| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0068/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/588 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Ө.Мөнхнавч,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч А.Бүдханд,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Д.Отгонбат,
шүүгдэгч Б.Д, С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Т овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б овогт М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц овогт Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, З овогт Б.Д, Б овогт Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004410177 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 647 дугаартай магадлалаар хүчингүй болгож анхан шатны шүүхэд хүргүүлснийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Т овогт Д.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн халамж мэргэжилтэй, Т ХХК-д төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Э хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:********/.
Б овогт М.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн аж ахуй мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байсан байдал: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн (РД:УШ********).
Ц овогт Б.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Өвөрхангай аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи-Орос хэлний багш мэргэжилтэй, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Х хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байсан байдал: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн (РД:********).
З овогт Б.Д нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Х хотхоны ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Б овогт Э.Т нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х хотхон ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Улмаар Д.Б нь 2022 оны 05 дугаар 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Х хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч М.М нь Д.Б-тай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудлын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар М.М нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Х хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Д.Б-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,
М.М нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0153 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Б.М-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг М.М-с худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хотхоны 111 дүгээр байрны 11 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Х хотхоны ** дугаар байрны ** тоот өөрийн сууцандаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад “Дельта-9 тетрагидроканнабинол” (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай өвс гэх нэршилтэй 8,6018 грамм, шавар гэх нэршилтэй 0,0773 грамм сэтгэцэд нөлөөт бодис, метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1046 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг, хохирол учирсан байхыг шаардахгүй.
Дээрх баримтууд хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтууд дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг хамтран үйлдэхэд хатгагчаар оролцож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,
-Б овогт М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр оролцож Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн,
-Ц овогт Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,
-З овогт Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
-Б овогт Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Т овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч Б овогт М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч Ц овогт Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч З овогт Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч Б овогт Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 (гучин тав) хоногийг,
-шүүгдэгч М.М-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 236 (хоёр зуун гучин зургаа) хоногийг,
-шүүгдэгч Б.М-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 24 цаг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хоногийг,
-шүүгдэгч Б.Д-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 (тавин ес) хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан дээд болон баруун хэсэгтээ соруул мэт зүйлтэй, цагаан өнгийн хуванцар хэрэглүүр, №3 гэж дугаарласан шилэн соруул мэт зүйл, №4 гэж дугаарласан шилэн соруул мэт зүйл, N95 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар мэт зүйл, №6 гэж дугаарласан тугалган цаас, №7 гэж дугаарласан доторх хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №8 гэж дугаарласан дотроо 100 ml-ийн тариур 1 ширхэг, №9 гэж дугаарласан ногоон цэнхэр өнгийн электрон тамхи, цагаан өнгийн газын хошуу, бор өнгийн даавуунд хийсэн 2 ширхэг соруул, №1 гэж дугаарласан дээд хэсэг нь хагархай хүрэн бор өнгийн шил, №2 гэж дугаарласан хагархай бортого мэт шил, №4 гэж дугаарласан ногоон өнгийн соруул мэт зүйл, №5 гэж дугаарласан гуурсан мэт соруул, №6 гэж дугаарласан дотроо шингэн зүйлийн агууламжтай хуванцар шар сав, №7 гэж дугаарласан цэнхэр өнгийн төмөр гаанс мэт зүйл, N°8 гэж дугаарласан зиплок түгжээтэй, дотроо талстлаг шаргал өнгийн зүйл, №9 гэж дугаарласан шилэн савтай, дотроо шингэн зүйлийн агууламжтай 9 ширхэг тос мэт зүйл (2 дугаар хавтаст хэргийн 102-105, Д.Б),
№1 гэж дугаарласан хар өнгийн гар жин, №2 гэж дугаарласан саарал өнгийн гар жин, №3 гэж дугаарласан хар өнгийн гар жин, №4 гэж дугаарласан цагаан өнгийн нарийвчлалтай жин №5 гэж дугаарласан AD7596152 гэсэн сери дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлж ирмэг хэсгийг наалдуулсан гялгар цаас 1 ширхэг, зах ирмэг хэсгийн наасан гялгар уут зэрэг (3 дугаар хавтаст хэргийн 118-121, Б.Д),
-4 ширхэг гуурс мэт зүйл, электрон тамхи, цагаан өнгийн гуурс 2 ширхэг, шингэн агууламжтай жижиг хуванцар сав, зиплок түгжээтэй уут зэрэг (4 хавтас 34- 37, М.М),
№1-12 гэж дугаарласан: хажуу хэсэгтээ цоолсон шилэн бортого, хар өнгийн электрон тамхи, шар өнгийн эвдэрхий асаагуур 1 ширхэг, доторх хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гуурс мэт зүйл, ногоон өнгийн гаанс мэт хуванцар зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл залгасан гуурс мэт зүйл, доторх хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн бортого, дотроо шар өнгийн шингэн агууламжтай хуванцар сав, дотроо өнгөгүй шингэн зүйлийн агууламжтай хуванцар савтай зүйлс, бөөрөнхий хуванцар саваар холбогдсон гуурс мэт зүйл, урд хэсэгтээ үс мэт зүйлтэй, төмөр мэт зүйл, хар өнгийн гуурс мэт хэлбэртэй чихэвчний хамгаалалт, грамм жин тодорхойгүй дотроо цагаан өнгийн талстлаг хэлбэртэй, хуйлсан жижиг гялгар цаас, тээврийн хэрэгслээс хураан авсан цэнхэр өнгийн электрон тамхи, улаан өнгийн гуурс зэрэг (4 дүгээр хавтаст хэргийн 150-153, Б.Мөнх-Эрдэнэ),
№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.7 грамм жинтэй мөс мэт зүйлс, хажуудаа цоорсон 3 ширхэг шил, нунтаг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг зиплок уут, 1 ширхэг цагаан өнгийн соруул, нүдний шилний сав, ногоон өнгийн асаагуур, 1 ширхэг цагаан цэнхэр өнгийн алчуур, электрон тамхи, гуурс, тарианы 2 ширхэг шил, хар өнгийн жин хэмжигч, хуванцар бөөрөнхий зүйл, Г үсгэн хэлбэртэй хүрэн бор зүйлээр бохирлогдсон гуурс, ногоон өнгийн өвс мэт зүйл 12.3 грамм, ягаан өнгийн шилэн бохирдогдсон гаанс, шар ягаан, цагаан өнгийн гурван ширхэг соруул, зиплок уут 1 ширхэг соруулын хамт, никель бөөрөнхий савтай дотроо өвс мэт нунтаг зүйлтэй төмөр сав, мөнгөлөг цаастай шавар мэт зүйл (5 дугаар хавтаст хэргийн 13-16, Э.Т) зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 5 ширхэг сиди, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа “№1 дугаартай 1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас, №2 дугаартай 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудас, №3 дугаартай 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас, 3 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б, Б.М, Б.Д, Э.Т, М.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА