Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 1151

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Г /, Д.О / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан төрсөн хүү О.С /, төрсөн охин О.Э /, төрсөн охин О.Э / нарыг  төрсөн эх Т.Г /-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Д.О /-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, төрсөн хүү О.С /, төрсөн охин О.Э /, төрсөн охин О.Э / нарыг 11 нас хүртэл 361,500 төгрөг, 11-18 нас хүртэл 500,000 төгрөгөөр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О оос улсын тэмдэгтийн хураамжид 177,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г д олгосугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЦЭРЭНДОЛГОР