Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

2023          10          16                                   .../.../...

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Г.Г

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

            Орчуулагч Ч.Ч

Шүүгдэгч М.Ш /M S/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш /M S/-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: .... улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ний өдөр .. .. улсын ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, .... боловсролтой, ... мэргэжилтэй, тайз засагч, ... ажилтай, ам бүл ..., эцэг, эхийн хамт ... улсын ... хотын ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ...., /гадаад паспортын дугаар .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ... нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний орой 20 цаг 40 минутын үед Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 816 дугаар тэмдэгтийн 8-9 дэх хэсгийн чиглэлээр Хил хамгаалалтын 3, 2 дугаар заагийг явганаар, хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар, нууцаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ... нь 2023 оны 09 дүгээр сарйн 19-ний орой 20 цаг 40 минутын үед Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 816 дугаар тэмдэгтийн 8-9 дэх хэсгийн чиглэлээр Хил хамгаалалтын 3, 2 дугаар заагийг явганаар, хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар, нууцаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Хил Хамгаалах Ерөнхий газрын Хилийн цэргийн 0108 дугаар ангиас явуулсан хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 8-44/, гэрч Ч.Э, гэрч Д, гэрч Ц.Д, гэрч Н.М, гэрч Р.И нарын мэдүүлэг /хх-ийн 97, 101, 105, 114/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-50/, М-ийн гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-52, 59, 60/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийн 816 дугаар тэмдэгтийн 8-9 дэх хэсгийн чиглэлээр Хил хамгаалалтын 3, 2 дугаар заагийг явганаар, хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар, нууцаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 2500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-д 2500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар торгуулийн ялыг хуулинд заасан хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Орчуулагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах эрхтэй. Хөдөлмөр хөлсний доод хэмжээг ажлын 8 цагаар, шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож 150,000 төгрөгийг шүүгдэгч М.Ш-ээс гаргуулж орчуулагч Ч.Ч-д олгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн бичлэг бүхий СД-ий 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн ... дугаартай гадаад паспортыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Гадаадийн иргэн харъяатын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Ш /M.S/, /гадаад паспортын дугаар .../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш /M.S/-ийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш/M.S/ нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г хавтаст хэрэгт хадгалж, М.Ш/M.St/-ийн ... дугаартай энгийн гадаад паспортыг Дорноговь аймаг дахь Гадаадийн иргэн харъяатын газарт шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу орчуулагийн хөлс 150,000 төгрөгийг шүүгдэгч М.Ш /M.S/-ээс гаргуулж орчуулагч Ч.Ч-д олгосугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш /M.S/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.Б