Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2020/00292

 

 

 

 

 

 

 

2020 5 13 103/ШШ2020/00292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэг ******* дэлгүүрийн хашаанд оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Багануур дүүргийн 3 дугаар хороо, 34а байрны тоот 2 өрөө байранд засвар хийлгэхээр Н.*******ай тохиролцон хөлсөнд нь 2018 оны 12 дугаар сард идэшний бүдүүн адуу өгсөн. 12 сарын сүүлээр манай нөхөр , Н. бид 3 аман хэлцэл хийж БНХАУ-ын Эрээн хот руу засварын материал авахаа явахад Н. хамт явж материал сонгон авсан. Ингэж явахдаа 400.000 төгрөгийг бэлнээр авсан, дараа нь мөн 100.000 төгрөг авсан. Байрны засварын материал 7.000.000 төгрөг болсон, 100 айлаас 3 удаа материал авахад 3.000.000 төгрөгийн зардал гарсан. 20******* оны 3 дугаар сараас эхлэн 4 дүгээр сарын сүүл хүртэл засварын ажил хийсэн бөгөөд дууссанаас хойш 1 сарын дараа наасан обой нь хууларч, шахсан шаланд нь зай гарсан учраас засвараа дахин хийлгэмээр байна гэхэд чадахгүй гэсэн хариу өгсөн. Өөр засварчнаар засвар хийлгэе гэхэд материал, ажлын хөлс нийлээд 1.500.000 төгрөг болно гэсэн. Байрны засварыг 20******* онд хийлгэж, 20******* оны 4 дүгээр сард байраа хүлээж авсан. Одоо засвар хийлгэсэн байрны маань хаалганы хүрээ салчихсан, таазны эмульс дутуу, шал нь харахын эцэсгүй болчихсон. Байраа хүлээж авснаас хойш нэг сар хүрэлгүй ханын обой хууларч унасан, тэгээд наасан обой чинь хууларчихлаа гээд аар өөрөөр нь дахин обойгоо наалгасан. Гэтэл обой дахиад л хууларчихсан. Одоо обой, таазаа өөр хүнээр засварлуулах гэж байгаа учраас засварын ажлын хөлс 700.000 төгрөг, обой 350.000 төгрөг, том өрөөний хаалга 250.000 төгрөг, бусад бараа материалын үнэ нийлээд багцаагаар 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тооцоогоо нэг бүрчлэн гаргаагүй, засвар хийх хүн нь үнийг хэлэх байх гэв.

Хариуцагч Н. нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нэг нутгийн хүмүүс, худ ураг улсууд гэж бодоод засварыг нь хийж өгөхөөр тохиролцсон. Ажлын хөлсийг тултал ярьж тохиролцоогүй ч би засварыг нь сэтгэлээрээ хийсэн. Голын хос хаалганы хувьд тайлбар хийхэд хаалганы зай нь 1.30 метрийн өргөнтэй байдаг, 60х60 хэмжээтэй хаалга ирсэн тиймээс зай гарах нь аргагүй. Обой хуурах үндсэн шалтгаан нь байрны дулаан алдалттай холбоотой. Ерөнхийдөө обойнууд зузаан байсан. Жижиг өрөө, коридорын обойнууд хуулраагүй, хэвээрээ байгаа. Том өрөө, гал тогооны обой хууларсан. Шалны тухайд анх засвар хийхэд л шал нь дээр, доороо далий байсан. Цутгуур хийгээд шал хийчих үү гэхэд ийх цутгуур хийлгэх шаардлагагүй гэсэн. Харин таазны эмульсны тухайд засвараа дуусгахдаа том өрөөний эмульс дутсан учраас тэр хэсгийг гүйцээж чадалгүй орхисон. Тэгээд эмульс дутчихлаа гээд хэлэхэд зүгээрээ, бид нар өөрсдөө хийнэ гэж хэлсэн.

Шинжээчийн дүгнэлт дээр ханын метр квадратыг тооцолгүй үлдээсэн байсан. Гэхдээ би шинжээчийн дүгнэлттэй маргаагүй, энэ дүгнэлтээр миний хийсэн ажлыг дүгнэсэн байсан. Уг дүгнэлтэд дурдсан мөнгөөр хохирлыг нь барагдуулах боломжтой гэж үзэж байна. Би үндсэндээ ажлын хөлс гэж 500.000 төгрөг, адууны өрөөл мах авсан. ******* хэлж байгаа шиг ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг аваагүй. Эхлээд надад ажлын хөлс гэж 400.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг өгсөн. Сүүлд дүүдээ өгсөнтэй адил адууны өрөөл мах өгсөн. Дүүдээ өгсөн адуу нь 750.000 төгрөг болсон. Би өөрийн ажлын хөлсөө нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс суутгаад авах боломжтой гэж үзэж байна. Эднийх гал тогооны өрөөний засварыг ХХК-ийн захиралтай хамтарч хийхээр тохиролцсон байсан. Тэгээд бүдүүн адууны өрөөл махыг ХХК-ийн захирал өгсөн. Сүүлд эднийх өрөөл махны үнэ 450.000 төгрөгийг авсан. Би ээс сүүлд 50.000 төгрөг, модон хийцтэй шкаф хийсэн хөлсөнд 100.000 төгрөг авсан гэв.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Н.******* холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч Б. нь өөрт учирсан хохирол 2.000.000 төгрөгөө Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж зааснаар шаардах эрх үүссэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* хүсэлтээр 2020 оны 3 сарын 2ы өдрийн 410 дугаартай шүүгчийн захирамжаар Сэлэнгэ ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 2020.03.24-ний өдрийн 108 тоот хөрөнгийн үнэлгээгээр Багануур дүүргийн 3 дугаар хороо, 34а байрны тоот орон сууцад засвар хийхэд 1.051.655 төгрөг гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагч Н.аас 1.051.655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.ын хүсэлтээр дээрх орон сууцад засварын ажлыг гүйцэтгэхэд ажлын хөлс хэдэн төгрөг болох талаар шинжээч томилсон ба хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ ХХК-ийн 2020.04.30-ны өдрийн 154 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд ажлын хөлсийг 1.795.750 төгрөг гэсэн дүгнэлт ирүүлсэн.

Хариуцагч нь уг байрны засварын хөлс гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул уг шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.051.655 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.790 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.051.655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 948.345 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж 29.790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ

 

 

 

 

 

 

.