| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00186/И |
| Дугаар | 103/ШШ2020/00293 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2020/00293
2020 ******* 13 103/ШШ2020/00293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Залуусын гудамжид байрлах, *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14.399.744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* ******* ХХК-тай цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Гэтэл ******* ******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сараас хойш 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний төлбөрийг төлөхгүй үндсэн төлбөр 11.392.781 төгрөг, алданги 3.006.963 төгрөг нийт 14.399.744 төгрөгийн өр төлбөр үүсгээд байна. Иймд манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд бүх баримтаа гаргаад өгчихсөн. ******* ******* ХХК нь яагаад төлбөрөө төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. ******* ******* ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө манай байгууллагатай гэрээ байгуулсан байсан. ******* ******* ХХК-ийн нэг сарын ус, дулааны төлбөр нийлээд нэг сая гаруй төгрөг болдог. Хамгийн сүүлд 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ус, дулааны тоолуурын заалт авсан. Түүнээс хойш ус, дулааны тоолуурын заалтыг авах гэхэд хаалга нь түгжээтэй байсан болохоор суурь хураамжаас өөр төлбөр гараагүй. 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэл суурь хураамж бодогдож байсан. 2019 оны 10 дугаар сарын дундуур ******* ******* ХХК-ийн захирал Б.******* манай байгууллагын ерөнхий нягтлантай уулзаж компанийнхаа 2019 оны 01 дүгээр сарын төлбөр, уг хугацааны суурь хураамж болох нийт *******.*******66.2*******0 төгрөгийг төлсөн. Төлбөрөө төлөхдөө албан ёсоор ажиллаж эхэлсэн гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сард тоолуурын заалтыг авахад 4 сая гаран төгрөгийн төлбөр гарсан. Энэ бол хураагдсан төлбөр биш. Одоо 2019 оны 11 сараас 2020 оны 2 дугаар сарыг хүртэлх ус, дулааны төлбөрийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-******* ААТҮГ нь цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үндсэн төлбөрт 11.392.781 төгрөг, алданги 3.006.963 төгрөг нийт 14.399.744 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар уг байгууллага хохирлоо нэхэмжлэх эрхтэй ч мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 03/20190046 тоот гэрээ нотлох баримтаар авагдсан байна. Энэ гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Юуны үндсэн дээр юу нэхэмжилж байгаа, ямар эрх ашиг нь хэрхэн зөрчигдөж буй нь тодорхой байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах ёстой. Нэхэмжлэгч хэзээ байгуулсан гэрээгээр хэзээний төлбөр нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, юу шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. 2019 оны ******* дугаар сарын 16-ны өдөр захирал ******* компаниа хэдэн төгрөгийн өр төлбөртэй болохыг тодруулахаар *******-******* ААТҮГ-д хүсэлт гаргасан, яагаад энэ хүсэлтийг гаргасан бэ гэхээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6******* дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *******86 тогтоолоор ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн. Уг шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг гүйцэтгэх хуудасны дагуу компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон. Гэрчилгээнд өөрчлөлт орсон даруй компанийн захирал *******-******* ААТҮГ-д хэдэн төгрөгийн өр төлбөртэй байна вэ гэдгийг тодруулахаар хандсан. Уг хүсэлтийн дагуу *******-******* ААТҮГ-ын 2020 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн 203 тоот албан бичгээр ******* ******* ХХК нь *******.*******4*******.902,77 төгрөгийн өр төлбөртэй гэсэн хариуг өгсөн. Тиймээс компанийн захирал 2019 оны 10 дугаар сард төлбөрийг төлсөн. Энэ харилцаа нь иргэдийн дундах арилжаа наймаа биш, хэн тоолуурын заалтыг өгөх, авах үүрэгтэй нь тодорхой байх ёстой. Яагаад 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны тоолуурын заалтыг аваагүй болохыг ойлгохгүй байна. 2019 оны 1 дүгээр сараас хойш манай компани үйл ажиллагаа явуулаагүй тул ямар ч усны хэрэглээ аваагүй мөн 2019 оны ******* дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд халаалт зогсдог нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий баримт. Хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ л нотлох баримтаар авагдсан байна. Яагаад өмнөх гэрээний төлбөрийг энэ гэрээгээр шаардаад байгаа болохыг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд хугацаа тоолох талаар зохицуулагдсан. Гэтэл хугацааг яаж тоолоод байгаа нь ойлгомжгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэг сарын төлбөр 1 сая орчим гардаг гэж хэллээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгддэг. 2019 оны 10 дугаар сард ******* сая төгрөгийн төлбөр төлчихөөд байхад яагаад ганцхан сарын дараа 4 сая төгрөгийн төлбөр гараад байгаа юм бэ. ******* дүүрэг жижигхэн газар болохоор ******* ******* ХХК-ийн өмчлөл а*******тай байгаа болохыг бүгд л мэдэж байсан. Тэр үед тоолуурын заалтыг нь аваад өмнөх өмчлөгчөөс нь нэхэмжлэхгүй яасан юм бэ. Энэ маргаан иргэд хоорондын маргаан биш гэдгийг өмнө нь хэлсэн. Энэ харилцаа байгууллагуудын хоорондын харилцаа учраас танай байгууллага хэдий хугацааны ийм төлбөрийг төл гээд ******* ******* ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн, нэхэмжлэхийг хэнд гардуулсан талаар тодорхой ярих ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа өөрсдөө шүүхэд бүрдүүлж өгөөгүй, утсаа авахгүй байсан, цоожтой байсан гэх тайлбарыг гаргаж байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.392.781 төгрөг, алданги 3.006.963 төгрөг нийт 14.399.744 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь шаардлагаа нотолж Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, үйлчилгээний гэрээ, ******* ******* ХХК-ийн төлбөрийн 2019 оны тооцоо, алдангийн тооцоолол, ******* ******* ХХК-ийн цэвэр, бохир ус, халаалтын төлбөрийн задаргаа зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарыг 10-ны өдөр Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, үйлчилгээний 03/2019-0046 тоот гэрээ байгуулагдаж гэрээгээр хангагч байгууллага нь гэрээнд заасан хугацаанд хэрэглэгчийн ахуйн болон технологийн зориулалтын цэвэр усаар тогтмол хангаж хэрэглэсэн бохир усыг татан зайлуулах, хэрэглэгчийн болон хангагчин төлөөлөгчид хамтарч сар бүрийн 20-нд тоолуурын заалт авч, 2*******-ны дотор нэхэмжлэлийг баталгаажуулан хэрэглэгчид цахим хэлбэрээр хүргэнэ. Тухайн сарын төлбөрийг 30-ны дотор багтаан төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хангагчид төлөөгүй үнийн дүнгийн 0.******* хувиар тооцон алданги ногдуулахаар харилцан тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зохицуулалттай нийцсэн байх тул талуудын хооронд Иргэний хуульд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн 2019 оны 2 сараас 2019 оны 10 сар хүртэлх тоолуурын заалтыг хүнгүй, цоожтой, утсаа авдаггүй байсан тул авч чадаагүй. Энэ хугацааны халаатын заалтыг 0 төгрөгөөр тооцож 2019 оны 11 сард тоолуурын заалт 4.*******73.171 төгрөг гарсан байсан гэсэн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбарыг буруутгах боломжгүй ба цэвэр, бохир ус, халаалтын төлбөрийн задаргаагаар ******* ******* ХХК нь 4.*******73.171 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх.., үүрэгтэй гэж зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т хэрэглэгч эрчим хүчний /хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хий/ төлбөрөө бүрэн төлөх гэж зааснаар хэрэглэсэн ус, дулааны үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй ба орон сууц, аж ахуйн нэгжийн ус, дулааны төлбөрийг тогтоосон тариф, аргачлалын дагуу зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч төлөх үүрэг хуулиар хүлээх тул нэхэмжлэгч цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч байгууллага нь хэрэглэгчийн болон хангагчийн төлөөлөгч хамтарч сарын бүрийн 20-нд тоолуурын заалтаа авч, нэхэмжлэгч байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул 2019 оны 2 сараас 2019 оны 10 сар хүртэл халаалтын төлбөр 4.*******73.171 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэснээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу алданги тооцож нэхэмжлэх эрхтэй боловч талуудын хооронд 2019 оны 12 сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан тул 2019 оны 12 сараас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги тооцох үндэслэлтэй байна.
Иймд 2019 оны 11 сараас 2020 оны 2 сар хүртэл цэвэр усаар хангах, бохир ус, халаатын төлбөр 11.392.781 төгрөг, алданги 949.037 төгрөг нийт 12.341.818 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* ААТҮГ-д олгож, 2019 оны 11 сарын алданги 2.0*******7.927 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 229.949 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 12.341.818 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 212.419 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.392.781 төгрөг, алданги 949.037 төгрөг нийт 12.341.818 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.0*******7.927 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 229.949 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 12.341.818 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 212.419 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ