| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2023/0571/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/740 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,
улсын яллагч Д.Даваадорж,
шүүгдэгч Б.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан,
шүүгдэгч Б.Батзориг, түүний өмгөөлөгч А.Оюун,
шүүгдэгч О.Шижир, түүний өмгөөлөгч Ц.Халиун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Үхэр цагаан овогт Балгансүрэнгийн Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Булгадар овогт Отгоны Шижирийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Боржигон овогт Баяраагийн Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305012480193 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 07-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 31/8 байрны 22 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Мандала” хотхоны 320 дугаар байрны 152 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ИД88030708/, Үхэр цагаан овогт Балгансүрэнгийн Долгорсүрэн.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа бичиг хэргийн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамжны 24 дүгээр байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 7 дугаар гудамжны 96 тоотод оршин суудаг гэх, улсаас Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:ШГ84041913/, Булгадар овогт Отгоны Шижир.
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бичиг хэргийн худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эцэг, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамжны 33 дугаар байрны 10-6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 41-56 тоотод оршин сууж байгаа, урьд нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 767 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:ШЖ81100479/, Боржигон овогт Баяраагийн Батзориг.
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Б.Долгорсүрэн нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Б.Батзоригийн “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “тус компанийн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө” гэж амлаж, өөрийн танилаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, өөрийн найз А.Нямдоржийн “Хаан” банканд эзэмшдэг 5926078254 тоот дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан,
О.Шижир нь “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өөрийн найз Отгонбаяраар дамжуулан танилцсан Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэнтэй холбогдож, улмаар түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа А.Нямдоржийн Хаан банканд эзэмшдэг 5926078254 тоот дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийн хахуулийг өгсөн бөгөөд урьдчилан амлаж Б.Батзоригийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамтран оролцсон,
Б.Батзориг нь найз Э.Болор-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэнгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн танил О.Шижиртэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа өөрийн Хаан банканд эзэмшдэг 5009195867 тоот данснаас Б.Долгорсүрэнгийн найз А.Нямдоржийн Хаан банканд эзэмшдэг 5926078254 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Долгорсүрэн мэдүүлэхдээ “ Би Шижир гэдэг хүнийг танихгүй. 2021 оны 10 дугаар сард би Улсын онцгой комиссын шуурхай штабын багийг ахалж ажиллаж байсан. Тус шуурхай штабт Тагнуулын ерөнхий газраас Отгонбаяр гэдэг хүн хамт ажиллаж байсан. Бид нар өдөр бүр хамт нэг ширээний ард сууж ажиллаж байсан тул хуурай ах дүүсийн хэмжээний харилцаатай болсон. 2022 оны 9 дүгээр сард би Эрүүл мэндийн яам руу томилогдсон. Яам дээр ирээд ажлаа хийж байхад Отгонбаяр ах над руу залгаад бичиг баримт уншуулаадахъя завтай байвал гараад ирээч гэсэн. Тэр өдөр Шижир гэж хүнтэй таарсан. Тэр өдөр манай найзын компанийн тусгай зөвшөөрлийг сунгуулах, чиглэл нэмүүлэх хүсэлт өгөх гэж байгаа гэж хэлсэн. Энэ хүсэлтийг яам руу өгөхөөс өмнө төсөл нь шаардлага хангаж байна уу, засах асуудал байна уу хараад хянаад өг тэгвэл бид нар засаад албан ёсоор өгвөл хугацаа хэмнэх боломжтой байна гэж төслийг хянуулах зорилготой ирсэн. Би төслийг харахад Эрүүл мэндийн яаманд хаягласан албан бичгийн толгойноосоо эхлээд үг үсгийн алдаатай байсан. Намайг бичиг баримтыг шалгаад өгөөч гэсэн. 2021 оны 9-11 саруудад Монгол улсын хэмжээнд дэлхий даяар цар тахал гарсан. Дельта вирусийн дэгдэлт өндөр хувьтай байсан. Монгол улсын хэмжээнд 9 дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт ковидын халдвар авсан иргэдийг хэвтэх асуудлыг хариуцдаг байсан тул төсөлтэй танилцах зав байгаагүй. Тэр үед нь Отгонбаяр ахад сануулж байсан энэ компанийн үйл ажиллагааг сунгах боломжгүй болсон байна. Яагаад гэвэл сунгах боломжтой хугацаа нь компанийн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө албан хүсэлтээ өгөх ёстой байдаг юм. Тэр хугацаа өнгөрсөн одоо чиглэл өгнө гэж байхгүй. Энэ хүмүүс шинээр зөвшөөрөл авах юм байна. Сунгах боломжтой хугацаандаа хүсэлтээ өгөөгүй тул бүтэхгүй юм байна гэж хэлээ. Шинээр авахад энэ төсөл алдаа хэр байна энэ дээр зааж зөвлөөд өг гэсэн. Би төсөлтэй танилцаж чадаагүй. Түүнээс хойш хэд хэдэн удаа асуухад би амжаагүй гээд явж байсан. Улсын онцгой комиссын шуурхай штаб дээр Отгонбаяр ах бид хоёр 1 ширээн дээр 2 жил ажиллахад хувийн амьдралаа ярих асуудал байсан. Хүүхдүүд нь гадаадад байдаг араас нь сургалтын төлбөр зардал бүх юмнуудыг шилжүүлдэг тухайгаа яриад энэ удаад мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлээч гэсэн юм. Би 2021 оны 2-3 сарын хугацаанд мөнгө зээлсэн. Отгонбаяр ах Шижиртэй хамт 2021 оны 10 дугаар сард уулзсан. Дараа нь нэг удаа Шижиртэй яамны гадаа таараад хэцүү гэж хэлээд орхисон. Батзориг, Шижир нар утсаар залгасан би аваагүй. Би энэ хүмүүстэй танхил хамаарал бүхий биш тул утсыг нь авах шаардлагагүй. Манай салбар цаасан төсөл унших битгий хэл гэртээ харьж чаддаггүй байсан. Өдөрт 20,000 хүн ковидын халдвар авч байсан. Би 24 цагаар ажилладаг байсан тул ярих ч цаг зав байгаагүй. Батзоригтой нэг удаа уулзсан 2022 онд өдрийн санахгүй байна. Шижир болон Отгонбаяраар дамжуулан компанийн бичиг баримтыг өгсөн. Би Шижирт 15.000.000 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхэд нь төслийг авсан нь үнэн. Шижир болон энэ компанийн бичиг баримттай холбоотой нэг ч төгрөг яриагүй. Та мөнгөний талаар Шижиртэй ярих уу гэхэд Шижир миний утсыг авахгүй байна. Тийм болохоор чи Шижирийг энэ талаар ярилцъя гээд дуудаад би тэгж барьж авахгүй бол чадахгүй байна гэж хэлж байсан. Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаад гарсан хүн байсан. Тэр бид гурав манай өрөөнд байсан. Би Отгонбаяр ахаас та зээлсэн мөнгө өгөх боломж байна уу гэж асуудаг байсан. 2022 оны 11 дүгээр сард өрөө авъя гэж нэхээгүй байсан. Нэг орой чи ахдаа дансаа өгөх үү зээлсэн мөнгөө өгье гэсэн. Би Нямдоржид өглөгтэй байсан тул шилжүүлчих гэж хэлсэн. Би сунгуулах боломжгүй гэдгийг анхны өдөр хэлсэн тул ерөөсөө энэ харилцаа мөнгөний талаар шаардсан юм байхгүй. Хэрэг дээр бичгийн алдаа юм уу, Баянгол дүүргийн цагдаа манай найз Нямдоржоос мэдүүлэг авахад он сар дээр 2021 оны 3 сард Долгорсүрэн надаас мөнгө авсан түүнийг өгч байна гэж ойлгож байна гэсэн байсан. Нямдорж бид хоёр 2021 оны 4 сард танилцсан. Тэр хүний мэдүүлгийн цаг буруу бичсэн үү, 2021 оны 3 сард бид хоёр бие биеэ мэддэггүй байсан. 2021 оны 4 сард Улсын онцгой комиссын шуурхай штаб дээр ирж танилцаж байсан тэр үед мөнгөний харилцаанд оролцож байгаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Шижир мэдүүлэхдээ: Би өөрийн найз тагнуулд ажилладаг Отгонбаярт зөвшөөрөл сунгах арга байна уу гэж асуухад Отгонбаяр “Эрүүл мэндийн яаманд би хүн танина” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Отгонбаярын танил Эрүүл мэндийн яаманд ажилладаг Долгорсүрэнд найз Батзоригийн “Окси мед” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгуулах бичиг баримтыг өгсөн. Долгорсүрэнгийн утас руу удаа дараа залгаад утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй болохоор нь бүр сүүлдээ ажлынх нь гадаа зогсоолд байсан машиных нь хажууд хүлээж байгаад Долгорсүрэнг гарч ирэхээр нь би уулзаад “нөгөө тусгай зөвшөөрөл юу болсон бэ” гэж надаас Батзориг нэхээд байна гэж хэлсэн. Тэгэхэд Долгорсүрэн “за би зөвшөөрлийг чинь болгоно, Сайдаас түр зөвшөөрөл гэж байдаг тэрийг аваад наана, цаана болгоё” гэж хэлсэн. Батзориг надаас материал нэхээд байна гэж хэлсэн. Батзориг машин дотроо хүлээж байсан. Би Эрүүл мэндийн яамны гадаа хүлээж байгаад уулзсан. Батзориг бид хоёр нэг буудалд ороод хамт байж байхад Отгонбаяраас миний утсанд дансны дугаартай мессеж явуулаад надад нөгөө эмэгтэй чинь 5.000.000 төгрөг хийчих гэж байна гэж хэлсэн. Тэр мессежийг нь би Батзоригт үзүүлэхэд Батзориг миний хажууд тухайн данс руу нь 5.000.000 төгрөг хийсэн юм. Түүнээс хойш манай найз Отгонбаяр маань нас барсан. Энэ явдлаас хойш Долгорсүрэн “би мөнгө аваагүй, Отгонбаяраас зээлүүлсэн мөнгөө авсан” гэж ярих болсон. Манай найз Отгонбаяр хүнээс мөнгө зээлээд явах амьдралтай хүн байгаагүй юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзориг мэдүүлэхдээ “Би О.Шижир гэдэг найздаа хандаж тусгай зөвшөөрөл сунгуулахад танил хүн байна уу гэхэд Шижир хүнээс судалъя гэсэн. Тухайн үед би “Оски мед” компанийн захирал Болор-Эрдэнэ найзтайгаа хамтарч бизнес эхлэх гээд ярьсан байсан. Болор-Эрдэнэ хөдөө явсан хойгуур Шижир найзтайгаа уулзахад Эрүүл мэндийн яаманд таньдаг хүн байна. Тусгай зөвшөөрөл болох юм шиг байна гэсэн. Тэгвэл өгчих, мөнгө төгрөг байхгүй биз дээ гэсэн ном журмаар нь өгвөл хурдан гарах уу, танилын хүрээнд өгвөл хурдан гарах уу гэсэн чинь болно гэсэн. “Оски мед” компанийн тусгай зөвшөөрөл сунгуулах бичиг баримтыг Долгорсүрэнд өгсөн гэж Шижир надад хэлснээс хойш асуудал шийдэгдэхгүй маш их удсан юм. Шижирийн гэр бүлийн хүн болох Мөнхмандах бид гурав хоол идэж байгаад төмөр замын ард талын зочид буудалд амрах гээд ороход Шижир нөгөө хүн чинь мөнгө нэхэж байна гэсэн. Юун мөнгө вэ гэхэд 5 сая төгрөг гэсэн. Тухайн үед би байр зарсан мөнгөтэй байсан учраас бичсэн данс руу нь би 5 сая төгрөг шилжүүлсэн. Шижирээс асуухад нөгөө хүн байхгүй гэсэн, юу болсон бэ гэхэд утсаа авахгүй байна гэсэн. Бүр сүүлдээ найз Болор-Эрдэнэ намайг компанийн бичиг баримт алга болголоо, бид хоёрын дунд үл ойлголцол, мөн Шижир бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Тэгээд би Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Долгорсүрэн гэх хүнтэй уулзахаар 2-3 удаа тус яаман дээр очиход харуул хамгаалалтын хүмүүс нь оруулахгүй байсан болохоор Эрүүл мэндийн яамны өмгөөлөгчөөр ажиллаж байсан Батбаатар гэдэг хүнээр дамжиж Долгорсүрэнтэй орж уулзсан. Тэгээд би өөрийгөө “Окси мед” компанийн хүн байна тусгай зөвшөөрөл яасан бэ гэхэд яг бүтэх гээд байна доор байгаа, 2 цагийн дараа хурал болно бичиг баримт нь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаа үзье гэхэд хүн рүү яриад “Окси мед” компанийн бичиг баримтыг надад харуулсан. Эхний хурал ороод шийдсэн дараа нь нэг хурлаар ороод шийдэгдэнэ гэсэн. Батбаатар гэдэг өмгөөлөгч Долгорсүрэнгээс Батзориг гэдэг хүн асуудал үүсгэх гээд байна чи мөнгө төгрөгийн асуудалтай юм уу гэхэд мэдэхгүй гэсэн. Шижир надаас их хэмжээний мөнгө авсан өөрт чинь очсон юм уу холбогдохгүй байна гэсэн. Би Отгонбаяр, Шижир нарыг дуудаад мөнгө авсан юм уу үгүй юм уу, шийдье, бичиг баримтаа аваарай гэсэн. Тэрний маргааш нь нөгөөдөр уулзъя гээд алга болсон. Тэгээд гайхаад “Окси мед” захиралтай муудалцаж эхэлсэн. Компанийн бичиг баримтыг дур мэдэж нааш цааш болголоо гэж хэлсэн. Би Шижиртэй маргалдаад бөөн юм болсон. Долгорсүрэн утсаа авахгүй мессеж бичихэд таг болсон. Тэгээд Отгонбаяр гэдэг хүн чинь бурхан болсон байна лээ гэсэн чинь тийм байна лээ гэсэн. Тэгээд би яах учраа олохгүй, олон жил үйл ажиллагаа явуулсан найзынхаа компанийг татан буулгах хэмжээнд очсон өөрөө хэдэн төгрөг өгсөн хэнд очсон вэ гэдэг нь тодорхойгүй, учрыг нь олох гээд хуулийн байгууллагад хандаж шийдэж өгнө үү гэж өргөдөл өгсөн” гэв.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос
Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, авсан” гэмт хэрэгт;
О.Шижирийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт;
Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Б.Долгорсүрэн нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Б.Батзоригийн “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “тус компанийн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө” гэж амлаж, өөрийн танил О.Шижирээр дамжуулан хахууль өгөхийг шаардаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Батзориг нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа иргэн
А.Нямдоржийн “Хаан” банканд эзэмшдэг 5926078254 тоот данс руу шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хахуульд авсан;
О.Шижир нь “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өөрийн найз Отгонбаяраар дамжуулан танилцсан Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэнтэй холбогдож, улмаар түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа А.Нямдоржийн Хаан банканд эзэмшдэг 5926078254 тоот дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийн хахуулийг өгсөн бөгөөд урьдчилан амлаж Б.Батзоригийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон;
Б.Батзориг нь найз Э.Болор-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэнгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн танил О.Шижиртэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа өөрийн Хаан банканд эзэмшдэг 5009195867 тоот данснаас Б.Долгорсүрэнгийн найз А.Нямдоржийн Хаан банканд эзэмшдэг 5926078254 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн хэргийн нөхцөл байдал, үйл баримт дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),
Б.Батзоригийн 5009195867 тоот Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 120-123 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Нямдоржийн гэрчээр өгсөн: “Би 5926078254 тоот дансыг 2016 оноос хойш эзэмшиж байгаа, энэ дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Манай найз Долгорсүрэн /99182884/ надаас 2020 оны 11 дүгээр сарын үед 5.000.000 төгрөг зээлж авсан байсан. Би 2021 оны 3 дугаар сарын үед зээлсэн 5.000.000 төгрөгөө авах хэрэгтэй байна гэж ярьсан. Харин Долгорсүрэн над руу дансаа явуул гэж утсаар хэлсэн. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5926078254 дансыг явуулсан. Харин миний данс руу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагт 5.000.000 төгрөг хийсэн. Утга дээр 99070990 Шижир гэж бичсэн байсан. Би Долгорсүрэн зээлсэн мөнгө хийлээ гэж ойлгосон. Долгорсүрэнтэй 2020 оноос найзаараа дамжуулж танилцсан. Түүнээс хойш байнга утсаар холбоотой байдаг болсон. Долгорсүрэн Эрүүл мэндийн яаманд уламжлалтын мэргэжилтэн хийдэг байсан. Одоо ажлаасаа гарсан гэж байсан юу хийж байгааг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Шижирийн яллагдагчаар өгсөн: “...Анх Батзориг, Болор-Эрдэнэ нар нь хамтарч бизнес хийх гэж байгаад тэгсэн чинь аж ахуйн нэгжийнх нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан сунгуулах шаардлагатай гээд байсан юм. Манай найз Отгонбаяр гээд хүн байдаг бөгөөд төрийн байгууллагад ажилладаг байсан юм. Отгонбаяр нь Ковид-19 өвчлөлийн үед шуурхай удирдлагын төвд жижүүрт гарч байхад нь уулзаж хамт хоол идсэн бөгөөд тэр үедээ би Батзориг, Болор-Эрдэнэ нарын ярьсан аж ахуйн тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас сунгуулах шаардлагатай байгааг Отгонбаярт зүгээр ярьсан юм. Тэгсэн чинь Отгонбаяр нь Эрүүл мэндийн яаманд таньдаг хүн байгаа гээд сунгуулаад өгье гэсэн юм. Дараа нь Батзориг манай эхнэр бид гурав Этүгэн зочид буудалд хамт байж байхад Отгонбаяр нь над руу яриад нөгөө Эрүүл мэндийн яамны хүн тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэж байна энэ данс руу нь 5.000.000 төгрөг хийчих гэж байна гэхээр нь Батзоригт хэлээд тэр данс руу нь 5.000.000 төгрөгийг хийсэн. Түүний дараа Отгонбаяр нь 3.000.000 төгрөгийг бэлнээр аваад хүрээд ир би бэлнээр гэсэн болохоор нь Батзоригт хэлж эхнэрийнхээ данс руу хийлгээд бэлнээр зарлагдаж гаргаад Эрүүл мэндийн яамны үүдэнд Отгонбаяртай уулзаад түүнд бэлнээр өгсөн. Отгонбаяр нь мөнгийг бэлнээр аваад тэнд ажилладаг Долгорсүрэнтэй уулзах гээд орсон юм. 3.000.000 төгрөг бол ийм учиртай юм. Отгонбаяр бид хоёр хоёулхнаа байсан. Баримт үйлдсэн зүйл байхгүй. Би бол яг хараагүй. Отгонбаяр нь Эрүүл мэндийн яамны үүдэнд бэлнээр надаас аваад орсон. Тэгээд өгчхөөд гарч ирлээ гэж хэлсэн. Би анх компанийн бичиг баримтыг ажил дээр нь очоод хажуу талын кофе шопод уулзаж өгсөн. Түүнээс хойш тусгай зөвшөөрлөө асууж, бичиг баримт асууж хэд хэдэн удаа ажил дээр нь очиж уулзсан. Б.Долгорсүрэн нь сүүлдээ утсаа авахаа болиод би ажлынх нь гадаа машиных нь хажууд зогсож байгаад гарч ирэхээр нь уулзаж байсан. Тэгэхээр Б.Долгорсүрэн нь удахгүй зөвшөөрөл гарна, сая сайд солигдсон, одоо удахгүй гэж хэлж явсаар байгаад бүтэн жил болчихсон. Тэгээд би бүүр худлаа яриад байхаар нь Батзоригт хэлээд “одоо цагдаад өгье, би дундаас нь юм авчихсан юм шиг муухай юм, наад хүүхэн чинь бүтэхгүй юм байна” гээд Батзориг цагдаад өгсөн юм. Манай найз Отгонбаяр нь Б.Долгорсүрэнтэй холбогдсон бөгөөд “асуудалгүй зөвшөөрлийг сунгаад өгнө бичиг баримтаа 8.000.000 төгрөгтэй өгчих тэгээд сунгуулаад өгье” гэж хэлсэн гэсэн. Би Б.Долгорсүрэнтэй уулзаад “тусгай зөвшөөрлөө сунгуулж өгөөч ээ, эсвэл мөнгөө авъя гэхэд за одоо удахгүй сунгаад өгнө өө, удахгүй” гээд явдаг байсан. Манай найз Отгонбаяр нь 2022 оны 11 дүгээр сард зуурдаар нас барчихсан юм. Түүнээс хойш л Б.Долгорсүрэн нь би мөнгө аваагүй, чи юу яриад байгаа юм, би компанийн чинь бичиг баримтыг ч аваагүй гээд шал өөр юм ярьдаг болчихсон. Тэгээд болохгүй болохоор нь Батзоригт хэлээд цагдаад өгсөн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Шижирийн яллагдагчаар дахин өгсөн: “Манай эхнэр М.Мөнхмандахын Хаан банкны 5063374353 дугаарын дансны виза карт надад байдаг бөгөөд би ашигладаг юм. Манай эхнэр М.Мөнхмандахын Хаан банкны 5063374353 дугаарын данс руу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжиж орж ирсэн 3.000.000 төгрөгийг би хувийнхаа хэрэгцээнд зарцуулаад дууссан. Би эхнэр М.Мөнхмандахын Хаан банкны 5063374353 дугаарын дансны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дансны хуулгыг гарган өгч байна. Энэ хуулганаас дээрх 3.000.000 төгрөгийг зарцуулалт харагдана.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батзоригийн яллагдагчаар өгсөн: “...Энэ 8.000.000 төгрөг бол миний мөнгө. Би тухайн үед өөрийнхөө байрыг зарсан яг мөнгөтэй байсан үе байгаа юм. Миний дансны хуулганаас харагдана. Би өөрийнхөө Хаан банкны 5009195867 дугаарын дансны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 4 хуудас дансны хуулгыг авчирсан. Түүнийг мэдүүлэгт хавсаргуулах хүсэлтэй байна. “Окси мед” ХХК-ийн үүсгэн байгуулагч Болор-Эрдэнэ гэдэг хүн манай найз байгаа юм. Болор-Эрдэнэ бид хоёр тус компаниар хамтраад уламжлалтын эмнэлэг байгуулж, хамтарч ажиллах бизнес хийх талаар ярилцаж, тохиролцсон юм. Надад тухайн үед байр зарсан мөнгө байсан, Болор-Эрдэнэд аж ахуйн нэгж нь мөн тоног төхөөрөмж нь байсан. Тэгээд тусгай зөвшөөрлийг нь сунгуулаад хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулах гэж байсан юм. Энэ яриаг ярьж байхад О.Шижир хамт байсан юм. Түүний дараа би гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэнчлэн Этүгэн зочид буудалд хамт архи ууж байхад О.Шижир нь “Болор-эрдэнэ та хоёрын ярьж байсан эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгуулаад өгөх Эрүүл мэндийн яаманд ажилладаг таньдаг хүн надад байна. 8.000.000 төгрөг өгчих юм бол тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэж байна” гэхээр нь би зөвшөөрсөн. О.Шижир нь одоо 5.000.000 төгрөгийг шилжүүлчих гэж байна гээд нэг дансны дугаар өгсөн. Тэр данс руу нь 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. О.Шижир нь түүний дараа Болор-Эрдэнэ дээр очоод тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах аж ахуйн нэгжийнх нь бичиг баримтыг авчихсан байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр О.Шижир нь үлдэгдэл 3.000.000 төгрөгөө шилжүүлээрэй гээд дансны дугаар өгсөн. Тэр данс руу нь би 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Б.Долгорсүрэн гэдэг хүнтэй уулзсан. Би О.Шижирт мөнгөө өгсний дараа О.Шижир нь за удахгүй зөвшөөрөл гарна гээд байсан. Тэгэхээр нь би О.Шижирт “за чи мөнгө аваад, бичиг баримт аваад удахгүй гэж худлаа яриад маш удлаа, цаашаа ямар хүнээр дамжуулж, Эрүүл мэндийн яаманд хэн гэдэг хүнд бичиг баримт, мөнгө өгсөн юм бэ” гээд уурласан чинь би Отгонбаяр гэдэг хүнээр дамжуулаад Эрүүл мэндийн яамны Уламжлалтын дарга Долгорсүрэн гэдэг хүнд өгсөн гээд О.Шижир бид хоёр тэр хүнтэй уулзах гээд Эрүүл мэндийн яам дээр очсон чинь Б.Долгорсүрэн Уламжлалтын дарга гээд хаяг байсан гэхдээ уулзаж чадаагүй, Б.Долгорсүрэн утсаа аваагүй, үүднээс нь оруулахгүй байсан. Тэгээд О.Шижир нь Отгонбаярыгаа зааж өгөхгүй, би Б.Долгорсүрэнтэй уулзаад удахгүй учрыг нь олоод өгье гээд дахиад худлаа яриад алга болсон Мартын 8, цэргийн баяр болсон, зуны амралт эхэлсэн. 2022 оны 7 дугаар сард буюу наадмын өмнө билүү, дараа нь билүү би Б.Долгорсүрэнтэй өрөөнд орж уулзсан. Тэгэхэд Б.Долгорсүрэн нь “би мөнгийг чинь бол аваагүй, харин “Окси мед” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах баримт бичгийг бол авсан, материалыг чинь аваад удчихлаа уучлаарай, Отгонбаяр, Шижирээ хоёр авчирч өгсөн, эхний хурлаар ороод дэмжигдсэн, одоо 1 хурлаар ороод шийдэгдэнэ тэгээд асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд би итгээд явсан чинь бас л алга болсон бөгөөд утсаа авдаггүй, мессеж бичээд хариу байхгүй. Отгонбаяр гэдэг хүн нь сүүлдээ нас барсан гэсэн, Б.Долгорсүрэн нь холбогдохгүй алга болоод тэгээд дахиад он гараад буюу 2023 он болсон. Шижирээс нэхэхээр Долгорсүрэн гэдэг, Долгорсүрэн нь утсаа авдаггүй. Тэгээд би 2023 оны 3 сард цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд цагдаагаас намайг дуудаж компанийн бичиг баримтыг өгсөн. Ийм л зүйл болсон. Би тусгай зөвшөөрлийг хэрхэн яаж сунгуулдгийг бол мэдэхгүй. Энэ чиглэлээр бизнес хийх гээд О.Шижир сунгаад өгье гэхээр нь О.Шижирийн хэлснээр мөнгө өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Болор-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...2018 онд манай байгууллага Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу хүчилтөрөгчийн аппаратаа тэнд байрлуулж үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тэгэхдээ зохих журмын дагуу материалаа бүрдүүлээд Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрлөө авч байсан юм. Би 30 хоногийн өмнө сунгуулах хууль, журамтай байдаг гэдгээ бол мэдээгүй. Манай компани 2019 онд үйл ажиллагаа явуулахаа больсон бөгөөд 2021 онд найз Батзоригтой хамтарч дахин үйл ажиллагаа явуулах талаар ярилцаж тохиролцсон. Манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан, энэ талаараа Батзоригтой ярьсан юм. Тэгсэн чинь Батзориг нь манай найз О.Шижир нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх ёстой материалыг нь бүрдүүлээд тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэсэн гээд О.Шижир нь надаас ирж манай компанийн хүсэлт болон ажлын байрны дүгнэлт, санхүү татварын тайланг авч явсан. Тэгээд тэрнээс хойш байхгүй болсон бөгөөд Батзориг нь О.Шижирт материалыг нь бүрдүүлээд өгсөн гэж хэлдэг. Тэгээд бүр жил гаруй хугацаа өнгөрөөд саяхан Батзориг материал олж ирсэн. Батзориг хэлэхдээ Отгонбаяр гэдэг хүнд материалыг чинь өгсөн гэж байна гэж хэлсэн сүүлдээ Отгонбаяр нь байхгүй болоод Эрүүл мэндийн яаманд ажилладаг Долгорсүрэн гэдэг хүнд материалыг чинь өгсөн гэж хэлсэн. Тэгээд Долгорсүрэн нь ажлаасаа гарсан гэсэн. Би бол Батзориг болон Шижир нарт мөнгө өгсөн зүйл байхгүй. Би Батзориг нь манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар О.Шижирт 8.000.000 төгрөг өгсөн талаар бол мэдэхгүй. Манай компанийн тусгай зөвшөөрөл сунгагдаагүй, одоо бол шинээр авах ёстой болж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Буянтогтохын гэрчээр өгсөн: “...Би Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. Би Б.Долгорсүрэнг танина, хэлтсийн дарга байсан тэр байдлаар нь ажлын шугамаар мэднэ. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...Эрүүл мэндийн яаманд тусгай зөвшөөрөл хариуцсан өөр мэргэжилтэн байдаггүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 128 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Долгорхандын гэрчээр өгсөн: “Би 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс удирдлагын шийдвэрээр 3 сарын хугацаанд сэлгэн ажиллах тушаалаар одоогийн албан тушаалд ажиллаж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.13 дахь хэсэгт зааснаар 7 төрлийн тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас болон харьяалах орон нутгийн эрүүл мэндийн газар, эм эмнэлгийн хэрэгслийн агентлагтай хамтарч олгохоор, Эрүүл мэндийн яам дангаараа “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж , дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх”, “Мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж, эм бэлтгэн найруулах” гэсэн тусгай зөвшөөрлийг олгохоор заасан байдаг. Дээрх хоёр тусгай зөвшөөрлийг шинээр авахдаа Эрүүл мэндийн сайдын тушаалд заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагааны төсөл бичиж, хүсэлтийн хамт Эрүүл мэндийн яаманд ирүүлнэ. Эрүүл мэндийн яам төсөл болон хүсэлт баримт бичгийг хүлээн аваад тухайн чиглэлээр шинжээч томилж уншуулна. Шинжээч нь тухайн төсөлтэй танилцаад шаардлага хангах эсэхийг тодорхойлсон дүгнэлт гаргана. Дүгнэлтээр шаардлага хангаж байгаа гэж гарах юм бол дээрх тушаалд заасан нэмэлт баримт бичгүүдийг аж ахуйн нэгж нь бүрдүүлж, Эрүүл мэндийн яамнаас бичиг баримтын бүрдлийг шалгаад тусгай зөвшөөрлийн коммисын дарга буюу яамны төрийн нарийн бичгийн даргын удирдамжаар ажлын байранд болон бичиг баримтын үнэлгээ хийх 3 шинжээчийг томилон ажиллуулдаг. Тэр нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар зохицуулагддаг. Шинжээч нь ажиллаад үнэлгээ хийгээд шаардлага хангаж байна гэж үзвэл тусгай зөвшөөрлийн коммисын хурлаар хэлэлцүүлж, хамтын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэдэг. Хэрэв олгох шийдвэр гарвал Эрүүл мэндийн сайдын тушаал гарч баталгаажуулж, гэрчилгээ олгодог. Гэрчилгээ тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн хэвлээд комиссын даргаар гарын үсэг зуруулаад аж ахуйн нэгжид хүлээлгэн өгдөг. Тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлан, татварын тайлан, хүний нөөцийн нэмэлт мэдээлэл, тухайн байгууллагын албаны хүсэлт зэрэг 8 төрлийн бичиг баримтыг бүрдүүлээд Эрүүл мэндийн яаманд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн өмнө ирүүлэх зохицуулалттай. Ирүүлсэн материалын баримт бичгийн бүрдлийг шалгаад тусгай зөвшөөрлийн коммисын дарга буюу яамны төрийн нарийн бичгийн даргын удирдамжаар ажлын байранд болон бичиг баримтын үнэлгээ хийх 3 шинжээчийг томилон ажиллуулдаг. Шинжээч нь ажиллаад үнэлгээ хийгээд шаардлага хангаж байна гэж үзвэл тусгай зөвшөөрлийн коммисын хурлаар хэлэлцүүлж, хамтын шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэдэг. Хэрэв сунгах шийдвэр гарвал тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн хэвлээд комиссын даргаар гарын үсэг зуруулаад аж ахуйн нэгжид хүлээлгэн өгдөг. 2022 оны 4 дүгээр сараас эхлэн цахимаар тусгай зөвшөөрлийг олгох, сунгах хүсэлтийг авч эхэлсэн. Би мэдүүлэгт ашигласан дээрх хууль болон тушаал, журмуудыг мэдүүлэгт хавсаргуулъя. 2021 оны хүсэлт болохоор би яг одоо хэлж мэдэхгүй байна. Би ажил дээр очоод архив болон цахимаас шүүлт хийгээд энэ талаар тодруулах боломжтой байна. Буянтогтох гэдэг хүн ажиллаж байсан. Эмийн агентлагт шилжин ажиллахаар томилогдсон гэж сонссон. Ажилдаа орсон эсэх талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Долгорсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “...Энэ тогтоолд Шижирээс 5.000.000 төгрөгийг дансаар авсан, 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг алиныг нь ч би хүлээн зөвшөөрөхгүй. Би Батзоригийн төслийг бол авах нь авсан, тэр төслийг уншаад өгье, юу нэмэх үү хасах уу гэдгийг нь хэлээд өгье гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтсээс мөрдөгч дуудаад тэр мөрдөгчид Батзоригийн төслийн материал хүсэлтийг өгсөн...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчаас гэм буруугийн талаар Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан” гэмт хэрэгт;
О.Шижирийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт;
Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах,
шүүгдэгч Б.Долгорсүрэнгийн өмгөөлөгч Б.Даваажанцанаас “...нотлох баримт шинжлэн судлахад мессежинд хийсэн үзлэг тэмдэглэл дээр он сар өдөр байхгүй, мөрдөгчийн тогтоолгүй байх тул нотлох баримтаас хасуулах саналтай байна. Мөн зарим зүйлсийг тодруулах ажиллагаа хийгдээгүй тул Б.Долгорсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал хүсэлт,
шүүгдэгч О.Шижирийн өмгөөлөгч Ц.Халиунаас “Улсын яллагчийн яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Анх мэдүүлэг өгөхдөө л тус компанийн тусгай зөвшөөрлийг гаргуулахаар мөнгө шилжүүлсэн гэдгээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй.” гэсэн санал дүгнэлт,
шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч А.Оюунаас “Шүүгдэгч Б.Батзоригийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдал дээр 5,000,000 төгрөгийг Долгорсүрэнд хахуульд өгсөн идэвхтэй үйлдэл нотлогдсон тул гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Хавтаст хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж хуульчлан тогтоожээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дугаартай “Б.Долгорсүрэнг Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар томилсон” тушаал (хавтаст хэргийн 59 дэх тал)-д авагдсан байх ба Б.Долгорсүрэн нь төрийн захиргааны албан тушаалтан бөгөөд “нийтийн албан тушаалтан” гэсэн субъектэд хамаарна.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг; гэж, мөн зүйлийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч Б.Долгорсүрэн нь нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж, Б.Батзоригийн О.Шижирээр дамжуулан “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор түүний шаардсанаар 5.000.000 төгрөгийг өөрийн танил найз гэх А.Нямдоржийн 5926078254 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг хахуульд авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж урьдчилан амлаж хахууль авснаар төгсөх, эсхүл урьдчилан амлахгүйгээр тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авснаар гэмт хэрэг төгсөнө.
Шүүгдэгч Б.Батзориг нь О.Шижирээр дамжуулан 5.000.000 төгрөгийг хахууль болгож Б.Долгорсүрэнгийн танил А.Нямдоржийн данс руу шилжүүлсэн байх ба “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгагдсан эсэхээс үл хамаарч Б.Долгорсүрэнгийн хахууль авах гэмт хэрэг болон Б.Батзориг, О.Шижир нарын хахууль өгөх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Шүүгдэгч О.Шижир, Б.Батзориг нар нь өөрсдийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар тэдгээрийн өмгөөлөгчид маргаж мэтгэлцээгүй болохыг дурьдаж байна.
Харин шүүгдэгч Б.Долгорсүрэнгийн өмгөөлөгчөөс “түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийн тухайд;
Б.Батзоригийн 5009195867 тоот Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 120-123 дахь тал)
А.Нямдоржийн гэрчээр өгсөн: “...Манай найз Долгорсүрэн /99182884/ надаас 2020 оны 11 дүгээр сарын үед 5.000.000 төгрөг зээлж авсан байсан. Би 2021 оны 3 дугаар сарын үед зээлсэн 5.000.000 төгрөгөө авах хэрэгтэй байна гэж ярьсан. Харин Долгорсүрэн над руу дансаа явуул гэж утсаар хэлсэн. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5926078254 дансыг явуулсан. Харин миний данс руу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагт 5.000.000 төгрөг хийсэн. Утга дээр 99070990 Шижир гэж бичсэн байсан. Би Долгорсүрэн зээлсэн мөнгө хийлээ гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг,
О.Шижирийн яллагдагчаар өгсөн: “...Отгонбаяр нь над руу яриад нөгөө Эрүүл мэндийн яамны хүн тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэж байна энэ данс руу нь 5.000.000 төгрөг хийчих гэж байна гэхээр нь Батзоригт хэлээд тэр данс руу нь 5.000.000 төгрөгийг хийсэн...Б.Долгорсүрэн нь сүүлдээ утсаа авахаа болиод би ажлынх нь гадаа машиных нь хажууд зогсож байгаад гарч ирэхээр нь уулзаж байсан. Тэгэхээр Б.Долгорсүрэн нь удахгүй зөвшөөрөл гарна, сая сайд солигдсон, одоо удахгүй гэж хэлж явсаар байгаад бүтэн жил болчихсон...” гэсэн мэдүүлэг,
Б.Батзоригийн яллагдагчаар өгсөн: “...О.Шижир нь Болор-эрдэнэ та хоёрын ярьж байсан эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгуулаад өгөх Эрүүл мэндийн яаманд ажилладаг таньдаг хүн надад байна. 8.000.000 төгрөг өгчих юм бол тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэж байна гэхээр нь би зөвшөөрсөн. О.Шижир нь одоо 5.000.000 төгрөгийг шилжүүлчих гэж байна гээд нэг дансны дугаар өгсөн. Тэр данс руу нь 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн...Би Б.Долгорсүрэн гэдэг хүнтэй уулзсан. Би О.Шижирт мөнгөө өгсний дараа О.Шижир нь за удахгүй зөвшөөрөл гарна гээд байсан. Тэгэхээр нь би О.Шижирт за чи мөнгө аваад, бичиг баримт аваад удахгүй гэж худлаа яриад маш удлаа, цаашаа ямар хүнээр дамжуулж, Эрүүл мэндийн яаманд хэн гэдэг хүнд бичиг баримт, мөнгө өгсөн юм бэ гээд уурласан чинь би Отгонбаяр гэдэг хүнээр дамжуулаад Эрүүл мэндийн яамны Уламжлалтын дарга Долгорсүрэн гэдэг хүнд өгсөн гээд О.Шижир бид хоёр тэр хүнтэй уулзах гээд Эрүүл мэндийн яам дээр очсон чинь Б.Долгорсүрэн Уламжлалтын дарга гээд хаяг байсан гэхдээ уулзаж чадаагүй, Б.Долгорсүрэн утсаа аваагүй, үүднээс нь оруулахгүй байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Долгорсүрэнгийн үйлдэл нотлогддог.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Батзориг нь “Окси мед” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор О.Шижирээр дамжуулан Б.Долгорсүрэнгийн шаардсанаар 5.000.000 төгрөгийг Б.Батзориг нь өөрийн 5009195867 тоот Хаан банкны данснаас Б.Долгорсүрэнгийн танил найз гэх А.Нямдоржийн Хаан банкны 5926078254 тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “99070990 Shijir” гэх утгатайгаар 5.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь Б.Батзоригийн хахууль өгөх болон энэ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон О.Шижир, Б.Долгорсүрэнгийн хахууль авах гэмт хэргийг давхар нотолсон гэж үзнэ.
Шүүгдэгч О.Шижир, Б.Батзориг нар нь Б.Долгорсүрэнд хахууль өгсөн, талаарх өөрсдийн үйлдэл, оролцоог тодорхой зааж мэдүүлсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь Б.Батзоригийн өөрийн 5009195867 тоот Хаан банкны данснаас Б.Долгорсүрэнгийн танил найз гэх А.Нямдоржийн Хаан банкны 5926078254 тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “99070990 Shijir” гэх утгатайгаар 5.000.000 төгрөг шилжүүлсэн бичгийн нотлох баримтаар давхар нотлогджээ. Иймд О.Шижир, Б.Батзориг нарын мэдүүлгүүд нь нотлох баримтаар тооцох үндэслэл болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Нямдоржийн гэрчээр өгсөн: “...Манай найз Долгорсүрэн /99182884/ надаас 2020 оны 11 дүгээр сарын үед 5.000.000 төгрөг зээлж авсан байсан. Би 2021 оны 3 дугаар сарын үед зээлсэн 5.000.000 төгрөгөө авах хэрэгтэй байна гэж ярьсан. Харин Долгорсүрэн над руу дансаа явуул гэж утсаар хэлсэн. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5926078254 дансыг явуулсан. Харин миний данс руу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагт 5.000.000 төгрөг хийсэн. Утга дээр 9907990 Шижир гэж бичсэн байсан. Би Долгорсүрэн зээлсэн мөнгө хийлээ гэж ойлгосон...” гэж мэдүүлжээ. Гэрч А.Нямдоржийн энэхүү мэдүүлгээс үзэхэд өөрийнх нь дансанд “99070990 Shijir” гэх утгатайгаар мөнгө шилжиж орж ирсэн цаг хугацааг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагт 5.000.000 төгрөг гэж ташаа мэдүүлсэн байх боловч түүний Хаан банкны 5926078254 тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “99070990 Shijir” гэх утгатайгаар Б.Батзоригийн данснаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн нь (хавтаст хэргийн 120 дахь тал)-д авагдсан Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Долгорсүрэнгийн өмгөөлөгчөөс гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн (хавтаст хэргийн 43-47 дахь тал)-д авагдсан Б.Долгорсүрэнгийн бусадтай харилцсан зурвас нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хэрэгт авагдаж хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй байх тул нотлох баримтаас хассаныг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Долгорсүрэнг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, авсан” гэмт хэрэгт,
шүүгдэгч О.Шижирийг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Батзоригийг “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, арван найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, бусдаас хахуульд авсан 5.000.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулах,
О.Шижирийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт;
шүүгдэгч Б.Долгорсүрэнгийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн бага насны хүүхэд, өндөр настай эхийн хамт амьдардаг. Гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч О.Шижирийн өмгөөлөгчөөс “О.Шижир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэм хэрэгтээ гэмшиж байгаа. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөө анх өргөдөл гомдол гаргаж өөрийн үйлдлээ илчилсэн тул ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтүүдийг тус тус гаргаж оролцлоо.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Долгорсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ ашиглаж хахууль авсан гэмт хэргийг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдсэн байна.
Хавтаст хэргээс үзэхэд шүүгдэгч О.Шижир, Б.Батзориг нар нь гэм буруугаа бүрэн ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэгэн нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлээгүй байна. Харин эсрэгээрээ үйлдсэн гэмт хэргээ илчилж ухамсарлан гэмшсэндээ бус харин өөрийн хүсэл зорилгоо хууль бус аргаар гүйцэтгүүлэх гэсэн санаа зорилго нь хэрэгжихгүй нь тодорхой болмогц хахууль өгсөн тухай мэдээлсэн нөхцөл байдал нь хэргээ сайн дураараа илчилсэнд тооцогдохгүй тул шүүгдэгч Б.Батзоригийг ялаас чөлөөлөх боломжгүй юм. Мөн шүүгдэгч О.Шижирийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хахууль өгөх, авах гэмт хэргийн нийгмийн хор аюул, хохирол хор уршгийн шинж, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, арван найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял,
О.Шижирийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, О.Шижир, Б.Батзориг нарт оногдуулсан тус тусын торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч нарт анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Долгорсүрэн, О.Шижир, Б.Батзориг нарын нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Хууль буцаан хэрэглэх талаар.
Прокуророос 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орохоос өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтуудыг хэрэглэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсан зүйл хэсгийг журамлан ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.
Таслан сэргийлэх арга хэмжээний талаар.
Шүүгдэгч Б.Долгорсүрэн, О.Шижир, Б.Батзориг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг, хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан ба, тус зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Долгорсүрэнгийн хууль бус орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Б.Долгорсүрэн, О.Шижир, Б.Батзориг нар цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Үхэр цагаан овогт Балгансүрэнгийн Долгорсүрэнг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан” гэмт хэрэгт,
-Булгадар овогт Отгоны Шижирийг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
-Боржигон овогт Баяраагийн Батзоригийг “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, арван найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял,
-О.Шижирийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
-Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, О.Шижир, Б.Батзориг нарт оногдуулсан тус тусын торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Долгорсүрэн, О.Шижир, Б.Батзориг нарын нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Р.Долгорсүрэн, О.Шижир, Б.Батзориг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Долгорсүрэнгээс 5.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Б.Долгорсүрэн, О.Шижир, Б.Батзориг нар цагдан хоригдсон хоноггүй, О.Шижир, Б.Батзориг нар бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ