Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/22

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

                                Хохирогч П.Энарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ...  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Х.Я-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Х.Я нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хохирогч П.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын бугалганы ар хэсэгт нэг удаа хутгалж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Я шүүхийн хэлэлцүүлэгт: Би бүтэн мах шулаад байж байсан юм. Би хүүхдээ өмөөрөөд үг хэлсэн чинь чи хүүхдээ өмөөрлөө гэсэн. Тэгэхээр нь би битгий солиороод бай, яв чи гэсэн чинь чи намайг хөөдөг хэн юм бэ гээд маргалдсан. Тухайн үедээ уурлаад хүнийг үсдэж дарлаа гээд хоорондоо муудалцсан. Эбид хоёр хоорондоо муудалцсанаас болоод Эийг хутгатай гараараа цохичихсон байсан. Тэрэндээ жаахан харамсаад байна. Тэр үед хутгатай байсан гэж бодоогүй. Гарыг нь тавиулах гээд цохисон юм. Чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд хутгаа харсан чинь цус байхгүй байсан юм. Миний буруу, би буруутай гэв.

Хохирогч П.Эшүүхийн хэлэлцүүлэгт: Ягийн гэрт очоод бид хоёр хүүхдүүдээсээ болоод маргасан юм. Би яахаараа дандаа хүүхдээ өмөөрч байдаг юм гээд уурандаа үсдчихсэн юм. Тэгээд намайг цохих шиг болсон чинь гарнаас цус гарсан. Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал зүгээр, гомдсон зүйл байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрсэн гэв.

Шүүгдэгч Х.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн: .... намайг гэртээ байж байхад манай бэр П.Э манай гэрт 2 лааз пиво авчирсаныг бид 2 хувааж уусан. Тэгээд Эгэр лүүгээ явсан. Би хэсэг хугацааны дараа дэлгүүрээс 0,33 литрийн 1 шил Ерөөл архи аваад Эийн гэрт очсон. Тэр архийг Эбид 2 хувааж уучихаад би гэр лүүгээ явсан. Гэртээ байж байтал Эминий араас манай гэрт ирсэн. Би тэр үед мах шулаад сууж байсан. Эбид 2 тухайн үед ялихгүй зүйлээс болж маргалдсан. Маргалдаж байх явцад Эминий үснээс зулгааж доош газар луу дарсан. Тэр үед би мах шулж байсан хутгатай гараараа Эийн зүүн гарын бугалганы орчимд хутгачихсан юм. Би бол тухайн үед санаандгүй л тийм үйлдэл хийсэн гэсэн мэдүүлэг /хх-24/,

           Хохирогч П.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ягийн гэрт нь 2 лааз пиво уучихаад гэр рүүгээ харьсан юм. Гэртэ байж байтал Я 0,33 л ерөөл архи аваад манай гэрт ирсэн. Тэр архийг нь манай гэрт хувааж уучихаад Я гэр лүүгээ явсан. Тэгээд би гэртээ байж байгаад 16 цагийн орчимд Ягийн гэрт нь очсон. Намайг очиход Я гэртээ мах шулаад сууж байсан. Я бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдаж байгаад би Ягийн үснээс зулгаасан. Тэгтэл Я мах шулж байсан хутгатай гараараа миний зүүн гарын бугалганы орчимд хатгачихсан. .... жаахан зүссэн байсан тул оёдол тавиулаагүй гэсэн мэдүүлэг /хх-9/,

           Гэрч Х.Гын мөрдөн байцаалтад өгсөн:  ... Ягийн гэрт очиход Я мах шулаад сууж байсан. Тэгэхээр нь би нэг их юм яриагүй, унтчихсан байсан. Тэгээд сэртэл Я Эийг хутгалчихлаа гэсэн. Би яг хутгалахыг нь хараагүй гэсэн мэдүүлэг / хх-10/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. П.Эийн биед зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-15/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-32/ зэрэг болно.  

 

 Шүүгдэгч Х.Я нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ иргэн П.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын бугалганы ар хэсэгт нэг удаа хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Я шүүхийн хэлэлцүүлэгт: Би бүтэн мах шулаад байж байсан юм. Би хүүхдээ өмөөрөөд үг хэлсэн чинь чи хүүхдээ өмөөрлөө гэсэн. Тэгэхээр нь би битгий солиороод бай, яв чи гэсэн чинь чи намайг хөөдөг хэн юм бэ гээд маргалдсан. Тухайн үедээ уурлаад хүнийг үсдэж дарлаа гээд хоорондоо муудалцсан. Эбид хоёр хоорондоо муудалцсанаас болоод Эийг хутгатай гараараа цохичихсон байсан. Тэрэндээ жаахан харамсаад байна. Тэр үед хутгатай байсан гэж бодоогүй. Гарыг нь тавиулах гээд цохисон юм. Чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд хутгаа харсан чинь цус байхгүй байсан юм. Миний буруу, би буруутай гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Эшүүхийн хэлэлцүүлэгт: Ягийн гэрт очоод бид хоёр хүүхдүүдээсээ болоод маргасан юм. Би яахаараа дандаа хүүхдээ өмөөрч байдаг юм гээд уурандаа үсдчихсэн юм. Тэгээд намайг цохих шиг болсон чинь гарнаас цус гарсан. Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал зүгээр гомдсон зүйл байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрсэн  гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн: .... Би тэр үед мах шулаад сууж байсан. Эбид 2 тухайн үед ялихгүй зүйлээс болж маргалдсан. Маргалдаж байх явцад Эминий үснээс зулгааж доош газар луу дарсан. Тэр үед би мах шулж байсан хутгатай гараараа Эийн зүүн гарын бугалганы орчимд хутгачихсан юм. Би бол тухайн үед санаандгүй л тийм үйлдэл хийсэн гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Намайг очиход Я гэртээ мах шулаад сууж байсан. Я бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдаж байгаад би Ягийн үснээс зулгаасан. Тэгтэл Я мах шулж байсан хутгатай гараараа миний зүүн гарын бугалганы орчимд хатгачихсан. .... жаахан зүссэн байсан тул оёдол тавиулаагүй гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Гын мөрдөн байцаалтад өгсөн:  ... Ягийн гэрт очиход Я мах шулаад сууж байсан. Тэгэхээр нь би нэг их юм яриагүй, унтчихсан байсан. Тэгээд сэртэл Я Эийг хутгалчихлаа гэсэн. Би яг хутгалахыг нь хараагүй гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. П.Эийн биед зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Яг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал зүгээр, гомдсон зүйл байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Яд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.           

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Х.Яг бусдын бие махбодид хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Х.Яд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

           3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Яг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          4.Шүүгдэгч Х.Я нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн иштэй, ажлын хэсэг дээрээ hong li гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг устгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Яд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА