Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0262/З |
Дугаар | 128/ШШ2017/0397 |
Огноо | 2017-05-23 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2017/0397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,
Нэхэмжлэгч: Д.Д
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, гуравдагч этгээд Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д миний бие Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажилладаг ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.1, 3.3, 4.1, 4.3, 4.3.2, 4.7, 5.3 дахь заалтын дагуу 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн хяналт шалгалтын тухай
хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй Б.Д-ыг удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дээрх хууль, журмыг зөрчин томилсон.
Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.1, 3.3, 4.1, 4.3, 4.3.2, 4.7, 5.3 дахь заалтын дагуу 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хууль ёсоор томилогдон ажиллаж байхад аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй Б.Д-ыг удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаагүй байхад шууд гаднаас томилсон нь миний Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх эрхэд халдсан.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад нийцсэн илт хууль бус акт гэж үзэж байна.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59, 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалууд нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.3.1, 4.3.2, 4.7-д зааснаар түр орлон гүйцэтгэгч нь үндсэн албан ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгэдэг.
Дээрх журмын дагуу Д.Д-г 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн.
Б.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар Увс
аймгийн мэргэжпийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шалгуур үзүүлэлтийг хангасан, сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан иргэнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж Мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга томилно гэж заасны дагуу томилдог.
Б.Д нь тухайн албан тушаалд томилогдохоосоо өмнө төрийн хяналт шалгалтын байгууллагад ажиллаж байгаагүй нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэшлийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, Улсын Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаагүй байхад шууд гаднаас томилсон нь хууль, журмыг зөрчсөн байсан тул Б.Д-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосон.
Иймд дээрх хэрэг, маргааныг шүүхийн журмаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын Дөрөв дүгээр зүйлийн 4.1-д Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана, шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана гэж заасан байдаг.
Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Ш Б/59 тушаалыг гаргах эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд Д.Д-д итгэл хүлээлгэж, үндсэн ажил дээр давхар үүрэг түр гүйцэтгүүлж, цалингийнх нь зөрүүг нэмж олгохоор шийдвэрлэжээ.
Ийм ч учраас хэлтсийн дарга Д.Д-г газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх давхар үүргээс нь чөлөөлөхийн тулд ажлын 18 хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б/89 дүгээр тушаал гаргаж, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
Ингэснээр Д.Д Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх давхар үүргээсээ чөлөөлөгдөж, өөрийн хариуцсан Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаараа ажиллаж болсон байдаг ба одоо ч ажиллаж байдаг.
Энэ бүхнээс үзэхэд Д.Д-ийн эрх, ашиг сонирхолд халдсан зүйл огт байхгүй бөгөөд нэгэнт хүчингүй болсон Б/59 дүгээр тушаалыг хууль бус болохыг шүүхээр тогтоолгох ямар ч үндэслэлгүйн дээр шаардлага ч үгүй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын Дөрөв дүгээр зүйлийн 4.1-д Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана гэж заасан.
Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар намайг удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ш тухайн үед Б/89 тушаалыг гаргах эрх бүхий албан тушаалтан мөн байсан бөгөөд боловсон хүчний талаар зохих судалгаа хийсний үндсэн дээр уг тушаалыг гаргасан нь хууль зөрчөөгүй.
Б.Д миний тухайд өмнөх социалист нийгмийн тогтолцооны үед буюу 1980-1990 оны хооронд тэр үеийн Хүнс, хөдөө аж хуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тасралтгүй 10 жил ажилласан юм. Хожим шинэ тогтолцооны үед ч тус яаманд ажиллаж байлаа.
Тэрхүү төвлөрсөн төлөвлөгөөт удирдлагын үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь тус салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахын зэрэгцээ тус салбарт мөрдөж байсан хууль тогтоомж, дүрэм журам, норм
стандартын хэрэгжилтийг дагнан шалгах чиг үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага байсан юм. Тэр үеийн аль ч яаманд ажиллаж байсан бүх мэргэжилтнүүд өөрийн хариуцсан чиглэлээрээ дангаараа ч бас хамтраад ч олон төрлийн хяналт шалгалт хийдэг байсан.
Миний анкет, намтраас гадна Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар албан бичигт ...Б овогтой Д таныг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцох боломжтой гэж үзэж байна гэж тодорхойлсныг Ш дарга бас харгалзан үзсэн байх гэж бодож байна.
Ингэхээр Б.Д би хяналтын чиг үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллагад өмнө нь 10 жил ажилласан ахмад ажилтан юм.
Нийгмийн тогтолцооны өөрчлөлт, мэдээлэл, судалгааны дутмагаас шалтгаалан ахмад, залуу үеийн хооронд аливаа асуудлын мөн чанар, утга учрыг танин мэдэхэд ойлголцлын зөрүү гардаг тохиолдол байдаг.
Ийм ч учраас Д.Д Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус гэж буруу ойлгосон байж болох юм.
Үүнээс гадна Ц.Ш-ийн гаргасан Б/89 дүгээр тушаалд Д.Д-ийн эрх, ашиг сонирхолд халдаж хохироосон заалт огт байхгүй байна.
Харин ч Д.Д-гийн нөгөө хууль бус гэж үзээд байгаа Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.
Энэ бүгдээс үзэхэд Ц.Ш-жийн гаргасан Б/89 дүгээр тушаалаас болж Д.Д-д ямар ч хохирол учраагүй бөгөөд уг тушаалыг илт хууль бус гэж шүүхээс тогтоох хууль, эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй байна.
2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн заалтыг баримтлан, энэ хуулийг мөрдөхөөс өмнө гарсан Захиргааны актуудыг буруутган хүчингүй болгох үндэслэл байхгүй бөгөөд аргаа барсан, боломжгүй үйлдэл билээ.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Д-с Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан тодорхой төрлийн маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд энэхүү маргаан нь Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна. гэж захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хугацаа хамаарахгүйгээр зохицуулсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Д.Д-г Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалыг тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар хүчингүйд тооцож, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б-ын Д-ыг томилсон байна.
Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны Б/59 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгаагүйн дээр Д.Д-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны Б/59 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно. гэж зааснаас үзвэл эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчаар гүйцэтгүүлэхээр байна.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэх журам-ын 4.3-т Энэхүү журмын 3.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын орон тоо гарсан тохиолдолд албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: ... 4.3.2.дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар, 4.7-д албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ гэж дээр дурдсан хуулийн зохицуулалтыг тодорхой болгожээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг Б.Д-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь дээр дурдсан хууль болон журмын заалтыг зөрчсөн байна.
Учир нь Б.Д нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ямар нэгэн бүтцийн нэгжийн даргаар ажиллаж байгаагүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч биш юм. Хэдийгээр гуравдагч этгээд Б.Д 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тангараг өргөсөн төрийн албан хаагч гэх боловч төрийн жинхэнэ албан хаагч гэж хэнийг ойлгох талаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан мэргэшлийн үндсэн дээр байнга эрхлэх шаардлагыг хангахгүй байна.
Харин Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Д-р газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь даргын албан тушаалын чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар гүйцэтгүүлэх шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Д-ын Д нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар томилогдон
ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хуульд заасан шаардлага хангаагүй Б.Д-ыг газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэх эрх зүйн үйлчлэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН