Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/664

 

*******0**************           08            17                                         *******0**************/ШЦТ/664

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

            улсын яллагч Г.Билгүүн  /Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурор/

   шүүгдэгч Н.Х*******, түүний өмгөөлөгч А.Золжаргал /ҮД:*******779/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н******* Х*******д холбогдох эрүүгийн **************0*******001870*******18 дугаартай хэргийг *******0************** оны 07 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******6 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жи Эс Си ХХК-д үйлдвэрийн ахлах ажилтай, ам бүл *******, эхнэр ******* хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Энэрэл хотхоны ******* дугаар байр ******* тоотод оршин суух хаягтай, урьд

-*******017 оны 06 дугаар сарын 1*******-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******61 дүгээр зүйлийн *******61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай

Боржигон овогт Н******* Х******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Х******* нь “...*******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хороо Энэрэл хотхоны ******* дугаар байрны орчим өөрийн биедээ болон ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ******* дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт *******,8699 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Х******* нь “...*******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хороо Энэрэл хотхоны ******* дугаар байрны орчим өөрийн биедээ болон ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ******* дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт *******,8699 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х*******гийн өгсөн “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **************0*******001870*******18 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

*******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 7 тал/,

*******0************** оны 0******* дугаар сарын *******4-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын *******00 дугаартай тогтоол /хх-ийн 8-9 тал/,

*******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18, 19-*******0 тал/,

*******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “4 дүгээр багана буюу КЕТ /Кетамин/ илэрсэн, 6 дугаар  багана буюу АМР /Амфетамин/ илэрсэн, 8 дугаар багана буюу MDMA /Экстази/ илэрсэн, 9 дүгээр багана буюу МЕТ /метафетамин/ илэрсэн” /хх-ийн *******1-**************, ************** тал/,

 *******0************** оны 0******* дугаар сарын **************-ы өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******4-**************, *******6-*******8 тал/,

*******0************** оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******9 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******0************** оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн 1*******91 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйл, “*******” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ******* дугаар жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, ******* ширхэг гялгар уут зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ******* “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,9906 грамм, цэвэр жин 0,8111 грамм, “*******” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин *******,*******914 грамм, цэвэр жин *******,0*******88 грамм байна” гэх дүгнэлт /хх-ийн *******9-************** тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1*******9******* дугаартай “Н.Х******* ******* *******0*******4.0*******.*******4” гэсэн хаягтай шээснээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ******* дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн *******6-*******8 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Х*******гийн яллагдагчаар өгсөн “...Би *******0************** оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр фэйсбүүк хаягаар Зэвүүн Зэвүүн гэх нэртэй хаягаар өөрийн фейсбүүк хаягаас холбогдож юм авах гэсэн  гэдгээ бичсэн. Тэгэхэд тухайн хаягаас 900,000 төгрөгийг Хаан банкны **************0**************199*******9 гэх данс руу хий гэхээр нь за гээд эхний ээлжид би өөрийн Хаан банкны *******0**************470417 дугаарын данснаас *******00,000 төгрөг хийсэн ингээд тухайн өдрөө цувуулж хийсээр байгаад 900,000 төгрөг өгсөн. Ингээд мөнгө бүгдийн өгсний дараа надад чатаар Модны хоёрын хороолол руу өгсдөг буудлын орчимд гудамжны шонгийн модны зураг ирсэн энэ зургаар нь би очиж ******* грамм мөс гэх бодисыг авсан. Тэгээд би мөсөө аваад гэртээ харьсан ба гэрийнхээ гадаа машиндаа мөснөөсөө хэрэглэчхээд гэртээ орж амарсан. Ингээд маргааш нь буюу *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр дахин нөгөө хаягт холбогдож 1 грамм мөс өгчих мөнгийг нь маргааш буюу **************-нд өгнө гэж хэлээд дахин модны хоёрын буудлын орчимд гудамжинд хаяулж авсан. Ингээд мөн гэртээ харьсан. Прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0*******-*******0*******, *******1*******-*******1*******, *******18-**************0 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн ар гэрийн хүсэлт, Нэргүй Амьдрал ТББ-с шүүхэд ирүүлсэн тодорхойлолт болон холбогдох баримтууд /*******-р хх 1-11 тал / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Н.Х*******д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс”, гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон  мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүхээс шүүгдэгч Н.Х*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Х*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүх, шүүгдэгч Н.Х*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, гэмт хэргийн улмаас бий болох хор уршигт  дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил *******/тав/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Н.Х*******гийн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Х*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х*******гийн өмгөөлөгч нь шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан ба шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюул, хадгалсан сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ, төрөлд шүүх дүгнэлт хийж түүнд хорих ял оногдуулсан болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Н.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж хэрэгт хавсарган ирүүлсэн ******* ширхэг СД-г хэргийн хугацаа дуусмагц хэрэгт хавсарган үлдээхийг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Х*******д шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд авсан  Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Боржигон овогт Н******* Х*******г Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н.Х*******г 1 /нэг/ жил ******* /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Х*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Х*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

*******. Шүүгдэгч Н.Х*******  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан дотроо зиплок уутнуудтай /хоосон болон дотроо цагаан нунтаг зүйлтэй/ цагаан өнгийн хуванцар сав, жижиг гар жин, хажуу хэсэгтээ гуурстай хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, мөн зиплок ууттай сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий ******* ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Х*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ