Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/661

 

2023              08            17                                          2023/ШЦТ/661

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: М.Амарзаяа ,

Шүүгдэгч: Г.У,

Шүүгдэгч Х.Х*******,

Шүүгдэгч Э.Б*******, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч А овогт Г******* У, Б овогт Х******* Х*******, Б овогт Э Б******* нарт холбогдох эрүүгийн 2205020540926 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэст ачигч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, Зээлийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

А овогт Г******* У /РД:*******/

            Монгол улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэст жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, Зээлийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

            Б овогт Х******* Х******* /РД:МУ01232*******4/

  

Монгол улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэст ачигч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Сансар дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржгон овогт Э Б******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нар нь бүлэглэж “...2022 оны 06 дугаа р сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Н ” ХХК-ны үйлдвэрийн барилгад хууль бусаар, нууцаар нэвтэрч 2,440,000 төгрөгийн өртөг бүхий эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тх зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нар нь бүлэглэж “...2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Н ” ХХК-ны үйлдвэрийн барилгад хууль бусаар, нууцаар нэвтэрч 2,440,000 төгрөгийн өртөг бүхий эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тлоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х*******гийн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна…”  гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Уын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******ын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205020540926 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 16-20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Г өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үүрийн 4 цагийн үед манай компанийн нярав эгч А над руу залгаад хэв хашмал хулгайлаад ачиж байсан хүнийг барьлаа. Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би үйлдвэр дээр ирэхэд улсын дугаартай цагаан өнгийн сонота-5 загварын машинтай хүн баригдсан байсан ба А эгчийг гарч ирэхэд 2 хүн хэв хашмал зөөж байсан гэсэн. Нэг хүнийг нь А эгчийн нөхөр бариад авсан байсан. Манайхаас 40-50 орчим хэв хашмалыг хулгайлаад өөрсдийн машиндаа өрөөд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Агийн гэрчээр өгсөн “...Би нөхөр О болон охин Н нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Н ХХК-ны хашаанд харуул болон нярвын ажлыг хийж амьдрангаа ажилладаг юм. 2022 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед би босоод байшингийн цонхоор харсан чинь үйлдвэрийн хаалгаар 2 хүн гараад манай ачаа ачих гэж байсан шалаанз машины араар орсон. Тэгэхээр нь би нөхрөө сэрээгээд хүмүүс юм хулгайлаад байна гэж хэлсэн чинь манай нөхөр О босоод тухайн юм ачиж байсан 3 залуугийн нэгийг нь бариад авсан. Нөгөө хоёр залуу нь зугтчихсан. Тэгээд машиных нь түлхүүрийг аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Оийн гэрчээр өгсөн “...Би эхнэр охин хоёрын хамт Н ХХК-ны харуул хийж амьдардаг. 2022 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө унтаж байсан чинь манай эхнэр үүрийн 4 цагийн үед сэрээгээд хашаан дотор хүн юм зөөгөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нүцгэн гүйж гарахад шалаанз машины ард суудлын саарал тэрэг зогсчихсон 3 залуу хөдөөнөөс ирлээ төөрчихлөө гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би арын цонхоор нь харахад манай үйлдвэр дотор байдаг хэв ачсан байсан. Тэгээд би машины урд суудалд суугаад машины түлхүүрийг нь авахад нөгөө хоёр залуу нь зугтаад явсан. Харин машин дотор сууж байсан залууг барьж аваад гэр лүү авч ороод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О гэрчээр өгсөн “...Би Х*******, Ц, У нарыг танина. 2022 оны 06 дугаар сарын 03-ны орой Х******* миний сонота-5 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйгаад аваад явсан. Хэлэхдээ хүнтэй уулзаад ирье гэж хэлж байсан. Тэр орой ирээгүй би холбогдох гээд чадахгүй байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой холбогдоход машиныг чинь 1 дэх өдөр аваачиж өгье гэж хэлсэн. Тээврийн хэрэгсэл Д овогтой Т гэдэг хүний нэр дээр байгаа бөгөөд Т гэх хүн нь нас барсан тул би гэрчилгээг нь шилжүүлээд авч чадахгүй байгаа юм. Би уг машиныг 2022 оны 05 дугаар сард 900,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн ******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Г гэрчээр өгсөн “...Миний хүү Г.У нь айлын том хүүхэд доороо хоёр дүүтэй. Нийслэлийн дугаар сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд сургуулиас гарч ажил хийж эхэлсэн. 2022 онд Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний т ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Хөрөнгө хохирлын үнэлгээний Дамно ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-23-306 дугаартай “тээврийн хэрэгслийг 2,750,000 төгрөгөөр, хэв хашмалыг 2,440,000 төгрөгөөр тус тус тооцож үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 54-69 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Х.Х*******, Г.У, Э.Б******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 100-102 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105, 111, 115 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тл гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тгдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нар нь бүлэглэж “...2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Н ” ХХК-ны үйлдвэрийн барилгад хууль бусаар, нууцаар нэвтэрч 2,440,000 төгрөгийн өртөг бүхий эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан...” гэх үйл баримт нь хэрэгт хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн мэдүүлэг, гэрч С.А, Б.О, Б.Отгонбат, С.Ганцэцэг нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-23-306 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба  шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгохыг хүсэж, гэмт санаа болон үйлдлээрээ нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхээр буцалтгүй шийдсэн, тэрхүү гэмт санааг бодит байдал болгон хэрэгжүүлж байхдаа буюу “Н ” ХХК-ны үйлдвэрийн барилга дотор байсан эд зүйлийг өөрсдийн унаж явсан 2090 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан байхдаа баригдсан.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж хуульчилсан байгаагаас дүгнэхэд шүүгдэгч нарийн хууль бус үйлдлийг гэрч Б.А, Б.О нар нь таслан зогсоосон байдал нь шүүгдэгч нарын хууль бус үйлдэл тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас төгсгөж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч нарын дээрх үйлдлийг  Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр завдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тгдож байна.

 

Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн байх ба шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийн  хууль зүйн үндэслэл зөв хэдий ч шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог “ …нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож... гэж дүгнэсэн атлаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь алдаатай байх тул шүүх, хэргийн үйл баримт,  шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан гэж зөвтгөсөн болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д  хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан ба шүүгдэгч нарын хууль бусаар халдсан эд зүйл нь “Н ” ХХК-ны үйлдвэрийн барилга дотор байсан болох нь тгдсон, “Н ” ХХК-ны үйлдвэрийн барилга  нь тус компанийн эзэмшил, өмчлөлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах байх тул шүүгдэгч нарын барилгад сэм орсон гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх,

 шүүгдэгч нарын хууль бусаар авч явахаар бэлдсэн эд зүйл буюу үйлдвэрийн хашмал нь тэдний биеэр авч явж чадахгүй эд хөрөнгө болохыг мэдэж байсан тул өөрсдийн хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, зөөж тээвэрлэхийн тулд 2090 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэргийн үйл баримтаар тгдсон тул уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  улсын яллагчаас  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт үйлдлийг Хулгайлах гэмт хэргийн завдалтын шинжтэй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Э.Б*******ын өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт түүнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутай гэж өмгөөллийн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

            Иймд А овоготой Г******* У, Б овогт Х******* Х*******,  Б овогт Э Б******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нарт холбогдох гэмт хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ганзоригт 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/-н төгрөгийг хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нараас 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/-н төгрөгийн өртөг бүхий эд зүйлсээ буцааж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тгдож байх тул шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тсон үнийн дүнг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгох саналыг гаргасан ба шүүхээс улсын яллагчийн дээрх саналд хууль зүйн үндэслэл тгдсонгүй.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн  өмчлөлд байсан нь тгдсон тохиолдолд хураан авч улсын орлого болгож гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулах агуулга бүхий хуулийн зохицуулалт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл / хх-60-61тал / болон гэрч Б.О мэдүүлэг /хх-******* тал /  зэргээр 2090 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөл, эзэмшлийнх биш байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тсон үнийн дүнг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгох улсын яллагчийн санал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нар нь гэмт хэрэг үйлдэхийн завдсан болох нь тгдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч нарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

 

Шүүгдэгч Х.Х*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2  /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2/хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус  оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тгдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Б*******ын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ба шүүгдэгч Э.Б*******ын хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нөхцөл байдалтай байх тул хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүйг дурдаж байна.

 

Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нарт шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. А овоготой Г******* У, Б овогт Х******* Х*******,  Б овогт Э Б******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Х*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2  /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2/хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тл хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х*******, Г.У, Э.Б******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ