн О ХХК-ийн ашиглах эрхтэй нэгж талбарын кадастрын зураг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Ц-ын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2718 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох Блокон хашаа барьсныг буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт томилсон Г ХХК-ийн инженер М.П-ийн гаргасан кадастрын зургийг үгүйсгэж байгаа нь цаг хожиж бидний эрх ашигт ноцтойгоор халдаж, гадны хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж, маш их хэмжээний хөрөнгө оруулж буй бүтээн байгуулалтад хууль бусаар халдаж байна гэж үзэж байгаа учраас дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд О ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжаар 7 га хэмжээтэй газрыг хуучнаар 20 дугаар хороо буюу одоогийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд аж ахуйн хашааны зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмших эрх авч газар эзэмших эрхийг 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар тус бүр 5 жилээр сунгуулсан байна.

Газрын тухай хуулийн 25.4.-т Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна,

Мөн хуулийн 21.5.3-т дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 21.2.2-т зааснаар батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох гэж заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан байдаг.

Гэвч нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 2002 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамж, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжийн Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Д.Б нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Газрын албанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагуудаа гаргасан бөгөөд гуравдагч этгээд болох О ХХК нь дээр дурдсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргах ёстой байтал үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоогүй асуудлаар бие даасан шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд гуравдагч этгээд О ХХК-иас тус шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамж, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжийн Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Х ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжаар 7,0 га хэмжээтэй газрыг хуучнаар 20 дугаар хороо буюу одоогийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд аж ахуйн хашааны зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмших эрх авч 2004 оны 07 дугаар сарын 06- ны өдөр дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Газар эзэмших эрхийг 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар тус бүр 5 жилээр сунгаж гэрээ байгуулж гэрчилгээ авсан байна. Х ХХК-ийн нэгж талбарын дугаар бүхий газар нь 2007 оны 04 сарын 10 ны өдөр 55443 метр кв, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн М ХХК- ийн 70000 метр кв, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 55436 м.кв байршпын кадастрын гурван өөр зураг Газрын албаны архивт хадгалагдаж буй хувийн хэрэгт байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архиваас үзэхэд 2002 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хадгалагдаагүй байна. Газрын тухай хуулийн /1994.11.11-ний/ 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах ёстой боловч 2002 оны Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүй байна.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай захирамж нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 21.5.3-т заасныг зөрчсөн байна гэжээ. Гэвч дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж заасан ба тус хууль нь бие даасан шаардлагад дурдсан захирамж батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан байна.

Иймд гуравдагч этгээд О ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Х ХХК-иас гаргасан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б ХХК-ийн хэмжилт хийсэн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зурагт заасны дагуу Х ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 70000 м.кв талбай бүхий газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгуулах[1];

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай дугаар тогтоол болон 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжуудын М ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох [2];

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжуудын О ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн О ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээг хүчингүй болгуулах; тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гуравдагч этгээд О ХХК Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн , 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн , 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжуудын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар М ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаанд[3] иргэн С.Г /РД: / уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байна. Иргэн С.Г нь 2011 оны 09 дүгээр сард М ХХК-ийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул тус компанид хамаарал бүхий этгээд биш гэдгээ илэрхийлжээ.[4] Мөн тус компанийн маргаан бүхий газрын бүх эрх О ХХК-д шилжсэн зэргийг харгалзан М ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай дугаар захирамжаар Х ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу одоогийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд аж ахуйн зориулалтаар 7 га газар 4 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн , 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан бөгөөд хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр дуусахаар байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний дагуу газар эзэмшигч Х ХХК-ийн 7 га буюу 70000 м.кв газрын хэмжээ анх эзэмшиж эхэлснээс хойш өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан дүүргийн Засаг даргын захирамжууд, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 0294176 болон 0134139 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор М ХХК-д тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 26.2 га газар ашиглуулах эрх, тус дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар 20 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар 5 га газар эзэмших эрх тус тус олгожээ. Мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 312000 м.кв газар 5 жилийн хугацаатай ашиглуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн газрын албаны нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн газрын албыг төлөөлж Г.Д, хариуцагч М ХХК-ийг төлөөлж М ХХК-ийн захирлын үүргийг гүйцэтгэгч ОХУ-ын иргэн Т.Р.В, тус компанитай хамтран ажиллаж буй байгууллага болох О ХХК-ийн захирал С.А нар харилцан тохиролцож М ХХК-ийн газрын төлөгдөөгүй төлбөр болох 79794000 /далан есөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг хариуцагч М ХХК-ийн өмнөөс О ХХК төлөх, газрын төлбөрийг төлж барагдуулж өр төлбөргүй болсны дараа хууль тогтоомжид заасан журмын дагуу газар эзэмших эрхээ О ХХК-д шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ[5] 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1811 дүгээр захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжаар М ХХК-ийн эзэмшлийн 312000 м.кв газрыг О ХХК-д шилжүүлэн 5 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар зориулалтыг нь аж ахуйн болгон өөрчилжээ.

Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заажээ.

Гуравдагч этгээд М ХХК-д 2006 онд ашиглуулсан 262000 м.кв[6] газар, орчин ХХК-д 2012 онд эзэмшүүлсэн 312000 м.кв газраас нэгж талбарын ******* дугаар бүхий 487 м.кв[7], дугаар бүхий 242135 м.кв[8] талбай нь 2002 онд газар эзэмших эрх эхэлж үүссэн нэхэмжлэгч Х ХХК-ийн газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрх шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх тухай дүгээр захирамжийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд хүчингүй захиргааны акт хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй бөгөөд захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.

Иймд Х ХХК-д эзэмшүүлсэн газар нь М ХХК-д ашиглуулж, эзэмшүүлсэн 26.2 га газартай давхцаагүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамж хүчингүй болсон болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй зэргийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай дугаар тогтоол болон 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжуудын М ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ. гэж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, улсын бүртгэлд бүртгэх гэж дүүргийн Газрын албаны хэрэгжүүлэх эрх, үүргийг хуульчилжээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах гэж газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхийг заасны дагуу Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг баталсан байна.

Уг журмын Найм дахь хэсгийн 8.4-д Нийслэл, дүүргийн Газрын алба нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх ажлыг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэх мэдэгдэл буюу энэ журмын 1 дүгээр хавсралт болох Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл-ийг өргөдөл гаргагч иргэн, хуулийн этгээдэд өгнө. гэж дүүргийн Газрын алба өргөдөл гаргагчид мэдэгдэл өгөхөөр зохицуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-ын ... Х ХХК-ийн нэгж талбарын ******* дугаар бүхий 2007 оны 04 дүгээр сарын 10-ны 55443 м.кв, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн М ХХК-ийн 70000 м.кв, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 55436 м.кв талбайтай 3 өөр зураг газрын албанд хадгалагдаж буй хувийн хэрэгт байна. ... гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О-йн ... Х ХХК нь газар эзэмшүүлэх хүсэлт гаргахдаа хуульд зааснаар мэргэжлийн байгууллагаар кадастрын зургаа хийлгэж ирүүлээгүй. .... газрын мэдээллийн санг нэгтгэж нэгдсэн мэдээллийн сан үүсч байхад тухайн үеийн зургаар бүртгэгдсэн... гэсэн мэдүүлэг болон М ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн кадастрын зураг[9] зэрэгт үндэслэн нэхэмжлэгчийг кадастрын зураг үйлдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч Дүүргийн Газрын алба дээр дурдсан хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч эзэмших эрх бүхий 70000 м.кв газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлж чадаагүй байна гэж үзлээ.

Х ХХК-ийн 2002 оноос хашаа хатган эзэмшиж байгаа газартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 болон мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар О ХХК-д эзэмшүүлсэн 312000 м.кв газраас нэгж талбарын ******* дугаар бүхий 21307 м.кв талбай тодорхой хэмжээгээр давхцаж байгаа болох нь хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан зураг, 131 дүгээр хуудсан авагдсан Г ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Кадастрын зураглалын мэдээллийн санд нэхэмжлэгч компанийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг 55442 м.кв талбайгаар бүртгэгдсэн тул мэдээллийн санд байгаа кадастрын зургаар давхцалгүй бөгөөд энэ асуудлыг шинжээч томилж тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Х ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* ХХК-ийн үйлдсэн Эргэлтийн цэгүүдийг нь газар бэхэлсэн нэгж талбарын зураг-т заасныг дагуу кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэхийг дүүргийн Газрын албанд даалгуулах шаардлага гаргасан боловч 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр М ХХК-ийн үйлдсэн зураг дүүргийн Газрын албанд хадгалагдаж байгаа газрын хувийн хэрэгт авагдсан байна.

Дээр дурдсан Б ХХК болон М ХХК-ийн үйлдсэн зургийн аль зургаар кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэх эрх нь Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д зааснаар дүүргийн Газрын албаны эрх, үүрэг тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар гуравдагч этгээд О ХХК-ийн эзэмшиж байгаа газраас нэгж талбарын ******* дугаар бүхий 21307 м.кв талбайтай бүхэлдээ бус тодорхой хэмжээгээр давхцаж байгаа тул Х ХХК-ийн эзэмших эрх бүхий 70000 м.кв газрыг кадастрын мэдээллийн санд бүртгсэний дараа үлдэх газрыг гуравдагч этгээд О ХХК эзэмших эрхтэй гэж үзлээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжуудын - ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн О ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээг хүчингүй боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар Х ХХК-ийн эзэмших эрх бүхий 70000 м.кв газрыг хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн О ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн газар ашиглуулах тухай гэрээ, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийн О ХХК-д холбогдох заалт болон 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний ******* нэгж талбарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд О ХХК нь ... ******* ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 2002 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн ... гэж бие даасан шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Х ХХК-д 2002 онд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай (1994 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д нийцсэн бөгөөд тухай үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хуульд газар зохион ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаардаагүй байна.

Шинэчлэн найруулсан Газрын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар тус хуулийг 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан дүүргийн Засаг даргын захирамжид буцаж үйлчлэхгүй юм.

Иймд О ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.12, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийн эзэмших эрх бүхий 70000 м.кв газрыг хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан

дүүргийн Газрын албанд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжуудын О ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн О ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын ******* дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоол болон 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжуудын М ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Газрын тухай (1994 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, Газрын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд О ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн , 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн , 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжуудын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжуудын О ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн О ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын ******* дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс[10] улсын тэмдэгтийн хураамжид тус бүрийн төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газрын албанаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН