| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00145/И |
| Дугаар | 154 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, Гандан-Уул *******-21 тоотод оршин суух, ******* С.О /РД: /
Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, 7*******-43 тоотод оршин суух, ******* Б.М /РД: /-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Мтай 2003 онд танилцаж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 200******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* төрсөн. Хүү маань одоо 14 настай.
Бид гэр бүл болсны дараа хөдөө гарч мал малласан. Тэгээд би сургуульд сурахаар шийдэж 2008 онд Боловсролын Их сургуульд элсэн орж суралцсан. Энэ үеэс эхлэн бидний дунд үл ойлголцох асуудал гарах болсон.
Мөн нөхөр Б.М Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 3*******7 дугаар ангид ажиллах болсон. Би Налайхаас сургуульдаа явахад хүндрэлтэй байсан. Өглөө хичээлдээ хоцрох, гэртэй оройтож ирэх, унаагүй болсон үед гэртээ ирэхгүй тохиолдол гарч байсан. Үүнээс болж Б.М хардаж, найз нөхдийнхөө үгэнд итгэж маргах болсон.
Би сургуулиа төгсөөд 2013 онд “Хос уянга” сургуульд багшилж, Б.М зам ангид ажилд орсон. Тухайн үед бидний харилцаа хөндийрсөн байсан.
Нөхөр Б.М ажлын шугамаар хөдөө байрлан ажилладаг байсан тул бид хааяа утсаар ярьж, уулзах болсон. Сүүлдээ Б.М руу залгахаар утсаа авахаа больж, ах дүү нараас нь асуухаар мэдэхгүй гэж худал хэлэх болсон. Гэтэл Б.М ажлынхаа нэг хүүхэнтэй холбогдсон байсныг мэдсэн. Ингээд бид 201******* оноос хойш тусдаа амьдарсан.
Одоо хүүхэдтэйгээ хоёулаа амьдарч байгаа. Харин Б.М 2016 онд өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Биднийг тусдаа амьдарснаас хойш хүү маань миний асрамжид байсан. Энэ хугацаанд Б.М хүүгээ хайхарч байгаагүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.Отэй 2003 онд танилцаж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 200******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* төрсөн.
Би С.Отэй хамт амьдрах хугацаанд гэр бүлээ тэжээн тэтгэж байсан. Би ганцаараа ажил хийж, түүний сургалтын төлбөр болон хэрэгцээтэй зүйлийг нь авч өгч байсан. Харин С.Оийн хэрэглээ жил ирэх тусам өндөрсөж байсан. Иймд би цалин ихтэй ажилд орж, Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 3*******7 дугаар ангиас гарсан. Зам анги нь хөдөө ажиллаж, байрладаг байсан. Харин С.О сургуульд сурч байхдаа оройтох, гэртээ ирэхгүй гадуур явдагаас болж маргалдах болсон.
Би 2013 оны 8 дугаар сард хөдөө ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэхэд С.О өөр эр хүнтэй байсан. Үүнийг хараад миний сэтгэл хөрсөн.
2014 оны хавар 2 талын эцэг, эхтэйгээ яриад тус тусдаа амьдрах болсон. Тухайн үед бид хамт амьдарч байсан хашаагаа зараад мөнгөө хуваагаад авсан учир эд хөрөнгийн маргаангүй.
Би одоо өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон. Удалгүй хоёр дахь хүүхэд маань төрнө. Одоо бидний дунд хайр сэтгэл, эр, эмийн асуудал байхгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөн хүү *******г эх С.Оийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй.
Харин би өнгөрсөн хугацаанд өөрийн боломжоор хүүдээ 100.000-300.000 төгрөг өгч байсан. Сүүлийн үед өгч чадаагүй нь үнэн. Учир нь цалингийн болон байрны зээл төлөөд мөнгө бараг үлдэхгүй байх болсон. Гэхдээ хүүхдийн тэтгэлэгийг өөрийн боломжоор өгч байх болно гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О хариуцагч Б.Маас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг болно.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч С.О гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч С.О, хариуцагч Б.М нар 2003 онд танилцаж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 200******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* төрсөн байх ба одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа нь гэрлэгчдийн 133 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү *******гийн 0183217-427 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эмчийн “...хүү ******* эрүүл бойжиж байгаа...” гэсэн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “...******* тус сургуулийн 9а бүлэгт сурдаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Нэхэмжлэгч С.О гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Б.М хардаж, найз нөхдийнхөө үгэнд итгэж маргаан үүсгэх болсон. ...Б.М өөр хүүхэнтэй холбогдсон учир 201******* оноос хойш тус тусдаа амьдарсан. Б.М одоо эхнэр, хүүхэдтэй болсон” гэж тайлбарласан, хариуцагч Б.М “...С.О гэртээ ирэхгүй гадуур хонох асуудлаас болж маргалдах болсон...2013 оны 8 сард гэртээ ирэхэд С.О өөр хүнтэй байсан…2016 оноос эхнэр, үр хүүхэдтэй болсон. Одоо С.Оийг гэх хайр сэтгэл байхгүй болсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй ч тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, өөр бусадтай хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа зэрэг байдал хэрэг хянан хэлэлцэх шатанд тогтоогдсон.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч С.О, хариуцагч Б.М нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх С.О үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Б.Маас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү *******гийн “...ээж надад илүү анхаарал халамж тавьдаг, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 200******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү *******г эх С.Оийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.М бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү *******г тэжээн тэтгүүлэв.
Харин хариуцагч Б.М цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч С.О нь хүү *******д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б.М зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч С.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.430 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Маас 198.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.От олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* С.О /РД:УС84032000/, хариуцагч ******* Б.М /РД:НЮ8401087*******/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******.-д заасныг баримтлан 200******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү *******г эх С.Оийн асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 200******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү *******г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Мын цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
*******.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.430 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Маас 198.430 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.От олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС