Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2020/00041/И |
Дугаар | 41 |
Огноо | 2020-01-22 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* Г.А /РД: /
Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Буурал Ш.Э /РД: /-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******01******* оны 11 дүгээр сарын **************-ний өдөр хүлээн авч, *******01******* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, өмгөөлөгч С.Батзаяа, хариуцагч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ш.Этэй *******008 онд танилцаж, *******015 оны 3 дугаар сарын 0*******-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Би Ш.Этэй танилцахаас өмнө нэг хүүхэдтэй байсан. Бидний дундаас *******010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү *******, *******016 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр хүү ******* нар төрсөн.
Нөхөр Ш.Э байнга архи ууж, ааш авир нь өөрчлөгдсөн. Миний дагавар хүүхэдтэй байнга муудалцан элдэв янзаар хэлэх болсон. Ер нь Ш.Э манай эцэг, эхийг хүндэлдэггүй. Мөн намайг гэрээс хөөсөн учир бид *******017 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Би хүүхдүүдээ тэжээж, сарын *******.000.000 төгрөгийн зээл төлөхийн тулд Хятад улс руу явж наймаа хийдэг. Гэртээ ******* сар болоод ирдэг. Өөр хүнтэй болсон асуудал байхгүй. Харин Ш.Э ажил хийдэггүй. Гэртээ хамтран амьдрагчтайгаа хамт амьдарч байгаа. Энэ хоёр нийлээд байнга архи уудаг. Намайг гэртээ очиход тэр хүүхэн нь согтуу байсан. Надад гар хүрсэн учир цагдаа дээр шалгагдаж байгаа. Би 3 хүүхдээ аваад эцэг, эхийндээ амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид хэвээр үлдээхийг хүсэж байна. Ш.Э эд хөрөнгөө хүүхдүүддээ өгөх учир маргахгүй гэж бичиг хийж өгсөн. Иймд маргаагүй гэв.
Хариуцагч Ш.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Атай *******008 онд танилцаад, *******015 оны 3 дугаар сарын 0*******-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас *******010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү *******, *******016 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр хүү ******* нар төрсөн. Би дагавар хүүхэддээ эцэг хүний хувьд хандаж үг хэлэхээр ад үзлээ гэдэг. Эх нь хэт эрхлүүлээд хүмүүжилгүй болгож байгаа. Бид энэ амьдралыг босгохын тулд хамтдаа наймаа хийж зүтгэж байсан. Мөн уурхайд ажиллаж байгаад гэмтсэн учир хүнд ажил хийж чадахгүй болсон. Г.А намайг ажил хийлгүй гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа, өөрөө наймаа хийгээд сард *******00.000 төгрөг өгч байя гэсэн. Би хүүхдүүдээ өнөөдрийг хүртэл асарч хандсан. Харин Г.А сүүлд хүүхдүүдээ өөр дээрээ авч сална гэсэн. Ингэх болсон шалтгаан нь тэндээ өөр хүнтэй болсон гэж сонссон. Өөрийнх нь талын хүн энэ талаар хэлсэн. Харин би сүүлийн хэдэн сар өөр хүнтэй хамтран амьдарч байгаа нь үнэн. Энэ талаар Г.А мэдэж байсан. Тэгээд хамт амьдарч байхыг зөвшөөрсөн. Харин мөнгө зээлдэг хүн юм бол *******0.000.000 төгрөг зээлнэ гэсэн. Гэтэл сүүлд ирээд хэрүүл маргаан хийсэн. Би энэ хүнтэй амьдраад явна гэж бодохгүй байгаа. Харин үр хүүхэдтэйгээ хамт баймаар байна. Би архинд хэт их орсон нь үнэн. Гэхдээ Г.Ад гар хүрч байгаагүй. Би Г.Аын байдлаас болж архи их уух болсон. Мөн сэтгэл санаагаар унаж амиа хоролмоор санагдах болсон. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байгаа ч Г.А шийдсэн учир зөвшөөрч байна. Эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа хүүхдүүддээ өгөх учир маргах зүйлгүй. Би хувцасаа аваад л энэ гэрээс гарах юм. Иймд маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А хариуцагч Ш.Э гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Ш.Э нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй тул нэхэмжлэгч Г.Аын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүх хүлээн авсан болно.
Шүүх нэхэмжлэгч Г.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Г.А хариуцагч Ш.Э нар *******015 оны 3 дугаар сарын 0*******-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас *******010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү *******, *******016 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр хүү ******* нар төрсөн. Хүүхдүүд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 11130000************** дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү *******ын 0000**************6*******34-331 дугаар, хүү *******ийн 11130005*******5 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 11******* дүгээр сургуулийн *******01******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...******* нь 43 ангид суралцдаг нь үнэн” гэсэн, Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн *******01******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...******* нь тус цэцэрлэгийн О.Маузаран багштай дунд бүлэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-10/
Нэхэмжлэгч Г.А гэрлэлт цуцлуулах болсоноо “...архи их ууж, ааш авир нь өөрчлөгдсөн...хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дурайлал болж байгаа... мөн миний дагавар хүүхдийг ад үздэг...*******017 оноос хойш тул тусдаа амьдарч байна. Ш.Э одоо хамтран амьдарчтай болсон...эвлэрэхгүй” гэж тайлбарласан, хариуцагч Ш.Э “...Г.А хоёр хүүхэдтэй маань хаяад олон сараар яваад өгдөг. Би хоёр хүүхдээ өнөөдрийг хүртэл харсан. Одоо хүүхдүүдийг маань аваад яваад өгсөн болохоор сэтгэл санаа тогтохгүй болсон. Би сүүлийн 4 сар хамтран амьдрагчтайгаа амьдарч байгаа Г.А өөрөө зөвшөөрсөн... эвлэрэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй ч тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, өөр бусадтай хамтран амьдарч, хэн хэн нь эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа зэрэг байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Г.А, хариуцагч Ш.Э нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Г.А үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Ш.Ээс илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү *******ын “...ээж надад илүү анхаарал халамж тавьдаг, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан *******010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү *******, *******016 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх Г.Аын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 1******* дугаар зүйлийн *******-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг тул нэхэмжлэгч Г.А хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Ш.Э үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймээс хариуцагч Ш.Э үр хүүхдээ сайн дураар тэжээн тэтгэж байхыг дурдаж байна.
Харин зохигчид эд хөрөнгөө өөрсдөө тохироод шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Ээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1., 116., 118., 13******* дугаар зүйлийн 13*******.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан *******015 оны 3 дугаар сарын 0*******-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* Г.А, хариуцагч Буурал Ш.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан *******010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү *******, *******016 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх Г.Аын асрамжид байлгасугай.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******.-т зааснаар нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Ээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******., 11*******.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС