| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00177/И |
| Дугаар | 103/ШШ2020/00236 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2020/00236
| ************** оны 04 сарын 7 өдөр | Дугаар 0*******/ШШ**************/002*******6 | хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 9******* оны 0******* сарын *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ******* банкны ******* ажилтай, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт, хот ******* дүүргийн дүгээр хороо, 7 дугаар байрны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 9******* оны 0 сарын 0-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ч ажилтай, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг ************** оны 0******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие *******07 онд танилцан улмаар *******0 онд 270 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд *******0 оны 2 дугаар сарын 06-ны өдөр охин төрсөн. Бид *******4 онд Иргэний хэргийн анхан шатны ******* дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрлийн гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулснаас хойш хамт амьдраагүй, өөрөө ажилтай гэж яваад эргэж ирээгүй, манай хүн архины хамааралтай, ************** онд дахин эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй. Охин одоо2 настай, миний асрамжид байдаг, анх салах болсон шалтгаан нь үзэл бодол, зан хувьд таардаггүй, архи их уудаг, агсан согтуу тавьдаг, ширүүн дориун ааштай, архинаас болж хэд хэдэн удаа цагдаа дуудаж эрүүлжүүлэгддэг байсан, хүүхдээ болон намайг айлгадаг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учраас салахаар шийдвэрлэсэн. хөдөө ажилладаг, *******т хааяа аав ээж дээрээ ирдэг, охинтойгоо хааяа утсаар холбогддог, уулздаг ийм л харьцаатай, надтай ямар нэгэн харьцаа байхгүй. Бид охиноо над дээр үлдээхээр харилцан тохиролцсон, эд хөрөнгйн маргаан байхгүй, тиймээс бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие *******07 ондтой танилцаж *******0 оны 2 сарын 06-нд охин болох төрсөн. Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Охиноо ээжтэй нь амьдрахыг бүрэн зөвшөөрч байна. Миний бие хөдөө уурхайд ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд очих боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу миний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч С. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С. нь гэрлэлт цуцлуулах, хүүхэддээ тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч С. нар нь *******0 оноос хамтран амьдарч, *******0 оны 2 дугаар сарын 0-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн, *******0 оны 2 дугаар сарын 06-ны өдөр охин ийг төрүүлсэн болох нь 000276 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-649 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь *******0 оноос *******4 он хүртэл 6 жил хамт амьдарсан, *******4 оноос хойш хамт амьдраагүй, гэрлэгчид нь үзэл бодол, зан хувьд таардаггүй, хариуцагч нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зэрэг нөхцөл байдлын улмаас байнгын хэрүүл маргаантай байдаг байсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр *******4, ************** онуудад үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь эргэж хамтран амьдрах хүсэлгүй, *******4 оноос хойш тус тусдаа 6 жил амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, бие биенээ гэх сэтгэлгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болсон, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээхтухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасан бөгөөд охин ийг эх С. асрамжинд үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ , *******5 дугаар зүйлийн *******5. дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хүүхэд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..2 дахь хэсэгт зааснаар эцэг С.аас тэтгэлгийг гаргуулж охин ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26. дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхэд нь эцэг байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарлаж болохгүй.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар С.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 6******* дугаар зүйлийн 6*******..5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 29.*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.*******-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 4.******* дахь хэсэгт зааснаар, овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь охин ийг эх Г. асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..2 дахь хэсэгт зааснаар *******0 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин ийг 6 нас хүртэл /суралцаж байгаа бол нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг С. аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 29.*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ