| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.,
Улсын яллагч Г.Баясгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307000000220 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Ховд аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******, *******, *******д оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн *******нд байрлах “*******” нэртэй тоосгоны үйлдвэрийн ажилчдын байранд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Л.г тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Л.гийн мэдүүлэг /1хавтас 14-р тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх-17-18 дугаар тал/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-21-22 дугаар тал/, гэрч Б.гийн мэдүүлэг, /хх-24-25 дугаар тал/, гэрч М.ын мэдүүлэг /хх-27 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт /хх-35-36 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ж.ын гаргаж өгсөн холбогдох зардлын мэдээлэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч Л.гийн мэдүүлэг /хх-14 дүгээр тал/, шинжээчийн дүгнэлт /хх-35-36 дугаар тал/, шүүгдэгч Б.*******ын ял шалгах хуудас /хх-46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед цалин буугаад бид хэд архи уугаад байж байсан. Эхнэр нь ахтай хамт мотоциклтэй архинд явсан. Ирэхдээ авгайг нь орхичхоод ирсэн. Тэгээд маргаан болсон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх тоосгоны үйлдвэрийн ажилчдын байранд иргэн Л.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний хэвлийн зүүн дээд хэсэгт хутгаар халдаж, эрүүл мэндэд нь хэвийн зүүн дээд хэсэгт шарх бүхий гэмтлийн хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь:
/хх-12-15 дугаар тал/
/хх-18-19 дүгээр тал/
/хх-21-23 дугаар тал/
/хх-25-26 дугаар тал/
/хх-28 дугаар тал/
/хх-33 дугаар тал/
/хх-ийн 37-38 дугаар тал/
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний эрүүл мэндийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд 280 цагийн нийтэд тустай ажил хийлгүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Л.гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.гийн хэвлийн зүүн дээд хэсэгт хутгаар хатгасан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 259 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.гийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 481.000 төгрөгийг шүүгдэгч нь төлөөгүй тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, иргэний нэхэмжлэл төлөгдөөгүй байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүний согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Л. нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн бариултай нийт 11,8 см эвхэгдсэн, дэлгэгдсэн үедээ нийт 11 см урттай, ажлын хэсэг 9 см урттай, 5 см урт төмөр ногоон өнгийн бариултай эвхдэг хутга хураагдсан ба битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 5 хоногтой бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас 40 цагийг хасаж, 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн бариултай нийт 11,8 см эвхэгдсэн, дэлгэгдсэн үедээ нийт 11 см урттай, ажлын хэсэг 9 см урттай, 5 см урт төмөр ногоон өнгийн бариултай эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Б.*******аас 481.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ