| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
иргэний нэхэмжлэгч Т.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207002550189 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн мэргэжилтэн мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь “” -ийн ээр ажиллаж байхдаа иргэн С.гаас “” худалдааны бөөний төвийн дулааны эрчим хүчний хангалтын 2019 оны 10, 11, 12 дугаар cap, 2020 оны 1, 3, 4, 11 дүгээр cap, 2022 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын төлбөр болох 19,196,550 төгрөгийг “биеэр очиж төлөхөөс төвөгшөөсөн” гэсэн шалтгаанаар М.*******гаар төлүүлэхээр итгэмжлэн хариуцуулж, түүний Хаан банкны тоот данс руу шилжүүлснийг “” -д төлөлгүйгээр шунахайн сэдэлтээр хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Иргэний нэхэмжлэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ нь анх 2019 оны 10 дугаар сард ашиглалтанд ороод манайхаас дулаан, эрчим хүч худалдаж авч байсан. Тухайн үед М.******* нь ын төлбөрийг компанийн данс руу хийлгэлгүйгээр хувийн данс руугаа авч байсан нөхцөл байдал тогтоогдсон. М.*******гаас нийт 22,461,345 төгрөгийг анх нэхэмжилж байсан. Харин буюу С.гаас М.*******гийн дансанд 19,196,550 төгрөг орсон гэж яллах дүгнэлтэд дурдсан. Нийт төлбөр болох 22,461,345 төгрөгөөс 3,524,050 төгрөгийн зөрүү үүсээд байгаа. Энэ зөрүү нь С.гаас манай компанийн дансанд орох ёстой мөнгө. Энэ хоёр хүн нь нийлээд 22,461,345 төгрөгийг одоогийн байдлаар манай компанийн дансанд тушаачихсан байгаа. Бүх төлбөр төлөгдсөн гэж үзээд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...Гэвч М.*******гийн ажын хариуцлагагүй байдлын улмаас Ковид-19 цар тахлын үед буюу 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Засгийн газраас хөнгөлөгдөх ёстой байсан “” худалдааны бөөний төвийн төлбөр улсын төсвөөс “” -ийн дансанд орж ирээгүй тул иргэний журмаар үүнийг жич нэхэмжилнэ” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.******* нь “” -ийн ээр ажиллаж байхдаа иргэн С.гаас “” худалдааны бөөний төвийн дулааны эрчим хүчний хангалтын 2019 оны 10, 11, 12 дугаар cap, 2020 оны 1, 3, 4, 11 дүгээр cap, 2022 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын төлбөр болох 19,196,550 төгрөгийг “биеэр очиж төлөхөөс төвөгшөөсөн” гэсэн шалтгаанаар М.*******гаар төлүүлэхээр итгэмжлэн хариуцуулж, түүний Хаан банкны тоот данс руу шилжүүлснийг “” -д төлөлгүйгээр шунахайн сэдэлтээр хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дансны хуулгаа шүүж үзэхэд 2019 онд 1,910,000 төгрөгийн төлөлтүүд хийгдсэн байна. Нийт 19,196,550 төгрөг болж байна. Би өөрийн дугаарын данс болон нөхөр Ш.ийн данснаас бас ганц нэгийг нь шилжүүлсэн. Бүх гүйлгээг М.*******гийн дугаар данс руу шилжүүлдэг байсан. Би ын бүх санхүүгийн тооцоог барьдаг, манай нөхөр энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би очиж төлөхөөсөө төвөгшөөгөөд М.******* руу утсаар ярихад миний данс руу шилжүүлж болно гэхээр нь шилжүүлсэн юм. Манай охин Б. очиж гэрээ байгуулсан. Б. Хятад улсад сурдаг болохоор ирэх боломжгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 онд манай ашиглалтад орж тухайн үедээ дулааны станцаас дулааны үйлчилгээ авахаар тохиролцож, өөрийн охин Б.ын нэр дээр хэрэглэгчийн гэрээгээ хийсэн юм. ыг барьж ашиглалтад оруулахдаа үл хөдлөхийн гэрчилгээг охин Б.ын нэр дээр гаргасан байсан. Хэдийгээр охины нэр дээр байдаг боловч өдөр тутмын үйл ажиллагаа, бүхий л төлбөр тооцоотой холбоотой асуудлыг би зохицуулж явдаг. Ажил төрөлтэй явж байхад М.******* над руу төлбөрөө төл гээд гээд ярихаар нь эгч нь чам руу шилжүүлчихье, чи төлчих, дансаа өгчих гэхэд М.******* тоот дансаа өгч би шилжүүлдэг байсан. Тэгээд дараа нь И-баримтыг үлдэгдэл төлбөргүй гэсэн бичгийн хамт М.******* авчраад орхичихдог байсан. Тэр бол Дулааны станцад төлсөн мөнгө болохоос М.*******д өгч байгаа мөнгө биш...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байдаг. Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулснаар эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээ, хэлцэлд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас дүгнэхэд хохирогч С. нь төрсөн охин Б.ын нэр дээр бүртгэлтэй “” худалдааны бөөний төвийн дулааны эрчим хүчний хангалтын мөнгийг өөрөө биеэр очиж төлөхөөс төвөгшөөж, 2019.10.25-ны өдөр 1,677,720 төгрөг, 2019.11.28-ны өдөр 1,677,720 төгрөг, 2019.12.24-ний өдөр 1,677,720 төгрөг, 2020.01.24-ний өдөр 1,677,720 төгрөг, 2020.03.23-ны өдөр 1,677,720 төгрөг, 2020.04.24-ний өдөр 1,678,000 төгрөг, 2020.11.23-ны өдөр 1,804,000 төгрөг, 2022.01.17-ны өдөр 1,805,000 төгрөг, 2022.02.23-ны өдөр 1,805,000 төгрөг, 2022.03.22-ны өдөр 1,805,000 төгрөг, 2022.04.22-ны өдөр 1,910,000 төгрөг буюу нийт 19,196,550 төгрөгийг шүүгдэгч М.*******гаар төлүүлэхээр түүний Хаан банкны тоот данс руу шилжүүлдэг байсан байх ба шүүгдэгч М.******* нь уг мөнгийг сар бүр “Налайхын дулааны станц” ХХК-д төлөлгүйгээр, хувийн хэрэгцээндээ ашиглаж, хохирогч С.д төлбөр төлсөн талаарх И-баримт болон төлбөрийн үлдэгдэл тооцоогүй гэсэн баримтыг гаргаж өгдөг байсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.*******гийн “” -д эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаар хэрэглэгчдэд эрчим хүч худалдах, хэрэглэгчийн төлбөр тооцоог хийх үүрэг бүхий ээр ажиллаж байхдаа өөрт нь итгэж, итгэмжлэн хариуцуулж төлүүлэхээр шилжүүлсэн “” худалдааны бөөний төвийн 2019-2022 оны нийт 11 сарын төлбөр болох 19.196.550 төгрөгийг “Налайхын дулааны станц” ХХК-д төлөлгүйгээр, өөр байгууллагын төлсөн төлбөрийг “” худалдааны бөөний төв төлсөн мэтээр харагдуулж, өөрийн үйлдлийг халхавчилж, шунахайн сэдэлтээр завшиж, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.д 19,196,550 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7,315,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11,839,890 төгрөг буюу нийт 19,154,890 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч “” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Анх “” нь цагдаагийг байгууллагад гомдол гаргаж, 2019 оны 10, 11, 12 дугаар cap, 2020 оны 1, 2, 3, 4, 10, 11 дүгээр cap, 2022 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын буюу нийт 13 сарын 22,461,345.98 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С., М.******* хоёр нийлээд нийт 22,461,345.98 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн болно.
Хохирогч С.гийн нэхэмжилсэн 19,196,550 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч М.******* нь 19,154,890 төгрөгийг төлж, 41.660 төгрөг дутуу төлөгдсөн байх боловч шүүгдэгч М.******* нь “” -д хохирогч С.гийн төлөх, зөрүү мөнгө болох 3.524.050 төгрөгийг төлж барагдуулсан, энэ талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй, нэхэмжлээгүй тул хохирлын үлдэгдэл төлбөр болох 41.660 төгрөгийг илүү төлсөн 3.524.050 төгрөгт оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв. Иймд шүүгдэгч М.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нь “шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өрх толгойлсон ганц бие ээж, охины хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогчийн шилжүүлсэн төлбөрийг төлөлгүй, хувьдаа завшиж, дулааны хэрэглэгчийн бүртгэлийг өөрчилж, бусдыг төөрөгдүүлсэн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 19,196,550 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие ээж) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ