Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2020/00981

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00981

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Н-ийн хүсэлттэй

 

Цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Цшүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Т.Мнь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Монгол улсын дээд шүүхийн цэргийн коллегийн магадлараар цагаатгагдсан. Цагаатгалын нөхөх олговор 1 000 000 төгрөгийг 2000 онд би өөрөө авсан. Одоо шинэ хуулиар мөнгөн олговор олгох болсон байна. Би эхээс ганцаараа болно. Иймд хуулиар олгогдсон нөхөх олговрыг төрсөн хүү Ш.Цнадад олгож өгнө үү гэв.      

                             

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаааав Т.М нь улс төрийн хилс хэрэгт цаазаар авах ялаар шийтгүүлж, улмаар цагаатгагдаж байсан болон нь хэрэгт авагдсан 1938.4.15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоол, 1989.4.11-ний өдрийн 11 дүгээр магадлал, , 2020.02.14-ний 37 дугаар Зууны мэдээ сонинд зарлагдсан байдал, 2000.1.10-ны өдөр нөхөх олговор 1 000 000 төгрөг олгож байсан шүүгчийн захирамж, улсаас байр, орон сууц авч байгаагүй талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Мөн Ш.Цнь Т.М хүү болох нь ... зэргээр тогтоогдсон байна. Ш.Ц-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1-т зааснаар цагаатгалын нөхө олговор олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх ба Ш.Ц-нийгаргасан нэхэмжлэлд 80 000 000 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй байна гэв.

 

Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын төлөөлөгч Б.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Малчин сумын 5 пугаар багийн харъяат Т.М нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938.4.15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989.4.11-ний өдрийн 11 дүгээр магадлалаар цагаатгагдсан байна. Хэлмэгдэгч Т.М-н нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 280 тоот шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.1-д зааснаар түүний төрсөн хүүхэд Ш.Ц-д авсан байна. Ш.Цнь 2020.1.06-ны өдөр хэлмэгдэгч Т.М-н нэхэмжлэгчээр бүртгүүлэн, нотлох баримтын бүрдүүлбэрийг ханган, 2020.02.14-ний өдрийн Зууны мэдээ сонины №32 /6257/ дугаарт хэлмэгдэгчийн хүүхэд хэсэгт зарлагдаж нөхөх олговор нэхэмжлэх эрх үүссэн байна. Зарлагдсанаас хойш 30 хоногийн хугацаанд манайд ямар нэгэн гомдол маргаан гараагүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр болон авагсан нотлох баримтаар хэлмэгдэгчийн хүүхэд гэж үзэх боломжгүй, эхийн овог нэр зөрүүтэй байгаа хэдйи ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх заалтыг үндэслэн зарласан болно. Иймд нэхэмжлэгч Ш.Ц-нийнэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангахад татгалзах зүйлгүй бөгөөд гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход бүтэц орон тооны хувьд цөөн албан хаагчтай, ажлын ачаалал их байгаа тул хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Ш.Ц нь хэлмэгдлийн нөхөх олговор гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Увс аймгийн Малчин сумын 5 пугаар багийн харъяат нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938.4.15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989.4.11-ний өдрийн 11 дүгээр магадлалаар цагаатгагдсан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ц нь хэлмэгдэгч Т.М-н төрсөн хүү болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд нөхөх олговрыг авах эрх бүхий нэхэмжлэгчээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Зууны мэдээ сонины №32 /6257/, 4-р талд зарлагдаж, нөхөх олговорын хэмжээг 80 000 000 төгрөг гэж тогтоожээ./хх-ийн 7-19/

 

Түүнчлэн хэлмэгдэгч эцэг Т.М нь Улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэхдээ хөрөнгө хураах ялаар шийтгүүлж, нэхэмжлэгч Т.М нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар улсаас орон сууц авч байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Иймд Ш.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Т.М нөхөх олговорыг авах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гэснээр уг мөнгийг Ш.Ц-д олгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 80 000 000 /наян сая/ төгрөг гаргуулан Ш.Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ш.Ц-ний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ