Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/188

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0180/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч Э.Пүрэвсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Энхбаатарын Пүрэвсүхэд холбогдох эрүүгийн 2318000000214 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Энхбаатарын Пүрэвсүх /РД:    ЙЮ03302311   /, 2003 оны 10 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 18 дугаар байр 46 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Пүрэвсүхийг өөрийн Aresdff гэх инстаграм хаягаас 14 настай Б.Маралжингоогийн “  Маралжингоо Батдорж   ” гэх инстаграм хаягт хандаж 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд харилцахдаа хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг өгч үзүүлсэн, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Пүрэвсүхийн: 2022 онд намар фейсбүүкээр танилцаж байсан. Маралжингоотой уулзаж байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн: ...   *********** нь “***********” гэж нэртэй Instagram хаягтай хүнтэй Instagram чатаар харилцсан, 1 минут 12 секунтын садар самуун сурталчилсан бичлэг явуулсан байв... гэх гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 5-20/,

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Э.Пүрэвсүхийн Huaei маркийн цэнхэр өнгийн гар утаснаас хураан авсан 1 минут 12 секунтын бичлэгт +18 буюу садар самууныг сурталчилсан бичлэг байсныг тэмдэглэлд тусгаж бичлэгийг СD-нд хураан авахаар болов гэх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 24, 25/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Маралжингоогийн: Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд ээж Д.Алтанзул нь миний утсыг үзэж байгаад би Хүслэн гэх залуутай Instagram хаягаараа чатласан байсан чатыг минь олоод уншчихсан юм. Би Хүслэн гэх залууг хамгийн анх 2022 оны 10 дугаар сарын орчимд фейсбүүкээр танилцаад чатлаж байгаад би фейсбүүк чатаар блок хийж байсан юм. Ингээд дахиж харьцаагүй байж байхад 3 хоногийн өмнөөс миний Маралжингоо Батдорж гэсэн Instagram хаяг руу Хүслэн гэх залуу чат бичих болсон. Би Хүслэн гэх залууд өөрийгөө 14 настай гэж Instagram чатаар хэлж байхад намайг тоохгүй байсан. Миний Instagram хаягийн нэр нь Маралжингоо Батдорж гэсэн хаягтай. Би Хүслэн гэх залуутай уулзаж байгаагүй. Хүслэн гэх залуу нь миний Маралжингоо Батдорж гэсэн Instagram хаяг руу 1 удаа садар самууныг харуулсан дуу дүрсний бичлэг явуулж байсан. Би Хүслэн гэх хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батдоржийн: Манай охин Б.Маралжингоо нь 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд манай хамгийн том охин, 3 дүүтэй. Зан байдлын хувьд дуу муутай, бүрэг ичимхий хүүхэд. Хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, мөрөөрөө ямар нэгэн гаж муу зуршилгүй. Б.Маралжингоо нь Дархан сумын 16 дугаар сургуулийн 9г ангийн Нямгэрэл, Алтанзул, Эрхсаран гэх хүүхдүүдтэй илүү сайн найзалж нөхөрлөдөг. Би хувиараа том машин барьж ажил хийдэг бөгөөд өөрийн охин Б.Маралжингоод цаг гаргаж чаддаггүй харин манай эхнэр Д.Алтанзул нь гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч Д.Алтанзулын: Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд том охин Маралжингоогийн гар утсыг үзээд сууж байтал Маралжингоогийн Instagram дээр нь үл таних залуугийн чат ирсэн. Би гайхаад хартал “байна уу. Чи давтлагандаа ирэх юм уу” гэсэн утгатай чат бичсэн. Би гайхаад тухайн хүнтэй чатласан чатыг нь дээшээ гүйлгээд хартал уг үл таних залуу нь манай охин руу садар самууны тухай бичлэг явуулчихсан байсан. Мөн манай охиныг хоёулаа уулзаж бэлгийн харилцаанд оръё гэсэн утгатай чатууд бичсэн байсан болохоор нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн:

-  ***********гийн охин хальс урагдал гэмтэлгүй байна. Б.Маралжингоо нь бие бялдрын хөгжил насандаа тохирсон байна. Б.Маралжингоо бэлгийн замын ДОХ, тэмбүү, заг хүйтэн трихомониазын халдвар илрээгүй байна. Б.Маралжингоогийн шээсэнд жирэмсний түргэвчилсэн тест тавьж үзэхэд сөрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/,

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн: ***************** нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно. Э.Пүрэвсүх нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Э.Пүрэвсүх нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа /хх-ийн 45/,

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн: Насанд хүрээгүй хохирогч ************ Маралжингоо нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно. Б.Маралжингоо нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Б.Маралжингоо нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа /хх-ийн 50/,

Шүүгдэгч Э.Пүрэвсүхийн яллагдагчаар өгсөн: Би Б.Маралжингоотой биеэр уулзаж байгаагүй. Бэлгийн харьцаанд орж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 56/, Б.Маралжингоо нь 2008 оны 12 сарын 08-нд төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Пүрэвсүхийн нь өөрийн “Aresdff” гэх инстаграм хаягаас 14 настай Б.Маралжингоогийн “***************” гэх инстаграм хаягт хандаж 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд харилцахдаа хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг өгч үзүүлсэн, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Пүрэвсүх нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж дүгнэнэ. Иймд шүүгдэгч Э.Пүрэвсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Э.Пүрэвсүх нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Пүрэвсүх нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн Aresdff гэх инстаграм хаягаас “************” гэх инстаграм хаягт бүхий 2008 оны 12 сарын 08-нд төрсөн Б.Маралжингоотой чатаар харилцахдаа 14 настай гэдгийг нь мэдсээр байж удаа дараа уулзаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон, порно бичлэг явуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон үйлдлийг хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Э.Пүрэвсүхийн дээрх үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч Б.Маралжингоог 14 настай гэдгийг мэдсээр байж инстаграм чатаар садар самууныг сурталчилсан дүрс бичлэг зориуд үзүүлсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Пүрэвсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батдорж нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Э.Пүрэвсүх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.Пүрэвсүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, иргэний үнэмлэхийн  хуулбар /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газарт эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 175,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Пүрэвсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвсүхийг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвсүхэд шүүхээс оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 175,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пүрэвсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Пүрэвсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР