Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/758

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Б.*******,

хохирогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000001376 дугаартай эрүүгийн  1 хавтаст хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 1*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн *******, ******* тоотод оршин сууж байгаа, урьд нь 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 835 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:М0*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 24-нд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “WL” бааранд үйлчлүүлж байсан тай төлбөр тооцооны асуудлаас болж маргалдаж түүний толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ “Тухайн үед тооцооны асуудлаас болж маргаан үүссэн нь үнэн. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “ Би энэ Б.******* гэх хүнд  зодуулсны  улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан. Гэмтлийн улмаас миний бие өөрийн эд зүйлээ ломбардад 220.000 төгрөгөөр барьцаалж 140.000 төгрөгөөр томограф зураг авхуулж 8000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн. Үлдсэн мөнгөөрөө дээрх үйлчилгээг авах зорилгоор такси хөлсөлсөн. Мөн гэмтэл авснаас шалтгаалж 7 хоног ажилдаа яваагүй бөгөөд ажлын 5 өдрийн цалинд нийт 166.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305000001376 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би найз , нарын хамт “WL” бааранд ороод бүжиглэж байгаад баарнаас гарах гэхэд баарны зохион байгуулагч ирээд бид нарыг дуудаад тооцоогоо хийчхээд гар гэсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд доошоо баар руу ороход зохион байгуулагч нь г алгадаад эхэлсэн. Тэгэхэд дээрээс хамгаалагч ******* бууж ирээд намайг боож унагаагаад гараагаа нэг удаа миний нүүр рүү цохичхоод яваад өгсөн. Тэгснээ над дээр буцаж ирээд чи ер нь ямар овоо юм бэ гээд сандал авч дайраад намайг сандлаар дахин нэг удаа цохисон. Зүүн талын шанаа хөхөрсөн, баруун талын шанаа орчим сэтэрсэн. Би гомдолтой байна, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын дахин өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нарын хамт уулзаад “WL” гэх нэртэй баар орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2023 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг болж баар хаах болоод нь тооцоо хийхээр явсан. бид хоёр гарахаар явж байтал араас зохион байгуулагч бололтой нэгэн эмэгтэй тооцоогоо хий хөөе гэж орилсон. Тэгээд бид хоёр юу болсон бол гээд буухад араас ******* гэх баарны эзэн үгийн зөрөөгүй миний нүүр рүү цохисон удаа дараа элэг рүү цохиж унагаасан. Хажуугаас манай найз өмөөрөхөд манай найзыг 2 удаа цохисон манай найз ыг сандлаар цохих гэтэл би боль гээд *******г тэврээд авахад намайг сандлаар цохиод авсан тэгээд цагдаад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ын өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө , нарын хамт хорооллын “WL” гэх нэртэй бааранд ороод цаг гаруй бүжиглээд хүн тус бүр 2 пиво уусан. нь урьд өмнө тус газар дижи хийдэг байсан үлдэгдэл цалингаа аваагүй байгаа тооцоогоо би хийчихнэ гэсэн. бид хоёр гарах гээд явж байтал араас дуудсан бид хоёр юу болсон юм бол гэж бодоод доош буутал манай найз ыг алгадаад байж байсан бөгөөд би тооцоо хийчихье гэх үед шатнаас нэг үл таних залуу бууж ирээд шууд цохиод авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

4. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8302 дугаартай шинжээчийн “ын биед тархи доргилт, баруун шанаад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.*******гийн өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манайд хуучин ажиллаж байсан гээд хүн 2 найзтайгаа ирчхээд ууж идчихээд төлбөрөө төлөхгүй агсам тавиад байсан. Тэгж байснаа текны ардуур ороод шилэн эдлэл аваад шидэж эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах гээд орох гэж байхад гээд эрэгтэй хааж зогсчхоод оруулахгүй байсан. Тэгэхээр нь би 1 удаа алгадсан хааш нь алгадсанаа санахгүй байна. Тэгээд цаашаа яваад г барьж аваад тайвшруулан дарж сууж байгаад тайвширсны дараагаар цагдаа ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 24-нд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “WL” бааранд үйлчлүүлж байсан тай төлбөр тооцооны асуудлаас маргалдаж түүний толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Баасандоржийн өгсөн: “...******* бууж ирээд намайг боож унагаагаад гараагаа нэг удаа миний нүүр рүү цохичхоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дахь тал), хохирогч Б.Баасандоржийн дахин өгсөн: “...араас ******* гэх баарны эзэн үгийн зөрөөгүй нүүр рүү цохисон удаа дараа элэг рүү зохиж унагаасан...*******г тэврээд авахад намайг сандлаар цохиод авсан тэгээд цагдаад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч Б.ын өгсөн: “... би тооцоо хийчихье гэх үед шатнаас нэг үл таних залуу бууж ирээд шууд цохиод авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8302 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), яллагдагчаар Б.*******гийн өгсөн: “... гээд эрэгтэй хааж зогсчхоод оруулахгүй байсан. Тэгэхээр нь би 1 удаа алгадсан хааш нь алгадсанаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.******* нь хохирогчийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 24-нд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “WL” бааранд үйлчлүүлж байсан тай төлбөр тооцооны асуудлаас болж маргалдаж түүний толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүх хуралдаан дээр хохирогчийн гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

Хохирогчоос “Гэмтлийн улмаас миний бие өөрийн эд зүйлээ ломбардад 220.000 төгрөгөөр барьцаалж 140.000 төгрөгөөр томограф зураг авхуулж 8000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн. Мөн гэмтэл авснаас шалтгаалж 7 хоног ажилдаа яваагүй бөгөөд ажлын 5 өдрийн цалин нийт 166.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.”  гэж мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт хавсаргуулахаар хохирогчоос гаргаж өгсөн “MED TRAUMA” эмнэлгийн томограф зураг авхуулсан 140.000 төгрөгийн баримт 3 ширхэг, шүүхийн шинжилгээний байгууллагад тушаасан 8000 төгрөгийн баримт 1 ширхэг нийт 148.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байх тул 148.000 төгрөгийг шүүгдэгч Б.*******гээс гаргуулж хохирогч д олгохоор шүүх шийдвэрлэв. Шүүх хуралдааны явцад Б.******* нь 148.000 төгрөгийг хохирогч ын данс руу шилжүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ажлын 5 хоногт ногдох  цалин хөлсөнд 166.000 төгрөг нэхэмжилсэн нь холбогдох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив. Үүнтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Б.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******ын *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Б.******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ