| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0160/З |
| Дугаар | 128/ШШ2017/0555 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2017/0555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: С.С, М.Х;
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал;
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга;
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга С.М;
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Д.Н, Н.Ч, Д.Н, Г.И;
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэрүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан 01, 04, 05, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах;
Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, М.Х, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын өмгөөлөгч Р.Т, гуравдагч этгээд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С, М.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 2016 оны 12 дугаар сарын 24-ний 11 цагт манай хороонд байрлах Хуримын ордон дээр иргэдийг цуглуулаад байна гэхээр очсон. Ингэхэд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Н-р толгойлуулсан хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, төлөөлөгч нар, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч хүмүүс хурал зохион байгуулах гэж байсан. Тус хурлыг бидний зарим иргэд иргэдийн Нийтийн Хурал хэмээн ойлгож хүрэлцэн очсон.
Гэвч тус хуралд оролцсон иргэдийн иргэний үнэмлэхийг хуулбарлан аваад хуулийг хэлэлцүүлэг гэж ойлгуулсан. Энэ үед бид иргэдийн Нийтийн Хурлыг хэзээ зарлах талаар асуухад Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Н болон тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.А нар энэ бол иргэдийн Нийтийн Хурал биш. Хуулийн хэлэлцүүлэг, та бүгдэд иргэдийн Нийтийн Хурлын товыг 14 хоногийн өмнө хуулийн хүрээнд зарлана, иргэд та бүхэн хардаж сэрдэх хэрэггүй, хуулийн хэлэлцүүлгийн талаар асууж лавлах зүйл байна уу хэмээн асуугаад хурал 15 орчим минут үргэлжилж тарсан. Хуралд ойролцоогоор 200 орчим хүн ирсэн. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед хаана болсон нь тодорхойгүй иргэдийн Нийтийн Хурлыг Ардчилсан намын гишүүдийн дунд зохион байгуулсан байна. Энэ тухай бид Баянгол дүүргийн Засаг дарга С.О-с сонссон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиас авахуулаад одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж иргэд бидний эрхийг зөрчсөн үйлдэл юм.
Иймд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас гарсан 01, 04, 05, 07 дугаар тогтоолууд болон Баянгол дүүргийн Засаг даргын тус хорооны Засаг даргыг батламжилсан ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү.
Хариуцагчийн тайлбарын тухайд хурлын зарыг нийтэд ил тодоор хуулийн хугацаанд хүргэж зарлан мэдээлсэн гэх боловч 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн хурлын дарга асан Б.А, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Н нар хэлж тайлбарлаж байсан нь нотлогдоно.
Мөн нийт 4 хуудас ирцийн мэдээллээр 178 хүний бүртгэл байгаа хэдий ч энэ нь нэр давхацсан, нэг өрхийн олон хүн, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байдаг.
Ирцийн бүртгэлийн хуудасны 26, 16, 24 дугаар дээр Н.Г, Г.Ү, Д.Г зэрэг нэг гэр бүлийн 3 хүн, С.Д /РД: / 3 удаа
бүртгүүлсэн, Ц.Д 140, 141 дэс дугаар дээр 2 удаа , Г.М /РД: /, Г.Н /РД: ВЭ611161/ нар төрсөн эгч дүүс, тус хорооны 6-0 тоотод хаягтай Д.Н, Г.И, Д.Ц, өндөр настай хүн болон олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.
Мөн тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга гэх Х.О нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хурал болсон гэх өдрийн урд өдөр зохион байгуулалттай шилжүүлэг хийсэн зэрэг нь Монгол Улсын тодорхой хууль дүрмийг ноцтой зөрчихөөс гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.-д ...20-30 өрх тутмаас нэг хүн гэсэн заалтуудыг зөрчсөн нь илт байна гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг тус хурлын тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын *******-ны өдөр дугаар тогтоол гаргаж 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар тов тогтоож, гудамж талбай, орцны үүд, зарлалын самбаруудад хурлын тов зарыг тараасан.
Ийнхүү зар тараасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23. дахь хэсэгт заасан ...хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасны дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороонд улсын бүртгэлээр бүртгэгдсэн 4550 өрх бүртгэлтэй байгаа 30 өрх тутамд 1 хүн буюу 150 иргэн ирснээр хүчинтэйд тооцогдох хуралд нийт 178 иргэн хуралд хүрэлцэн ирснээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн байна.
Хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.А нээж, иргэд хуралдаан даргалагчид иргэн Х.О-ы нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар хуралдаан даргалагчаар сонгогдсон байна.
Х.О нь хурлыг удирдан явуулж, редакцын комисст иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.А, иргэн Б.Х, Б.Б, Л.А нарын нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцогчид 0 хувь дэмжсэнээр редакцын комисс байгуулагдсан болно.
Тооллогын комисст тоотод оршин суух С.Ө иргэн Т.Ц, Б.О, Д.Н нарын нэрийг дэвшүүлж хуралдаанд олонхийн санал авч тооллогын комиссын гишүүнээр сонгогдсон байна.
Хуралдаанаар иргэн ******* тоотод оршин суух иргэн Г.И иргэдийн Нийтийн Хурлын даргад Х.О-ны нэрийг дэвшүүлж, заалнаас Н.Ч-ийн нэрийг дэвшүүлж дэмжиж өөр санал гараагүй тул санал хураалт явуулж 178 иргэнээс 171 иргэн Х.О-ыг дэмжиж 96.2 хувийн саналаар иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон байна.
Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид тоотод оршин суух иргэн Б.О Н.Ч, Д.Н, Г.Ж, Г.И нарын нэрийг дэвшүүлж, Г.Ж өөрийн нэрийг татаж, 4-27 тоотод оршин суух иргэн О.О Д.Н-ийн нэрийг дэвшүүлж санал хураалт явуулахад дээрхи нэр дэвшигчид 0 хувийн санал авч иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдээр сонгогдож, иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталсан байна.
Иргэн н.Б 6 дугаар хорооны Засаг даргад иргэн С.М-ийн нэрийг дэвшүүлж, тоотод оршин суух иргэн Б.Б дэмжиж өөр санал гараагүй тул санал хураалт явуулж хуралдаанд оролцогчдын 0 хувийн санал авч дүүргийн Засаг даргад уламжлахаар тогтоол гаргасан байна.
Дээрх тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тус хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын *******-ны өдөр дугаар тогтоол гаргаж 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар тов тогтоосон.
Энэхүү тогтоолын дагуу хуулийн 23 дугаар зүйлийн 23. дахь хэсэгт заасан ...20-30 өрх тутамаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хороонд бүртгэгдсэн 4550 өрхийн 30 өрх тутмаас 1 хүн буюу 153 иргэн ирснээр хүчинтэйд тооцогдох хуралд 157 иргэн хүрэлцэн ирснээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн байна.
Хуралдааныг хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.******* нээж, хуралдаан даргалагчид тус хорооны сити ******* тоотод оршин суух иргэн Х.О-ны нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцогчдын 0 хувийн саналаар сонгожээ.
Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд тус хорооны иргэн Г.И /******* тоотод оршин суугч/, иргэн Г.Ж /43-32 тоотод оршин суугч/, иргэн Н.Ч /эко26/*******/, иргэн Д.Н /*******/ нарын нэрийг дэвшүүлсэн. Иргэн Г.Ж өөрийн хүсэлтээр татгалзаж, к******* тоотын иргэн Д.Н-г нэрийг дэвшүүлж иргэдийн 0 хувийн саналаар дэмжигдсэн.
Миний нэрийг тус хорооны Засаг даргад дэвшүүлж иргэдийн 0 хувийн саналаар дэмжиж, дүүргийн Засаг даргад уламжлахаар тогтоол гаргасан байна.
Дээрх тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн үед би хэсгийн ахлагч хийж байсан. Бид нараар хорооны иргэдийн Нийтийн Хурлын зарыг наалгасан. Оршин суугчдын тухайд үүдэнд байгаа зарыг ойшоодог, ойшоодоггүй ч хүмүүс байгаа. Ер нь бол нийгмийн идэвхтэй хүмүүс нь зард ач холбогдол өгдөг. Энгийн иргэд сонирхдоггүй талтай байдаг. Хороон дээр болж байгаа иргэдийн Нийтийн Хурлаас авч үзэхэд урьд урьдын иргэдийн Нийтийн Хурал намайг амьдарч байхад хурал хийхдээ М.Хү хэсэг бүлэг хүмүүсийг оруулж ирж хурлын урдуур суулгаж байгаад мөнгө өгөөд, мөнгө авсан хүмүүс нь бусад хүмүүсийг үг хэлүүлэлгүйгээр дайраад хурлаар олонхийн санал авдаг байсан. Ардчилсан нам эхний удаа хурлыг аваад хоёр дахь удаагаа авах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өмнөх хурлууд үнэхээр хууль бус явагддаг байсан. Одоо маргаж байгаа хурлыг хууль бус явагдсан гэж огт үзэхгүй байна.
Яагаад гэвэл иргэдийн Нийтийн Хурлын зарыг гаргаж оршин суугчдад хүргэж байрлуулдаг газарт нь байрлуулсан. Иргэд ирдгээрээ ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хэлэлцүүлэг хийсэн. М.Х бид хоёр бие биенээ маш сайн мэддэг. Хэрвээ хорооны Засаг даргад нэр дэвших байсан бол надад мэдэгдсэн тохиолдолд би бүх мэдэгдэх байсан. Харин нэхэмжлэгч С.С-н хувьд хуулийн хэлэлцүүлгээс өмнө огт харж байгаагүй. Харин хэлэлцүүлэг дээр бичлэг хийгээд болиоч та нар гээд байхад нь харсан. Одоо л нэрийг нь мэдэж байна. Миний бодлоор М.Х нь өмнөх хурлуудыг хууль бус явуулдаг байсан болохоороо 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлыг хууль бус гэж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн С.С, М.Х нараас Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэрүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан 01, 04, 05, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах;
Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээд С.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зааснаар шүүх хуралдаанд гуравдагч этгээд С.М-г эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хуралдаж, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагт хуралдуулахаар дугаар тогтоолыг баталсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар заасантай нийцжээ.
2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон хуралдааны зарыг иргэдэд мэдэгдсэн болох нь гэрч Б.Б, Н.Г, Б.О, Д.С нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байна.
Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 4550 өрх бүртгэлтэй бөгөөд 152 өрхөөс тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиодолд тус хорооны иргэдийн Нийтийн Хурал хүчинтэй болох юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.-д Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. гэж заажээ. Хэрэгт авагдсан хурлын ирцийн бүртгэлээс[1] үзвэл тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанд 166 өрхийн 178 хүн оролцсон нь хуулийн шаардлагыг хангаж байна.
Анхдугаар хуралдаанд оролцсон иргэдийн 96.2-0 хувийн саналаар Хурлын даргаар Х.О-ыг сонгож 04 дүгээр, Хурлын Тэргүүлэгчдээр Д.Н, Н.Ч, Д.Н, Г.И нарыг сонгож 05 дугаар, Засаг даргаар С.М-г томилуулахаар 07 дугаар тогтоолыг[2] тус тус баталсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно., 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална., 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно. гэж заасныг зөрчөөгүй байна.
Гуравдагч этгээд С.М-г хорооны Засаг даргаар томилуулахаар санал болгосон иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн гарсан Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч М.Х иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын ирцийн бүртгэлээс Н.Ч, Д.Н С.М, Б.А нарын бичгийн хэвд шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар нотолгооны ач холбогдолгүй гэж үзлээ.
Хэргийн оролцогч, иргэдийн Нийтийн Хуралд ирээгүй хүний өмнөөс гарын үсэг зурсан гэж үзвэл хуурамч баримт бичгийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болсон болох нь хэрэгт авагдсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний ******* дүгээр албан бичиг[3], хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.С, М.Х нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН