Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,                                

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201510000114 дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өргөн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Холбооны технологийн ангийн 1 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Өргөн сумын 3 дугаар баг Баянмөнх гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Аминаа овогт Энхбаярын Цолмонбаатар / ЕЦ99020213/,

Монгол Улсын иргэн, 1998 ны 07 дугаар сарын 08-ны өдөр Дэлгэрэх суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Уул уурхай, ашиглалт технологийн ангийн 1 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 4, аав ээж, ах нарын хамт Дэлгэрэх сумын Хонгор багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бүдээ овогт Энхбаатарын Отгондаваа / ЕГ98070816 /-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

         Шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар баг Намын хорооны 104 тоот өрөөний цонхыг нь хагалж цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн Б.Банзрагчид 3.820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын тамгын газрын 101 тоот өрөөний цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн  Б.Эрдэнэ, Т.Лодойсамбуу  нарт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамжны 46 дугаар байрны цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж авч иргэн Б.Мэнддуламд 1.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих Сайншанд сумын 2 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг Лаки хэвлэлийн төвийн цонхоор нь буюу бусдын орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн А.Баатарсүхэд 2.330.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих Сайншанд сумын 3 дугаар баг “Наран” худалдааны төвийн цонхоор нь орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Б.Ганбатад 382.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих Сайншанд сумын 3 дугаар багт байрлах “Наран” худалдааны төвийн цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн О.Ганзамд 4.782.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдпээр 2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар баг 30 дугаар байранд байрлах “АНУ” хүнсний дэлгүүрийн цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн Э.Ууганцэцэгт 523.900 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Отгондаваа шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Э.Цолмонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэгээд мөн Отгондаваа бид 2 хулгай хийхээр болоод хамтдаа шөнө 02 цагийн үед аймгийн Тамгын газрын хойд талын цонхоор орж дотроос нь 1 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг процессор авсан юм. Тэгээд би процессорыг нь аваад тэрийгээ 2016 оны 09 сард Замын-Үүдэд байдаг Балжинням гээд хүүхдэд түр өгсөн байгаа. ...2015 оны 10 сарын үед яг хэдэнд гэдгийг нь бол мэдэхгүй байна. Дэлгэрэх суманд хамт нэг ангид сурч байсан найз Отгондаваа бид 2 юм ярьж байгаад хулгай хийхээр болоод хамтдаа шөнө 03 цагийн үед Анагаахын дотуур байрны зүүн талын орон сууцны доор подвалд байдаг РС тоглоомын газрын вакум цонхыг нь түлхэж онгойлгоод бид 2 хамтдаа дотогшоо орсон юм. Тэгээд дотроос нь 3 ширхэг процессор хулгайлсан ба буцаад орсон цонхоороо гараад шууд манай гэр лүү очсон. ... би 1 процессорыг нь аваад Отгондаваа үлдсэн 2-ыг авсан. Уг хулгайлсан процессорын рам, хардыг нь салгаж аваад гэрийнхээ гадаа байдаг хогийн пункерт 2-3 хоногийн дараа нь би хаячихсан. ...2016 оны 01 сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь бол санахгүй байна, мөн Отгондаваа бид 2 хамтдаа хулгай хийхээр болоод 03 цагийн үед байх Лаки хэвлэлийн газрын вакум цонхыг нь бид 2 түлхэж онгойлгоод дотогшоо хамтдаа орсон. Тэгээд дотроос нь би өөртөө компьютерийн хар өнгөтэй спекэр, Делл маркийн дэлгэц, плаш 2 ширхэгийг авсан ба нэг плаш нь ажилладаггүй плаш байсан, 1 ш маус, компьютерийн гар авсан. Харин Отгондаваа болохоор 1 ш процессор, 1 ш дэлгэц, плаш 1 ш, зургийн аппрат зэрэг эд зүйлийг авсан. ...2016 оны 01 сарын дундуур байх яг хэдэнд гэдгийг нь бол мэдэхгүй байна 02 цагийн үед байх Отгондаваа бид 2 мөн ярьж байгаад хулгай хийхээр болоод “Наран” худалдааны төвийн баруун талын контенар дээр гарч байгаад вакум цонхыг нь Отгондаваа мөрөөрөө мөрлөөд нээсэн тэгээд бид 2 хамтдаа ороход цонхны наад талын лангуу нь нураад өгсөн тэндээс дандаа идэх юм авсан ба ундаа, чихэр печень, шоколад гэх мэт зүйл авсан. Яг хэдэн ширхэгийг ямар төрлөөс нь авсанаа бол санахгүй байна. Мөн камерынх нь бичлэг хадгалдаг хардыг нь Отгондаваа энийг нь салгаж авахгүй бол болохгүй бид 2-н бичлэг бичигдсэн байгаа гэсэн. Тэгээд Отгондаваа салгаж аваад бид 2 буцаад гарсан. ...2016 оны 01 дүгээр сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь бол санахгүй байна Отгондаваа бид 2 ярьж байгаад хулгай хийхээр болоод дахин “Наран” худалдааны төвийн компьютерийн дэлгүүр рүү орохоор болоод шөнө 03 цагийн үед бид 2 манай гэрээс гараад хамтдаа очиж Наран худалдааны төвийн хойд талын хаалганы дээд талын тавцан дээр гараад 2 давхрын вакум цонхыг нь бид нийлж түлхэж байгаад нээгээд дотогшоо орсон. Тэгээд бид 2 дотогшоо ороход коридор байсан ба доошоо буугаад доод талын модон хаалгыг нь төмрөөр хөшиж нээгээд дотогшоо ороод “РС таН” цахилгаан барааны дэлгүүрийн вакум хаалгыг нь хөшиж онгойлгоод орсон тэгээд дотроос нь 3 ширхэг зөөврийн компьютер, нэг процессор болон нэг залгуурын хамт хулгайлсан. ...2016 оны 04 сарын сүүлээр ...бид 2 мөн уг дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талын вакум цонхыг нь түлхэж нээгээд дотогшоо хамтдаа орсон тэгээд дотроос нь дандаа идэж уух зүйл авсан ба гоймон, ундаа, шокалад, архи зэрэг эд зүйл авсан. Тэгэхдээ бид 2 цахилгааны утаснуудыг нь гарахдаа тасалсан ба камерынх нь бичлэг хийдэг хардыг нь салгаж аваад гарсан юм гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 3-8 /,

 

Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Цолмонбаатар бид 2 хулгай хийхээр болоод аймгийн Тамгын газрын хойд талын цонхоор нь 02 цагийн үед бид 2 хамтдаа ороод дотроос нь 1 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг процессор авсан юм. Би зөөврийн компьютерийг нь авсан харин Цолмонбаатар процессорыг нь авсан. ...2015.10.28-ны үед Цолмонбаатар бид 2 дахин хулгай хийхээр ярилцаад шөнө 02 цагийн үед хамтдаа анагаахын дотуур байрны зүүн талд байдаг орон сууцны доор байдаг РС тоглоомын газрын зүүн талын цонхны решотик төмрийг татаж мурийлгаад вакум цонхыг нь түлхэж нээгээд дотогшоо хамтдаа орсон юм. Тэгээд дотроос нь 3 ширхэг процессор авсан юм. Би 2 ширхэг процессорыг нь аваад Цолмонбаатар 1 ширхэг процессорыг нь авсан. ...Анагаахын сургуулийн дотуур байрны хойд талд байдаг хэвлэлийн газрын вакум цонхийг түлхэж дотогш ороод нэг ширхэг процессор, нэг ширхэг компьютерийн дэлгэц, нэг ширхэг дижитал камер, 1 ширхэг компьютерийн өсгөгч, 2 ширхэг плаш, диск зэрэг зүйлсийг хулгайлан авсан. ... 2016.01.16-ны үед байх гэж бодож байна Цолмонбаатар бид 2 дахин хулгай хийхээр ярьж тохироод шөнө мөн 02 цагийн үед байх “Наран” худалдааны төвийн баруун талын контенар дээр гараад 1 давхрын вакум цонхыг нь түлхэж нээгээд дотогшоо бид 2 хамтдаа орсон юм. Миний араас Цолмонбаатар орж ирсэн ба тэгэхэд лангуу нь нураад өгсөн юм. Тэгээд бид 2 дотогшоо ороод дандаа идэж уух юм авсан юм. Тэгээд тэндээс гарахдаа теле камерын бичлэг хийдэг станц буюу хардыг нь салгаж аваад гарсан юм. Хулгайлсан идэх юмаа хуваагаад идсэн юм. Харин камерын бичлэг хийдэг хардыг нь хаячихсан юм. Тухайн дэлгүүр дотор байсан мөнгө хийдэг кассны машиныг нь би нээгээд дотроос нь 10 гаран мянган төгрөг байсан би түүнийг нь аваад мөнгөө тэнцүү хувааж авсан юм.

...2016.01.29-ний үед дахин Цолмонбаатар бид 2 хулгай хийхээр болоод хамтдаа “Наран” худалдааны төвд байрлах “РС таИ” цахилгаан барааны дэлгүүр лүү орохоор болоод хойд талын шатны бариул дээр гишгэж дээшээ гараад 2 давхрын цонхыг нь түлхэж нээгээд бид 2 дотогш орж доошоо 1 давхар луу буугаад бүр доошоо ороод наад талын модон хаалгыг нь хөшиж нээгээд дараагийн вакум хаалгыг нь татсан чинь нээгдсэн юм. Тэгээд дотроос нь 3 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг процессор, 1 ширхэг уртасгагч залгуур авсан ба тэнд мөн улаан өнгийн түрийвч байсан ба дотор нь 30 гаруй мянган төгрөг байсныг нь хамтад нь аваад буцаад гарсан юм. ...“Ану” дэлгүүрийн хойд талын вакум цонхыг нь шөнө 02 цагийн үед түлхэж нээгээд дотогшоо хамтдаа орсон юм. Тэгээд дотроос нь дандаа идэх юм авсан ба шоколад гэх мэт зүйлүүд байсан. ...Тухайн үед бид 2 хулгай хийчихээд камерын бичлэг хийдэг цахилгааны утасыг нь тэнд байсан хайчаар нь тасалчихсан юм гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 14-19/,

 

           Хохирогч Б.Банзрагчийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө Намын хорооны нягтлан над руу яриад “өрөөний чинь салхивч онгорхой, цонхны шил нь хагарчихсан байна” гэж хэлсэн. ... Намын хороон дотор байрлах 104 дугаартай өрөөнд “Бамбаа Трейд” ХХК-ний үйл ажиллагаагаа явуулдаг өрөөний урд талынх нь вакум цонхны шил нь хагарсан, порчик онгорхой байдалтай байсан. Тэгээд би дотор ороод хаалгаа нээгээд орж очиж үзэхэд лангуун дотор байсан 11 ширхэг гар утас алдагдсан байсан. SAMSUNG маркийн гар утас 9 ширхэг, LG-маркийн гар утас 1 ширхэг, Iphonе маркийн гар утас 1 ширхэг, гар утаснууд алдагдсан байна. Тэрнээс өөр алдагдсан зүйл байхгүй. ... Би алдагдсан гэх 11 ширхэг гар утсыг 3930000 төгрөгөөр үнэлж байна. ...Апдагдсан утасны марк дугаарыг өгч үнэлгээ гаргуулсан ба нийт үнэлгээ 3.820.000 төгрөгийн хохирол учирсан. ...хохирлоо бүрэн авсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-74, 2-р хх-ийн 227 /,

Хохирогч Б.Мэнддуламын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 10-р сарын 28-ны өглөө ...цонх онгорхой байсан. ...өөрийн эд зүйл компьютерийн эд зүйлүүдээ шалгаж үзэхэд 3 ширхэг процессор байхгүй байсан. ...Би өмнөх орой буюу 2015 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрөөгөөд ажлын газраа хаагаад гэрлүүгээ явсан. ...2015.10.27-28-ны шилжих шөнө манай тоглоомын газрын цонхоор хулгай орж ашиглаж байсан, 3 ширхэг процессор хулгайд алдагдсан юм. ...нийт 1.080.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол болох 1.080.000 төгрөгөө хулгай хийсэн хүүхдүүдийн ар гэрийхнээс нь бүрэн барагдуулан авсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-80, 2-р хх-ийн 228 /,

Хохирогч Х.Баатарсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед ...манай ажилтан Энхболд надтай утсаар яриад “Лаки хэвлэлийн төвийн цонхоор хулгай орсон байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юмаа. ...Хэвлэлийн төв дээрээ очиж үзэхэд өргөтгөлийн хойд талын баруун цонх онгорхой байсан. ...Манай хэвлэлийн төвөөс хар өнгийн процессор-1ш, ASER маркийн 23,5 инчийн дэлгэц 2 ширхэг, зургийн аппарат, компьютерийн хард, компьютерийн өсгөгч алдагдсан. ...Надад 2.330.000 төгрөгийн хохирол учирсан байсан ба үүнээс 1 ширхэг комьпютерийн дэлгэц болон өсгөгчийг буцаан авсан үүний мөнгө болох 220.000 төгрөгийг хасаад 2.110.000 төгрөгийг хулгай хийсэн хүүхдүүдийн ар гэрээс нь авсан байгаа. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-85, 2-р хх-ийн 230/,

Хохирогч Б.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад гарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед дэлгүүрээ онгойлгоход баруун талруугаа харсан вакум цонх нь онгойчихсон лангуу нь нураад уначихсан байсан. ...Манай дэлгүүрийн касснаас бэлнээр 163,450 төгрөг алдагдсан байсан мөн дэлгүүрийн лангуун дээрх өрөөтэй байсан зүйлсээс алдагдсан зүйлсийн нийт үнэ нь 183,150 төгрөг, дэлгүүр дотор байсан теле камерын хард диск буюу бичлэг нь хадгалагддаг хард дискийг нь салгаад аваад явсан байсан. ...нийтдээ үнэлгээний газрын үнэлгээгээр 219.350 төгрөгийн хохирол учирсан гэж байсан ба үүн дээр бэлэн кассын машинд байсан 163,450 төгрөг алдагдсан байсан. Үүнийг нэмэхээр 382.800 төгрөг болно. ...Миний хувьд учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулан авсан байгаа. Надад ямар одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-91, 2-р хх-ийн 240 /,

Хохирогч О.Ганзамын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Миний хувьд “Саммит компьютер технологи” ХХК-ний Дорноговь аймаг дахь РС таП цахилгаан барааны дэлгүүрийн салбар хариуцсан орон нутаг хариуцсан менежерийн ажил хийдэг юм. ...2016 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 05 цагийн үед Наран төвийн Болормаа утсаар яриад “дэлгүүрт чинь хулгай орсон юм шиг байна, хүрээд ир” гэж дуудсан. ...манай дэлгүүрээс 3-ш зөөврийн компьютер, 1 ширхэг процессор хулгайд алдагдсан байсан юм. ...би хулгай хийсэн хүмүүсээс 3 ширхэг зөөврийн компьютерийн үнэ болох 2.787.000 төгрөг дээр процессорын үнэ болох 1.949.000 төгрөг дээрээс нь хэтэвчний үнэ болох 10.000 төгрөг дээрээс нь бэлэн 36.000 төгрөгийг нэмээд нийт 4.782.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Миний хувьд учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулан авсан байгаа надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 94-97, 2-р хх-ийн 241 /,

Хохирогч Э.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний ...орой 23 цаг 30 минутын үед дэлгүүрээ хаагаад явсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг манай дүү Төгөлдөр нүдээд танай дэлгүүр шатаад байгаа юм бишүү гэж шөнө ирж хэлсэн. ...би яваад очиход гал командын хүмүүс галаа унтраачихсан байсан....Манай дэлгүүрээс хулгайд алдсан зүйлийн үнэлгээ нь нийтдээ 523.900 төгрөг юм. ...Миний хувьд хохирол төлбөрөө 2 хүүхдийн ар гэрийхнээс нь бүрэн төлж барагдуулан авсан байгаа. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / 1- р хх-ийн 104-112, 2-р хх-ийн 231-232 /,

Гэрч Б.Бат-Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Намын хорооны үүдний жижүүрээр ажилладаг. ...Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 29-нд гарч 2015 оны 04-р сарын 30-ны өглөө хүртэл үүрэг гүйцэтгэж буусан. Тухайн өдөр Намын хороонд үйл ажиллагаагаа явуулдаг хувийн байгууллагууд орой 19 цаг өнгөрч байх үед гарч явцгаасан. Тэгээд би бүх өрөө тасалгаануудыг шалгаж тойрч явсан ч гадна хэсгээр огт шалгаагүй. ...Тэгээд 09 цагт жижүүр Отгонбаярт ажпаа хүлээлгэж өгөөд гэртээ хариад байж байтал Намын хорооны ажилтан нягтлан Ураннаст над руу яриад “Ломбардны цонх хагарсан байна, хурдан ир” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 118- 119 /,

Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 09 цаг болж байхад Намын хороон дээр ирээд гарч байсан жижүүр Бат-Оюунаас жижүүр хүлээлцэж авсан. Бат-Оюунаас жижүүр авсныхаа дараа буюу 09 цаг өнгөрч байх үед байраа тойрч харъя гэж бодоод тойроод явж байтал Намын хорооны байрны хамгийн баруун талын цонхны доор шил бутарсан байхыг харсан. Тэгээд хартал цонхийг нь хагалчихсан, салхивчны цонх нь онгорхой байсан. ... гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 120-121 /,

Гэрч Ч.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 -р сарын 06-ны өглөө 10 цагийн үед би ажил дээрээ очсон. Хойд талын жижиг вакум цонх онгорхой байсан. дотогшоо ороод ажлынхаа хойд өрөөнийхөө ширээн дээр очтол нааш цаашаа юм хөдөлгөчихсөн, эмх замбараагүй байдалтай хулгай орсон юм шиг байхаар нь эхлээд Баатарсүхтэй утсаар яриад цонхоор хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 128-129 /,

Гэрч Б.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө дэлгүүр 09 цаг өнгөрч нээгдсэн юм. Тэгтэл дэлгүүрийн эзэн Ганбат ах ирээд дэлгүүрт хулгай орчихсон байна гэж хэлсэн тэгээд орж үзэхэд дэлгүүрийн баруун талын цонхоор нь орсон бололтой цонх нь нээлттэй байсан ба дотор талын лангууг нь унагаагаад эд зүйлийг нь тараагаад хаячихсан байсан. Би тухайн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө уг нь хэд хэдэн удаа босч дэлгүүрээ тойрсон. Тэгэхэд юм мэдэгдэхгүй байсан гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 130-131 /,

Гэрч Б.Норжмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би уг дэлгүүрт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл суусан ба би тухайн 29-ний орой 18 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад хаалгаа цоожлоод явсан юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны үүрээр 05 цагийн үед Ганзам утсаар яриад дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, дэлгүүрээс ярьж байна гэж хэлсэн. ...Наран төвийн доод талруу манай дэлгүүр лүү ордог подволын модон хаалганы цоожийг нь эвдээд дотогшоо орсон байсан ба цаашаа яваад миний түр сууж байсан дэлгүүрийн вакум хаалгыг хөшиж нээсэн бололтой хаалга нь онгойсон байсан. ...Тэгээд би орж үзэхэд ар талын өрөөнд цаасан хайрцагтайгаа байсан шинэ DELL маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, лангуун дээр байсан нэг ширхэг хайрцаг савгүй байсан DELL маркийн зөөврийн компьютер, шургуулганд байсан Ганзамын орхисон улаан өнгийн эмэгтэй хүний түрийвч дотроо 36.000 төгрөгтэй алга болсон байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 132-133 /,

Гэрч Б.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө би худалдааны төвийг эргээд 04 цаг болж байхад тойроод явж байхад хойд талын 2 давхрын цонх нь нээлттэй байхлаар нь хулгай орчихлоо гэж бодоод гэрлүүгээ гүйж ороод шууд цагдаад мэдэгдсэн юм. ...доод талын РС MALL цахилгаан барааны дэлгүүр лүү хүн орсон бололтой хаалга үүд нь нээлттэй байна гэж байгаа бололтой байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 /,

Гэрч С.Мөнхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ унтаж байхад өглөө 06 цаг болж байхад манай дүү Төгөлдөр манай гэрт ирж сэрээгээд дэлгүүр чинь шатаж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ Төгөлдөрийн хамт дэлгүүр дээр явж очоод түлхүүрээр нь дэлгүүрээ онгойлгоод ортол Онцгой байдлынхан ороод галыг унтраасан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 /,

Насанд хүрээгүй гэрч Ө.Балжиннямын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 сарын үед байх гэж бодож байна гэрээр нь очиход Цолмонбаатар гэртээ компьютертэй байсан ба илүү процессор, өсгөгч, спекэр зэрэг зүйлтэй байхаар нь би манай компьютер эвдэрчихсэн чи илүү процессор болон өсгөгчөө түр хэрэглүүлж байгаач гэж гуйхад надад зөвшөөрсөн. Тэгээд би процессор болон өсгөгч мөн спекэр зэргийг нь аваад 2016.06.20-ны үед Замын-үүдэд байдаг эгчийнхээ гэрлүү суудлаар явсан. Тэгээд би 3 давхарт нь процессорыг нь тавьсан байсан ба суудлаас буухдаа порцессороо мартаад буучихсан. ...Цолмонбаатар надад хулгай хийж байсан гэж огт юм хэлээгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145 /,

Гэрч М.Гомбодоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө гэртээ унтаж байсан чинь эхнэр Банзрагч намайг дуудаад “Намын хороонд хулгай орсон байна, манай лангууны цонхийг нь хагалчихсан байна” гээд бид 2 Намын хороонд байрлах лангуу руугаа явсан. Тэгсэн цонх нь хагарсан, салхивч нь хагас онгойсон байдалтай байсан. Тэгээд эхнэр Банзрагчийн хамтаар дотогшоо орж очиж үзэхэд шилэн лангуу дотор байсан гар утаснууд алдагдсан байсан…. гэсэн мэдүүлэг /1-р хх- ийн 123-124 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй яллагдагч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015.04.29-ний үед Отгондаваатай ярьж байгаад хулгай хийхээр болоод бид 2 хамтдаа шөнө 02 цагийн үед байх гэж бодож байна Намын хорооны баруун урд талын вакум цонхыг нь нээсэн юм. Тэгээд Отгондаваа орсон юм. Тэгээд гарч ирэхдээ цүнхэндээ нилээн олон гар утас хийгээд ирсэн юм. ...Би тухайн үед гадаа нь хүн харж байсан юм. Уг хулгайлсан утсаа Отгондаваа интернэтэд зар тавьж байгаад зарсан гэж байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 7-8 /,

Яллагдагч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015.04.29-ний үед найз Цолмонбаатартай хамт ярьж байгаад хулгай хийхээр болоод бид 2 шөнөдөө 02 цагийн үед байх гэж бодож байна, Намын хорооны баруун урд талын цонхыг нь би чулуугаар хагалаад би гараа оруулж салхивчийг нь нээж дотогшоо орсон. Би ганцаараа ороод Цолмонбаатар гадаа хүн харж байсан юм. Тэгээд би дотроос нь нийтдээ 11 ширхэг гар утас авсан. ... Уг хулгайлсан утсаа би интернэтээр хүнд зарчихсан. ...би бөөнд нь зараагүй нэг нэгээр нь зарсан. Одоо ямар хүнд зарснаа мэдэхгүй байна. ..Хулгайлсан бүх утаснууд андройд маркийн гар утаснууд байсан ба хулгайлснаас хойш сарын дараа зарсан. ... миний хувьд дээрх хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 14-19, 21-23 / гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын албанд дотоод ажил хариуцсан ахлах ажилтнаар 2011 оноос эхлэн ажиллаж байна. Миний ажлын өрөө Дорноговь аймгийн ЗДТГ-ын 101 тоотод байдаг юм. Би албан өрөөндөө ИТХурлын туслах ажилтан Лодойсамбуугийн хамт суудаг. 2015 оны 10-р сарын 23-ны өглөө 07 цаг 40 минутын орчим нийтлэг үйлчилгээний ажилтан Дүүрэнбилэг над руу утсаар залгаад “танай өрөөний цонхоор гаднаас нь хулгай орсон байна, та яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингээд би ажил дээрээ ирэхэд миний Асег маркийн 19 инчийн компьютерийн дэлгэц болон процессор, компьютерийн гар зэрэг зүйлүүд алдагдсан байсан ба Лодойсамбуугийн зөөврийн компьютер алдагдсан байсан. ...Сая Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээтэй танилцахад нийтэд нь бүгдийг нь 400.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Харин өнөөдрийн байдлаар тухайн өдөр ээлжийн ажилтай байсан Дүүрэнбилэг нь ажпын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар манай ажлын албанд учирсан 400.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохоор надад хохирол төлбөртэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 169-170, 236-237 /,

           Хохирогч Т.Лодойсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...08 цаг 02 минутанд хамт нэг өрөөнд суудаг Эрдэнэ гэдэг эмэгтэй над руу утасдаад өрөөнд хулгай орсон байна гэсэн. ...Тухайн зөөврийн компьютер нь миний өөрийн хувийн зүйл байсан юм. ...тухайн үед гарч байсан жижүүр надад 600.000 төгрөг өгч миний хохирлыг төлж барагдуулсан юм. ...Миний хувьд тухайн үед хохирол төлбөрөө бүрэн барагдуулан авсан тул надад одоо гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 173-174, 2-р хх-ийн 233 /,

Гэрч Ж.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би аймгийн ЗДТГ-т үйлчлэгчээр 2006 оноос эхлэн ажиллаж байна. 2015 оны 10-р сарын 23-ны өглөө 07 цаг өнгөрч байхад аймгийн иргэдийн хурлын өрөөг цэвэрлэх гээд ороход хаалга бүрэн бүтэн цоож цуургатайгаа байсан, харин өрөөний цонх онгорхой байсан цонхны хувьд вакум

цонхтой байсан. Гадна талд хамгаалалтын торыг гадагш нь татаж онгойлгосон байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 178-179 /,

Иргэний нэхэмжлэгч Г.Дүүрэнбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Миний хувьд 2010 оноос 2016 оны 09 сар хүртэл Дорноговь аймгийн ЗДТГ-т харуулаар ажиллаж байсан юм. Тэгээд 2015.10.22-23-нд шилжих шөнө би жижүүртэй байсан ба уг өдөр намайг ажилтай байхад Тамгын газрын 101 тоот өрөөний ар талын цонхоор нь хулгай орж дотроос нь зөөврийн компьютер болон суурин компьютер алдагдсан . Тухайн хэрэгт намайг албан үүргээ гүйцэтгэж байхдаа итгэмжпэн хариуцсан зүйлээ үрэгдүүлсэн гэж уг хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж би тухайн үед хулгайд алдсан зүйлийн үнэ болох 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд хохирол төлбөрөө бүрэн барагдуулаад авчихсан болохоор одоо надад гомдол санал гээд байх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 239 /,

Насанд хүрээгүй гэрч Ө.Балжиннямын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 сарын үед байх гэж бодож байна гэрээр нь очиход Цолмонбаатар гэртээ компьютертэй байсан ба илүү процессор, өсгөгч, спекэр зэрэг зүйлтэй байхаар нь би манай компьютер эвдэрчихсэн чи илүү процессор болон өсгөгчөө түр хэрэглүүлж байгаач гэж гуйхад надад зөвшөөрсөн. Тэгээд би процессор болон өсгөгч мөн спекэр зэргийг нь аваад 2016.06.20-ны үед Замын-үүдэд байдаг эгчийнхээ гэрлүү суудлаар явсан. Тэгээд би 3 давхарт нь процессорыг нь тавьсан байсан ба суудлаас буухдаа порцессороо мартаад буучихсан. ...Цолмонбаатар надад хулгай хийж байсан гэж огт юм хэлээгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145 /,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн: ...2015 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 3 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 01 дүгээр сарын 06- ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 5 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан гутлын мөрнүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 4-9 /,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Намын хороонд/ /1-р хх-ийн 44-45, 46-48, 49-51, 52-54, 55-58, 2-р хх-ийн 154-157 дугаар хуудас/,          

            “Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн дүгнэлт /1-р хх-ийн 148, 151, 157, 166, 169, 175, 204, 2-р хх- ийн 188 /,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-р хх-27, 36 / зэрэг болно.  

 

          Шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар баг Намын хорооны 104 тоот өрөөний цонхыг нь хагалж цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн Б.Банзрагчид 3.820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Б.Банзрагчийн мөрдөн байцаалтанд өгсөн:... Намын хороон дотор байрлах 104 дугаартай өрөөнд “Бамбаа Трейд” ХХК-ний үйл ажиллагаагаа явуулдаг өрөөний урд талынх нь вакум цонхны шил нь хагарсан, порчик онгорхой байдалтай байсан. Тэгээд би дотор ороод хаалгаа нээгээд орж очиж үзэхэд лангуун дотор байсан 11 ширхэг гар утас алдагдсан байсан. SAMSUNG маркийн гар утас 9 ширхэг, LG-маркийн гар утас 1 ширхэг, Iphonе маркийн гар утас 1 ширхэг, гар утаснууд алдагдсан байна. Тэрнээс өөр алдагдсан зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 09 цаг болж байхад ... байраа тойрч харъя гэж бодоод тойроод явж байтал Намын хорооны байрны хамгийн баруун талын цонхны доор шил бутарсан байхыг харсан. Тэгээд хартал цонхийг нь хагалчихсан, салхивчны цонх нь онгорхой байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Гомбодоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө ... цонх нь хагарсан, салхивч нь хагас онгойсон байдалтай байсан. Тэгээд эхнэр Банзрагчийн хамтаар дотогшоо орж очиж үзэхэд шилэн лангуу дотор байсан гар утаснууд алдагдсан байсан…. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015.04.29-ний үед Отгондаваатай ярьж байгаад хулгай хийхээр болоод бид 2 хамтдаа шөнө 02 цагийн үед байх гэж бодож байна Намын хорооны баруун урд талын вакум цонхыг нь нээсэн юм. Тэгээд Отгондаваа орсон юм. Тэгээд гарч ирэхдээ цүнхэндээ нилээн олон гар утас хийгээд ирсэн юм. ...Би тухайн үед гадаа нь хүн харж байсан юм. Уг хулгайлсан утсаа Отгондаваа интернэтэд зар тавьж байгаад зарсан гэж байсан гэсэн мэдүүлэг Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015.04.29-ний үед найз Цолмонбаатартай хамт ярьж байгаад хулгай хийхээр болоод бид 2 шөнөдөө 02 цагийн үед байх гэж бодож байна, Намын хорооны баруун урд талын цонхыг нь би чулуугаар хагалаад би гараа оруулж салхивчийг нь нээж дотогшоо орсон. Би ганцаараа ороод Цолмонбаатар гадаа хүн харж байсан юм. Тэгээд би дотроос нь нийтдээ 11 ширхэг гар утас авсан. ... Уг хулгайлсан утсаа би интернэтээр хүнд зарчихсан. ...би бөөнд нь зараагүй нэг нэгээр нь зарсан. Одоо ямар хүнд зарснаа мэдэхгүй байна. ..Хулгайлсан бүх утаснууд андройд маркийн гар утаснууд байсан ба хулгайлснаас хойш сарын дараа зарсан. ... миний хувьд дээрх хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын тамгын газрын 101 тоот өрөөний цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн  Б.Эрдэнэ, Т.Лодойсамбуу  нарт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Б.Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын албанд дотоод ажил хариуцсан ахлах ажилтнаар 2011 оноос эхлэн ажиллаж байна. Миний ажлын өрөө Дорноговь аймгийн ЗДТГ-ын 101 тоотод байдаг юм. Би албан өрөөндөө ИТХурлын туслах ажилтан Лодойсамбуугийн хамт суудаг. 2015 оны 10-р сарын 23-ны өглөө 07 цаг 40 минутын орчим нийтлэг үйлчилгээний ажилтан Дүүрэнбилэг над руу утсаар залгаад “танай өрөөний цонхоор гаднаас нь хулгай орсон байна, та яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингээд би ажил дээрээ ирэхэд миний Асег маркийн 19 инчийн компьютерийн дэлгэц болон процессор, компьютерийн гар зэрэг зүйлүүд алдагдсан байсан ба Лодойсамбуугийн зөөврийн компьютер алдагдсан байсан. ...Сая Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээтэй танилцахад нийтэд нь бүгдийг нь 400.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Харин өнөөдрийн байдлаар тухайн өдөр ээлжийн ажилтай байсан Дүүрэнбилэг нь ажпын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар манай ажлын албанд учирсан 400.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохоор надад хохирол төлбөртэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Лодойсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...08 цаг 02 минутанд хамт нэг өрөөнд суудаг Эрдэнэ гэдэг эмэгтэй над руу утасдаад өрөөнд хулгай орсон байна гэсэн. ...Тухайн зөөврийн компьютер нь миний өөрийн хувийн зүйл байсан юм. ...тухайн үед гарч байсан жижүүр надад 600.000 төгрөг өгч миний хохирлыг төлж барагдуулсан юм. ...Миний хувьд тухайн үед хохирол төлбөрөө бүрэн барагдуулан авсан тул надад одоо гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Г.Дүүрэнбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Миний хувьд 2010 оноос 2016 оны 09 сар хүртэл Дорноговь аймгийн ЗДТГ-т харуулаар ажиллаж байсан юм. Тэгээд 2015.10.22-23-нд шилжих шөнө би жижүүртэй байсан ба уг өдөр намайг ажилтай байхад Тамгын газрын 101 тоот өрөөний ар талын цонхоор нь хулгай орж дотроос нь зөөврийн компьютер болон суурин компьютер алдагдсан . Тухайн хэрэгт намайг албан үүргээ гүйцэтгэж байхдаа итгэмжпэн хариуцсан зүйлээ үрэгдүүлсэн гэж уг хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж би тухайн үед хулгайд алдсан зүйлийн үнэ болох 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд хохирол төлбөрөө бүрэн барагдуулаад авчихсан болохоор одоо надад гомдол санал гээд байх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би аймгийн ЗДТГ-т үйлчлэгчээр 2006 оноос эхлэн ажиллаж байна. 2015 оны 10-р сарын 23-ны өглөө 07 цаг өнгөрч байхад аймгийн иргэдийн хурлын өрөөг цэвэрлэх гээд ороход хаалга бүрэн бүтэн цоож цуургатайгаа байсан, харин өрөөний цонх онгорхой байсан цонхны хувьд вакум цонхтой байсан. Гадна талд хамгаалалтын торыг гадагш нь татаж онгойлгосон байсан гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ө.Балжиннямын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 сарын үед байх гэж бодож байна гэрээр нь очиход Цолмонбаатар гэртээ компьютертэй байсан ба илүү процессор, өсгөгч, спекэр зэрэг зүйлтэй байхаар нь би манай компьютер эвдэрчихсэн чи илүү процессор болон өсгөгчөө түр хэрэглүүлж байгаач гэж гуйхад надад зөвшөөрсөн. Тэгээд би процессор болон өсгөгч мөн спекэр зэргийг нь аваад 2016.06.20-ны үед Замын-үүдэд байдаг эгчийнхээ гэрлүү суудлаар явсан. Тэгээд би 3 давхарт нь процессорыг нь тавьсан байсан ба суудлаас буухдаа порцессороо мартаад буучихсан. ...Цолмонбаатар надад хулгай хийж байсан гэж огт юм хэлээгүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэгээд мөн Отгондаваа бид 2 хулгай хийхээр болоод хамтдаа шөнө 02 цагийн үед аймгийн Тамгын газрын хойд талын цонхоор орж дотроос нь 1 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг процессор авсан юм. Тэгээд би процессорыг нь аваад тэрийгээ 2016 оны 09 сард Замын-Үүдэд байдаг Балжинням гээд хүүхдэд түр өгсөн байгаа гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Цолмонбаатар бид 2 хулгай хийхээр болоод аймгийн Тамгын газрын хойд талын цонхоор нь 02 цагийн үед бид 2 хамтдаа ороод дотроос нь 1 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг процессор авсан юм. Би зөөврийн компьютерийг нь авсан харин Цолмонбаатар процессорыг нь авсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамжны 46 дугаар байрны цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж авч иргэн Б.Мэнддуламд 1.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн: ...2015 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 3 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан гутлын мөрнүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт, Хохирогч Б.Мэнддуламын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 10-р сарын 28-ны өглөө ...цонх онгорхой байсан. ...өөрийн эд зүйл компьютерийн эд зүйлүүдээ шалгаж үзэхэд 3 ширхэг процессор байхгүй байсан. ...Би өмнөх орой буюу 2015 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрөөгөөд ажлын газраа хаагаад гэрлүүгээ явсан. ...2015.10.27-28-ны шилжих шөнө манай тоглоомын газрын цонхоор хулгай орж ашиглаж байсан, 3 ширхэг процессор хулгайд алдагдсан юм. ...нийт 1.080.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол болох 1.080.000 төгрөгөө хулгай хийсэн хүүхдүүдийн ар гэрийхнээс нь бүрэн барагдуулан авсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 10 сарын үед яг хэдэнд гэдгийг нь бол мэдэхгүй байна. Дэлгэрэх суманд хамт нэг ангид сурч байсан найз Отгондаваа бид 2 юм ярьж байгаад хулгай хийхээр болоод хамтдаа шөнө 03 цагийн үед Анагаахын дотуур байрны зүүн талын орон сууцны доор подвалд байдаг РС тоглоомын газрын вакум цонхыг нь түлхэж онгойлгоод бид 2 хамтдаа дотогшоо орсон юм. Тэгээд дотроос нь 3 ширхэг процессор хулгайлсан ба буцаад орсон цонхоороо гараад шууд манай гэр лүү очсон. ... би 1 процессорыг нь аваад Отгондаваа үлдсэн 2-ыг авсан. Уг хулгайлсан процессорын рам, хардыг нь салгаж аваад гэрийнхээ гадаа байдаг хогийн пункерт 2-3 хоногийн дараа нь би хаячихсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015.10.28-ны үед Цолмонбаатар бид 2 дахин хулгай хийхээр ярилцаад шөнө 02 цагийн үед хамтдаа анагаахын дотуур байрны зүүн талд байдаг орон сууцны доор байдаг РС тоглоомын газрын зүүн талын цонхны решотик төмрийг татаж мурийлгаад вакум цонхыг нь түлхэж нээгээд дотогшоо хамтдаа орсон юм. Тэгээд дотроос нь 3 ширхэг процессор авсан юм. Би 2 ширхэг процессорыг нь аваад Цолмонбаатар 1 ширхэг процессорыг нь авсан  гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих Сайншанд сумын 2 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг Лаки хэвлэлийн төвийн цонхоор нь буюу бусдын орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн А.Баатарсүхэд 2.330.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн: ...2016 оны 01 дүгээр сарын 06- ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан гутлын мөрнүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт, Хохирогч Х.Баатарсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед ...манай ажилтан Энхболд надтай утсаар яриад “Лаки хэвлэлийн төвийн цонхоор хулгай орсон байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юмаа. ...Хэвлэлийн төв дээрээ очиж үзэхэд өргөтгөлийн хойд талын баруун цонх онгорхой байсан. ...Манай хэвлэлийн төвөөс хар өнгийн процессор-1ш, ASER маркийн 23,5 инчийн дэлгэц 2 ширхэг, зургийн аппарат, компьютерийн хард, компьютерийн өсгөгч алдагдсан. ...Надад 2.330.000 төгрөгийн хохирол учирсан байсан ба үүнээс 1 ширхэг комьпютерийн дэлгэц болон өсгөгчийг буцаан авсан үүний мөнгө болох 220.000 төгрөгийг хасаад 2.110.000 төгрөгийг хулгай хийсэн хүүхдүүдийн ар гэрээс нь авсан байгаа. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 -р сарын 06-ны өглөө 10 цагийн үед би ажил дээрээ очсон. Хойд талын жижиг вакум цонх онгорхой байсан. дотогшоо ороод ажлынхаа хойд өрөөнийхөө ширээн дээр очтол нааш цаашаа юм хөдөлгөчихсөн, эмх замбараагүй байдалтай хулгай орсон юм шиг байхаар нь эхлээд Баатарсүхтэй утсаар яриад цонхоор хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь бол санахгүй байна, мөн Отгондаваа бид 2 хамтдаа хулгай хийхээр болоод 03 цагийн үед байх Лаки хэвлэлийн газрын вакум цонхыг нь бид 2 түлхэж онгойлгоод дотогшоо хамтдаа орсон. Тэгээд дотроос нь би өөртөө компьютерийн хар өнгөтэй спекэр, Делл маркийн дэлгэц, плаш 2 ширхэгийг авсан ба нэг плаш нь ажилладаггүй плаш байсан, 1 ш маус, компьютерийн гар авсан. Харин Отгондаваа болохоор 1 ш процессор, 1 ш дэлгэц, плаш 1 ш, зургийн аппрат зэрэг эд зүйлийг авсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Анагаахын сургуулийн дотуур байрны хойд талд байдаг хэвлэлийн газрын вакум цонхийг түлхэж дотогш ороод нэг ширхэг процессор, нэг ширхэг компьютерийн дэлгэц, нэг ширхэг дижитал камер, 1 ширхэг компьютерийн өсгөгч, 2 ширхэг плаш, диск зэрэг зүйлсийг хулгайлан авсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих Сайншанд сумын 3 дугаар баг “Наран” худалдааны төвийн цонхоор нь орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлан авч иргэн Б.Ганбатад 382.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн: ...2016 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 5 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан гутлын мөрнүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн гэсэн дүгнэлт, Хохирогч Б.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад гарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед дэлгүүрээ онгойлгоход баруун талруугаа харсан вакум цонх нь онгойчихсон лангуу нь нураад уначихсан байсан. ...Манай дэлгүүрийн касснаас бэлнээр 163,450 төгрөг алдагдсан байсан мөн дэлгүүрийн лангуун дээрх өрөөтэй байсан зүйлсээс алдагдсан зүйлсийн нийт үнэ нь 183,150 төгрөг, дэлгүүр дотор байсан теле камерын хард диск буюу бичлэг нь хадгалагддаг хард дискийг нь салгаад аваад явсан байсан. ...нийтдээ үнэлгээний газрын үнэлгээгээр 219.350 төгрөгийн хохирол учирсан гэж байсан ба үүн дээр бэлэн кассын машинд байсан 163,450 төгрөг алдагдсан байсан. Үүнийг нэмэхээр 382.800 төгрөг болно. ...Миний хувьд учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулан авсан байгаа. Надад ямар одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө дэлгүр 09 цаг өнгөрч нээгдсэн юм. Тэгтэл дэлгүүрийн эзэн Ганбат ах ирээд дэлгүүрт хулгай орчихсон байна гэж хэлсэн тэгээд орж үзэхэд дэлгүүрийн баруун талын цонхоор нь орсон бололтой цонх нь нээлттэй байсан ба дотор талын лангууг нь унагаагаад эд зүйлийг нь тараагаад хаячихсан байсан. Би тухайн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө уг нь хэд хэдэн удаа босч дэлгүүрээ тойрсон. Тэгэхэд юм мэдэгдэхгүй байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 сарын дундуур байх яг хэдэнд гэдгийг нь бол мэдэхгүй байна 02 цагийн үед байх Отгондаваа бид 2 мөн ярьж байгаад хулгай хийхээр болоод “Наран” худалдааны төвийн баруун талын контенар дээр гарч байгаад вакум цонхыг нь Отгондаваа мөрөөрөө мөрлөөд нээсэн тэгээд бид 2 хамтдаа ороход цонхны наад талын лангуу нь нураад өгсөн тэндээс дандаа идэх юм авсан ба ундаа, чихэр печень, шокалад гэх мэт зүйл авсан. Яг хэдэн ширхэгийг ямар төрлөөс нь авсанаа бол санахгүй байна. Мөн камерынх нь бичлэг хадгалдаг хардыг нь Отгондаваа энийг нь салгаж авахгүй бол болохгүй бид 2-н бичлэг бичигдсэн байгаа гэсэн. Тэгээд Отгондаваа салгаж аваад бид 2 буцаад гарсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.01.16-ны үед байх гэж бодож байна Цолмонбаатар бид 2 дахин хулгай хийхээр ярьж тохироод шөнө мөн 02 цагийн үед байх “Наран” худалдааны төвийн баруун талын контенар дээр гараад 1 давхрын вакум цонхыг нь түлхэж нээгээд дотогшоо бид 2 хамтдаа орсон юм. Миний араас Цолмонбаатар орж ирсэн ба тэгэхэд лангуу нь нураад өгсөн юм. Тэгээд бид 2 дотогшоо ороод дандаа идэж уух юм авсан юм. Тэгээд тэндээс гарахдаа теле камерын бичлэг хийдэг станц буюу хардыг нь салгаж аваад гарсан юм. Хулгайлсан идэх юмаа хуваагаад идсэн юм. Харин камерын бичлэг хийдэг хардыг нь хаячихсан юм. Тухайн дэлгүүр дотор байсан мөнгө хийдэг кассны машиныг нь би нээгээд дотроос нь 10 гаран мянган төгрөг байсан би түүнийг нь аваад мөнгөө тэнцүү хувааж авсан юм гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих Сайншанд сумын 3 дугаар багт байрлах “Наран” худалдааны төвийн цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн О.Ганзамд 4.782.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч О.Ганзамын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Миний хувьд “Саммит компьютер технологи” ХХК-ний Дорноговь аймаг дахь РС таП цахилгаан барааны дэлгүүрийн салбар хариуцсан орон нутаг хариуцсан менежерийн ажил хийдэг юм. ...2016 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 05 цагийн үед Наран төвийн Болормаа утсаар яриад “дэлгүүрт чинь хулгай орсон юм шиг байна, хүрээд ир” гэж дуудсан. ...манай дэлгүүрээс 3-ш зөөврийн компьютер, 1 ширхэг процессор хулгайд алдагдсан байсан юм. ...би хулгай хийсэн хүмүүсээс 3 ширхэг зөөврийн компьютерийн үнэ болох 2.787.000 төгрөг дээр процессорын үнэ болох 1.949.000 төгрөг дээрээс нь хэтэвчний үнэ болох 10.000 төгрөг дээрээс нь бэлэн 36.000 төгрөгийг нэмээд нийт 4.782.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Миний хувьд учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулан авсан байгаа надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Норжмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би уг дэлгүүрт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл суусан ба би тухайн 29-ний орой 18 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад хаалгаа цоожлоод явсан юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны үүрээр 05 цагийн үед Ганзам утсаар яриад дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, дэлгүүрээс ярьж байна гэж хэлсэн. ...Наран төвийн доод талруу манай дэлгүүр лүү ордог подволын модон хаалганы цоожийг нь эвдээд дотогшоо орсон байсан ба цаашаа яваад миний түр сууж байсан дэлгүүрийн вакум хаалгыг хөшиж нээсэн бололтой хаалга нь онгойсон байсан. ...Тэгээд би орж үзэхэд ар талын өрөөнд цаасан хайрцагтайгаа байсан шинэ DELL маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, лангуун дээр байсан нэг ширхэг хайрцаг савгүй байсан DELL маркийн зөөврийн компьютер, шургуулганд байсан Ганзамын орхисон улаан өнгийн эмэгтэй хүний түрийвч дотроо 36.000 төгрөгтэй алга болсон байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө би худалдааны төвийг эргээд 04 цаг болж байхад тойроод явж байхад хойд талын 2 давхрын цонх нь нээлттэй байхлаар нь хулгай орчихлоо гэж бодоод гэрлүүгээ гүйж ороод шууд цагдаад мэдэгдсэн юм. ...доод талын РС MALL цахилгаан барааны дэлгүүр лүү хүн орсон бололтой хаалга үүд нь нээлттэй байна гэж байгаа бололтой байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь бол санахгүй байна Отгондаваа бид 2 ярьж байгаад хулгай хийхээр болоод дахин “Наран” худалдааны төвийн компьютерийн дэлгүүр рүү орохоор болоод шөнө 03 цагийн үед бид 2 манай гэрээс гараад хамтдаа очиж Наран худалдааны төвийн хойд талын хаалганы дээд талын тавцан дээр гараад 2 давхрын вакум цонхыг нь бид нийлж түлхэж байгаад нээгээд дотогшоо орсон. Тэгээд бид 2 дотогшоо ороход коридор байсан ба доошоо буугаад доод талын модон хаалгыг нь төмрөөр хөшиж нээгээд дотогшоо ороод “РС таН” цахилгаан барааны дэлгүүрийн вакум хаалгыг нь хөшиж онгойлгоод орсон тэгээд дотроос нь 3 ширхэг зөөврийн компьютер, нэг процессор болон нэг залгуурын хамт хулгайлсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016.01.29-ний үед дахин Цолмонбаатар бид 2 хулгай хийхээр болоод хамтдаа “Наран” худалдааны төвд байрлах “РС таИ” цахилгаан барааны дэлгүүр лүү орохоор болоод хойд талын шатны бариул дээр гишгэж дээшээ гараад 2 давхрын цонхыг нь түлхэж нээгээд бид 2 дотогш орж доошоо 1 давхар луу буугаад бүр доошоо ороод наад талын модон хаалгыг нь хөшиж нээгээд дараагийн вакум хаалгыг нь татсан чинь нээгдсэн юм. Тэгээд дотроос нь 3 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг процессор, 1 ширхэг уртасгагч залгуур авсан ба тэнд мөн улаан өнгийн түрийвч байсан ба дотор нь 30 гаруй мянган төгрөг байсныг нь хамтад нь аваад буцаад гарсан юм гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

         шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдпээр 2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар баг 30 дугаар байранд байрлах “АНУ” хүнсний дэлгүүрийн цонхоор нь орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч иргэн Э.Ууганцэцэгт 523.900 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12-р сарын 29-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн: ...2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан гутлын мөрнүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт, Хохирогч Э.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний ...орой 23 цаг 30 минутын үед дэлгүүрээ хаагаад явсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг манай дүү Төгөлдөр нүдээд танай дэлгүүр шатаад байгаа юм бишүү гэж шөнө ирж хэлсэн. ...би яваад очиход гал командын хүмүүс галаа унтраачихсан байсан....Манай дэлгүүрээс хулгайд алдсан зүйлийн үнэлгээ нь нийтдээ 523.900 төгрөг юм. ...Миний хувьд хохирол төлбөрөө 2 хүүхдийн ар гэрийхнээс нь бүрэн төлж барагдуулан авсан байгаа. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч С.Мөнхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ унтаж байхад өглөө 06 цаг болж байхад манай дүү Төгөлдөр манай гэрт ирж сэрээгээд дэлгүүр чинь шатаж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ Төгөлдөрийн хамт дэлгүүр дээр явж очоод түлхүүрээр нь дэлгүүрээ онгойлгоод ортол Онцгой байдлынхан ороод галыг унтраасан байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 04 сарын сүүлээр ...бид 2 мөн уг дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талын вакум цонхыг нь түлхэж нээгээд дотогшоо хамтдаа орсон тэгээд дотроос нь дандаа идэж уух зүйл авсан ба гоймон, ундаа, шокалад, архи зэрэг эд зүйл авсан. Тэгэхдээ бид 2 цахилгааны утаснуудыг нь гарахдаа тасалсан ба камерынх нь бичлэг хийдэг хардыг нь салгаж аваад гарсан юм гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...“Ану” дэлгүүрийн хойд талын вакум цонхыг нь шөнө 02 цагийн үед түлхэж нээгээд дотогшоо хамтдаа орсон юм. Тэгээд дотроос нь дандаа идэх юм авсан ба шоколад гэх мэт зүйлүүд байсан. ...Тухайн үед бид 2 хулгай хийчихээд камерын бичлэг хийдэг цахилгааны утасыг нь тэнд байсан хайчаар нь тасалчихсан юм гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нарын урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Намын хорооны 104 тоот өрөөний цонхоор нэвтрэн орж 11 ширхэг гар утас хулгайлсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт  хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нарыг 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг үгсэн тохиролцож, бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлан иргэдэд 7986250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь анх удаа насанд хүрээгүй байхдаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, бусдад төлөх төлбөргүй, тэдний сурч боловсрох ирээдүй зэргийг харгалзан хуулийн энэрэнгүй зарчмыг удирдлага болгон оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

          Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Цолмонбаатарын гэр бүлийн дундын өмчлөлийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 28-04 тоот 42 537 600 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр, шүүгдэгч Э.Отгондаваагийн гэр бүлийн дундын өмчлөлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 15-54 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн чулуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Бүдээ овогт Энхбаатарын Отгондаваа, Аминаа овогт Энхбаярын Цолмонбаатар нарын урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Намын хорооны 104 тоот өрөөний цонхоор нэвтрэн орж 11 ширхэг гар утас хулгайлсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт  хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Бүдээ овогт Энхбаатарын Отгондаваа, Аминаа овогт Энхбаярын Цолмонбаатар нарыг бусдын эд хөрөнгийг үгсэн тохиролцож давтан үйлдлээр бүлэглэж  орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил 6 /зургаа / сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн чулуу 1 ширхэгийг устгасугай.

 

6. Шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Цолмонбаатарын гэр бүлийн дундын өмчлөлийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 28-04 тоот 42 537 600 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр, шүүгдэгч Э.Отгондаваагийн гэр бүлийн дундын өмчлөлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 15-54 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

          8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 2 жилээр тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нарт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Отгондаваа, Э.Цолмонбаатар нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА