Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

  2023          09          15                                    .../.../...

                                   

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч  Г.Г

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны... дугаар сарын ...-ны өдөр.... хотод төрсөн,... . настай,.. ., яс үндэс халх, .... боловсролтой, .... мэргэжилтэй, Дорноговь аймгийн ... сум дахь .... ажилтай, ам бүл.. ., эхнэр... . хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн.... дүүргийн.. .-р хороо, .... тоот хаягт бүртгэлтэй, одоогоор Дорноговь аймгийн ... сумын ...-р баг, .... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Э овогт Б-ын Б /РД:У.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн ... сумын .... гэх газарт хохирогч Б.Б-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж газарт унагаж гавлын баруун, зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн зулай ясны цууралт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун шилбэний зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б-ын Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн .... сумын . ...гэх газарт хохирогч Б.Б-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж газарт унагаж гавлын баруун, зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн зулай ясны цууралт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун шилбэний зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 15-23/, гэрч Ө.М-ын мэдүүлэг /хх-ийн 33-36/, гэрч Н.Т-ын мэдүүлэг /хх-ийн 36-38/, гэрч С.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 39-41/, гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 43-45/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 29-32/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61/, хохирогч Б.Б-ийн ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зарцуулсан зардлын дүн /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2,900,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд зарцуулсан 1,519,000 төгрөгийг өөрийн цалин орлогоос төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс эмчилгээний зардал 1,519,000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид 2023 оны 09 сарын 12-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Б-ын Б /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ыг 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-оос хохирогч Б.Б-ийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,519,000 /нэг сая, таван зуун арван есөн мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц