| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0391/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/586 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 15.2.2.2., 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Х.Анхцэцэг,
иргэдийн төлөөлөгч С.Мэндсайхан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг /цахимаар/,
шинжээч Э.********* /цахимаар/,
шүүгдэгч Б.*********, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Л.*********, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********* овогт *********гийн *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ********* овогт *********гийн *********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110000001242 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, “*********” салонд үсчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ********* группын 12-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар торгуулийн ял өршөөгдсөн гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ********* овогт *********гийн ********* /РД:*********/,
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********гийн ********* /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод С.*********гийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж алсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.********* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод Б.********* С.*********гийн толгойн тус газар шилэн аягаар цохисноос С.********* нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж Л.********* нь тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас С.********* нас барсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, шинжээчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.*********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Шүүгдэгч Л.*********: “..Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шинжээч Э.*********: “...Талийгаач тухайн үед яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч цус тогтоох, оёдол тавих эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ...Тухайн үед хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтлийн үед яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж цус тогтоох эмчилгээ хийсэн бол амь нас аврагдах боломжтой байсан. ...Гэхдээ цус алдаж байгаа нь аажмаар цус алдалтын шокт хүргэж байгаа юм. Яагаад гэхээр хуйх нь цусан хангамж ихтэй, ямар нэгэн байдлаар гэмтсэн тохиолдолд цус алдалт хурдан хугацаанд явагддаг. ...Оёдол тавьж байгаа учраас мэс заслын нэг хэлбэр оёдол тавьж цус тогтоох боломжтой. Энгийн хүн гараараа буюу алчуураар дарах тохиолдолд цус алдалтын хэмжээ саарч болно. Гэхдээ цус алдалт нь зогсоно гэсэн үг биш, заавал оёдол тавих шаардлагатай гэмтэл. ...Хуйх гэдэг нь гүрээний ерөнхий артер буюу нийтдээ артер буюу тараагуур судасны эрхтэн. Энэ хэсэгт учирсан гэмтлийн үед маш хурдан хугацаанд их хэмжээний цус алдана. Цус байнга урсаж гарсан байдалтай байна. Эмнэлгийн тусламж үзүүлэх хугацааг хэлэх боломжгүй, хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байсан...” гэв.
Иргэдийн төлөөлөгч С.Мэндсайхан: “...Шүүгдэгч нар тухайн үед шок-нд орж үйлдлээ хянах чадваргүй байсан болов уу гэж үзэж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *********, ********* нарт маш их гомдолтой байна. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжтой байхад тусламж үзүүлээгүйд гомдож байна. Би дүүгийнхээ амь насыг нэхэмжилж байна. Хэрэг гарахаас өмнө би Л.*********тай уулзаж байгаагүй. Талийгаач дүү маань найз залуутай болсон гэж огт яриагүй. Би дүүтэйгээ их дотно байсан. Янз бүрийн зүйл болохоор шууд надад хэлдэг байсан, би дүүгээ хэнээс ч илүү мэднэ.
Би дүүтэйгээ сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед уулзсан. Үүнээс хойш уулзаагүй, утсаар ярьж байсан...” /1 дэх хавтас хэргийн 89-91, 94-95 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Мах маркетын баруун талд байдаг зэс үүрүүлдэг компанид тоног төхөөрөмжийн суурийн гагнуурын ажил хийж байхад өдөр 14 цагийн үед *********ын ах нь гэх хүн яриад “*********ын ажлын тавцантай шатыг авъя, гэрээс нь гараад явж байна. Чамаас очоод шат ав гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд 15 цагийн үед ирэхээр нь би “*********ын утас болохгүй юм” гэхэд “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би 17 цагийн үед ажлаасаа тараад Хайлааст руу хадмынхаас эхнэрээ авах гээд явж байхдаа *********ын дүү Баяраа руу залгаад “өдөр танай хамаатан гээд цагаан машинтай хүн ирээд шат аваад явсан, ногоон нүдтэй хүн танай хамаатан уу” гэж асуухад “би сайн мэдэхгүй байна, *********ын утас болохгүй байна” гэж хэлсэн.
Ингээд би эхнэрээ аваад, ...19-20 цагийн үед 0,75 литрийн Хараа нэртэй архины талыг эхнэртэйгээ хамт хувааж уугаад гэртээ орсон. Хадам аав манай гэрт ирээд ээжтэй хамт архи уусан байсан. Манай эхнэр “ээжтэй гурвуулаа нэг шил юм уучхаад унтъя” гэхээр нь би дэлгүүрээс нэг шил Эден нэртэй 0.75 литрийн архи аваад орсон. Тэгээд эхнэртэйгээ ам мурийх гээд байхаар нь архиа өвөртлөөд гарсан юм. ...21 цагийн үед гадаа байж байгаад ********* руу залгахад утсаа авахаар нь “чи чинь утсаа авахад яадаг юм, ажил төрлөө яагаад хийхгүй байгаа юм бэ” гэхэд “хөгшин нь жоохон хүнд байдалтай байна, гялс гэрт хүрээд ир” гээд дуу нь цаашаа орсон байдалтай ярьсан. Би такси бариад явж байхдаа дахин залгаад “чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “Гүрээ, ********* бид гурав байна” гэж хэлсэн. ...Ингээд *********ын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 32 байрны 213 тоот гэрт нь ирээд ...ороход том өрөөний баруун талын буйдан дээр *********ын найз Гүрээ гэх залуу сууж байсан ба хувцас нь нэлээн цус болчихсон, буйдан болон шалан дээр цус болчихсон байсан. ********* Гүрээгийн хажууд буйдан дээр суугаад, би ширээний наад талд байсан сандал дээр өөдөөс нь хараад суухад Гүрээгийн нүд нэг эвгүй харагдахаар нь айдас төрсөн. *********ын найз ********* нь буйдангийн жижиг хэсэгт цаашаа харсан байдалтай, хөл нь газарт, цээж нь буйдан дээр байсан ба би “согтуу байна” гэж бодоод босоод харахад толгой хэсгээр нь нил цус болчихсон байхаар нь “хөөе, энэ найз хүүхэн чинь зүгээр юм уу, түргэн тусламж дуудсан юм уу” гэхэд ********* “харин ийм юм болчихоод байна” гээд Гүрээ рүү хараад “би чамайг зүгээр өнгөрөөхгүй” гээд байсан. Би утсаа гаргаад, хүн ирж байгаа гээд айсандаа шууд гараад доошоо шатаар буугаад ...102 дугаар луу дуудлага өгсөн. Орц руу орж байсан нэг эгчээс хаяг байршлыг нь асуугаад, “энд эмэгтэй хүн их цус алдсан байна” гэж хэлсэн санагдаад байна. Тэгээд өвөртөө хийгээд аваад ирсэн архийг гадаа хогийн саванд хийгээд, дахин 102 билүү 103-т билүү залгаж “ирж байна уу” гэхэд “түргэн тусламжаа дуудсан уу” гэсэн. Тухайн үед би их сандарсан, айсан байсан учраас ямар дугаарт залгаснаа холиод байна. ...Орцны үүдэнд цагдаа ирсэн байхаар нь “би дуудлага өгсөн хүн байна” гээд хамт *********ын гэрт орсон...” /1 дэх хавтас хэргийн 97-99 дэх тал/ гэсэн,
Гэрч Ш.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Арцат 112 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад орой 21:42 цагт “Хан-Уул дүүргийн 20-р хороо, 32-р байрны 213 тоотод байх найзынхаа гэрт ирэхэд эмэгтэй хүн цус нөж болчихсон ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиход дуудлага өгсөн гэх иргэн Буянбат дэлгүүрээс гарч ирээд “би дуудлага өгсөн юм” гэж хэлсэн. Бид гурав тус байрны 213 тоотод ороход архи, тамхи үнэртэж байсан ба буйдан дээр хоёр эрэгтэй хүн зэрэгцээд суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй хүн буйдан дээр доошоо харсан байдалтай, цээж хэсэг нь буйдан дээр хөл нь шалан дээр байсан. Байрны эзэн ********* гэдэг хүн найз ********* гэх хүний хамт байсан. *********тай уулзахад “********* бид хоёр муудалцаад, намайг заамдаад авсан. Тэгэхэд нас барсан эмэгтэй архины шилээр *********ын зүүн хөмсгөн тус газар нэг удаа цохисон юм. ********* хөмсгөө барьж үзсэнээ тэр эмэгтэйд “чиний хөмсгийг ийм болгоно” гэж хэлээд архины шилэн аягаар эмэгтэйн толгой руу нэлээн хэд хэдэн удаа цохисон” гэж хэлсэн.
*********ын хувцас бага зэрэг цус болчихсон, *********гийн хувцас нэлээн цус болоод баруун гараас нь цус гарсан байдалтай, зүүн нүдний хөмсөг нь хавдсан байсан.
*********тай уулзаад юу болсон талаар асуухад надад нэг ч юм хэлээгүй ба яаралтай тусламжийн эмч ирээд тухайн эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10 утсаар мэдэгдэж, жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрыг хүлээлгэж өгөөд ахлах ахлагч Ц.********* бид хоёр явсан...” / 1 дэх хавтас хэргийн 109-110 дахь тал/ гэсэн,
Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Арцат-112 дугаар чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.*********ын хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой 21-42 цагт Арцат-10-аас “Хан-Уул дүүргийн 20-р хороо, 32-р байрны 213 тоотод байх найзынхаа гэрт ирэхэд эмэгтэй хүн цус нөж болчихсон, ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу 32-р байрны гадна очиход дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн дэлгүүрээс гарч ирсэн ба өөрийгөө Буянцог гэж хэлсэн. Тус байрны 213 тоотод орж шалгахад хоёр согтуу эрэгтэй хүмүүс буйдан дээр суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй буйдан дээр цээж хэсгээрээ доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Шалан дээр архи шил цус болчихсон, мөн шилэн аяга хагарсан байсан. Удалгүй түргэн тусламж ирж доошоо хараад хэвтэж байсан эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10-д дэслэгч Ш.********* “хүн нас барсан байна” гэж мэдэгдсэн ба удалгүй жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Тухайн нас барсан эмэгтэй нь ********* гэх хүний найз охин нь гэж дуудлага өгсөн иргэн ярьж байсан. Дуудлага мэдээллийн дагуу очоод байр луу орох үеэс энгэрийн камераар бичлэг хийсэн ба бичлэг нь байгаа...” /1 дэх хавтас хэргийн 113-114 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил тарсны дараа ажил дээр би 2 шил Сөжү, ********* ах 4 лааз пиво уусан. Тэгээд бид хоёр 21 цаг өнгөрөөд ажлаас гараад, би найзтайгаа уулзах гээд явсан. ********* ах надтай таксинд хамт явж байгаад Хан-Уул цамхгийн хойд талын зам дээр буугаад үлдсэн. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад 11 цаг өнгөрөөд ********* ах залгасан байсан. Би 12 цагийн үед эргүүлээд залгахад ********* ах согтуу байгаа бололтой “*********ын гэрт байна” гэхээр нь “би яваад очих уу” гэхэд “хүрээд ир” гэж хэлсэн. Би 13 цаг өнгөрч байхад ********* ахын гэрт ганцаараа очсон ба намайг гэрт ороход *********, *********, нэг хүүхэн байсан. Тэд нар архи уугаад дуусчихсан бололтой сууж байсан. 14 цагийн үед ********* ахтай хамт орцны хажуу талын дэлгүүр орж 2 шил Сөжү, 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад *********ын гэрт орсон. Би нэг шил Сөжү архи уусан, нөгөө хүүхэн бас Сөжү уусан. *********, ********* бид гурав архийг хувааж уусан юм. Тэгээд нөгөө хүүхэн бид нарт хоол хийж өгсөн ба би хоол идчихээд 18 цаг өнгөрч байхад явсан. Намайг явахад *********, ********* хоёр нэлээн согтчихсон, унтах гээд байсан. Нөгөө хүүхэн архи уугаагүй, Сөжү архи уусан болохоор согтоогүй байсан. Намайг байх үед *********, ********* хоёр согтоод, хоорондоо “чи яах гээд байгаа юм бэ, үзэх үү” гээд байхаар нь би дундуур нь орж салгаад тайвшруулаад гарсан. Намайг гарахад хоорондоо маргалдаагүй, зүгээр суугаад үлдсэн. Намайг байх хугацаанд бие биеэ цохиж зодсон зүйл болоогүй. *********, ********* нар маргалдаж, хальт барьцалдаж аваад газар унасан. Тухайн үед тэр хоёр бэртэж гэмтээгүй. ...*********, ********* хоёрыг маргалдахад тэр эмэгтэй хажууд суучхаад хэрэлдэхээ боль гээд байсан...” /1 дэх хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн,
Гэрч Г.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 45 минутад ********* ах над руу залгаад гайгүй харьсан уу ахын дүү ах нь ********* ахынд нь байна гэсэн. ...Би ********* ахын гэрт очоогүй...” /хавтас хэргийн 123-124 дэх тал/ гэсэн,
Гэрч П.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********* Борнуураас 2021 оны 11 дүгээр сард ирснээс хойш тодорхой ажил хийхгүй байгаа. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би Эмээлтэд гагнуурын ажил хийх болоод, машины хэрэг гарахаар нь *********тай яриад машиныг нь гуйхад “тэг” гэсэн. Тэгээд би хүргэн дүү Энх-Эрдэнийг явуулж машиныг нь авхуулсан юм. Тухайн үед *********тай утсаар ярихад зүгээр байх шиг байсан. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ********* залгаад “*********г хүргээд өгчих” гэхээр нь “ажлаа дуусгаад залгая” гэж хэлээд, орой ажлаа дуусгаад 21 цаг өнгөрч байхад залгахад утас нь болохгүй байсан. Тэгээд би ********* руу залгаад “*********ын утас руу залгахаар болохгүй салаад байна” гэхэд “би залгаад бас болохгүй байна” гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ********* руу залгахад бас болохгүй, шууд салаад байсан. Би 20 цагийн үед ажлаа тараад, гэртээ 21 цагийн үед ирээд нүүрээ угааж байхад ********* залгаад “*********тай сая ярилаа, хурдан хүрээд ир гэж байна, ямар нэг юм болсон юм шиг байна” гэхээр нь “би яваад очих уу” гэхэд “ямар ч байсан очоод хэлье” гээд утсаа салгасан. Удалгүй ********* дахин залгаад “*********ын гэрт ирчихлээ, хоорондоо зодолдсон бололтой, гэр нь цус болчихсон, хүүхнийх нь хувцас болон хамт байсан залуугийн хувцас нь цус болчихсон байна” гэхээр нь “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би *********ын гэрийн гадаа ирэхэд цагдаа нар ирчихсэн, *********ыг цагдаагийн газар луу аваад явчихсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 133-134 дэх тал/ гэсэн,
Гэрч Т.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...213 тоотод ...байнга хүмүүс цуглаад архи дарс уугаад шуугилдаад байдаг. ...Өчигдөр хүмүүс архидсан байх бага зэрэг дуу чимээ сонсогдож байсан...” /хавтас хэргийн 163-164 дэх тал/ гэсэн,
Шинжээч Э.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх гэмтлийг авсны дараа идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Тухайн хуйх дахь шархнаас алдаж буй цусны хэмжээнээс хамаараад амьд байх хугацаа харилцан адилгүй байна. Талийгаач нь дух, зулайн зүсэгдсэн шархны улмаас их хэмжээгээр цус алдаж нас барсан байна.
Талийгаачийн жин 74 кг бөгөөд хүний биеэр эргэлдэх нийт цусны хэмжээ нь биеийн хэмжээний 7-8 хувийг эзэлдэг гэж бодохоор тухайн хүний цусны нийт хэмжээ 5.9 метр байх боломжтой байна. Дээрх нийт цусны 20 хувийг алдахад цус алдалтын шокт орж үхэлд хүргэх аюултай. ...Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, толгойн хуйханд үүссэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийж цусыг тогтоосон тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой...” /3 дахь хавтас хэргийн 80-83 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад ажлын газрын ********* гэдэг залуутай пиво уусан. Тэгээд байж байхад ********* залгаад “гэрт хүрээд, хамт архи ууя” гэхээр нь *********ын хамт гараад, *********ын гэрийн хойд талын зам дээр буугаад ********* цаашаа явсан. Би *********ын гэрт ороход *********, ************ нар байсан. Бид нар пиво ууж байгаад унтаж амарсан ба би ************ийн хамт том өрөөнд, ********* ********* хоёр унтлагын өрөөнд унтсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны 09 цаг 30 минутын үед намайг сэрэхэд ************ яваад өгсөн байсан. Гэрт *********, ********* нар байсан. Тэгээд би доод талын дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи, 0.33 граммын сөжү архи аваад, *********, ********* бид гурав хувааж уусан. Би архи ууж байхдаа ********* руу залгаад “ирж шараа тайл” гэж дуудсан. Тэгээд ********* ирээд дахин дэлгүүрээс нэг шил архи, нэг сөжү авч ирээд хувааж ууж байгаад унтаад өгсөн. Би орой 19-20 цагийн үед сэрэхэд *********, ********* нар байсан ба ********* яваад өгсөн байсан. Тэгээд сэрээд ус уугаад сууж байхад *********, ********* нар намайг “харь” гэж хөөгөөд, үг хэлээр доромжилсон. Тэгж байгаад ********* сөжү архины шилээр миний зүүн хөмсөгт нэг удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь би ариун цэврийн өрөөнд орж, цусаа угааж тогтоох гээд 20 орчим минут болсон. Би гарч ирэхэд ********* “арчаагүй архичин, эхнэрээ аятайхан авч явдаггүй, эхнэр чинь хэнтэй яаж явдаг юм, хүнтэй явалддаг билүү, чи тэрийг мэдэх үү” гэх зэргээр намайг хэл амаар доромжилсон. Тэгээд миний уур хүрээд *********г цохисон. шилэн аягаар цохисноос гар зүсэгдэж гараас цус гарсныг дараа нь мэдсэн юм. Тухайн үед сэтгэл санаа их цочрон давчдаад өөрийнхөө утсаар болон түргэн тусламж руу залгасан боловч утсаа авахгүй, нэг бол авчхаад салгаад байсан...” /2 дахь хавтас хэргийн 118-120, 123-124, 127-133, 136-138 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Л.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай найз хүүхэн, талийгаач ********* манай гэрт ирсэн. Тухайн үед ********* “БНСУ-ын виз мэдүүлэхээр материал бүрдүүлээд шинжилгээ өгчихлөө, нийгмийн даатгал орох ажил байгаа” гэж байсан. Маргааш нь бид хоёр Мишээл экспо орж “гэр бүлгүй” гэсэн лавлагаа авсан. Үүнээс хойш ********* манай гэрт байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ********* залгаад “хаана байна, танайд очъё” гээд шөнө *********, ********* гэх залуугийн хамт 1 шил архи, 2 литрийн савтай пиво бариад орж ирсэн. Тэгээд *********, *********, ********* бид 4 хамт сууж ууж дуусгасан. Миний утсаар архи, пиво зардаг хүнийг дуудаж, 1 шил архи авсан ба мөнгийг нь ********* өгсөн. Тэгээд бид нар архинаасаа уугаад сууж байхад ********* “харилаа” гээд шөнийн 03 цагт яваад өгсөн. Харин ********* манай гэрт үлдээд, том өрөөнд унтсан ба ********* бид хоёр унтлагын өрөөнд унтсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09-10 цагийн үед ********* намайг сэрээгээд “архи байна, энийг ууя” гээд бид хоёр хувааж уугаад сууж байхад ********* босоод хамт уусан. Тэгэхэд ********* *********ыг дуудсан ба 13-14 цагийн үед ********* ирсэн. ********* “мөнгө байна уу, архи аваад ир” гэхээр нь би “нэг шил сөжү, нэг тамхи авчих” гээд *********ыг гаргасан. Бид нар архиа хувааж уух хооронд ********* банштай цай хийгээд, бид цай ууж дуусахад ********* *********, ********* нарт “одоо явчих” гэсэн. Тухайн үед 16 цаг болж байсан байх. *********ыг явсны дараа үлдсэн архиа ууж дуусгаад ********* бид хоёр унтлагын өрөөнд ороод хэвтээд өгсөн ба ********* том өрөөний буйдан дээр хэвтэж унтацгаасан. Ингээд 18 цаг өнгөрч байхад ********* намайг сэрээгээд “жаахан хамт суучих” гээд байсан. Би том өрөөнд ороод тамхи татаад сууж байхад ********* “одоо нэг жижиг шилтэй архи ууя” гэхээр нь би “үгүй, надад мөнгө байхгүй, 21 цагаас хүн дуудчихсан байгаа, *********г гэрт нь хүргэж өгөх ажилтай, одоо ууж яах гэсэн юм бэ” гэж хэлсэн. ********* “надад мөнгө байгаа, доор дэлгүүрээс ганц юм авч ууя” гэсэн. ...Тэгээд бид хоёр дэлгүүр орж 0.33 граммын шилтэй архи, нэг сөжү аваад гэртээ ороход ********* босчихсон байсан. *********д сөжүг өгөөд, ********* бид хоёр архиа хувааж уусан. Архиа ууж дуусах үед ********* *********д “та ингээд явчих, бид хоёр хамт баймаар байна” гэхэд ********* *********д “янхан, гичий минь, намайг миний найзын гэрээс хөөдөг чи хэн юм бэ” гээд элдвээр хэлээд байсан. Би *********д “чи эмэгтэй хүнийг янхан гичийгээр нь дуудах юм, хэрүүл хийхийг хүсэхгүй байна, чи одоо явчих” гэхэд ********* “чи бас намайг хөөж байгаа юм уу” гэсэн. Би “хэрүүл хиймээргүй байна, чи явчих” гэхэд ********* босож ирээд дайрсан ба ********* дундуур ороод “боль, та одоо явчих, таныг явчих гэж зөндөө гуйлаа шүү дээ, явчхаж болохгүй юм уу” гэхэд ********* “гичий минь, дуртай юм бол өөрөө зайлахгүй юу” гэж хэлсэн чинь ...********* ширээн дээр байсан сөжү архины шилээр *********гийн зүүн хөмсөгний дээд талд цохичихсон. ********* ариун цэврийн өрөө орж ирээд *********д “яагаад ингэж байгаа юм бэ, би маргааш ажилдаа явж чадахааргүй болчихлоо” гээд байсан. ...Тэгээд ********* ус уугаад сууж байснаа гэнэт ус ууж байсан стаканаар *********гийн толгойн зүүн хэсэгт цохисон. ********* толгойгоо бариад суугаад байсан. Би *********д “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, чи хариуцлагаа хүлээ, өөрөө эмнэлэг, цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгэхэд ********* “болохгүй байна” гэхээр нь “дахин дахин залгаач” гэж хэлсэн. Тэгээд би ширээн дээр байсан утсаа аваад залгах гэсэн боловч миний утас пук код болчхоод нэвтэрч болохгүй байсан. Тэгээд удалгүй миний скайтелын дугаарт дуудлага ирэхээр нь авахад ********* “танай гэрийн гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Энэ үед 21 цаг болж байсан. Би *********од “хүнд байдалд орчихлоо, хурдан ороод ир” гэж хэлсэн, ...ирэхээр нь ”миний утас болохгүй байна, чи цагдаа, эмнэлэг дуудаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд ********* “за” гээд гарч яваад, удалгүй цагдаа, эмч дагуулаад ороод ирсэн...” /3 дугаар хавтас хэргийн 101-103 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач С.*********гийн цогцост дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх, духны хуйх, ясны хальс, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зулайн хуйх, духанд шарх, духны хуйх, ясны хальсанд цус хуралт гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт нь гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.14. Талийгаач нь дух, зулайн хуйхны зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдаж нас баржээ.
4. Талийгаачийн цогцост элэгний хатуурал өвчин тогтоогдсон нь үхэлд шууд хүргээгүй байна.
5. Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн гуя, өвдөг, баруун гуяны цус хуралт, духны цус хуралт, зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай, цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.
7. Толгойд гэмтэл авсны дараагаар идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.
8. Цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна.
9. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.
10. Талийгаачийн бэлэг эрхтэнд шинэ гэмтэл тогтоогдсонгүй.
11. Талийгаачийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй.
12. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь жирэмсэн биш байна.
13. Шинжилгээнд эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 168-177 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 265 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн хумсан дээр цус илэрсэн.
2. Хумсан дээрх ДНХ-ийн тогтоц нь холимог ДНХ тогтоцтой байна.
3. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой С.*********, Б.********* нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна. Л.*********ын ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 211-212 дахь тал/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.********* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Б.********* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Б.********* нь сэтгэцийн өвчингүй байна.
4. Б.********* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.********* нь сэтгэцийн өвчингүй байна.
6. Б.********* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Б.*********д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна....” гэсэн дүгнэлтүүд /3 дахь хавтас хэргийн 77-78 дахь тал/,
- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 6 дахь тал/,
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 7-20 дахь тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 21-24 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 29-39 дэх тал, 60-68 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 40-43, 47-54, 55-дахь тал/
- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 45-47 дахь тал/,
- Гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 69-79, 80-86 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 221, 222, 223, 224, 234, 233, 106, 238, 105, 237, 239, 104, 14, 235, 241, 240, 264, 242, 108 дугаартай дүгнэлтүүд /1 дэх хавтас хэргийн 185-187, 188-189, 196-197, 199-201, 204-206, 218-219, 225-228, 230-232, 236-240, 242-244 дэх тал, 2 дахь хавтас хэргийн 3-6, 9-12, 14-16, 20-22, 26-28, 32-36, 39-42, 45-48, 52-63 дахь тал/,
-Дуудлагын лавлагааны хуудас,хавсралт /2 дахь хавтас хэргийн 141-142 дахь тал/,
- Хохирлын баримтууд /2 дахь хавтас хэргийн 105-204 дэх тал/,
- Үүрэн холбооны байгууллагаас авсан утасны дугаарын ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 108-141 дэх тал/,
- Шүүгдэгч Б.*********, Л.*********ын нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 242 дэх тал, 3 дахь хавтас хэргийн 52 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /3 дахь хавтас хэргийн 7 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтас хэргийн 245 дахь тал, 3 дахь хавтас хэргийн 55 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтас хэргийн 247-249, 3 дахь хавтас хэргийн 10-11 дахь тал/, шагнал урамшууллын хуулбарууд /3 дахь хавтас хэргийн 27-41 дэх зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод С.*********гийн толгойд шилэн аягаар цохиж алсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.********* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод Б.********* С.*********гийн толгойд шилэн аягаар цохисноос С.********* дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байх үед эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгөх, ойролцоо эрүүл мэндийн байгууллагад хүргэж өгөх боломжтой нөхцөлд байсан атлаа дээрх үйлдлүүдийг хийгээгүй буюу бусдад тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас С.********* нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уянгын: “...Би *********, ********* нарт маш их гомдолтой байна. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжтой байхад тусламж үзүүлээгүйд гомдож байна. Би дүүгийнхээ амь насыг нэхэмжилж байна. Хэрэг гарахаас өмнө би Л.*********тай уулзаж байгаагүй. Талийгаач дүү маань найз залуутай болсон гэж огт яриагүй. Би дүүтэйгээ их дотно байсан. Янз бүрийн зүйл болохоор шууд надад хэлдэг байсан, би дүүгээ хэнээс ч илүү мэднэ.
Би дүүтэйгээ сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед уулзсан. Үүнээс хойш уулзаагүй, утсаар ярьж байсан...” /1 дэх хавтас хэргийн 89-91, 94-95 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.*********ын: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны ...орой 21 цагийн үед гадаа байж байгаад ********* руу залгахад утсаа авахаар нь “чи чинь утсаа авахад яадаг юм, ажил төрлөө яагаад хийхгүй байгаа юм бэ” гэхэд “хөгшин нь жоохон хүнд байдалтай байна, гялс гэрт хүрээд ир” гээд дуу нь цаашаа орсон байдалтай ярьсан. Би такси бариад явж байхдаа дахин залгаад “чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “Гүрээ, ********* бид гурав байна” гэж хэлсэн. ...Ингээд *********ын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 32 байрны 213 тоот гэрт нь ирээд ...ороход том өрөөний баруун талын буйдан дээр *********ын найз Гүрээ гэх залуу сууж байсан ба хувцас нь нэлээн цус болчихсон, буйдан болон шалан дээр цус болчихсон байсан. ...*********ын найз ********* нь буйдангийн жижиг хэсэгт цаашаа харсан байдалтай, хөл нь газарт, цээж нь буйдан дээр байсан ба би “согтуу байна” гэж бодоод босоод харахад толгой хэсгээр нь нил цус болчихсон байхаар нь “хөөе, энэ найз хүүхэн чинь зүгээр юм уу, түргэн тусламж дуудсан юм уу” гэхэд ********* “харин ийм юм болчхоод байна” гээд Гүрээ рүү хараад “би чамайг зүгээр өнгөрөөхгүй” гээд байсан. Би утсаа гаргаад, хүн ирж байгаа гээд айсандаа шууд гараад доошоо шатаар буугаад ...102 дугаар луу дуудлага өгсөн. ...Орцны үүдэнд цагдаа ирсэн байхаар нь “би дуудлага өгсөн хүн байна” гээд хамт *********ын гэрт орсон...” /1 дэх хавтас хэргийн 97-99 дэх тал/ гэсэн,
Гэрч Ш.*********ын: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Арцат 112 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад орой 21:42 цагт “Хан-Уул дүүргийн 20-р хороо, 32-р байрны 213 тоотод байх найзынхаа гэрт ирэхэд эмэгтэй хүн цус нөж болчихсон ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиход дуудлага өгсөн гэх иргэн Буянбат дэлгүүрээс гарч ирээд “би дуудлага өгсөн юм” гэж хэлсэн. Бид гурав тус байрны 213 тоотод ороход архи, тамхи үнэртэж байсан ба буйдан дээр хоёр эрэгтэй хүн зэрэгцээд суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй хүн буйдан дээр доошоо харсан байдалтай, цээж хэсэг нь буйдан дээр хөл нь шалан дээр байсан. Байрны эзэн ********* гэдэг хүн найз ********* гэх хүний хамт байсан. *********тай уулзахад “********* бид хоёр муудалцаад, намайг заамдаад авсан. Тэгэхэд нас барсан эмэгтэй архины шилээр *********ын зүүн хөмсгөн тус газар нэг удаа цохисон юм. ********* хөмсгөө барьж үзсэнээ тэр эмэгтэйд “чиний хөмсгийг ийм болгоно” гэж хэлээд архины шилэн аягаар эмэгтэйн толгой руу нэлээн хэд хэдэн удаа цохисон” гэж хэлсэн.
*********ын хувцас бага зэрэг цус болчихсон, *********гийн хувцас нэлээн цус болоод баруун гараас нь цус гарсан байдалтай, зүүн нүдний хөмсөг нь хавдсан байсан.
*********тай уулзаад юу болсон талаар асуухад надад нэг ч юм хэлээгүй ба яаралтай тусламжийн эмч ирээд тухайн эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10 утсаар мэдэгдэж, жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрыг хүлээлгэж өгөөд ахлах ахлагч Ц.********* бид хоёр явсан...” / 1 дэх хавтас хэргийн 109-110 дахь тал/ гэсэн,
Гэрч Ц.Чулуун-Эрдэнийн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Арцат-112 дугаар чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.*********ын хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой 21-42 цагт Арцат-10-аас “Хан-Уул дүүргийн 20-р хороо, 32-р байрны 213 тоотод байх найзынхаа гэрт ирэхэд эмэгтэй хүн цус нөж болчихсон, ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу 32-р байрны гадна очиход дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн дэлгүүрээс гарч ирсэн ба өөрийгөө Буянцог гэж хэлсэн. Тус байрны 213 тоотод орж шалгахад хоёр согтуу эрэгтэй хүмүүс буйдан дээр суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй буйдан дээр цээж хэсгээрээ доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Шалан дээр архи шил цус болчихсон, мөн шилэн аяга хагарсан байсан. Удалгүй түргэн тусламж ирж доошоо хараад хэвтэж байсан эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10-д дэслэгч Ш.********* “хүн нас барсан байна” гэж мэдэгдсэн ба удалгүй жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Тухайн нас барсан эмэгтэй нь ********* гэх хүний найз охин нь гэж дуудлага өгсөн иргэн ярьж байсан...” /1 дэх хавтас хэргийн 113-114 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.*********ын: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад 11 цаг өнгөрөөд ********* ах залгасан байсан. Би 12 цагийн үед эргүүлээд залгахад ********* ах согтуу байгаа бололтой “*********ын гэрт байна” гэхээр нь “би яваад очих уу” гэхэд “хүрээд ир” гэж хэлсэн. Би 13 цаг өнгөрч байхад ********* ахын гэрт ганцаараа очсон ба намайг гэрт ороход *********, *********, нэг хүүхэн байсан. Тэд нар архи уугаад дуусчихсан бололтой сууж байсан. 14 цагийн үед ********* ахтай хамт орцны хажуу талын дэлгүүр орж 2 шил Сөжү, 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад *********ын гэрт орсон. Би нэг шил Сөжү архи уусан, нөгөө хүүхэн бас Сөжү уусан. *********, ********* бид гурав архийг хувааж уусан юм. Тэгээд нөгөө хүүхэн бид нарт хоол хийж өгсөн ба би хоол идчихээд 18 цаг өнгөрч байхад явсан. Намайг явахад *********, ********* хоёр нэлээн согтчихсон, унтах гээд байсан. Нөгөө хүүхэн архи уугаагүй, Сөжү архи уусан болохоор согтоогүй байсан. Намайг байх үед *********, ********* хоёр согтоод, хоорондоо “чи яах гээд байгаа юм бэ, үзэх үү” гээд байхаар нь би дундуур нь орж салгаад тайвшруулаад гарсан. ...*********, ********* хоёрыг маргалдахад тэр эмэгтэй хажууд суучхаад хэрэлдэхээ боль гээд байсан...” /1 дэх хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн,
Гэрч П.************ын: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ********* руу залгахад бас болохгүй, шууд салаад байсан. Би 20 цагийн үед ажлаа тараад, гэртээ 21 цагийн үед ирээд нүүрээ угааж байхад ********* залгаад “*********тай сая ярилаа, хурдан хүрээд ир гэж байна, ямар нэг юм болсон юм шиг байна” гэхээр нь “би яваад очих уу” гэхэд “ямар ч байсан очоод хэлье” гээд утсаа салгасан. Удалгүй ********* дахин залгаад “*********ын гэрт ирчихлээ, хоорондоо зодолдсон бололтой, гэр нь цус болчихсон, хүүхнийх нь хувцас болон хамт байсан залуугийн хувцас нь цус болчихсон байна” гэхээр нь “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би *********ын гэрийн гадаа ирэхэд цагдаа нар ирчихсэн, *********ыг цагдаагийн газар луу аваад явчихсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 133-134 дэх тал/ гэсэн,
Гэрч Т.************ы: “...213 тоотод ...байнга хүмүүс цуглаад архи дарс уугаад шуугилдаад байдаг. ...Өчигдөр хүмүүс архидсан байх бага зэрэг дуу чимээ сонсогдож байсан...” /хавтас хэргийн 163-164 дэх тал/ гэсэн,
Шинжээч Э.*********ын: “...Дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх гэмтлийг авсны дараа идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Тухайн хуйхан дахь шархнаас алдаж буй цусны хэмжээнээс хамаараад амьд байх хугацаа харилцан адилгүй байна. Талийгаач нь дух, зулайн зүсэгдсэн шархны улмаас их хэмжээгээр цус алдаж нас барсан байна.
Талийгаачийн жин 74 кг бөгөөд хүний биеэр эргэлдэх нийт цусны хэмжээ нь биеийн хэмжээний 7-8 хувийг эзэлдэг гэж бодохоор тухайн хүний цусны нийт хэмжээ 5.9 метр байх боломжтой байна. Дээрх нийт цусны 20 хувийг алдахад цус алдалтын шокт орж үхэлд хүргэх аюултай. ...Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, толгойн хуйханд үүссэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийж цусыг тогтоосон тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой...” /3 дахь хавтас хэргийн 80-83 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.*********гийн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны 09 цаг 30 минутын үед намайг сэрэхэд ************ яваад өгсөн байсан. Гэрт *********, ********* нар байсан. Тэгээд би доод талын дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи, 0.33 граммын сөжү архи аваад, *********, ********* бид гурав хувааж уусан. Би архи ууж байхдаа ********* руу залгаад “ирж шараа тайл” гэж дуудсан. Тэгээд ********* ирээд дахин дэлгүүрээс нэг шил архи, нэг сөжү авч ирээд хувааж ууж байгаад унтаад өгсөн. Би орой 19-20 цагийн үед сэрэхэд *********, ********* нар байсан ба ********* яваад өгсөн байсан. Тэгээд сэрээд ус уугаад сууж байхад *********, ********* нар намайг “харь” гэж хөөгөөд, үг хэлээр доромжилсон. Тэгж байгаад ********* сөжү архины шилээр миний зүүн хөмсөгт нэг удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь би ариун цэврийн өрөөнд орж, цусаа угааж тогтоох гээд 20 орчим минут болсон. Би гарч ирэхэд ********* “арчаагүй архичин, эхнэрээ аятайхан авч явдаггүй, эхнэр чинь хэнтэй яаж явдаг юм, хүнтэй явалддаг билүү, чи тэрийг мэдэх үү” гэх зэргээр намайг хэл амаар доромжилсон. Тэгээд миний уур хүрээд *********г цохисон. шилэн аягаар цохисноос гар зүсэгдэж гараас цус гарсныг дараа нь мэдсэн юм. Тухайн үед сэтгэл санаа их цочрон давчдаад өөрийнхөө утсаар болон түргэн тусламж руу залгасан боловч утсаа авахгүй, нэг бол авчхаад салгаад байсан...” /2 дахь хавтас хэргийн 118-120, 123-124, 127-133, 136-138 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Л.*********ын: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай найз хүүхэн, талийгаач ********* манай гэрт ирсэн. Тухайн үед ********* “БНСУ-ын виз мэдүүлэхээр материал бүрдүүлээд шинжилгээ өгчихлөө, нийгмийн даатгал орох ажил байгаа” гэж байсан. Маргааш нь бид хоёр Мишээл экспо орж “гэр бүлгүй” гэсэн лавлагаа авсан. Үүнээс хойш ********* манай гэрт байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ********* залгаад “хаана байна, танайд очъё” гээд шөнө *********, ********* гэх залуугийн хамт 1 шил архи, 2 литрийн савтай пиво бариад орж ирсэн. Тэгээд *********, *********, ********* бид 4 хамт сууж ууж дуусгасан. ...2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09-10 цагийн үед ********* намайг сэрээгээд “архи байна, энийг ууя” гээд бид хоёр хувааж уугаад сууж байхад ********* босоод хамт уусан. Тэгэхэд ********* *********ыг дуудсан ба 13-14 цагийн үед ********* ирсэн. ********* “мөнгө байна уу, архи аваад ир” гэхээр нь би “нэг шил сөжү, нэг тамхи авчих” гээд *********ыг гаргасан. Бид нар архиа хувааж уух хооронд ********* банштай цай хийгээд, бид цай ууж дуусахад ********* *********, ********* нарт “одоо явчих” гэсэн. Тухайн үед 16 цаг болж байсан байх. *********ыг явсны дараа үлдсэн архиа ууж дуусгаад ********* бид хоёр унтлагын өрөөнд ороод хэвтээд өгсөн ба ********* том өрөөний буйдан дээр хэвтэж унтацгаасан. Ингээд 18 цаг өнгөрч байхад ********* намайг сэрээгээд “жаахан хамт суучих” гээд байсан. ...********* *********д “та ингээд явчих, бид хоёр хамт баймаар байна” гэхэд ********* *********д “янхан, гичий минь, намайг миний найзын гэрээс хөөдөг чи хэн юм бэ” гээд элдвээр хэлээд байсан. Би *********д “чи эмэгтэй хүнийг янхан гичийгээр нь дуудах юм, хэрүүл хийхийг хүсэхгүй байна, чи одоо явчих” гэхэд ********* “чи бас намайг хөөж байгаа юм уу” гэсэн. Би “хэрүүл хиймээргүй байна, чи явчих” гэхэд ********* босож ирээд дайрсан ба ********* дундуур ороод “боль, та одоо явчих, таныг явчих гэж зөндөө гуйлаа шүү дээ, явчхаж болохгүй юм уу” гэхэд ********* “гичий минь, дуртай юм бол өөрөө зайлахгүй юу” гэж хэлсэн чинь ...********* ширээн дээр байсан сөжү архины шилээр *********гийн зүүн хөмсөгний дээд талд цохичихсон. ********* ариун цэврийн өрөө орж ирээд *********д “яагаад ингэж байгаа юм бэ, би маргааш ажилдаа явж чадахааргүй болчихлоо” гээд байсан. ...Тэгээд ********* ус уугаад сууж байснаа гэнэт ус ууж байсан стаканаар *********гийн толгойн зүүн хэсэгт цохисон. ********* толгойгоо бариад суугаад байсан. Би *********д “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, чи хариуцлагаа хүлээ, өөрөө эмнэлэг, цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгэхэд ********* “болохгүй байна” гэхээр нь “дахин дахин залгаач” гэж хэлсэн. Тэгээд би ширээн дээр байсан утсаа аваад залгах гэсэн боловч миний утас пук код болчхоод нэвтэрч болохгүй байсан. Тэгээд удалгүй миний скайтелын дугаарт дуудлага ирэхээр нь авахад ********* “танай гэрийн гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Энэ үед 21 цаг болж байсан. Би *********од “хүнд байдалд орчихлоо, хурдан ороод ир” гэж хэлсэн, ...ирэхээр нь ”миний утас болохгүй байна, чи цагдаа, эмнэлэг дуудаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд ********* “за” гээд гарч яваад, удалгүй цагдаа, эмч дагуулаад ороод ирсэн...” /3 дугаар хавтас хэргийн 101-103 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 99 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаач С.*********гийн цогцост дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх, духны хуйх, ясны хальс, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зулайн хуйх, духанд шарх, духны хуйх, ясны хальсанд цус хуралт гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт нь гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.14. Талийгаач нь дух, зулайн хуйхны зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдаж нас баржээ.
4. Талийгаачийн цогцост элэгний хатуурал өвчин тогтоогдсон нь үхэлд шууд хүргээгүй байна.
5. Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн гуя, өвдөг, баруун гуяны цус хуралт, духны цус хуралт, зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай, цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” /1 дэх хавтас хэргийн 168-177 дахь тал/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн хумсан дээр цус илэрсэн.
2. Хумсан дээрх ДНХ-ийн тогтоц нь холимог ДНХ тогтоцтой байна.
3. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой С.*********, Б.********* нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна. Л.*********ын ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 211-212 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 6 дахь тал/, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 7-20 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 21-24 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 29-39 дэх тал, 60-68 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 40-43, 47-54, 55-дахь тал, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 45-47 дахь тал/, гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 69-79, 80-86 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 221, 222, 223, 224, 234, 233, 106, 238, 105, 237, 239, 104, 14, 235, 241, 240, 264, 242, 108 дугаартай дүгнэлтүүд /1 дэх хавтас хэргийн 185-187, 188-189, 196-197, 199-201, 204-206, 218-219, 225-228, 230-232, 236-240, 242-244 дэх тал, 2 дахь хавтас хэргийн 3-6, 9-12, 14-16, 20-22, 26-28, 32-36, 39-42, 45-48, 52-63 дахь тал/, дуудлагын лавлагааны хуудас, хавсралт /2 дахь хавтас хэргийн 141-142 дахь тал/, хохирлын баримтууд /2 дахь хавтас хэргийн 105-204 дэх тал/, үүрэн холбооны байгууллагаас авсан утасны дугаарын ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 108-141 дэх тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.********* иргэн С.*********гийн толгойд нь шилэн аягаар цохиж хохирогч С.*********гийн эрүүл мэндэд хуйх, духанд шарх, духны хуйх, ясны хальсанд цус хуралт гэмтэл учруулсны улмаас хохирогч их хэмжээний цус алдаж амь нас нь хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн санаатай идэвхтэй үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг гэж бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, хүнд хохирол учирсан, эсхүл хохирогчийн амь нас хохирсныг ойлгохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас байна.
Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисон гэдэгт авран хамгаалах, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд мэдээлэх боломжтой атлаа энэ талаар мэдээлсэн эс үйлдэхүй мөн адил хамаарна.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.4-т “гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах” гэж иргэний үүргийг тусгасан төдийгүй шүүгдэгч Л.********* нь хохирогч С.********* нар нь огт холбоо хамааралгүй хүмүүс биш амь хохирогч, шүүгдэгч Л.********* нар нь дотно буюу найз залуу, найз бүсгүйн харилцаатай байсан нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч Л.********* нь өөрийн найз бүсгүй С.*********г бусдад толгойдоо шилээр цохиулж дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл авсны улмаас их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байх үед эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгөх, ойролцоо эрүүл мэндийн байгууллагад хүргэж өгөх боломжтой нөхцөлд байсан атлаа дээрх үйлдлүүдийг хийгээгүй буюу бусдад тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч С.*********гийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч нар тухайн үед шок-нд орж үйлдлээ хянах чадваргүй байсан болов уу гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, мөн иргэдийн төлөөлөгчийн гаргасан санал тодорхой бус байгааг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Б.*********, Л.********* нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 105 хоног, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл шүүхийн шатанд 318 хоног, нийт 423 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.*********гийн амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн шүүгдэгч Л.********* нь 2,000,000 /хоёр сая/ төгрөг, Б.********* нь 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг тус тус гэм хорын хохиролд тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*********д нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулах, хоног хураах зан үйл буяны ажил болон талийгаачийн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ авсны баримт бүхий зардал бүрэн хангагдсан гэж хохирогчийн өмгөөлөгч шүүхэд илэрхийлсэн байна.
Харин шүүхийн шатанд хүү Э.************ Эвандэрийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт шүүгдэгч Б.********* 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Л.********* 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг тус тус төлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой шүүгдэгч Б.********* нийт 19,500,000 /арван сөн сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Л.********* 6,000,000 /зургаа сая/ төгрөг тус тус төлөгдсөн буюу баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн бага хүү Эрхэмбатын ************ Эвандэр нь ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн 7 дугаар ангид суралцдаг, сургуулиа төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрт 2021-2022 оны хичээлийн жилээс 2027-2028 оны хичээлийн жил хүртэл буюу 12 дугаар анги төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөр, мөн талийгаачийн насанд хүрээгүй хоёр хүүхэд болон Э.************ Роналдо, Э.************ Эвандэр нарын амьдран сууж байгаа хоёр өрөө орон сууцны сарын хэрэглээний төлбөрийг 2022 оны 2 дугаар сараас 2028 оныг дуусталх хугацааны төлбөрийг нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа тухай бүрд бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, хумсны дээж, 22 ширхэг гарын мөр, гарын дардас, арчдас, цусны дээж зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, гадаад бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг, шилэн аяганы хагархай, саарал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, шар өнгийн хөхөвч 1 ширхэг, шаргал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн юбка 1 ширхэг, хар суудалтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн үзүүртэй хос оймс 1 хос, 3 ширхэг тамхины иш, үс зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2110000001242 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Л.********* цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*********гийн өмгөөлөгч Б.Тэнгисээс “...Хүний амь нас хохирсон үйл баримтад маргаагүй. ...Шинжээч шүүх хуралдааны явцад миний асуултад тухайн гэмтэл нь хөнгөн гэмтэл гээд хэлчихлээ. Тэгэхээр хөнгөн гэмтлийн улмаас бусдын амь нас хохирсон гэдэг ойлголт байхгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн тухайн цаг хугацаанд болсон хэргийн үйл баримтын талаар мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байж болохоор харагдаж байгаа. Шүүгдэгчийн өөрийнх нь анхнаасаа өгсөн мэдүүлэг, 482 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээс харахад санаа сэтгэл цочрон давчидсан нөхцөл байдал байсан юм уу гэж харагдаад байгаа. Талийгаач болон Г.********* нарын хооронд хэрүүлийн шинжтэй удаан үргэлжилсэн үйл баримт байдаггүй. Эхнэр, хүүхэд болон найз нөхөд, өөртөө нь холбоотой асуудлаар хэрэлдэж байгаа больсон байдаг. Талийгаачийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу сөжүний шилээр цохиж гэмтэл учруулах хэмжээний гэмтэл учруулсан гэдгийг хэлж байна. Тухайн цаг хугацаанд энэ хүн шууд цохих санаагаар эсхүл сэтгэцэд нь өөрчлөлт орсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Иймд эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг хэрэглэхгүй гэсэн зохицуулалтай байгаа учраас өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэсэн,
Шүүгдэгч Б.********* “...Би амь хохирогч Халиуныг цочрон давчидсаны улмаас цохисондоо маш их харамсаж байна...” гэсэн санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг бусад баримтаар шүүгдэгч Б.*********гийн үйлдэлд “өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар улсын яллагчаас гаргасан “...шүүгдэгч Г.********* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзэхэд Г.********* нь Халиуныг өөрийг нь цохисон, хэд хоногийн өмнө эхнэр рүү нь утсаар ярьсан нөхцөл байдалд уурласан гэдэг. Тэгээд “00” өрөө орж өөрийнхөө биед учирсан шархыг хараад эргэж ирээд би чамайг өөр шигээ болгоно гэж хэлж шилэн стаканаар толгойн тус газар нь цохисон шууд санаатай үйлдлийн улмаас зулайн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл учирч, уг шарх гэмтлээс үүдэлтэйгээр цус алдаж, цус алдалтын шокт орж газар дээрээ нас барсан нөхцөл байдал байдаг. Сэтгэл санаа цочрон давчдах нь хоромхон зуурт бий болдог. Энэ хэрэгт хоромхон зуурч цочрон давчидсан нөхцөл байдал хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогддоггүй. Харин хавтаст хэрэгт авагдсан буюу хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шууд санаатай үйлдлээр буюу би чамайг өөр шигээ болгоно гэж шилэн стаканаар толгойн тус газар нь цохиж уг цохилтын улмаас талийгаач нас барсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ********* овогт *********гийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын тусламж асаргаа шаардлагатай байгаа хүний амь насанд аюул учирсан нөхцөлд хууль, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.*********ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********д шийтгэсэн 10 /арав/ жил, шүүгдэгч Л.*********ад шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********гийн цагдан хоригдсон 423 /дөрвөн зуун хорин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр буюу оршуулгын зардал, сэтгэл заслын эмчилгээний төлбөр, хүүхдийн сургалтын төлбөрт Б.********* 19,5000,000 төгрөг, шүүгдэгч Л.********* 6,000,000 /зургаан сая/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.********* нь амь хохирогчийн хүүхдийн сургалтын төлбөрийн болон хүүхдүүдийн амьдран суух орон сууцны хэрэглээний зардлын шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, уг шаардлагад хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2110000001242 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, хумсны дээж, 22 ширхэг гарын мөр, гарын дардас, арчдас, цусны дээж зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж гадаад бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг, шилэн аяганы хагархай, саарал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, шар өнгийн хөхөвч 1 ширхэг, шаргал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн юбка 1 ширхэг, хар суудалтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн үзүүртэй хос оймс 1 хос, 3 ширхэг тамхины иш, үс зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Эрүүгийн 2110000001242 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Л.********* цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.*********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********, Л.********* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН