Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/931

 

 

 

 

 

 

   

 2023          09           13                                     2023/ШЦТ/931

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

          улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

          шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Н.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303003710332 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ХХК-д поны оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Б /регистрийн дугаар ..../,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Бнь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын зам, “Авто тулга сервис”-н зүүн талын замд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 25 минутын орчимд ... улсын дугаартай “.....” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.4 “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар цахилгаан мотортой унадаг дугуй унаж зам хөндлөн гарч явсан М.Д мөргөж биед нь дух ясны шугаман хугарал, дух, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, зүүн шагайнд зулгаралт, зүүн шагайнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Тээврийн прокурорын газраас яллагдагч Н.Б Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын зам, “Авто тулга сервис”-н зүүн талын замд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг25 минутын орчимд ... улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч *нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.4 “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар цахилгаан мотортой унадаг дугуй унаж зам хөндлөн гарч явсан М.Д-г мөргөж биед нь дух ясны шугаман хугарал, дух, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, зүүн шагайнд зулгаралт, зүүн шагайнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Н.Б хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Н.Бхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Н.Бнь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын зам, “Авто тулга сервис”-н зүүн талын замд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 25 минутын орчимд ...  улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.4 “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар цахилгаан мотортой унадаг дугуй унаж зам хөндлөн гарч явсан М.Д-ыг мөргөж биед нь дух ясны шугаман хугарал, дух, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, зүүн шагайнд зулгаралт, зүүн шагайнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

          хохирогч М.Д-ын 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Би 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 14 цаг 20 минутын үед гэрээсээ гараад хойшоо зуслан явах гээд өөрийнхөө унадаг дугуйгаа унаад хойшоо 7 буудлын чигтээ явж байгаад 6-н буудлын Оргил худалдааны төвийн хойд 4 замын шинэ уулзвараар урдаас хойшоо чигтээ замынхаа зүүн талаар явган хүний гарцаар дугуйгаа унаад гарцаар гараад бараг гараад дуусах гээд явж байтал зүүнээс баруун чигт 1-р эгнээнд нэг портер машин хойшоо эргэх гээд явган хүний гарцын яг дээр нь зогсож байсан би тэр портер машинд тулсан би тэр портер машиныг хөдлөхөөр нь хойгуур нь тойроод гарья гээд яг тулаад зогстол ертөнцийн зүгээр баруун талаас нэг суудлын машин орж ирээд миний дугуй рамны дунд хэсэг рүү шууд ирээд мөргөсөн. Тэгээд би газарт унаад босож ирээд каскаа авсан чинь хамраас цус гарсан байсан нөгөө мөргөсөн машинаас нэг эрэгтэй жолооч бууж ирээд “За яах вэ” гэхээр нь би цагдаа эмнэлэг дуудчихаа гэж хэлтэл тэр жолооч өөрийнхөө гар утсаар цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн тэрнээс хойш нээх удалгүй 103-н түргэний машин ирээд эмч нь үзээд яаралтай эмнэлэг явах хэрэгтэй гэж хэлээд өөрсдөө өвчтөнтэй явж байна өөрсдийнхөө унаагаар явчих гэж хэлээд яваад өгсөн. Дараагаар замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд би тэндээсээ нэг найзын хамтаар гэмтлийн эмнэлэг рүү явж очсон гэмтэл дээр очоод рентгенд харуултал эмч нь томографикт харуулах шаардлагатай гээд томографикт харуултал хариу нь 3 цагийн дараа гарна гэхээр нь би гэмтлээсээ гэр лүүгээ харьж байж байгаад 3 цагийн дараа очиж хариугаа авчхаад оройн төв зам цагдаа дээр очиж уулзчихаад тэгээд харьсан.... Тухайн үед уулзварын гэрлэн дохио ажиллаагүй байсан... Унадаг дугуйнд учирсан хохирол, эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн цалингаа нэхэмжилж байна...”  гэсэн мэдүүлэг,

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2330 тоот актын “…М.Д биед дух ясны шугаман хугарал, дух, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, зүүн шагайнд зулгаралт, зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, мөргөгдөх, унах үйлчлэлээр, 2023.06.01-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...“ гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Н.Б яллагдагчаар өгсөн “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг бичиж, яллагдагч Н.Б танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Н.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР