Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч Л.Нарангэрэл, З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******од оршин суух, ******* Д.Б /РД: / газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөгийг

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр ******* тоотод оршин суух, Ц.А /РД: / газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөг,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, гудамжны *******7 дугаар байр тоотод оршин суух, С.Р /РД:ЧИ87090*******7/ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөг,

           

            Хариуцагч: Налайх дүүргийн дугаар хороо, дүгээр байр тоотод оршин суух, М.М /РД: /-аас тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 019 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, 019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, Д.Б, нэхэмжлэгч С.Ргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагч М.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, гуравдагч этгээд Б.Цэнд-Аюуш, ******* дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тува, иргэдийн төлөөлөгч Б.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нэг гэр бүлийн гишүүд. Иймд газар худалдан авах мөнгө болон бусад зардлыг дундаасаа адилхан гаргасан тул нэхэмжлэлийн үнийн дүнг нэгтгэж бичсэн. Харин гэрээг тус тусдаа байгуулсан тул нэхэмжлэгч тус бүр нэхэмжлэлийн шаардлагаа салган шаардаж байна.

Манайх бага насны хүүхэд, настай хүмүүстэй учир нэг дор зуслангийн зориулалтаар газар худалдан авахаар хариуцагч М.Мтай зарын дагуу холбогдсон. Ингээд бид ярилцаад 700 м.кв талбайтай, 3 айлын газрыг тус бүр 3.00.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 019 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, нийт .*******0.000 төгрөгийг түүний 57*******9*******7779 тоот данс руу шилжүүлсэн.

Тухайн үед газар дээр нь очиж үзэхэд гэр, контенир байсан. Энэ талаар хариуцагч М.Маас асуухад “...ямар нэг маргаан байхгүй учир гэр, континер хоёрыг 5-7 хоногийн дотор шилжүүлнэ. Энэ хугацаанд шилжүүлэхгүй бол бүрэн хохиролгүй болгоно” гээд бичиг хийж өгөөд нотариатаар баталгаажуулсан. Үүнд нь бид итгээд 019 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн газар дээрээ мод тарьж, байшингийн хундаам цутгуулах, хашаа барих, нүх ухуулах зэрэг ажлыг хийлгэхээр хүн хөлслөн авч эхлүүлсэн.

Гэтэл гуравдагч этгээд Б.Цэнд-Аюуш болон түүнтэй холбоотой хэдэн хүмүүс гарч ирээд манай газар гэж марган хөөсөн.

Бид ******* дүүрийн Газрын албан дээр очиж газар эзэмших эрхийн гэрчилгээ өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэтэл тэр газар дээр амьдарч байгаа хүмүүс маргаан үүсгэж гомдол гаргасан. Иймд дүүргийн Засаг даргын захирамж гарсан ч гэрчилгээг шилжүүлэн олгох боломжгүй гэсэн. Бид удаа дараа ******* дүүрийн Газрын албанд хандсан ч гэрчилгээг гаргаж өгөөгүй. Харин өөр газар санал болгосон. Мөн даргатай нь уулзахад “... энэ газарт олон жил амьдарч байгаа хүмүүст газар олго гэж дээрээс үүрэг болгосон тул гэрчилгээг шилжүүлэх боломжгүй” гэсэн хариуг амаар өгсөн. Иймд бид арга ядаад өөр газар авч хашаа, байшингаа барьсан. Энэ талаар М.М сайн мэдэж байсан. Гэвч ямарч арга хэмжээ авч өгөөгүй. Хариуцагч М.М бидэнд эрхийн доголдолтой буюу маргаантай газар зарсаны улмаас газар эзэмших эрх шилжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж байна. Иймд М.Маас газрын үнэ 3.00.000 төгрөг, нүх ухуулж, хашаа бариулахад нэг хүнээс гарсан зардал 1.*******33.333 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Харин бид анхнаасаа хариуцагч М.Мтай холбогдож, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулан, мөнгийг түүний данс руу шилжүүлж өгсөн учир хариуцагчаа солихгүй гэв.

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.М Сонгинохайхан дүүргийн 5 хороо, Зүүн салаанд байрлах газрууд манай дүү нарын нэр дээр байдаг. Уг газруудыг зарж мөнгийг нь би авах ёстой гэж хэлж байсан. Мөн дүү нар нь хөдөө байдаг учир надад итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн дагуу газрыг зарж байна гээд итгэмжлэлийг харуулсан. Тэр итгэмжлэл дээр М.Мд газрыг бусдад шилжүүлэх, зарах бүрэн эрхийг олгосон байсан.

Иймд бид уг газрыг  судалсан. Уг газруудад давхар эзэмшигч байгаагүй ба Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нарын нэр дээр байсан тул гэрээ байгуулж М.Мы данс руу мөнгөө шилжүүлсэн. Ингээд бид газар дээр очиж үзэхэд гэр, континер байсан. Энэ талаар М.Маас асуухад “зөвшөөрөлгүй айл ирээд гэр, континер барьсан байна. Үүнийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэж өгнө. Хэрэв холдуулж өгөхгүй бол мөнгийг чинь буцаан олгоно” гээд бичиг хийж өгсөн. Бид бага насны хүүхэдтэй тул уг газар дээр цаг алдалгүй яаралтай хашаа, байшин барих шаардлагатай байсан. Иймээс ажлаа эхлэх талаар М.Маас асуухад ямар ч асуудалгүй болно гэсэн. Мөн тэрээр гэрийн эзнийг олсон надтай утсаар ярьсан. Удахгүй нүүнэ гэсэн гэж хэлсэн. Ингээд газраа шилжүүлж авахаар 019 оны 5 дугаар сарын *******-ны өдөр дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргасан ба хашаагаа барьж эхлэсэн. Гэтэл Б.Цэнд-Аюуш гэх хүн над руу утсаар ярьж дарамталсан. Бид энэ хүнтэй уулзахад миний биед халдаж, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан.

Дүүргийн засаг даргын 019 оны 5 дугаар сарын -ны өдрийн А/8 тоот захирамжаар уг газрыг бидний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн ч газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн газрын алба олгоогүй. Бид 019 оны ******* дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн газрын маргаанаа шийдвэрлэхээр М.Мтай байнга холбогдож байсан. Мөн 019 оны 5 дугаар сард уг газрын асуудлаар Газрын албанд хандаж гомдол гаргасан. Харин газрын алба хариуг нь албан ёсоор өгөхгүй байсан учир олон удаа биечлэн очиж уулзсан. Дүүргийн газрын албаны дарга нь хэлэхдээ иргэн Б.Цэнд-Аюуш гэх хүн энэ газар дээр олон жил амьдарч байгаа тул та нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжгүй байна гэсэн. Иймд бид уг газрыг орхиж өөр газар авч хашаа, байшин барьсан тул энэ газрыг чөлөөлүүлж авах шаардлагагүй болсон.

Иймд М.Мтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, газрын үнэ 3.00.000 төгрөг, нүх ухуулж, хашаа бариулахад гарсан зардал 1.*******33.333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шаардаж байна. Мөн бид анхнаасаа М.Мтай гэрээ байгуулсан тул хариуцагчаа солихгүй гэв.

 

Нэхэмжлэгч С.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед болсон бүх үйл явдлыг нэхэмжлэгч Д.Б, Ц.А нар ярьсан. Бид нэг адил санаа зоригтой байгаа тул нэмж хэлэх тайлбаргүй. Иймд М.Мтай байгуулсан гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөгийг буцаан гаргуулж, нүх ухуулж, хашаа бариулахад гарсан зардал 1.*******33.333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.М нь Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нараас авах ёстой мөнгөний авлага байсан. Тэд өрөндөө өөрсдийн эзэмшил газраа зарж мөнгийг нь авах эрхийг М.Мд итгэмжлэлээр олгосон. М.М уг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд 019 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Д.Б, Ц.А, С.Р нартай тус тус байгуулсан. Уг гэрээг үндэслэн Дүүргийн засаг даргын 019 оны 5 дугаар сарын -ны өдрийн А/8 тоот захирамжаар нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нарт уг газрыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн холбогдох баримт бичгийг Газрын албанд хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нар гэрээний үүрэг биелсэн гэж үзэж газрын төлбөрийг М.Мд шилжүүлсэн. Иймд М.Мы гэрээнд заасан үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний ******* дүгээр зүйлийн *******.-т “Эрх хүлээн авагч тал нь энэ гэрээний *******.1-д заасан нөхцөл байдлыг судалж, шалгаж авах үүрэгтэй” гэж зааснаар газраа үзэж шалгаж авсан. Тухайн үед газар дээр гэр, континер байсныг мэдсэн. Мөн М.М газрын талаарх мэдээллийг өгч Газрын тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.-т “газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгуулах үндэслэл үүсээгүй. Эрх шилжүүлэх этгээд газрын талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нар нөхцөл байдлыг мэдэж байсан.

Харин уг газар дээр зөвшөөрөлгүй буусан айлын гэр, континерийг албадан нүүлгэх эрх М.Мд байхгүй. Үүнийг дүүргийн газрын алба хийх ёстой. Гэхдээ М.М энэ асуудлыг хамаагүй гээд орхиогүй. Нэхэмжлэгч нартай хамт явж холбогдох байгууллага, хүмүүстэй уулзаж байсан. Газрын алба дүүргийн засаг даргын захирамжийг биелүүлэх үүрэгтэй байтал эрхийн гэрчилгээгүй дур зоргоороо аашилж бусдын эрх ашгийг хөндсөн этгээд болох Б.Цэнд-Аюушийн гомдлыг үндэслэн нэхэмжлэгч нарт мэдэгдэл өгч, газрын гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа. Харин уг газрыг эзэмшилдээ авахыг хүссэн Б.Цэнд-Аюуш болох түүний эгч, дүүсийн өргөдөл газрын албанд байхгүй байхад ямар шалтгаанаар түүнд давуу эрх олгож бусдын эрхийг зөрчиж албан ёсны гэрчилгээтэй хүмүүсийг хууль бус эзэмшигч гэж үзсэн нь тодорхойгүй байна. Энэ мэт дүүргийн газрын албаны хууль бус ажиллагаанд  хариуцагч М.М буруугүй.

Мөн хариуцагчаар татагдсан М.М нь Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нарын эзэмшил газрыг итгэмжлэлийн дагуу төлөөлж нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан тул хариуцагч биш гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нарын гэрээнээс татгалзаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй байхад дур мэдэн хашаа барьсан тул хохирлоо өөрсдөө хариуцах ёстой. Иймээс нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Гуравдагч этгээд Б.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 009 оноос хойш тус газарт амьдарч байна. Манайх маргаж байгаа газрын зүүн урьд талд нь байдаг. Харин энэ хүмүүсийн авсан газрыг манай ах, дүүс болох Гансүх, Уламбаяр нар авах гэж 013 онд өргөдлөө өгсөн байхад шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн мөртлөө Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нарт өгсөнд гомдолтой байна.

Тухайн газарт модон хашаа, гэр, континер байсан. Гэр нь манай ээжийнх, контейнер нь минийх. Гэтэл 019 оны хавар хүмүүс ирж төмөр хашаа барьж эхэлсэн. Тэгээд хашаа барьж байсан хүмүүсээс асуухад “бид нар хашаа барьж байгаа хүмүүс” эзнээс нь асуу гээд дугаарыг нь өгсөн. Тэр дугаар руу нь залгахад бид нарын газар эзэмших гэрчилгээ гарсан” байгаа гэж хэлсэн.

Тэгээд би газрын албанд хандаж гомдол гаргасан. Газрын алба нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нарын хашаа барих үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ гэрчилгээг цуцалсан асуудал байхгүй байгаа гэв.

 

Гуравдагч этгээд ******* дүүргийн Газар, зохион байгуулалтын алба шүүхэд гаргасан хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тува шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгодог. Ер нь дүүргийн засаг даргын захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Уг гэрчилгээг олгохдоо тухайн этгээдээс өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, хариуцсан газар зохион байгуулагч хээрийн судалгаа хийсний үндсэн дээр гэрчилгээ олгодог.

Тухайн үед газрын албанд Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нар нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байсан. Үүнийг шилжүүлэх материалыг хариуцагч М.М бүрдүүлээд манайд өгсөн. Газрын даамал нь хээрийн судалгаа хийж эргэлтийн цэгээ баталгажуулсан учир эрхийн гэрчилгээг олгосон. Дараа нь хариуцагч М.М Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нарын нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх дүүргийн засаг даргын захирамж гарсан.

Гэхдээ уг газрыг эзэмшүүлэх тухай дүүргийн засаг даргын захирамж 01******* онд гарсан байхад эзэмшигч нар нь 017 онд газрын гэрчилгээ гаргуулсан нь сэжигтэй санагдсан.

Хариуцагч М.М нь Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа, Б.Баасанням нарын нэр дээрх газрыг нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нарт худалдсан байсан. Тэдний гэрээг үндэслэн нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нарын нэр дээр уг газар эзэмших эрхийн шилжүүлэх засаг даргын захирамж гарсан.

Гэтэл манай байгууллагад 013 онд гуравдагч этгээд Б.Цэнд-Аюуш, ах, эгч нарынхаа нэрээр уг газрыг авахаар өргөдөл гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Уг өргөдлийг манай байгууллага хайгаад олоогүй. Харин Б.Цэнд-Аюуш 013 онд гаргасан өргөдлийн хуулбарыг үзүүлсэн. Учир нь гэрчилгээг шууд шилжүүлээгүй. Манай байгууллага өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор, гаргасан дарааллаар асуудлыг шийдвэрлэдэг тул 019 онд Б.Цэнд-Аюушийн гомдлыг шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгч нарын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлж, зогсоосон. Мөн нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нар газрын албанд гомдол гаргаж, олон удаа ирж уулзсан. Манай алба уг гомдлыг шийдвэрлээгүй байгаа тул гэрчилгээг шилжүүлээгүй. Анхны газар эзэмшигч нарын нэр дээрх гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ер нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний асуудалд манай байгууллагын үйл ажиллагаа хамаагүй байх гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А, С.Р, Д.Б нар газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, газрын үнэ .*******0.000 төгрөг, хохирол *******.300.000 төгрөг нийт *******.0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

                                                 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Ц.А газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөг,

 Нэхэмжлэгч С.Р газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөг

Нэхэмжлэгч Д.Б газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөгийг хариуцагч М.Маас тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардалагаа тодруулсан.

 

Хариуцагч М.М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа “...Б.Баасанням, Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа нар өөрсдийн эзэмшил газрыг зарж мөнгийг нь өрөндөө өгөхөөр тохиролцож итгэмжлэл өгсөн. Энэ итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч нартай 019 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх тухай дүүргийн засаг даргын захирамж гарсан. Харин газрын алба гэрчилгээ олгоогүйд хариуцагч буруугүй тул гэрээг цуцлах үндэслэл байхгүй...мөн нэхэмжлэгч нар газар дээр бусдын гэр, континер байгааг анхнаасаа мэдэж байсан ба эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байхад хашаа, байшин барих ажлыг эхлүүлсэн тул хохирлыг хариуцахгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

Харин зохигчид газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын төлбөрт нийт .*******0.000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

Гуравдагч этгээд ******* дүүргийн газар зохион байгуулалтын алба нь “...Дүүргийн засаг даргын захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ уг газрыг эзэмшүүлэх тухай дүүргийн засаг даргын захирамж 01******* онд гарсан байхад эзэмшигч нар 017 онд газрын гэрчилгээ гаргуулсан нь сэжигтэй санагдсан... мөн гуравдагч этгээд Б.Цэнд-Аюуш газрын албанд уг газрыг эзэмшихээр эгч, дүүсийн хамт өргөдлөө өгсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан ч албанд уг өргөдөл нь байхгүй байгаа...гэхдээ газрын мараан үүссэн тул газрын гэрчилгээг шилжүүлээгүй...анхны эзэмшигч нарын нэр дээр байгаа” гэж  тайлбарласан.

 

Гуравдагч этгээд Б.Цэнд-Аюуш “...би тус газарт олон жил амьдарч байна. Миний эзэмшил газар маргаж байгаа газрын зүүн урьд талд нь байдаг. Харин энэ хүмүүсийн авсан газрыг манай эгч, дүүс авах гэж өргөдлөө 013 онд дүүргийн газрын албанд өгсөн байхад шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн мөртлөө Б.Баасанням, Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа нарт олгосон байсан тул гомдол гаргасан...” гэж тайлбарласан.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Отгонзаяа хэргийн талаар “...Газрын алба болон хариуцагч М.М нараас нэхэмжлэлийг гаргуулах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт өгсөн.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.Учир нь:

 

Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан заалтаас үзэхэд, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэнээр харилцан эрх, үүрэг бий болохоор байна.

 

Иймд зохигчдын хороонд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэхэд дараах дүгнэлтийг хийв.

 

Хавтаст хэргийн 9, 11, 13 хуудсанд авагдсан баримтаас үзэхэд, Гуравлагч этгээдээр татагдсан ******* дүүргийн газар зохион байгуулалтын алба нь ******* дүүргийн Засаг даргын 01******* оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн А-************** дугаартай захирамжийг үндэслэн Э.Нямдаваад ******* дүүргийн 5 дугаар хороо, Зүүн салаанд байрлах, нэгж талбарын *******35309175*******9 дугаар бүхий, 700 м.кв тайлбайтай газрыг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 00070085 дугаартай гэрчилгээ,

Л.Мөнхбаярт ******* дүүргийн 5 дугаар хороо, Зүүн салаанд байрлах, нэгж талбарын *******35309*******533 дугаар бүхий, 700 м.кв талбайтай газрыг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 0007008******* дугаартай гэрчилгээ,

Б.Баасаннямд ******* дүүргийн 5 дугаар хороо, Зүүн салаанд байрлах, нэгж талбарын *******3530915******* дугаар бүхий, 700 м.кв талбайтай газрыг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 000708******* дугаартай гэрчилгээг тус тус олгосон байх ба уг гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа нь шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчдоос өгсөн тайлбараар тогтоогдсон.

 

Иймд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр бусдад шилжүүлэх эрх бүхий эзэмшигчид нь Б.Баасанням, Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа нар байна.

 

Газар эзэмшигч Л.Мөнхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэгч Д.Бтай 019 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 5*******8 дугаартай гэрээ,

Б.Баасанням төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэгч С.Ртай 019 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр 5*******9 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ,

Э.Нямдаваа төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэгч Ц.Атэй 019 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр 550 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулсан нь хариуцагч М.Мд төлөөлөх эрхийг 0******* оны 7 дугаар сарын 1-ны өдөр олгож нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр нотлогдсон.

 

Иймд хариуцагч М.М итгэмжлэлээр үүссэн бүрэн эрхийн дагуу газар эзэмшигч Б.Баасанням, Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа нарын нэрийн өмнөөс эзэмшил газрыг нь бусдад шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг бүртгүүлэх зэрэг ажиллагааг хийснээр төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон байна. / Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7..5./

 

Мөн нэхэмжлэгч нар газрын төлбөр .*******0.000 төгрөгийг гэрээг төлөөлж хийсэн М.Мд 019 оны өдөр ******* дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэний дараа газар эзэмшигч Б.Баасанням, Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа нар газраа шилжүүлэх өргөдлийг дүүргийн газрын албанд 019 оны 5 дугаар сарын *******-ны өдөр гаргасан. ******* дүүргийн засаг дарга уг өргөдөл, гэрээг үндэслэн 019 оны 5 дугаар сарын -ны өдрийн А/8 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Б, Ц.А, С.Р нарт газрыг шилжүүлсэн байна. Энэ нь гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч нар биелүүлсэнийг нотолсон үйл баримт болохоос хариуцагч М.М гэрээний нэг тал болсон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Учир нь: Төлөөлөгч М.Маар дамжуулан хийсэн гэрээний эрх, үүрэг төлөөлүүлэгч Б.Баасанням, Л.Мөнхбаяр, Э.Нямдаваа нарт бий болохоор Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3..-т заасан. 

 

Иймд нэхэмжлэгч Д.Б, Л.Мөнхбаяр нар, нэхэмжлэгч Ц.А, Э.Нямдаваа нар, нэхэмжлэгч С.Р, Б.Баасанням нар бие биенийхээ өмнө харилцан эрх, үүрэг хүлээсэн гэрээний талууд гэж үзлээ.

 

Харин хариуцагч М.М дээрх гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд биш тул зохигчид байгуулагдаагүй гэрээнээс татгалзах эрх, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүсэхгүй.

 

Шүүх нэхэмжлэлд дурдсан этгээд хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шийдвэрлэдэг учир өөрийн санаачилгаар хариуцагчийг тодорхойлон солих эрхгүй ч нэхэмжлэгч хариуцагчаа жинхэнэ хариуцагчаар солих боломжийг хуульд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд олгосон боловч татгалзсан хариуг өгсөн.

 

Иймээс хариуцагч М.Маас нэхэмжлэгч Д.Б худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөг, нэхэмжлэгч Ц.А худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөг, нэхэмжлэгч С.Р худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 төгрөг, хохирол 1.*******33.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх дээрх талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэг зөрчигдсөн эсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй тул худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлын улмаас гэрээг цуцлах үндэслэл бий болсон, гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх, нэхэмжлэгч нарт хэр хэмжээний хохирол учирсан болон гуравдагч этгээдүүд бусдын эрх ашгийг хөндсөн талаархи үйл баримтад Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 7 дугаар зүйлийн 7.1., 5 дугаар зүйлийн 5.1., 5******* дүгээр зүйлийн 5*******.1., 5 дугаар зүйлийн 5.1.-д заасны дагуу дүгнэлт хийх боломжгүй тул уг үйл явдалтай холбогдуулан өгсөн баримтыг хэрэгт хамааралгүй гэж үнэлсэн болно. /хх-1*******, 1-0, *******8-*******9, 55-57, 1-, 5-7, 9-70, -78, 83-85, 88-9, 0-13, 130-13, *******5-*******8, 171-17*******/

 

Шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.*******50 төгрөгийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******..3., 11., 1*******, 119 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 05 дугаар зүйлийн 05.1., 7 дугаар зүйлийн 7.1., *******3 дугаар зүйлийн *******3.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Маас нэхэмжлэгч Ц.А худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг, хохирол 1.*******33.333 /нэг сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, ******* Д.Б худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг, хохирол 1.*******33.333 /нэг сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, С.Р худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газрын үнэ 3.00.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг, хохирол 1.*******33.333 /нэг сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 0 дугаар зүйлийн 0.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ц.А, Д.Б, С.Р нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.*******50 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.., 119.*******.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10..-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭНХБИЛЭГ

 

                         ШҮҮГЧИД                            Л.НАРАНГЭРЭЛ

 

                                                            З.ТҮВШИНТӨГС