Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/739

 

 

                               

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр /томилолтоор/

шүүгдэгч *******,

хохирогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305004481109 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, албаны нохой сургагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, төрсөн эх, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн *******, *******ллын ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЧЖ*******/, ******* овогт ******* *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр сургуулийн гадна машин дотор хамтран амьдрагч*******ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүрэн тус газарт гараараа 4 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Барилгын 7-ын 6 дугаар байрны 56 тоотод хохирогч ыг хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч од хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг,*******т баримтаар нэхэмжилсэн 140.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. Эдгээр хохирол нөхөн төлсөн баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргуулсан. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би уул уурхайн компанид ажиллаад 3 сар болж байсан. Тухайн үедээ ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байсан. ******* надад 1.000.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;

Нэг. Шүүгдэгч ******* 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр сургуулийн гадна машин дотор хамтран амьдрагч*******ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу түүний нүүрэн тус газарт гараараа 4 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 124 дэх тал)

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******ийн хохирогчоор өгсөн: “2010 оноос хойш *******тай хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон. Өмнө 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхдаа надаас ямар нэг шалтгаангүй мөнгө нэхэж байгаад уурлаад алгадаж, цохиод хавирга руу өшиглөсөн. Тэр асуудал цагдаа дээр шалгагдаад одоо шүүх хурлаар шийдвэрлэх гэж байгаа. Энэ асуудлаас хойш миний ажилладаг ТБД андуудын “Стар” төв дээр ажил тарах үед байнга үүдэнд ирээд уурлаж, уцаарладаг болсон байсан ба 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагаас ажил тарах гэж байхад хамт ажилладаг эгч над руу утсаар залгаад “гадаа нөхөр чинь байна шүү, болгоомжтой байгаарай” гэж ярихаар нь ханьтай хүнтэй явах гээд ажлын эгчтэй хамт гараад машинаар нь Энхтайваны гүүрний орчимд автобусны буудал дээр буусан. Тэгэхэд цагаан өнгийн машин ирж зогсоод ******* суу гээд суулгаад хөдөлсөн бөгөөд замдаа хурдтай давхиж явсаар Баянгол дүүргийн *******ны 51 дүгээр сургуулийн гадна зогсоол дээр ирсэн. Машин дотор сууж байхдаа өмнөх шалгагдаж байгаа асуудлыг ярихдаа чи ямар цагдаатай явалдаж намайг хавирга хугалсан болгосон бэ гэж уурлаад байсан. Тэгээд надаас 60.000 төгрөг өг гэхээр нь би байхгүй гэж хэлэхэд уурлаад даргаасаа аваад өг гэхээр нь би утсаар ярьж мөнгө авчхаад өгөх гэж байхад наад мөнгөө байлгаж бай гэсэн. Тэгэхдээ хэрүүл хийсээр байгаад миний нүүр рүү 4 удаа гараараа цохисон. Ингээд маргааш нь би цагдаад хандсан. Миний эмчилгээ хийлгэсэн зардал баримтаар 148000 төгрөг болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 128 дахь тал)

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******ийн хохирогчоор дахин өгсөн: “******* нь намайг Баянмонгол хорооллын гаднаас ирж авахдаа нэг цагаан машин унаж ирээд хоёулаа 5 үг солиодохъё машин руу суучих гэхээр нь за за нээрээ л юм ярих гэж байгаа юм байхдаа гэж бодоод суухад шууд чигээрээ явж байгаад 51 дүгээр сургуулийн гадаа очсон. Тэгээд надаас мөнгө нэхэж эхэлсэн мөнгө байхгүй гэж хэлсэн чинь хуцалгүй олж өг чи намайг мөнгө гэж хэлэхээр л дуугүй л гаргаад өгч бай гэж хэлээд намайг зодсон. *******ын машинд суухад ч тэр зодуулахад ч тэр хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Би гомдолтой байна. Томографт харуулсан 140.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байгаа бөгөөд одоо бол байнгын айдастай зүрх судасны эм тариа хэрэглэж байгаа гэрт бол 60-70 мянган төгрөгийн баримт байгаа тэрийг авч хэрэгт хавсаргуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130 дахь тал)

1.4 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 245 дугаартай “Э.Ганцэцэгийн биед баруун доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 148-149 дэх тал)

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Э.Баасанжавын өгсөн:  “Э.Ганцэцэгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэл болон үйлдлээр нэг цаг хугацаанд учирсан гэмтэл тул гэмтлийн зэргийг тус тусад нь тогтоох боломжгүй тул уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дахь тал)

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “Би Ганцэцэгтэй 11 жил хамтран амьдраад салсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Энэ асуудал бид хоёрыг салаад тусдаа байх хугацаанд болсон. Тэр өдөр би машиндаа суулгаад 51 дүгээр сургуулийн гадаа зогсож байгаад уурлаад цохиж гэмтээсэн буруугаа зөвшөөрч байна. Ганцэцэгийн ярьсан зүйл бүгд үнэн. Би буруугаа ойлгож байна, надад маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 162-163 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч*******ийг автомашинд суулгаж Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр сургуулийн гадна очиж үл ялих зүйлээр шалтаглаж машин дотор түүний нүүрэн тус газарт гараараа 4 удаа цохиж зодсон хэргийн үйл баримт авагджээ.

*******ын үйлдлийн улмаас хохирогч*******ийн биед баруун доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна.

Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Барилгын 7-ын 6 дугаар байрны 56 тоотод хохирогч ыг хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

2.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал)

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөнхтуяатай утсаар ярьж байгаад Баянгол дүүргийн ******* барилгачдын 6 дугаар байранд ирэхэд Мөнхтуяагийн гэрт нь Улаанаа хочтой ******* ирчихсэн байсан. Улаанаа /*******/-тай бага байхын төмөр замд нэг газар тоглож өссөн залуу байсан. Уулзаагүй удсан байна гээд юм ярьж сууж байгаад миний барьж орж ирсэн 0.5 литрийн “Икс” нэртэй архийг гурвуулаа хувааж уусан. Дараа нь Улаанаа 0.75 литрийн “Икс” нэртэй архи уусан. Архи ууж байхад би нэлээн муудаж байсан ба өөрийгөө муудаж байна би одоо жаахан уухгүй шүү гэж хэлээд Мөнхтуяатай юм яриад байсан чинь ******* архи уулдаа гээд намайг шахаад байсан. Би *******т хөгшин нь одоо уухгүй ээ гэж хэлсэн чинь ******* чи намайг хөгшөөн гэлээ чи бид хоёр хэзээ хөгшин болсон юм гэж хэлээд намайг заамдаж босгож ирээд үгийн зөрүүгүй хавирч унагаагаад дээрээс дэвсэж намайг зодсон. Намайг зодож байхад нь би одоо болно  гэж хэлэхэд болихгүй намайг зодож байсан. Тэгсэн би нэг мэдсэн ухаан алдаад Мөнхтуяа намайг татаж байсан. ******* найзыгаа уучлаарай юм бодоогүй биз дээ гэж хэлээд миний гадуур хувцсыг өмсгөөд ******* бид хоёр Мөнхтуяагийн гэрээс гараад андуудын автобусны буудал дээрээс автобусанд намайг суулгаж өгсөн. Би гэртээ очоод унтаад орой 23 цагийн үед сэрэхэд миний хамаг бие өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Бидний хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Тэр өдөр би Мөнхтуяагийн хажууд суугаад Мөнхтуяатай ойр зуурын юм ярьж байхад ******* намайг Мөнхтуяатай хардсан уу яасан архи өгөхөөр нь одоо хөгшин нь уухгүй гэж хэлсний төлөө ******* чи намайг хөгшөөн гэлээ гэж хэлээд намайг босгож ирээд хавирч унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөж зодсон. Намайг хавирч унагаагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөж байхдаа хэзээ чи ийм болсон юм гэж орилох байдалтай хэлээд цохиод дэвсээд байхаар нь би одоо болно оо больё гэж хэлэхэд болихгүй намайг зодоод байсан. Намайг хэдэн удаа биеийн аль хэсэгт цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би зодуулж байгаад нэг мэдсэн ухаан алдаад нэг сэрсэн намайг Мөнхтуяа татаж байсан. Би шинжээчид үзүүлэхэд намайг нарийн шинжилгээ өгөөд дахиж үзүүл одоогийн байдлаар ил харагдаж байгаа байдлаар чинь шинжээчийн дүгнэлт гаргана гэж хэлсэн. Би нарийн шинжилгээг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд намайг хавирганы гэмтэл байна хэвтэж эмчлүүл гэж хэлсэн. Түүний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн. Би холбогдох баримтыг шүүхийн шинжилгээний байгууллагад гаргаж өгөөгүй учраас миний гэмтлийн зэрэг хөнгөн гарсан байна. Би материалаа өгөөд дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулмаар байна. Би зодуулсандаа гомдолтой байна. Би эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал 12 цагийн орчим над руу залгаад хаана хэнтэй байгаа юм бэ гэхээр нь би гэртээ ганцаараа байна гэсэн чинь тэгвэл найз нь гэрт чинь яваад очъё гэсэн. Тэгээд 1 цагийн орчмын дараа манайд торон дотор 0,75 литрийн архи, ундаа хийчихсэн орж ирээд буйдан дээр тавиад хоорондоо юм яриад сууж байтал удалгүй ******* ажлаа тараад ирлээ гээд манайд орж ирээд буйдан дээр байгаа тортой архийг хараад руу чи айлд архи барьж орж ирлээ ядаж сүү барьж орж ирдэггүй юм уу гээд уурласан. Тэгээд торноосоо архи ундаагаа гаргаж ирээд ширээн дээр тавиад бид гурав хамтдаа уухаар болсон ба би 1-2 хундага уугаад үлдсэнийг нь тэр хоёр хувааж уусан ба архиа дууссан чинь мөнгөгүй гээд ******* мөнгийг нь өгөөд архи авахаар дэлгүүр явсан. Тэгээд ******* бид хоёр гэрт үлдсэн чинь  яах гэж архи дарс авч ирсэн юм гэхээр нь би мэдэхгүй над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь гэртээ ганцаараа байна гэсэн чинь архи аваад ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас 0,75 литрийн архи авч орж ирээд бид гурав хувааж уусан ба , ******* нар нэлээд согтсон байсан бөгөөд тамхи татчихаад ирье гээд гадагшаа гарсан ба хоорондоо маргалдаад чанга чанга дугарч байгаад /юуны талаар ярьсан талаар мэдэхгүй/ гэрт орж ирээд үлдсэн архиа хувааж уугаад сууж байхад сууж байхдаа унтах гээд байхаар нь ******* цаг орой болсон байна одоо гэртээ харь би бас гэртээ харьж амарлаа гэсэн чинь хөгшөөн чи хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлсэн чинь ******* хоёулаа гадагшаа гарч тамхи татъя гээд гарахдаа гэрийн хаалга онгорхой үлдээчихээр нь би хаалгаа хаах гээд босоод үүдний хэсэгт очсон чинь гэрийн үүдэнд байдаг  шатан дээр дээрээсээ давхралдаад уначихсан *******ын хувцас шороо болчихсон зогсож байсан. Тэгээд ******* ыг босгох гэсэн чинь босохгүй хэвтээд байхаар нь ******* хөөе чи сэрээчээ босоочээ гээд хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би чи наадхаа өшиглөхөө болиоч зүгээр өргөөд босгочих гэсэн чинь ******* намайг гэртээ ор ханиадтай байж гадаа зогсоод байх юм хаалгаа хаа гээд загнаад байхаар нь би гэрийн хаалгаа дутуу хаачхаад гэртээ ороод сууж байтал ******* ганцаараа буцаж орж ирээд найз нь одоо гэртээ харилаа гэртээ харилаа гээд явсан гэж хэлээд гараад явсан. Тэгээд маргааш нь над руу залгаад найз нь яаж гэртээ ирснээ санахгүй байна найзынх нь бие хөхөрчихсөн байна гээд над руу зургаа дарж явуулаад ******* бид хоёр хоорондоо муудалцсан юм уу гэж асуухаар нь би болсон явдлын талаар ярьж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа Гэмтэл согог судлалын төвд хэвтсэн гэж сонсоод очиж эргэх үү гэсэн чинь ирээд яах юм бэ гэж байсан. Миний хажууд хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Хамгийн сүүлд гэрээс гарахдаа гэрийн хаалга онгорхой үлдээчихээр нь би хаах гээд очиход газарт уначихсан *******ын хувцас нь шороо болчихсон хажууд нь зогсож байсан ба ын хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд чи болиоч босоочээ гээд байсан. Тэгээд намайг гэртээ орсны дараа юу болсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал)

2.4 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 245 дугаартай “ын биед баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

2.5 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 397 дугаартай нэмэлт шинжилгээгээр “ын биед нэмэлтээр цээжний зүүн талд 2,3,5,6,7,8,9-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэр Барилгын 7-6 байрны гадна *******т зодуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас үүсэх боломжтой эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ын биед цээжний зүүн талд 2,3,5,6,7,8,9-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өгзөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дэх тал)

2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ын өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөнхтуяатай уулзахаар очоод сууж байхад Мөнхтуяа ирж байгаа гэж хэлсэн. надаас хойш 10-20 минутын дараа ирсэн. Гаднаас орж ирэхдээ 0,5 граммын архи барьж орж ирсэн. Мөнхтуяа, бид 3 нийлээд архи уусан. Дараа нь дахиад 0,75 граммын архи авч хуваагаад уусан. Бид нэлээн муудаад той муудалцаад байснаа санаж байна. Нэг мэдсэн од чи айлд орж ирэхдээ архи барьж орж ирлээ, айл хүндэлсэнгүй намайг хөгшөөн гэж хэллээ намайг хүндэлсэнгүй гэж маргаж байсан. Яг юунаас болоод яагаад маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдсэн би ыг газар унагаан өшиглөж байсан...Нэг мэдсэн ыг газар унагаасан өшиглөж байхад Мөнхтуяа болиоч гээд намайг салгах үед би ухаан орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Барилгын 7-ын 6 дугаар байрны 56 тоот гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдсаны улмаас ыг хөлөөрөө өшиглөн зодсон хэргийн үйл баримт авагджээ.

Энэхүү үйлдлийн улмаас хэргийн хохирогч ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Барилгын 7-6 дугаар байрны 56 тоотод хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч*******ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол, ын биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тус тус гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгчээс хавтаст хэрэгт хавсаргуулсан хохирогч ын эзэмшлийн 1205161869 тоот Голомт банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт,  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “ *******аас нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг, мөн   (хавтаст хэргийн 187 дахь тал)-д******* нь “Med Trauma” эмнэлэгт “толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамрын дүрс оношилгоо” хийлгэсэн 140.000 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 20-нд*******ийн эзэмшлийн 5035213300 тоот Хаан банкны данс руу 140.000 төгрөгийг шилжүүлсэн баримт авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд  гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх торгох ялыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2.000.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлын талаар

Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Харин Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар болон төрийг төлөөлөх прокурор гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна. Энэ талаар хяналтын прокурор цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.. ******* овогт ******* *******ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

 “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар болон төрийг төлөөлөх прокурор гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ