| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
шүүгдэгч А.Аын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Аийн Ат холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт Аийн А, 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, эгч дүү нарын хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн, РД:0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А.А нь: (1) 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Б аймгийн Б сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, тус сумын Засаг даргын тамгын газрын байранд хууль бусаар нэвтэрч Мустанг-5 загварын улсын дугааргүй, 0000000000000000 арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт;
(2) 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Б аймгийн Б сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн М.Нийн малын хашаанаас 4 тооны ямааг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол,
(3) 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө У аймгийн Ө сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Өгийн малын хашаанаас 1 тооны ямааг хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.” гэв.
2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
2.3. 90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус эд мөрийн баримаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,
2.4. Эд зүйл /мотоцикл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал/,
2.5. Эд зүйл /мотоцикл/-ийг хохирогч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын хууль ёсны төлөөлөгч М.Ед хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,
2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Еий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31, 34 дэх тал/,
2.7. Гэрч Ү.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
2.8. Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
2.9. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00000000000 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49-53 дахь тал/,
2.10. Мустанг-5 загварын улсын дугааргүй, 0000000000000000 арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоцикл 1 ширхгийг Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын орлогод авсан баримт, түүнд хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал/,
2.11. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
2.12. Иргэн М.Нээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,
2.13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 93-98 дахь тал/,
2.14. 5 тооны ямааг нядалж булсан газар, мөн ямааны гулууз мах, толгой, арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 99-108, 111-116 дахь тал/,
2.15. Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123-125, 129-130, 134-135 дахь тал/,
2.16. Гэрч, иргэний нэхэмжлэгч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140-141, 145-146, 149-150 дахь тал/,
2.17. Шинжээч А ХХК-ны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0000000000 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 167-171 дэх тал/,
2.18. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 218-219, 222-223 дахь тал/,
2.19. Б аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 30/2572 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.20. Хохирогч Б.Өгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуудас /2 дахь хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
2.21. Хулгайд алдсан ямааны толгой, арьсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 26-29 дэх тал/,
2.22. Ямааны арьс, толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал/,
2.23. Хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 37-40, 43 дахь тал/,
2.24. Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
2.25. Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
2.26. Гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,
2.27. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
2.28. Шинжээч Я.Нгийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,
2.29. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
2.30. Шүүгдэгч А.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
3.1. Хэргийн үйл баримт (1)
Шүүгдэгч А.А нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Б аймгийн Б сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, тус сумын Засаг даргын тамгын газрын байранд хууль бусаар нэвтэрч Мустанг-5 загварын улсын дугааргүй, 0000000000000000 арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн М.Еээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
3.1.3. 90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус эд мөрийн баримаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,
3.1.4. Эд зүйл /мотоцикл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал/,
3.1.5. Эд зүйл /мотоцикл/-ийг хохирогч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын хууль ёсны төлөөлөгч М.Ед хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,
3.1.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Еий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт нярваар 11 дэх жилдээ ажиллаж байна.
2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед ажил руу явах гэж байхад манай гэрт Засаг даргын тамгын газрын сахиул Ү.М ирж “өглөө ажил дээр ирэхэд Тамгын газрын байрны гадна талын хаалга онгорхой байсан болохоор дотогш орж шалгахад 1 давхрын хойд талын цонх онгорхой байхаар нь өрөөнүүдийн хаалгыг шалгаж үзэхэд эд зүйл хадгалах өрөөний хаалга онгорхой, хаалганы рамын цоож тогтоодог хэсгийн мод нь хугарч газар унасан байдалтай байна. Нэг давхрын хойд талын цонхноос хулгайч орсон, эд зүйл хадгалах өрөөнөөс эд зүйл хулгайлсан юм шиг байна” гэхээр нь сахиул Ү.Мийн хамт ирж шалгахад эд зүйл хадгалах өрөөнд байсан Мустанг-5 загварын улсын дугааргүй, 0000000000000000 арлын дугаартай мотоцикл хулгайд алдагдсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
Тухайн үед миний бие эд зүйл хадгалах өрөөнд байсан бүх эд зүйлээ нэг бүрчлэн тоолж үзэхэд мотоциклээс өөр алдагдсан эд зүйл байхгүй байсан.
...Уг Мустанг-5 загварын улсын дугааргүй, 0000000000000000 арлын дугаартай мотоциклийг харлаа. Уг мотоцикл нь манай хулгайд алдагдсан мотоцикл мөн байна. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31, 34 дэх тал/,
3.1.7. Гэрч Ү.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2007 оноос хойш Б сумын Засаг даргын тамгын газрын сахиулаар ажиллаж байна. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 40 минутын үед ажлын газарт очиход гадна талын хаалга нь онгорхой байсан. Тэгээд би дотогш ороод үзэхэд 1 давхрын коридорын цонх онгорхой байсан болохоор өрөөнүүдийн хаалгыг шалгахад эд зүйл хадгалах өрөөний хаалга нь онгорхой, хаалганы рамын цоож тогтоодог хэсгийн мод нь хугарч газарт унасан байхаар нь хулгайч эвдэж орсныг мэдэж нярав М.Еий гэрт нь очиж байгууллагын хойд талын цонхноос хулгайч орж эд зүйл хадгалах өрөөний хаалгыг эвдсэн байна гээд дагуулж ирээд үзүүлэхэд дотор нь байсан Мустанг-5 загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоцикл алга болсон байсан. Тэгээд нярав М.Е цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирээд шалгасан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
3.1.8. Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Аын гэр нь манай гэрийн хажууд байдаг болохоор хөршийн хувьд сайн таньдаг юм. Тэрнээс биш бид хоёрын хооронд хамаатан садны харилцаа холбоо байхгүй болно. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өглөө манай хүүхдүүд намайг дуудаж аав манай урд талын хашаанд мотоцикл байна гэхээр нь очоод үзэхэд Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоцикл байсан. Тэгээд би хүүхдүүдэд өөр хүний мотоциклд хамаагүй хүрч болохгүй гээд сануулчхаад гэр лүүгээ орсон юм. Манай хөрш А.А унаж явж байсныг бол хараагүй юм. Энэ мотоцикл нь тухайн үед манай урд талын эзэнгүй хашаанд байсан мотоцикл яг мөн байна...” гэх мэдүүлэг /1 дэх үгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
3.1.9. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00000000000 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49-53 дахь тал/,
3.1.10. Орлогын баримт, түүнд хавсаргасан холбогдох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал/,
3.1.11. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын эхээр байсан байх шөнө 01 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын байранд очсон. Тийшээ очих болсон шалтгаан гэвэл дээрх улсын орлого болгосон манай мотоциклийг авах санаатай очсон.
...тэгээд байранд онгорхой байсан цонхоор нэвтэрч бор өнгийн модон хаалгыг түлхэж үзсэн чинь түгжээтэй байхаар нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөд хаалга онгойсон ба дотор нь улсын орлого болсон аавын цэнхэр өнгийн мотоцикл байхаар нь авч гарсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;
3.2. Хэргийн үйл баримт (2)
Шүүгдэгч А.А нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Б аймгийн Б сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн М.Нийн малын хашаанаас 4 тооны ямааг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
3.2.1. Иргэн М.Нээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,
3.2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 93-98 дахь тал/,
3.2.3. 5 тооны ямааг нядалж булсан газар, мөн ямааны гулууз мах, толгой, арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 99-108, 111-116 дахь тал/,
3.2.4. Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед хашаанд малаа тоолж оруулахад 87 тооны мал байсан ба маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө хашаанаас тоолж гаргахад 4 тооны ямаа алга болсон байсан. Тэгээд хөрш айлуудаас асуухад бүгд хараагүй гэсэн.
...уг хулгайд алдагдсан 4 тооны ямаа нь бүгд нас бие гүйцсэн хар өнгийн ямаа байсан. Содон шинж тэмдэг гэвэл нэг талын эвэртээ хөх өнгийн будагтай, 3 тооны ямаа нь баруун талын чихэндээ цуулбар, зүүн талын чихэндээ өвөр ухам имтэй, 1 тооны ямаа нь баруун талын чихэндээ ар ухам имтэй байсан.
Уг 4 тооны ямааны гулууз болон хар өнгийн ямааны толгойг харлаа. Эдгээр 3 тооны ямааны толгой миний хулгайд алдагдсан ямааны толгой мөн байна. Харин саарал өнгийн ямааны толгой болон мах нь миний хулгайд алдсан ямааных биш юм. 2 тооны хар өнгийн ямааны арьс нь миний хулгайд алдагдсан ямааны арьс мөн байна. Саарал өнгийн ямааны арьс минийх биш байна. 4 тооны ямааны мах болон 2 тооны арьсыг хүлээн авсан. Уг 4 тооны ямааны махыг шороонд булсан байна. Иймд дахин хэрэглэх боломжгүй, муудсан байна. Уг ямааны махыг хаяхаар шийдсэн. Ямар ч хэрэглэх боломжгүй болсон. Би уг 4 тооны ямааны махны үнэ болон 2 тооны ямааны арьсны үнэлгээг нэхэмжилнэ.
...миний хулгайд алдагдсан 4 тооны ямааны 2 нь нас бие гүйцсэн эм ямаа, 2 нь нас бие гүйцсэн эр ямаа байсан. 2022 оны мал тооллогын үеэр би гэртээ байхгүй байсан. Одоогоор манайх 6 бод, 87 бог малтай. Манайд хонь байхгүй бөгөөд нийт 87 ямаатай байсан.
...Миний хулгайд алдагдсан 4 тооны ямааны оронд надад 4 тооны ямаа авчирч өгсөн, надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123-125, 129-130, 134-135 дахь тал/,
3.2.5. Гэрч, иргэний нэхэмжлэгч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.А нь 7-10 хоногийн өмнө байх саарал өнгийн ямааны арьс авч ирж надад 35.000 төгрөгөөр худалдсан. Үүнээс хойш буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байх надад 4 тооны хар ямааны арьс авч ирж худалдсан. Тус ямааны арьс нэг бүрийг 35.000 төгрөгөөр буюу нийт 140.000 төгрөгөөр худалдсан. Харин өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нар ирэхэд би тухайн арьсыг хулгайлсан ямааны арьс гэдийг мэдлээ. Тус ямааны арьснаас саарал өнгийн 1 ширхэг, хар өнгийн 2 ширхэг ямааны арьсыг хүлээлгэн өгч байна. Үлдсэн 2 тооны хар ямааны арьсыг би худалдсан. Хэнд худалдсан эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан У аймгаас явж байсан ченж нар байсан. Тэр хүмүүсийг би танихгүй, холбогдох утасны дугаар байхгүй болно. Тухайн ямааны арьсны мөнгийг би бэлнээр гаргаж өгсөн.
...хулгайн ямааны арьс гэдгийг мэдээгүй. Энэ талаар надад ямар ч зүйл хэлээгүй.
...тухайн үед би дэлгүүр дээр ганцаараа байсан ба А.А 4 тооны арьс авч ирж худалдахад бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй.
...өнөөдөр хураалгаж байгаа 3 ямааны арьсны мөнгө болох 105.000 төгрөгийг нэхэмжилж байна.
... А.А нь миний хохирлыг барагдуулсан болно, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140-141, 145-146, 149-150 дахь тал/,
3.2.6. Шинжээч А ХХК-ны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0000000000 дугаартай “...2023 оны 2 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан нас бие гүйцсэн 2 тооны эр ямаа, нас бие гүйцсэн 2 тооны эм ямааны үнэлгээг хүснэгтэд оруулан гаргав. Нийтдээ 480,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 167-171 дэх тал/,
3.2.7. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний эцэг болох А нь хохирогч нартай уулзаж бүх хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 218-219, 222-223 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;
3.3. Хэргийн үйл баримт (3).
Шүүгдэгч А.А нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө У аймгийн Ө сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Өгийн малын хашаанаас 1 тооны ямааг хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
3.3.1. Б аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 30/2572 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.3.2. Хохирогч Б.Өгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуудас /2 дахь хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
3.3.3. Хулгайд алдсан ямааны толгой, арьсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 26-29 дэх тал/,
3.3.4. Ямааны арьс, толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал/,
3.3.5. Хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хашаанд байсан малаа гаргаж тоолоход манай содон ганц ямаа байхгүй байсан юм. Би тэгээд багийн төв дээр байгаа айл болон хөдөө байгаа айлуудаар хайж явсан.
Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б аймгийн Б суманд хүнсний зүйл авахаар Б гэх хүний дэлгүүрт зогсож байхад К “Ктан” гэж дууддаг хүн намайг яриа байна гэж дэлгүүрээс гаргаж ирээд манай хүүхэд танай ямааг аваад М гэх хүний 4 ямаатай цуг нядалсан байна. Би таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн. Мөн манай залуу өнгөрсөн жил бас хулгай хийж насанд хүрээгүй гэж таслагдсан юм, одоо энэ Мийн 4 ямааны хэрэг дээр бас шалгагдаж байгаа юм. Одоо нэг талдаа шийдэгдэх байх гэж хэлсэн юм. Би К гэх хүнийг бага байхаас танина. Манай аавынд бага байхдаа ирж сүү авдаг байсан юм. К гэх хүний А гээд том залуу байдаг их л хөдөлгөөнтэй.
Саарал өнгийн баруун эвэртэй будагтай, Баруун чих нь шуурхай, зүүн чих он имтэй юм. Манай эрэгт ховор байдаг юм.
...Би тухайн үед анзаараагүй манай ойр орчим хулгай гараад байдаггүй юм. Манай ямаа цөөхөн болохоор дандаа тэжээл иддэг юм. Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тэжээл өгч байхад байсан. Харин 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тэжээл өгөх гэтэл байхгүй байсан юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 37-40, 43 дахь тал/,
3.3.6. Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-нд манай гэрт Ө ирээд манай саарал ямаа харагдана уу, өглөө босоод 10 эх ямаанд тэжээл өгөх гэж байхад нэг эх ямаа алга болчихсон байна. Энэ хавиар харган дотор гүйж явж байгаа юм болов уу гэж хэлсэн. Мөн 2023 оны 03 дугаар сарын 04-нд надтай таарахад 20 хоног ямаагаа хайгаад олдсонгүй, шавар дотор үхсэн бол хүн амьтан үзэж хэлэх ёстой, үхээгүй бол Кн хөвүүн авсан байгаа гэж бодож байна. Намайг байсан байгаагүй манай гэрээр ирээд яваад байсан юм, даанч авсан гэж харсан гэрч алга гэж байсан.
Сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 25-нд би Б.Ө ахын гэрт очиход би Б сум дэлгүүрт орж хүнс авч байхад К таарч уулзъя гэж хэлээд манай А таны нэг саарал ямаа мөн Б сумын Мамбатбек 4 ямаатай хамт алаад зарсан юм байна. Би таны хохирол барагдуулна гэж хэлсэн гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 45-47, 53-54 дэх тал/,
3.3.7. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Анх миний бие 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгчөөс манай хүү А.А нь У аймгийн Ө сумын 2 дугаар багийн иргэн Б.Өгийн 1 тооны ямааг хулгайлсан талаар сонсчхоод 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Өгийн 86259988 дугаар луу залгаж танай саарал зүсмийн 1 тооны ямааг манай хүү авсан байна. Таны хохирлыг чинь барагдуулж өгнө, уучлаарай гэж утсаар ярьсан байсан.
Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.Ө над руу залгаж би танай суманд ирсэн байгаа та ирж уулзаарай гэхээр нь би очиж уулзаад танай саарал зүсмийн 1 тооны ямааг манай том хүү А.А авсан байна. Манай хүүгийн буруу учраас таны хохирлыг барагдуулж егнө. Надад одоо танд өгөх мөнгө байхгүй тул өнөө маргаашдаа хохирлыг чинь барагдуулж өгөх боломжгүй байна. Тийм учраас дараа нь хохирлыг чинь барагдуулж өгье гээд уучлалт хүсэж уулзахад Б.Ө надад ямар нэгэн гомдол санал байхгүй та дараа нь хохирлыг минь барагдуулж өгөөрэй гэсэн юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
3.3.8. Шинжээч Я.Нгийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай “нэг тооны ямааг 80.000 төгрөгөөр үнэлсэн тухай” дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,
3.3.9. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байсан байх, сайн санахгүй байна, надад мөнгө хэрэгтэй болоод амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Ө гэх хүний малын хашаа руу ороод 1 тооны ямааг хулгайлж аваад шөнө дунд ууланд аваачиж нядлаад тухайн ямааны арьсыг аваад гэрийн ойролцоо нуусан.
Маргааш нь мөн шөнө дунд гэрээсээ гараад гэрийн ойролцоо байдаг Наурызбай гэх хүний малын хашаанаас нэг нэгээр 4 ямаа авч, мөн ууланд аваачиж алаад махыг нь тухайн газарт булсан. Тэгээд 4 тооны арьсыг өмнөх хулгайлсан ямааны арьсийн хамт ченжид аваачиж 35.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Ааас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч А.Аын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт.
6. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;”, “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан”-аар тус тус тодорхойлжээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.” гэж заасан.
7. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг; “орон байр” гэдэгт хүн байнга, түр амьдрах, үйл ажиллагаа явуулахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
8. Мөн хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон.
9. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А.А нь (1) 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Б аймгийн Б сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, тус сумын Засаг даргын тамгын газрын байранд хууль бусаар нэвтэрч Мустанг-5 загварын улсын дугааргүй, 0000000000000000 арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол, (2) 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Б аймгийн Б сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн М.Нийн малын хашаанаас 4 тооны ямааг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол (3) 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө У аймгийн Ө сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Өгийн малын хашаанаас 1 тооны ямааг хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь тогтоогдсон, шүүгдэгч А.А нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэргүүд тус тус төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
10. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүх хүлээн авч, шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Аын амар хялбар гаргаар хөрөнгөтэй болох гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
14. Шүүгдэгч А.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт 750.000 төгрөгийн, хохирогч М.Нт 480.000 төгрөгийн, хохирогч Б.Өд 80.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч М.Е нь мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдсан Мустанг-5 загварын улсын дугааргүй, 0000000000000000 арлын дугаартай мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авсан тухай мэдүүлэг, баримт /1 дэх хавтаст хэргийн 24, 30-31, 34 дэх тал/, хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний хулгайд алдагдсан 4 тооны ямааны оронд надад 4 тооны ямаа авчирч өгсөн, надад гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134-135 дахь тал/, хохирогч Б.Өгийн хавтаст хэргийн материалтай танилцахад бичсэн “санал хүсэл, гомдол байхгүй” /2 дахь хавтаст хэргийн 120 дахь тал/ гэх тайлбар, шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.А гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж өгсөн нь тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
16. Шүүгдэгч А.А нь иргэний нэхэмжлэгч Х.Ат хулгайлж аваад нядалсан ямааны арьсыг зарж 175.000 төгрөгийг орлого болсон боловч уг 175.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид буцаан төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж орлого олсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн 2022 оны 96 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон 175.000 төгрөгийг улсын орлого болгох” дүгнэлтийг,
18. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэс “....Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар 1 жил болгож багасгаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бүхий бусдын 5 тооны бог малыг хулгайлсан үйлдэлд 6 сарын хугацаагаар хорих ял, тэнсэн харгалзах ялд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон багасгаж нийтдээ 2 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
20. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
21. Шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлснийг” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ... удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
22. Шүүгдэгч А.Аын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 18 настай, ам бүл 5, эцэг эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал тогтоогджээ.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.3. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”” гэж хуульчилсан байна.
24. Шүүгдэгч А.Аын өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн тул хөнгөрүүлж хорих ял оногдуулах”-аар гаргасан дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
25. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4. “Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй.” гэж заасан байна.
26. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Аыг /тухайн цаг хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.А/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжих 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5. “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Ат Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжих 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож шийдвэрлэв.
28. Шүүгдэгч А.Аыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлж, нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцүүлж, үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь нэгтгэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
29. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
30. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 3. “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4. “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж заасныг журамлан шүүгдэгч А.Ат өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоов.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Ат оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
33. Энэ хэрэгт шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
34. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.
35. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Аийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, хянан хүмүүжих 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Аыг 2 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ат өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ