Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Д.Н, Б.Б

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Д.З, Э.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З, Э.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Э.Н-н бие даасан шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжийн Б.-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э.Н-с 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрын 5 жилийн хугацаатай Д овогтой Н миний бие 000554455 дугаар, Б-н Б-д ******* дугаар гэрчилгээ авсан.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжаар иргэн Д овогтой З, Э овогтой Н нарт дээрх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зуслангийн зориулалтаар олгосон 700 м.кв газрыг тус тус шилжүүлсэн байна.

Иргэн Д.З нь тус газрыг шилжүүлэх авах тухай хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан байх бөгөөд энэ тухайгаа надад мэдэгдээгүй мөн миний өмнөөс өргөдөл бичиж өгсөн байна. Би Д.З-г огт танихгүй бөгөөд садан төрлийн холбоотой биш байхад "Д.Н-с дүү Д.З-д Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслангийн газраа шилжүүлж байгаа тул гэрчилгээ олгож өгнө үү гэж миний өмнөөс хуурамчаар өргөдөл бичиж миний эзэмшлийн газрын хууль бусаар шилжүүлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 318 дугаартай шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаа бүхий ******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байсан.

Мөн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр миний охин Б.Б Америкийн Нэгдсэн Улсад суралцахаар явсан бөгөөд түүнээс хойш Монгол Улсад ирээгүй. Гэтэл иргэн Э овогтой Н нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хуурамчаар хийж нотариатаар батлуулан мөн миний охин Б.Б-ийн өмнөөс Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанд өргөдөл бичиж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших ******* дугаар гэрчилгээ авсан байсан.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь иргэн Д.Зо, Э.Н нарт газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэг, мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг баримтлалгүйгээр шийдвэр гаргасан тул Засаг даргын шийдвэр хууль бус юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З, Э.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Н-д дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнт зусланд 700 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ******* дугаартай гэрчилгээ олгосон байна. Улмаар 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.З-д ******* дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар баталж Д.З-д 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаартай захирамжаар дээрх газар эзэмших ******* дугаартай гэрчилгээ олгосон байна.

Б-ын Б-д 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүүргийн Засаг даргын ******* дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнт зусланд 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, дүүргийн өмч, газрын харилцааны албанаас ******* дугаар гэрчилгээ олгосон байна. Улмаар 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э-ын *******д ******* дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар баталж Э.*******д 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжаар дээрх газар эзэмших ******* дугаартай гэрчилгээ олгосон байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна...38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэж заасан боловч 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн гэрээгээр баталгаажуулсан.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалыг зөрчсөн гэсэн нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаал нь аймаг нийслэл, дүүргийн газрын алба, сумдын газрын даамлуудад үүрэг болгосон үйл ажиллагааг зохицуулсан журам байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь 00554456 дугаар гэрчилгээгээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд Д.******* нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дээрх газар эзэмших эрхийг Д.*******д өөрийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зуран, өөрсдөө биечлэн очиж Чингэлтэй дүүргийн нотариатчаар гэрчлүүлсэн байдаг.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана...38.2.1.нотариачаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3.хураамж төлсөн тухай баримт гэж заасны дагуу холбогдох бичиг баримтад үндэслэн тэдгээр нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, хуулийн дагуу өөрт олгосон эрхийн хүрээнд шийдвэрлэн тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.*******д шилжүүлснийг баталгаажуулан гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие маргаан бүхий газарт байшин барьсан бөгөөд 2014 онд удаа дараа хүсэлт гаргаж байсан бөгөөд энэ газрыг өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээд Э.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Иргэн Э.******* нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албаар дамжуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд уг газарт хашаа барьж эзэмшиж байгаа болно.

Иймд иргэн Э.*******гийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд Э.*******гийн 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргад зуслангийн зориулалттай газар эзэмших хүсэлт гаргасан гэх газрын кадастрын зураг нь 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан иргэн Б.-Эрдэнийн газартай давхацсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймээс 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргад зуслангийн газар эзэмшүүлэх хүсэлт гарган түүнийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгч Д.*******, Б.- нарын нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамааралгүй юм. Гуравдагч этгээд Э.******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай бие даасан шаардлагаасаа татгалзаж холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Хэрэв гуравдагч этгээд Э.*******гийн 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргад зуслангийн зориулалттай эзэмшихээр хүссэн газар нь нэхэмжлэгч Б.-Эрдэнийн 2015 онд газар эзэмших гэрчилгээгээ авсан газрын кадастрын зурагтай давхацсан бол гуравдагч этгээд Э.******* нь нэхэмжлэгч Б.-эс 2015 онд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр тухайн газрыг шилжүүлж авахдаа 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гаргасан, гуравдагч этгээд Э.******* нь нэхэмжлэгч Б.-эс 2015 онд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр тухайн газрыг шилжүүлж авахдаа 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүйг иэдсэн.

Иймд гуравдагч этгээд Э.Нрмингийн гаргасан бие даасан шаардлага нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Гуравдагч этгээд Э.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.ын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн газрын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.- бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэн Э.******* нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргасан нь 4077 дугаар картын дугаараар дугаарлагдаж өргөдөл бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн хүсэлтийг шийдвэрлээгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Д.*******, Б.- нарын нэхэмжлэлийн болон гуравдагч этгээд иргэн Э.*******гийн бие даасан шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэн Б.- 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.*******д олгосон итгэмжлэлдээ ... миний нэрийн өмнөөс ... нэхэмжлэл ... гаргах... гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д нэхэмжлэлд гарын үсэг зурах... гэж заасантай нийцэж байна.

Иймд дээрх итгэмжлэлийг үндэслэн иргэн Б.-Эрдэнийг төлөөлөн Д.******* шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Б.-Эрдэнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгч Д.*******, Б.- нар тус шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.*******, Э.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжаар дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд иргэн Д.*******, Б.- нарт тус бүр 700 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Д.******* газар эзэмших эрхээ Д.*******д, нэхэмжлэгч Б.- газар эзэмших эрхээ Э.*******д шилжүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тусдаа байгуулсан бөгөөд дээрх гэрээнүүдийн эрх шилжүүлэгч гэсний доод талд байх Б.-, Д.******* нарын гарын үсэг нь Д.*******гийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийж шийдвэрлэхгүй юм.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар дээрх гэрээг үндэслэн Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанд /тухайн үеийн нэрээр/ хүсэлт гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн нэрийг шилжүүлжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах ... гэж зааснаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэхэд шилжүүлэн өгч байгаа болон авч байгаа этгээд аль аль нь хүсэлт гаргахаар байна.

Гэтэл эрхийн гэрчилгээг шилжүүлж байгаа этгээд болох нэхэмжлэгч Д.*******, Б.- нараас гаргасан өргөдөл нь тэдгээрийн бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй болох нь тус шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр дүгнэлтээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Б.- нь өргөдөл гаргасан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын байгаагүй бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Буянт-Ухаа боомтоор нэвтэрч, Монгол Улсын хилээр орж ирээгүй болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд газар эзэмших эрхийг шилжүүлэгч тал өөрөө хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь дээр дурдсан хуулийн заалттай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Э.******* Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжийн Б.-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Иргэн Э.******* Гүнтийн зусланд газар эзэмшихээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтдээ ХХК-ийн үйлдсэн 1699.5 м.кв талбай бүхий кадастрын зургийг хавсаргажээ. Түүний хүсэлт гаргасан 1699.5 м.кв газар нь 2012 оны байдлаар кадастрын мэдээллийн санд бүртэгдсэн нэгж талбарын дугаар бүхий 4374 м.кв газартай давхцаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/1041 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасан бөгөөд гуравдагч этгээд Э.*******гийн хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцаж байх тул 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус биш юм.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамж гарах үед Монгол улсад байгаагүй боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглодог тул дүүргийн Засаг даргын дээрх захирамжийн улмаас гуравдагч этгээд Э.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Захиргааны акт гаргахыг даалгуулах шаардлагын хувьд захиргааны акт гаргахгүй байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус байхыг шаардах бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлуудаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга хууль зөрчөөгүй байх тул гуравдагч этгээд Э.*******гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Б.- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.*******, Э.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Э.*******гийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжийн Б.-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э.*******гоос 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүрийн төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Б.- нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН