Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2023/0216/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч *******,

Шинжээч эмч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* *******од холбогдох эрүүгийн 2318000000231 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* *******,******* суманд төрсөн, /РД:   /, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт*******,,, гэх газар, хөдөө тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим*******ын,, хөдөө тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******г, хазаж эрүүл мэндэд баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол ХХ-ийн 16-18 дугаар хуудас, хохирогч *******гийн мэдүүлэг ХХ-ийн 21-22 дугаар тал, гэрчын мэдүүлэг ХХ-ийн 23 дугаар тал, гэрчийн мэдүүлэг ХХ-ийн 25 дугаар тал, Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 367 дугаартай дүгнэлт ХХ-ийн 27 дугаар тал, ХХ-ийн 37 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт, “Сэцэн мед” эмнэлэгт үзүүлсэн хуудас ХХ-ийн 28-40 дүгээр тал, яллагдагч*******ын мэдүүлэг ХХ-ийн 48-49 дүгээр хуудас, ХХ-ийн 6-12 дугаар хуудас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ХХ-ийн 16-18 дугаар хуудаст гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ХХ-ийн 8-11 дүгээр хуудаст амбулаторын карт, эмчилгээний хуудас, ХХ-ийн 108 дугаар хуудаст малын тооллогын А данс, ХХ-ийн 11 дүгээр хуудаст авагдсан Төрийн банкны харилцагчийн дансны хуулга, ХХ-ийн 103 дугаар хуудаст хохирол төлбөртэй холбоотой зардлын баримт, ХХ-ийн 80-81 дүгээр хуудаст хохирол, хор уршгийн тухай баримт, ХХ-ийн 42 дугаар хуудаст шинжээч эмчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, ХХ-ийн 53-57 дугаар хуудас яллагдагчийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, ХХ-ийн 60-72 дугаар хуудаст хохирогч *******гийн өвчтөний түүх, ХХ-ийн 69 дүгээр талд авагдсан эмчийн дүгнэлт, ХХ-ийн 74-76 дугаар хуудаст *******гийн зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан баримт, ХХ-ийн 77 дугаар талд*******ын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед хонио хариулж байгаад ирсэн. Тэр үед нададг ирж байна гэж хэлсэн. Манай нохой уяатай байсан.г мориноосоо буусны дараа нохойны уяа тасраадгийн гараас нь хазсан. Тэгээдг гэртээ оруулаад эхнэр маань шархыг нь цэвэрлэж өгсөн. Орой нь гэр рүүгээ харьсан.

Би байнга гинжээр уядаг. Тухайн өдөр морины аргамжаагаар уячихсан байсан.” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөртай уулзах гээд очсон.ын гэрийн баруун талд нь морио уясан. Тэдний нохой нь дуугарахгүй болохоор нь байхгүй гэж бодсон. Тэгтэл хойноос нохой нь гарч ирээд миний гараас зуусан. Тухайн үедээ гараа боогоод өнгөрсөн” гэв.

 

Шинжээч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ *********** нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэмтлийн эмчийн дүгнэлттэйгээ ирж үзүүлсэн. Намайг үзлэг хийх үед гарынх нь дээд талын хэсгээс доод тал хүртэл нь шархтай байсан. Гар нь бүтэн атгагдахгүй байсан. Мэдрэлийн судасны сэрэл дамжуулах шинжилгээний дүгнэлт нь баруун гарын шууны мэдрэлийн гэмтэл гэх онош тогтоогдсон. Энэ нь гарын хуруу хөдөлгөөнгүй болох, сарвуу нь унжих өвчин юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-т зааснаар эрүүл мэндийг 28 хоногоос дээш хугацаагаар сарниулсан тохиолдолд хүндэвтэр гэмтэл болно. Эхлээд шууны гэмтэлд үзлэг хийхэд хөнгөн гэмтэл байсан. Дараа нь шууны мэдрэлийн гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарагдахаар дүгнэлт гаргасан. Нэг хүчин зүйлээс үүдэлтэй гэмтэл байгаа. Тиймээс хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарах нь зүйтэй. Гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан тохиолдолд хүндэвтэр зэрэгт тооцно гэж заасан байдаг.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим*******ын хөдөө тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нь өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******г хазаж эрүүл мэндэд баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын, хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Уг үйл баримт нь:

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/,

 

-Эд зүйлс хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 17/,

 

-Хохирогч *******н өгсөн: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 14 цагийн үед саахалт айлдгийнд очих гээд явж байхад ньын гэр лүү орж байхаар нь биын гэр лүү явсан. Тэгээд би морио уячхаадын гэр рүү нь явж байтал нохой нь араас ирээд миний баруун гарын шуунаас 3 удаа хазчихсан. Тэгээд би “   ” гээд орилоод байж байтал болон түүний эхнэр нь гэрээсээ гарч ирээд нохойгоо аваад өвөлжөөнийхөө хажууд аваачаад уясан. Бигийн гэрт нь ороод гараа боож аваад гэртээ харьсан..” гэх мэдүүлэг  /хх 22/,

 

-Гэрчын өгсөн: “...Миний хүү 17 цагийн үед над руу утасдаад ээжээ, ааваа миний бие тааруу байна.гийн нохойд хазуулчихлаа та хүрээд ирээч гээд залгасан юм. Бид 2 сандраад машинаа асаагаад яваад очсон. ГЭрт нь яваад орсон чинь гар нь нэлээн хавдсан байдалтай, гэрээр дүүрэн цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 23/,

 

-Гэрчийн өгсөн: “...2023 оны 02 дугаар 14 ний өглөө манай нөхөр болох нь малдаа явахын өмнө нохойгоо уяарай гэсний дагуу өвөлжөөнийхөө урд цагаан олсоор уячихсан байсан. Өдөр манай хөрш айлын манай нэг хонь тасраад үлдчихсэн байна гэж туугаад ирсэн. Нөхөр болох малаас ирээд цай уугаад мод хаглаж өгчхөөд малдаа явах гэж гэрээс гарсан. Удалгүй гадаа нохой хуцаж хүн орилох шиг болохоор нь сандраад гэрээс гартал манай нохой уяанаасаа тасарчихсанг газарт унагаачихсан зуучихсан байсан. Цаанаас манай нөхөр гүйгээд ирсэн бид хоёр нохойгоо салгаж аваад хашааны ард байрлах гинжнээс уясан.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар 29-ний өдрийн 367 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.  *******гийн биед баруун гарын шууны мэдрэлүүдийн хүндэвтэр зэргийн гэмтэл-аксонотмез, баруун гарын хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Баруун гарын шууны мэдрүүлийн хүндэвтэр зэргийн гэмтэл аксонотмез гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, дээрх баруун гарын хазагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх 35-36/,

 

-Электронейрографи / электромиографийн мэдрэлийн шинжилгээний дүгнэлт /хх 37/,

 

-Хохирогч *******н хохирол төлбөртэй холбоотой баримт /хх 83-85/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч*******ын шүүх хуралдаанд өгсөн “Би байнга гинжээр уядаг. Тухайн өдөр морины аргамжаагаар уячихсан байсан” гэх мэдүүлэг, гэрчийн өгсөн “Тухайн үед манай нохой өвөлжөөний урд наранд хэвтээд байхаар нь тэнд нь уяад үлдээсэн. Уг нь хашааны ард зориулалтын бүдүүн гинж байгаа” гэх мэдүүлэг /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч*******ын нохойны зохих хамгаалалт нь “гинж” бөгөөд хэрэг учрал болсон өдөр зориулалтын бус уяагаар уясан буюу зохих хамгаалалтгүй байлгасан гэх үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч: “Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймаг Хонгор сум баг хөдөө гэрийн гадна орчиндоо аюул учруулж болзошгүй  нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас  гэрт орохоор явж байсан иргэн *******г  хазаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эрүүл мэндэд санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг шаардах эрхтэй гэсэн иргэний эрх зүйн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд амьтны учруулсан гэм хорыг тухай амьтны өмчлөгч буюу эзэмшигч нь хариуцна гэж заасан. Шүүгдэгчийн хувьд орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан буюу тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байгаа юм.

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, бүрэн бус гэж дүгнэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар шинжээч эмчийн шалгуурыг хангаагүй хүн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал мэргэжлээрээ 10 түүнээс дээш ажилласан туршлагатай байх, шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан байх, мэргэжил, мэргэшлийн зэрэг, цолтой байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Хохирогчийн тухайд нийтдээ 14 хоног эмчилгээ хийлгэсэн талаараа мэдүүлж байна. Миний хувьд хэргийг шүүхэд шилжүүлэх үед дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байсан. Энэ хүсэлтээ дахин гаргаж байна.

Шүүгдэгч*******ын тухайд жирийн нэгэн малчин хүн. Мал малладаг хүмүүст тэжээвэр нохойндоо хошуувч зүүлгэдэг стандарт байдаггүй. Энэ уяаг тасарна гэж бодоогүй.гийн өмнө нь гэдэг хүнийг гэр рүү нь орох үед нохой нь дайраагүй байдаг. Тэгэхээр зохих хамгаалалттай байсан.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчмыг тогтоож өгсөн. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж тус тус хуульчилсан.

Хэрвээ нохойгоо уяагүй сул байлгасан бол хамаагүй шүү дээ. Малчин айлуудын дунд ийм асуудал цөөнгүй гардаг. Морь аргамждаг байсан уяагаар нохой уясан. Морь бол нохойноос хүчтэй, том биетэй шүү дээ.

Иймээс гэм буруугүйн зарчмыг үндэслэж,*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан.

Хохирогч *******гийн биед учирсан гэмтлийн тухайд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар 29-ний өдрийн 367 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтийг гаргахдаа “Сэцэн мед” эмнэлэгийн электронейрографи/электромиографийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн гаргасан нь ямар нэгэн эргэлзээ үүсээгүй гэж шүүх үзлээ.  

 

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо шүүгдэгч******* нь өөрийн нохойны зохих хамгаалалт нь бүдүүн гинж болохыг мэдэж байсан, байнга гинжээр уядаг байсан боловч хэрэг учрал болох үед зориулалтын бус уяагаар буюу морины аргамжаагаар уясан гэж дүгнэсэн.

 

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдана.

 

Зохих хамгалалт гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлсийг хэрэглэх шардалагагыг ойлгох юм

 

Шүүгдэгч*******ын эс үйлдэхүйн улмаас хохирогч *******гийн биед “баруун гарын шууны мэдрэлүүдийн хүндэвтэр зэргийн гэмтэл-аксонотмез, баруун гарын хазагдсан шарх” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд баруун гарын хазагдсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл, баруун гарын шууны мэдрэлүүдийн гэмтэл-аксонотмез нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар 29-ний өдрийн 367 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ********** орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч*******ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Өөрийнхөө гэм буруугаа ойлгож байгаа. Малчин хүн учраас нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй асуудлууд олон байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхийг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53, 57/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж тус тус үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч******* нь мал маллаж амьдардаг болох нь*******ынийн засаг даргын тодорхойлолт /хх 108-110/-оор тогтоогдож байгаа тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх үзлээ.  

  

Шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

2.Хохирол, хор уршиг:

 

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт эм, эмчилгээний зардалтай холбогдуулан 1,000,215 төгрөг нэхэмжилснээс  хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 346,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөрийг төлж барагдуулах завсарлага авах хүсэлт гарган 346,500 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрөөс  үлдэх 653,715 төгрөгийн хохирол төлбөрийг нотлох баримтгүй, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 212,500 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

3.Бусад асуудал:

 

Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уяаг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******од оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Шүүгдэгч*******оос 212,500 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төвлөрүүлсүгэй.

 

5.Хохирогч *******гийн нэхэмжилсэн 653,715 төгрөгийн хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уяаг устгуулахаар Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ