Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч/хохирогч *******, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,

шүүгдэгч/хохирогч *******, түүний өмгөөлөгч Н.Түмэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000271 тоот, 1 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *******т төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт *******,*******, Бийж гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *******,******* тоотод түр оршин суух,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 439 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* /РД: *******/,

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, эх, ах, 2 дүү нарын хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 цагийн үед Баянгол дүүргийн , “Дүүхээ” төвийн хажууд байрлах “” нэртэй байрны гадна хохирогч *************** олон үйлдэлтэй жижиг сүвнэрэн эвхэгддэг бахь /хутга/ мэт зүйлээр цээж, баруун хавирга, баруун цавь хэсэгт хэд хэдэн удаа цохиж, олон тооны шарх гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 цагийн үед Баянгол дүүргийн , “Дүүхээ” төвийн хажууд байрлах “” нэртэй байрны гадна хохирогч *******ы нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Баарнаас гарахад гадаа Есөн-Эрдэнэ найзуудын хамт зогсож байсан. Баарнаас гарч ирэхэд Есөн-Эрдэнэ намайг эхлээд цохисон, тэгээд би болиулах гээд хэвлий тус газарт цохисон. Миний гарт машины түлхүүр байсан бөгөөд тэр түлхүүрэнд жижиг иртэй бахь байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Миний 2 шүд хугарсан хэдий ч шүүгдэгч Есөн-Эрдэнээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед гурван найзын хамт “vibe” нэртэй бааранд пиво ууж, бүжиглээд байж байсан. Тэгтэл Жаргалсайхан, түүний найз нөгөө талын ширээнд сууж байсан бөгөөд үе үе хараад байсан. Тэгээд текэн дээр сууж байхад найзтай маргаан үүсгээд тэгээд тамхины өрөө рүү орсон. Би араас нь тамхины өрөө рүү ороход Жаргалсайхантай хамт явсан найз нь Уранзэвийг цохиод авсан тул баарны хамгаалагч нар болиулаад баарнаас гаргасан. Тэгээд найзуудын хамт баарны гадаа тамхи татаад тайвшраад зогсож байхад Жаргалсайхан найзын хамт гарч ирсэн. Жаргалсайхан, нар маргаан үүсгэсэн ба би Жаргалсайханы урдуур орох үед намайг цохих шиг болсон. Намайг 4-5 удаа хутгалсны дараа мэдсэн, тэгээд нуруу дээр нь цохисны дараа хутгаа харуулахаар нь би түлхсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Одоогоор надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй боловч өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-4 дэх тал, 08-19 дэх тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

Хохирогч :

“...2023 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө найз, Уранзэв, Билгүүн нарын хамт хорооллын “Дүүхээ” төвийн хажуугийн “” нэртэй бааранд орсон. ...03 цагийн үед текний хажууд сууж байсан шар үстэй, шаргал хувцастай эрэгтэйтай хэрэлдээд өөдөөс нь хэрэлдээд маргаан үүсгэсэн байсан. Тэгээд тэр 2 тамхины өрөө рүү орохоор нь бид нар хойноос нь ороод зогсож байтал үл таних шар үстэй залуу нь манай найз Уранзэвийн нүүрэн хэсэгт нь 1 удаа цохисон. ...баарны хамгаалагч нар ороод ирсэн байсан тул салгаад тамхины өрөөнөөс гаргасан. ...шар үстэй залуу гадагшаа гарч учраа ольё гэсэн бөгөөд бүгдээрээ цуваад гадагшаа гарсан. ...үл таних шар үстэй залуу, өөр нэг залуутай хамт гараад ирсэн байсан. ...Бархастай билүү Уранзэвтэй шар үстэй залуу маргаад нүүрэн тус газарт нь цохиод хоорондоо зууралдаж байх үед шар үстэй залуутай хамт гарч ирсэн залуу, Уранзэв хоёр луу дайрах гэхээр нь би тухайн залууг барьж аваад холдуулаад түлхтэл тухайн залуу миний баруун хавирга, цээж, цавь, гар хэсэг рүү хэд хэдэн удаа юмаар цохиж хатгах шиг болсон. Тэгээд цээж хөндүүрлээд өвдөөд эхэлсэн бөгөөд тухайн залуу надад хандаж “чамайг бүлчихлээ шүү” гээд зүүн гартаа маш жижиг хэмжээтэй хутга шиг зүйл барьчихсан байхаар нь би тухайн залууд хандаж “за хутга шөвөг арай дэндэнэ шүү” гэтэл тухайн залуу хойшоо эргээд зугтаачихсан. Би цээжээ дараад үзтэл цус гарч байсан. ...Хэрэг учрал намайг хутгалсан залуу болон бид хоёрын дунд болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39, 43 дахь тал/,

Хохирогч *******ы:

“...2023 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө ойролцоогоор 3 цаг болж байсан байх найз Бат-Эрдэнэ бид 2 гарахаар болоод би тооцоогоо хийгээд бид 2 тус баарнаас цуг гарсан. Гадаа гараад ирсэн чинь ул таних 4-5 залуу байсан тэр дунд байсан үл таних нэг залуу миний нүүр хэсэг рүү цохисон. Тэр залуу намайг барьж аваад үргэлжлүүлэн цохиод байсан. ...өөр хүмүүстэй маргаж зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Гэрч :

“... Би 2023 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Есөн-Эрдэнэ, Билгүүн, Уранзэв нарын хамт хорооллын “” нэртэй бааранд орсон. ...бид нар хувцсаа өмсөөд гадагшаа гараад үүдний шатны хажуу талд зогсож байтал үл таних шаргал үстэй залуу бас нэг үл таних залуугийн хамт гарч ирсэн манай найз Есөн-Эрдэнэ шаргал үстэй залуутай хамт гарч ирсэн үл таних залуутай маргалдаад барьцалдаад авчихсан зогсож байсан бөгөөд тухайн үедээ “хавирга хугарчих шиг боллоо” гэж байсан. Тэгээд нөгөө залуу нь зугтаагаад явчихаар нь Есөн-Эрдэнийн хувцсыг сөхөөд харахад хэд хэдэн газраа хутгалуулсан байдалтай байсан. Хэрэг учрал Есөн-Эрдэнэ болон хутгалсан залуу хоёрын дунд болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 56 дахь тал/,

Гэрч :

“...Бархас, Есөн-Эрдэнэ бид гурав тамхи татаад зогсож байтал нөгөө шар үстэй залуу, найзтайгаа гарч ирээд тэгснээ шар үстэй залуу нь руу дайраад маргалдахаар нь би дундуур нь ороод салгаж байтал ард Есөн-Эрдэнэ “хутгалуулчихлаа” гээд орилоод тэгээд эргээд харсан чинь нөгөө шар үстэй залуугийн найз цаашаа зугтаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Гэрч :

“...бааранд ороод дахин пиво уугаад сууж байгаад тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг сэргэхэд баарны гадна гараад ирчихсэн үл таних залуутай зодолдоод зогсож байсан. Тэр үед Жаргалсайхан алга болчихсон байсан бөгөөд би гар утасгүй явсан тул Жаргалсайхантай холбоо барьж чадаагүй. ...Би тэр талаар юу ч санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2737 дугаартай шинжээчийн:

“... биед баруун гуяны гүн хутгалагдсан /бүсэлхий ташааны булчин, баруун давирах булчин/-н гэмтээсэн шарх, аюулхай мөгөөрс, хэвлий, баруун цавинд шарх, цээж, зүүн суга, баруун дал, хэвлий, баруун бугалга, баруун тохой, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2820 дугаартай шинжээчийн:

“...*******ы биед зүүн дээд 2, 3-р шүдний булгарал, баруун гарын дунд хуруу, зүүн гарын эрхий хуруунд шарх, зүүн зовхи, хацрын төвгөр, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн дээд 2, 3-р шүдний булгарал, зүүн зовхи, хацрын төвгөр, буйланд үүссэн цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр баруун гарын дунд хуруу, зүүн гарын эрхий хуруунд шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд 2, 3-р шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10% алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 231 дугаартай шинжээчийн:

“...******* нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/ болон шүүгдэгч *******аас хохирогч *******д хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах,

“Шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч *******аас 570.300 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч өмгөөлөгч Н.Түмэнбаяр: “...Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх байр сууринаасаа үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс татгалзаж байна. Харин миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь аргагүй хамгаалалт, довтлогчийн эсрэг хийсэн үйлдэл байсан. Үзүүртэй зүйлээр 4 удаа хутгалсны дараа миний үйлчлүүлэгч өөрийгөө хамгаалах зорилгоор Жаргалсайханыг цохисон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн хангаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү. Мөн хохирогчийн хувьд гэм хор, хохирлын тухайд 3.570.000 төгрөгийг гаргаж өгсөн. Бусад эрүүл мэндийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй хэдий ч цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч А.Энхтүвшин: “...Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтаас харилцан зодоон байсан нь тогтоогддог бөгөөд биеэ хамгаалах үүднээс эхэлж цохисон гэж мэдүүлж байгаа боловч хэн алин дээр аргагүй хамгаалалт тогтоогдоогүй гэж үздэг... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн , “Дүүхээ” төвийн хажууд байрлах “Vibе” нэртэй байрны гадна хохирогч П.Есөн-Эрдэнийг олон үйлдэлтэй жижиг сүвнэрэн эвхэгддэг бахь /хутга/ мэт зүйлээр цээж, баруун хавирга, баруун цавь хэсэгт хэд хэдэн удаа цохиж, биед нь баруун гуяны гүн хутгалагдсан /бүсэлхий ташааны булчин, баруун давирах булчин/-н гэмтээсэн шарх, аюулхай мөгөөрс, хэвлий, баруун цавинд шарх, цээж, зүүн суга, баруун дал, хэвлий, баруун бугалга, баруун тохой, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******, гэрч Б.Бархас, , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2737 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр,

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн , “Дүүхээ” төвийн хажууд байрлах “Vibе” нэртэй байрны гадна хохирогч *******ы нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед зүүн дээд 2, 3-р шүдний булгарал, баруун гарын дунд хуруу, зүүн гарын эрхий хуруунд шарх, зүүн зовхи, хацрын төвгөр, буйланд цус хуралт гэмтэл бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2820 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4, 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

“Онц харгис хэрцгий” аргаар үйлдсэн гэж “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэн”-ийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч П.Есөн-Эрдэнийг олон үйлдэлтэй жижиг сүвнэрэн эвхэгддэг бахь /хутга/ мэт зүйлээр цээж, баруун хавирга, баруун цавь хэсэгт хэд хэдэн удаа цохиж, биед нь баруун гуяны гүн хутгалагдсан /бүсэлхий ташааны булчин, баруун давирах булчин/-н гэмтээсэн шарх, аюулхай мөгөөрс, хэвлий, баруун цавинд шарх, цээж, зүүн суга, баруун дал, хэвлий, баруун бугалга, баруун тохой, баруун гуянд зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “онц харгис хэрцгийгээр”, шүүгдэгч П.Есөн-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт нийт 3.802.000 төгрөгийн зардал гарснаас Эрүүл мэндийн Даатгалын сангаас 3.231.700 төгрөг, хохирогч *******эс 570.300 төгрөгийн зардал тус тус гарсан байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч *******д эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч ******* нь шүүгдэгч *******эс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Есөн-Эрдэнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор Б.Солонго нь Цэргийн төв эмнэлгээс ирүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт болох 3.231.700 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгөх санал гаргасныг шүүх хүлээж авлаа.

Мөн хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч П.Есөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч өмгөөлөгч Н.Түмэнбаяр “Миний үйлчлүүлэгчийн  хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******д төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч А.Энхтүвшин “Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэл болон үйлдэлд маргаагүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан торгох ял оногдуулах, эсвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, харин шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Есөн-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шударга ёсны зарчим, шүүгдэгч нарын хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч П.Есөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000000271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн,

 - шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Есөн-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ