| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/01477/и |
| Дугаар | 158 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 158
| 2020 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2020/00158 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ншшгг арт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С.Ц /,
2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ншшгг рын шийдвэр гүйцэтгэгч нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 сарын 14-ний өдрийн 11890 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн шүүхийн 2015 оны 04 сарын 14-ний өдрийн 1022 дугаартай гүйцэтгэх хуудаст заасан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 08-ны өдрийн 1158 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 сарын 03-ны өдрийн 63 дугаартай тогтоол бүхий, хариуцагч Х.Ц аас 233,950,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 264,643,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хурааамж 1,327,702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэсэн шүүхийн шийдвэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч Х.Ц нь дээр дурдагдсан шүүхийн шийдвэрт тусгагдсан төлбөрийг тасралтгүй төлж байгаа бөгөөд одоогоор төлбөрийн 97,796,102 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Х.Ц ын нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай Ланд круизер 200 маркийн суудлын автомашин, ******* улсын дугаартай Хино рэнжер маркийн ачааны автомашин, түүний гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн *******,*******,******* байрших орон сууц зэрэг эд хөрөнгүүд тус тус битүүмжлэгдсэн. Мөн Х.Ц ын үүсгэн байгуулсан гэх үндэслэлээр “А ” ХХК-ийн барьж байсан *******,*******,******* дугаартай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, нийт 4036 м.кв талбай бүхий орон сууцны барилгыг 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, уг барилга орчмын 80 м.кв талбайтай газрыг 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилсэн.
Х.Ц ын төлөх төлбөрийн нийт үнийн дүн багасаж, үлдэгдэл төлбөрийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгөөр төлөх боломжтой болсон зэрэг шалтгаанаар “А ” ХХК нь өөрийн барьж ашиглалтанд оруулсан *******,*******,******* дугаарын хаягт байрших, орон сууцны байр, уг орон сууцны байр орчмын 80 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжлэлд байгаа 44а дугаар байрны 402 дугаарын 74,7 м.кв талбайтай, 404 дугаарын 112.7 м.кв талбайтай тус тус орон сууцыг битүүмжлэлд үлдээх хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байдаг. Гэтэл Ншшгг рын удирдлага нь “А ” XXК-ийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, улмаар шийдвэр гүйцэтгэх албаны дарга д нь “А ” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзан Ншшгг рын илт хууль бус үйл ажиллагаа болон шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Хэрэв дээр дурдагдсан хөрөнгө битүүмжлэлээс чөлөөлөгдсөн тохиолдолд бизнесийн эргэлтэнд орж, үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломж байсан гэдгийг тухай үед гаргасан хүсэлтүүддээ тодорхой дурдсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Ншшгг рын холбогдох албан тушаалтнууд нь “А ” ХХК-ийн зах зээлийн хамгийн бага ханшаар тооцоход арван хоёр тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх орон сууцны байр, уг байрны орчмын газрыг төлбөр төлөгч Х.Ц ын 97,796,102 төгрөгийн үлдэгдэл төлбөрт үргэлжлүүлэн битүүмжлэх ямар далд сонирхол, санаархалтай болох нь ойлгомжгүй байна гэж “А ” ХХК-ийн зүгээс үзэж байна. Төлбөр төлөгч Х.Ц ын нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай Ланд круизер 200 маркийн суудлын автомашин, ******* улсын дугаартай Хино рэнжер маркийн ачааны автомашин, түүний гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн *******,*******, 13 дугаар хорооллын Монтедийн 2 дугаар байрны 20 дугаарын хаягт байрших орон сууцны зах зээлийн боломжит нийт үнэлгээ нь хамгийн багаар бодоход 500,000,000 орчим төгрөг болдог. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт С.С.Ц ын авах төлбөрийг “А ” ХХК-иас биш, иргэн Х.Ц аас гаргуулахаар маш тодорхой заасан.
*******,*******,******* дугаартай орон сууцны зориулалттай 70 хувь гүйцэтгэлтэй барилга,*******,******* дугаартай орон сууцны зориулалттай барилгын 80 м.кв талбай,*******,******* дугаар байрны 402 дугаартай хаягт байрших 74.7 м.кв, 3 өрөө орон сууц, 404 дугаартай хаягт байрших 112.7 м.кв, 4 өрөө орон сууцууд нь тус тус төлбөр төлөгч Х.Ц ын өмчлөлийн эд хөрөнгө биш. Төлбөр төлөгч Х.Ц ын үүргийг “А ” ХХК нь хариуцахгүй болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 3/28976 дугаартай албан бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн газарт хүргүүлж төлбөр төлөгч Х.Ц ын үүсгэн байгуулсан “А ” ХХК-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 3/28976 дугаартай албан бичиг албажуулагдсанаас хойш 9 хоногийн дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай Эд херөнгө битүүмжлэх тогтоол үйлдэгдэж, *******,*******,******* тоот орон сууцны зориулалттай 70 хувь гүйцэтгэлтэй барилгыг битүүмжилсэн байдаг. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгзх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д дараахь үндэслэлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу барьцаална, 36.1.1-д эд хөренгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах, 36.2-т Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд херөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Хөрөнгийг битүүмжпэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно, 49.2-т Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно, 49.4-т Шийдвэр гүйцэтгэгч дараахь зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ, 48.4.1-т “хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ, 20.1.4-т шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвзр гарсан, 20.5-д Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, 2018 оны 06 сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ, 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан, 30.5-д энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглзл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдзглэлийг хүчингүй болгоно, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Ншшгг рын холбогдох албан тушаалтнуудын илт хууль бус шийдвэрийн улмаас А ХХК-ийн зрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, улмаар ихээхэн хохирсоор байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн ******* дугаартай Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, *******,*******,******* тоот орон сууцны зориулалттай 70 хувь гүйцэтгэлтэй барилга /үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр/,*******, Чингисийн ергөн чөлөө гудамжны 44а тоот орон сууцны зориулалттай барилгын 80 m2,*******,******* дугаар байрны 402 дугаартай хаягт байрших 74.7 м.кв, 3 өрөө орон сууц, 404 дугаартай хаягт байрших 112.7 м.кв, 4 өрөө орон сууцуудыг тус тус хууль бус битүүмжпэлээс чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 13- ны өдрийн дугаартай шийдвэрээр Х.Ц аас 235,278,102 төгрөгийг гаргуулан С.С.Ц т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн эзэмшилд 9891 УБТ улсын бүртгэлийн дугаартай Hino Ranger, улсын бүртгэлийн дугаартай Land Cruiser-200 маркийн автомашин, түүний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн*******, Монтед 2-20 тоот орон сууц бүртгэлтэй болохыг холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоосон. Төлбөр төлөгчийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч хаана байгаа нь тодорхойгүй, төлбөр төлөгчийн зүгээс байрлалыг хэлж өгөөгүй тул Замын цагдаагийн газраар эрэн сурвалжлуулахаар хандсан боловч олдоогүй болно. Түүний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 11 сарын 10-ны өдөр 04/05 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн боловч “Хас” банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болохыг тогтоосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байдалд хүрсэн. Төлбөр төлөгч Х.Ц нь*******нд оршин суух бүртгэлтэй мөртлөө 2015 оны 10 сарын 23-ны өдрийн тайлбараар Налайх дүүрэгт амьдардаг хэмээн оршин суугаа газрын хаягийг буруу өгсөн, өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох*******, Монтед 2-20 тоот орон сууц, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15 давхар 3 ширхэг орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг өөрийн эд хөрөнгийн мэдүүлэгт мэдүүлээгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байсан тул Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар 2015 оны 11 сарын 09-ны өдрийн 1/38722 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст материалыг шилжүүлснийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5551 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо 2015 оны 12 сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр эрх бүхий байгууллагад хүргүүлж байсан байна. Арилжааны банкууд дахь Х.Ц ийн харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоон, төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжисэн. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлж барагдуулаагүй тул түүний үүсгэн байгуулсан “А ” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029526, Ү-, Ү-, Г- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болохыг тогтоон, улмаар Ү-2206029526 дугаарт бүртгэгдсэн*******,, тоот орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 3/28976 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн байна. Тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул 2019 оны 01 сарын 31-ний өдрийн ******* дугаар эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор*******,, тоот орон сууцны зориулалттай барилгын 74.7 мкв талбайтай 402 тоот, 112.7 мкв талбайтай 404 тоот орон сууцнуудыг битүүмжилсэн. Эдгээр үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй тул үнэлгээ хийх боломжгүй, бусдад худалдсан эсэх нь тодорхойгүй байдалтай байгаа болно. Төлбөрт тооцон эд хөрөнгө санал болгосон тохиолдолд хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх боломжтой талаар удаа дараа Х.Ц ад тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөөгүй, төлбөрийг төлөх үндэслэлгүй хэмээн гүйцэтгэх баримт бичигт дурдаагүй нөхцөл байдлыг танилцуулдаг, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс санаатайгаар зайлсхийлж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Энэ хэрэг бол бүх шатны шүүхээр шийдэгдээд, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. 2013 оноос төлбөрийн асуудал эхлээд, бүх шатны шүүхээр хэлэлцэгдэж дуусаад, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Төлбөр төлөгч нь төлөх мөнгө дээр маргаан байхгүй гэдэг. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг хууль зөрчсөн үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулаагүй. “А ” ХХК нь нэг хүний компани. Тэр нь Х.Ц . Төлбөр төлүүлэх ажиллагаа зөв хийгдэж байна. Х.Ц ын эд хөрөнгөнд хийгдсэн битүүмжлэл хуулийн дагуу хийгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлээгүй гэсэн шаардлага гаргасан байна. Хуулиар бол шийдвэр гүйцэтгэгч нь хариуцагчийн ямар ч эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах эрхтэй учраас ажиллагаанд хуулиар хориглосон зүйл байхгүй. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд чанарын шаардлага хангасан эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй. Төлбөрийг Х.Ц ын хөрөнгөөс гаргуулах зүйтэй байна. Төлбөр авагч нэхэмжлэгчид өөрийнхөө эмчилгээ хийлгэх мөнгөө өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч Ншшгг арт холбогдуулан 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.С.Ц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгөнд хийгдсэн битүүмжлэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэрээр хариуцагч Х.Ц аас 233,950,400 төгрөг, улсын тэмдэгтийн хурааамжид 1,327,702 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.С.Ц т олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрт тус шүүхийн 2015 оны 04 сарын 14-ний өдрийн 11890 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2015 оны 04 сарын 14-ний өдрийн 1022 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 04/05 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Х.Ц , түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн *******,*******,******* байрших орон сууцыг битүүмжилсэн. Мөн төлбөр төлөгч Х.Ц ийн нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай Ланд круизер 200 маркийн суудлын автомашин, ******* улсын дугаартай Хино рэнжер маркийн ачааны автомашиныг эрэн сурвалжилж битүүмжлэх ажиллагааг хийсэн байна. /хх-48, 50-51/
Мөн хариуцагч нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэсээс төлбөр төлөгч Х.Ц ийн үүсгэн байгуулсан “А ” ХХК-ийн хөрөнгийн лавлагааг гаргуулж, улмаар 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “А ” ХХК-ийн барьж байсан *******,*******,******* дугаартай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг, 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус орон сууцны зориулалттай барилгын талбайгаас 80 м.кв талбай газрыг, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус барилгын 74.7 мкв талбайтай 402 тоот, 112.7 мкв талбайтай 404 тоот орон сууцнуудыг тус тус битүүмжилсэн байна. /хх-63, 72, 154/
Төлбөр төлөгч Х.Ц ийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 97,796,102 төгрөг байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь төлбөр төлөгч Х.Ц ийн үүсгэн байгуулсан “А ” ХХК-ийн барьсан орон сууцны зориулалттай барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй тул үнэлгээ хийх боломжгүй байгаа, Х.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь Ншшгг ар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд тус компанийн барьсан орон сууцны зориулалттай барилга болон гаднах 80 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгч иргэн нь “А ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул хуулийн этгээдийн өмчлөлийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-6, 10/
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зохицуулсан. Хуульд заасны дагуу хуулийн этгээд нь бодгаль буюу иргэний адил өөрийн гэсэн ялгагдах шинжтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, эзэмшиж байгаа хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг иргэний эрх зүйн харилцааны оролцогч юм.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж, мөн хуулийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж зохицуулсан.
Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулах үүрэгтэй бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар төлбөр төлөгч Х.Ц ийн хувийн эд хөрөнгө нь түүний хувьцаа эзэмшдэг “А ” ХХК-ийн компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаарх ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа компанийг үүсгэн байгуулсан 100 хувийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр тус компанийн барьсан орон сууцны зориулалттай барилга, гадна талбай бүхий газрыг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “А ” ХХК-ийн барьсан *******,*******,******* дугаартай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тус орон сууцны зориулалттай барилгын талбайгаас 80 м.кв талбай газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тус орон сууцны зориулалттай барилгын 74.7 мкв талбайтай 402 тоот, 112.7 мкв талбайтай 404 тоот орон сууцнуудыг битүүмжилсэн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн барьсан *******,*******,******* дугаартай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тус орон сууцны зориулалттай барилгын талбайгаас 80 м.кв талбай газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тус орон сууцны зориулалттай барилгын 74.7 мкв талбайтай 402 тоот, 112.7 мкв талбайтай 404 тоот орон сууцнуудыг битүүмжилсэн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ншшгг аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР