Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/757

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч *******,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000001646 дугаартай эрүүгийн  1 хавтаст хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүрээ дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, хамтран амьдрагч, хадам эх, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн *******, ******* тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:УП/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь “ээжийн бие маш муу байна, эмчилгээний зардал хэрэгтэй байгаа тул 10.000.000 төгрөг зээлээч, 10 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж худал хэлж 2023 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны урд талын “Киви” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг *******ээс нийт 10.000.000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн   тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Манай ээж хагалгаанд ороогүй, би худал хэлж эгчээс авсан 10.000.000 төгрөгийг өрөндөө өгчихсөн. Ингээд 10.000.000 төгрөгийг төлөхөөр би Японд очиж 3 сар ажилласан боловч тэндээс цалингаа авч чадаагүй ирсэн.  Тэгээд өчигдөр манай аав 10.000.000 төгрөг хохирогчийн данс руу шилжүүлсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “******* нь ээж тархины хагалгаанд орох гэж байна та 10.000.000 төгрөг зээлээч гэхээр нь  2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, маргааш нь 11-ний өдөр 5.000.000 төгрөг  тус тус  шилжүүлсэн. ******* нь миний  охины найз болохоор би итгээд  мөнгө шилжүүлсэн юмаа. Хохирлоо барагдуулж авсан тул одоо гомдолгүй.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305000001646 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн өгсөн: “Миний төрсөн охин нь ******* гэх хүүхэдтэй найзлаад 10 гаруй жил болж байгаа. ******* нь манай гэрээр орж, гараад, хонож өнжөөд явдаг надтай болон манай гэр бүлийн гишүүдтэй дотно харилцаатай байдаг. Би 10 жилийн хүүхэд байх үеэс нь мэдэх юм. Би Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 дугаар байрны хажууд жимс ногооны дэлгүүр ажиллуулдаг юм. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дэлгүүр дээрээ байж байсан чинь ******* орж ирээд надад хандаж “миний төрсөн эхийн бие маш хүнд, одоо эмнэлэг дээр байгаа, онош нь тархины өвчлөл юм шиг байна лээ, одоо эмчилгээний зардал төлөх хэрэгтэй байгаа тул та надад 10 сая төгрөг зээлж болох уу, надад мөнгө зээлэх юм бол цалингийн зээл аваад таны мөнгийг 10 хоногт буцаагаад өгнө” гэж хэлээд байхаар нь би түүнийг өрөвдөж “мөнгө зээлж болж байна заасан хугацаандаа зээлсэн мөнгөө буцааж өгөөрэй ямар данс руу хийх юм бэ гэж асуухад миний ******* гэх данс руу хийчих” гэсэн. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дэлгүүр дотроосоо 5 сая төгрөг хийсэн. 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөн дэлгүүр дээрээ байхдаа *******ийн данс руу 5 сая төгрөг хийсэн. ******* надаас нийт 10 сая төгрөг авсны дараа манай гэрээр ирэхээ болиод надаас зугатах болсон. 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр *******ийн дугаар руу залгах үед утсаа авахгүй болохоор Зулаа эгч нь байна мөнгөө хийгээрэй гэсэн зурвас явуулсан боловч хариу өгөөгүй. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******ийн дугаараас “аниа та түр хүлээж байгаарай би нэг мөсөн бөөн хийнэ” гэсэн хариу ирсэн. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл *******ээс мөнгөө байнга нэхсэн боловч өгөөгүй, өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн байна. Би охин д хандаж *******ийн ээж хаана ямар эмнэлэгт хэвтэж байгаа юм бэ гэсэн чинь ээж нь өвдөөгүй юм шиг байна лээ гэж надад хэлсэн...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “*******ийн ******* гэх залууг 2015 оноос хойш мэддэг болсон бөгөөд бид хоёр арван жилд байх үеэс найзалж ирсэн. Тэр манай гэрээр орж гардаг миний төрсөн эх, эцэг, дүү нарыг таньдаг манай гэрээр үе үе орж гардаг. Түүний төрсөн эх нь Дундговь аймагт эмч, төрсөн эцэг нь хаана байдаг талаар мэдэхгүй. Түүний төрсөн эцэг болон эх нар нь салсан гэж тэр надад ярьж байсан. 2023 оны 3 дугаар сарын 09-ний орой ******* бид 2 уулзаад танил найзынд очиж хоносон. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бид хоёр Баянгол дүүргийн 08 дугаар хороо 06 дугаар байр 72 тоотод манай гэрт очиж хоносон өглөө эрт тэр явсан. ******* нь манай гэрт хоносон өдрөө надад хандаж манай ээж эмнэлэгт хэвтэж байгаа эмчилгээний төлбөр мөнгө хэрэгтэй байна танай ээжээс асуугаад зээлэх боломж байгаа болов уу гэж асуухаар нь би мэдэхгүй байна ээжтэй өөртэй нь уулзаад үз гэж хэлсэн. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ээж бид хоёр Баянгол дүүргийн 08 дугаар хороо 06 дугаар байрны хажууд байх “Киви” нэртэй дэлгүүр дээрээ байж байсан чинь ******* ээжтэй уулзаж манай ээж хагалгаанд орно эм тарианы мөнгө хэрэгтэй байна та надад мөнгө зээлэх юм бол би машин зараад, цалингийн зээл аваад 7 хонгийн дотор буцааж өгнө гэж гуйгаад байхаар нь ээж зөвшөөрч 5.000.000 төгрөгөөр 2 удаа түүний данс руу мөнгө хийсэн. *******ийн мөнгө төлөх өдөр болж ээж түүнээс мөнгөө нэхэх үед мөнгө алга байна түр хүлээж бай би бөөн өгнө  гээд байсан. 2023 оны 3 дугаар сарын 20-ны үед байх ******* нь надад хандаж ээж өвдсөн гэж худлаа хэлээд танай ээжээс мөнгө авсан юм аа гэхээр нь чи тэр мөнгөөр юу хийсэн юм бэ гэж асуух үед би тухайн мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод алдсан юм аа гэж хэлсэн.  Түүний төрсөн эхийн бие муу хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэллээ мөнгө зээлэх талаар гуйгаад байхаар нь ээж мөнгө зээлсэн. Мөнгийг түүний төрсөн эхийн эмчилгээний зардалд зарцуулна гэж авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

3. Хас банкны 5005576754 тоот *******ийн эзэмшлийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 03 дахь тал)

4. Хаан банкны тоот *******ийн эзэмшлийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******ийн өгсөн: “Өмнө өгсөн Би бусдад мөнгөний өрөнд ороод тухайн хүн надаас мөнгөө байнга нэхээд байхаар нь мөнгө зээлэх хүн хайсан. Тэгээд багын найз гийн ээж дээр очоод өрөнд орсон мөнгө хэрэгтэй байгаа талаараа түүнд хэлэх юм бол надад мөнгө зээлэхгүй байх гэж бодоод 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гийн ээжийн дэлгүүр дээр очих үед гийн ээж байсан бөгөөд түүнд хандаж “манай ээж хагалгаанд орох гэж байгаа эм тарианы мөнгө хэрэгтэй байна та 10.000.000 төгрөг зээлэх юм бол би цалингийн зээл аваад машин зараад хоногийн дараа таны мөнгийг өгнө та надад мөнгө зээлж туслаач” гэж худлаа хэлсэн чинь эгч итгэж ээжийн биеийн байдал асуух үед нь хагалгаанд орох гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь надад мөнгө зээлэхээр болсон. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дугаартай данс руу 5.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг аваад бүгдийг цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Тухайн мөнгөөр өрөө дараагүй гэх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй би бусдад худлаа хэлж мөнгө аваад авсан мөнгөө тоглож алдсан энэ үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна. Би хохирогчийн хохирол мөнгийг удаахгүй төлж түүнээс уучлалт гуйж хэргийг хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.                            

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл

Шүүгдэгч ******* нь өөрийн багийн найз гийн төрсөн эх *******ийг Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны хажууд жимс ногооны дэлгүүрээ ажиллуулж байхад нь очиж “ээжийн бие маш муу байна, эмчилгээний зардал хэрэгтэй байгаа тул 10.000.000 төгрөг зээлээч, 10 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж худал хэлж 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дугаартай данс руу 5.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

******* нь  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж *******ээс 2 удаагийн 5.000.000 төгрөгийн гүйлгээгээр нийт 10.000.0000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч *******ийн өгсөн: “...******* орж ирээд надад хандаж миний төрсөн эхийн бие маш хүнд, одоо эмнэлэг дээр байгаа, онош нь тархины өвчлөл юм шиг байна лээ, одоо эмчилгээний зардал төлөх хэрэгтэй байгаа тул та надад 10 сая төгрөг зээлж болох уу, надад мөнгө зээлэх юм бол цалингийн зээл аваад таны мөнгийг 10 хоногт буцаагаад өгнө гэж хэлээд байхаар нь би түүнийг өвөрдөж мөнгө зээлж болж байна заасан хугацаандаа зээлсэн мөнгөө буцааж өгөөрэй ямар данс руу хийх юм бэ гэж асуухад миний ******* гэх данс руу хийчих гэсэн. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дэлгүүр дотроосоо 5 сая төгрөг хийсэн. 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөн дэлгүүр дээрээ байхдаа *******ийн данс руу 5 сая төгрөг хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч гийн өгсөн: “...******* нь манай гэрт хоносон өдрөө надад хандаж манай ээж эмнэлэгт хэвтэж байгаа эмчилгээний төлбөр мөнгө хэрэгтэй байна танай ээжээс асуугаад зээлэх боломж байгаа бол уу гэж асуухаар нь би мэдэхгүй байна ээжтэй өөртэй нь уулзаад үз гэж хэлсэн. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ээж бид хоёр Баянгол дүүргийн 08 дугаар хороо 06 дугаар байрны хажууд байх “Киви” нэртэй дэлгүүр дээрээ байж байсан чинь ******* ээжтэй уулзаж манай ээж хагалгаанд орно эм тарианы мөнгө хэрэгтэй байна та надаа мөнгө зээлэх юм бол би машин зараад, цалингийн зээл аваад 7 хонгийн дотор буцааж өгнө гэж гуйгаад байхаар нь ээж зөвшөөрч 5.000.000 төгрөгөөр 2 удаа түүний данс руу мөнгө хийсэн...******* нь надад хандаж ээж өвдсөн гэж худлаа хэлээд танай ээжээс мөнгө авсан юм аа гэхээр нь чи тэр мөнгөөр юу хийсэн юм бэ гэж асуух үед би тухайн мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод алдсан юм аа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Хас банкны 5005576754 тоот *******ийн эзэмшлийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 03 дахь тал), Хаан банкны тоот *******ийн эзэмшлийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 40-41 дэх тал), яллагдагчаар *******ийн өгсөн: “...гийн ээж байсан бөгөөд түүнд хандаж манай ээж хагалгаанд орох гэж байгаа эм тарианы мөнгө хэрэгтэй байна та 10.000.000 төгрөг зээлэх юм бол би цалингийн зээл аваад машин зараад хоногийн дараа таны мөнгийг өгнө та надад мөнгө зээлж туслаач гэж худлаа хэлсэн чинь эгч итгэж ээжийн биеийн байдал асуух үед нь хагалгаанд орох гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь надад мөнгө зээлэхээр болсон. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дугаартай данс руу 5.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг аваад бүгдийг цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн багийн найз гийн төрсөн эх *******ээс “ээжийн бие муу байна, эмчилгээний зардал хэрэгтэй байгаа тул 10.000.000 төгрөг зээлээч, 10 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 3 дугаар сарын 10-нд өөрийн тоот  Хаан банкны дансаар 5.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-нд мөн дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь багийн найз гийн төрсөн эх *******д ээжийн бие муу байна, эмчилгээний зардал хэрэгтэй байгаа тул 10.000.000 төгрөг зээлээч, 10 хоногийн дараа буцаагаад өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаар хохироох зорилгоор хийгдсэн байх ба,  анхнаасаа буцааж өгөх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, мөн хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

******* нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч *******д 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 25-нд Хаан банк дахь хохирогчийн эзэмшлийн 5029998930 тоот данс руу 10.000.000 төгрөгийн хохирлыг шилжүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******эд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. 

Хэрэгт ******* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ