Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2020/00021/И |
Дугаар | 21 |
Огноо | 2020-01-15 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 21
*******0*******0 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 104/ШШ*******0*******0/000*******1 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүргийн******* дугаар хороо, ******* дүгээр байрны *******од оршин суух, ******* А.Б /РД:**********/,
Хариуцагч:******* дүүргийн******* дугаар хороо, *******инд байрлах,******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг*******019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч,*******019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амгалан, өмгөөлөгч Д.Гангантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амгалан, өмгөөлөгч Д.Гангантөгс нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс намайг Г.Мөнхболдтой хамтарч “*******” ХХК-ний захирал *******ээс “Лексус-570” маркийн автомашины үнэ 1*******4.*******6*******.531 төгрөгийг залилж авсан гэх үндэслэлээр*******016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.1 дэх хэсэгт зааснаар*******016*******50*******0983 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Иймд би******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.*******.3.-т “тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасан үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч,*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Гэтэл албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосон. Иймээс уг тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэж заасан.
Мөн тус хэлтсийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Цэцгээ төлбөр авагч талд зөвлөгөө өгсөний улмаас төлбөр авагч шууд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Түүний хийсэн энэ үйлдэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус юм. Иймээс хариуцагчаа солихгүй. Албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоол үндэслэлгүй болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Багахангай,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******017 оны 11 дүгээр сарын*******4-ний өдрийн 104/ШШ*******017/00356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн*******018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 17******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн *******018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ*******018/00695 дугаар тогтоолоор хариуцагч А.Баттогтохоос 1*******3.487.185 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 775.386 төгрөг гаргуулж “Эрдэнэс холдинг” ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэр болон гүйцэтгэх хуудасны дагуу*******018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч А.Баттогтоход төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж*******65.000 төгрөгийн дансны хасалт хийсэн.
Гэтэл төлбөр төлөгч А.Баттогтох эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна гэсэн үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Намсрай*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ талаар талуудад мэдэгдсэн.
Төлбөр авагч “Эрдэс холдинг” ХХК уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоолоор******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.
Энэ тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж талуудад эрх, үүргийг танилцуулсан. Харин нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасантай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар шүүхэд болон ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гарган шийдвэрлүүлсэн асуудал байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа.
Ер нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн*******019 оны 5 дугаар сарын*******7-ны өдрийн*******50-1/3415 дугаар албан бичигт “Тус хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн*******016*******50*******0983 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын*******017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 460 дугаартай эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор*******016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоолыг хүчингүй болсон байна” гэсэн байгаагаас үзвэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн хөрөнгийг Эрүүгийн хэрэгт давхар битүүмжилсэн зүйл байхгүй болно. Иймд албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг хуулийн үндэслэлтэй гэж үзэхээр байна. Гэхдээ дээд шатны байгууллагыг шүүхэд төлөөлөх, дээд шатнаас гаргасан шийдвэр үндэслэлтэй эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хариуцахгүй. Хууль зүйн үндэслэл байхгүй.
Мөн би төлбөр авагчид зөвлөгөө өгч гомдол гаргуулсан зүйл байхгүй. Ингэж гүтгэж болохгүй байх. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баттогтох хариуцагч******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Харин төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан, Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан, Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан, Гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд шүүгч тэдгээрийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1.-д заасан.
Дээрх этгээдүүд бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргах, хэрэв түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр энэ хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.*******.-т заасан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь шаардлага бус байх тул шүүх нэхэмжлэлийг шүүх хуралдааны шатанд тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амгалан “...Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч Б.Цэцгээ төлбөр авагч талд зөвлөж гомдол гаргуулсан... Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоолоор******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах...” гэсэн тайлбар өгсөн.
Хариуцагч******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч “...Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоолоор******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолыг хүчингүйд тооцсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан. Гэтэл дээд шатны шийдвэрийг хэрэгжүүлсэн манай хэлтсийг хариуцагчаар татсан байна. Үүнээс гадна манай хэлтэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийг төлөөлөх эрхгүй. Мөн би төлбөр авагч талд зөвлөгөө өгсөн зүйл байхгүй” гэсэн үндэслэлээр маргасан.
Шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт өгөхөөс өмнө зохигч гэж хэн болох, тэдний эдлэх эрх, үүргийн талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.*******.-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...”,*******6.3.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...”,*******8 дугаар зүйлийн*******8.1.-д “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно”,*******8.3.-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан нь нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлох эрхийг илэрхийлж байна.
Гэхдээ шүүх нэхэмжлэлд дурдсан этгээд хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч хариуцагчаа жинхэнэ хариуцагчаар солих боломжийг олгох нь хуульд нийцэх юм. Харин шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг тодорхойлон солих эрхгүй байдаг тул зайлшгүй нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авах ёстой.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбогдуулан нэхэмжлэгч А.Баттогтоход хариуцагчаа жинхэнэ хариуцагчаар солих эрхийг тайлбарлан өгч зөвшөөрлийг асуухад татгалзсан хариу өгсөн.
Иймд хариуцагч******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийг төлөөлөх, хариуцлага хүлээх этгээд мөн эсэх үйл баримтад дараах хууль зүйн дүгнэлт хийв.
Шүүх хавтаст хэргийн 6-7,*******0-50 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзвэл, хариуцагч******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь А.Баттогтохоос 1*******3.487.185 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 775.386 төгрөгийг гаргуулж “Эрдэс холдинг” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн Багахангай,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******017 оны 11 дүгээр сарын*******4-ний өдрийн 104/ШШ*******017/00356 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн*******018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 17******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн*******018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ*******018/00695 дугаар тогтоолыг үндэслэн бичигдсэн Багахангай,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ*******018/0076******* дугаартай шүүгчийн захирамж,*******018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч,*******018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18310*******81 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,*******018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 18310*******81/0******* дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилж, талуудад эрх, үүргийг танилцуулсан, төлбөр төлөхийг*******018 оны 9 дүгээр сарын*******6-ны өдрийн 18310*******81/05 дугаар,*******019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17310**************6/07 дугаар,*******019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 18310*******81/08 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шүүхийн шийдвэрээс*******019 оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр*******65.000 төгрөгийг албадан гүйцэтгэсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн*******019 оны 8 дугаар сарын*******7-ны өдрийн*******50-1/5831 дугаартай албан бичигт “...Тус хэлтэст шалгагдаж байгаа “Эрдэс холдинг” ХХК-ийн захирал Р.******* нь лексус 570 маркын автомашин худалдаж авна гэж мөнгөө өгөөд залилуулсан гэх*******016*******50*******0983 дугаартай хэрэгт Амарбаясгалан овогтой Баттогтох /РД:ХЗ88010*******13/, Ганболд овогтой Мөнхболд /РД:УД87091716/ нарыг холбогдуулан шалгаж байгаа болно...” гэсэн, хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн зэрэг ажиллагаа хийгдсэн байна.
Мөн уг тогтоолыг эс зөвшөөрсөн төлбөр авагч “Эрдэс холдинг” ХХК-ийн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоолоор шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******63 дугаар зүйлийн*******63.*******.,*******71 дүгээр зүйлийн *******71.3.1.,*******71.3.*******.,*******71.3.3.-т заасныг баримтлан тогтоох хэсэгт “...Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн эрх, үүргийг талуудад танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай...” гэж заажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид “шийдвэр гүйцэтгэх алба” гэх/, цагдан хорих шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх алба /цаашид “хорих ял эдлүүлэх алба” гэх/, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх алба /цаашид “хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба” гэх/, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс /цаашид “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс” гэх/-ээс бүрдэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа алба нь хариуцсан чиг үүргийн хүрээнд хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнах, Иргэний шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг хянах, тэдний гаргасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах эрхтэй байхаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******71 дүгээр зүйлийн*******71.3.1,*******71.3.3.-т заасан.
Иймд хариуцагч******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага болон харьяа алба, газар, адил шатны хэлтсийг Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд шүүхэд төлөөлөх эрхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын бүтцэд харьяалагдан чиг үүргээ хэрэгжүүлдэг, дээд шатны албан тушаалтны хянан шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй субъект тул шийдвэр гүйцэтгэх албын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэхэд хариуцлага хүлээх этгээд биш гэж үзлээ.
Үүнээс гадна шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдон гарсан гомдол үндэслэлтэй эсэхийг хянахаас шийдвэр гүйцэтгэгчийн ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг хянахгүй.
Иймээс шүүх нэхэмжлэгч А.Баттогтох хариуцагч******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолыг хүчингүй болгосон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч А.Баттогтох хариуцагчаа зөв тодорхойлон уг гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх эсэх нь нээлттэй.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.3., 116., 118, 119, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******63 дугаар зүйлийн*******63.1.3.,*******71 дүгээр зүйлийн*******71.3.1.,*******71.3.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* А.Б хариуцагч******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/0******* дугаартай тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн*******019 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгч А.Баттогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС