Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/666

 

   2023          08           17                                    2023/ШЦТ/666

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Ариунзул

Шүүгдэгч: Ж.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Гөрөөчин овогт Ж******* Б*******д холбогдох 2305000001366 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******92 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төрийн тусгай хамгаалалтад шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтнаар ажилладаг, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо Цайз ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Гөрөөчин овогт Ж******* Б******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Б******* нь “2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмааз” гэх нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б******* “бүжгийн талбай дээр шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Б******* нь “2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмааз” гэх нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б******* “бүжгийн талбай дээр шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баттулгын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000001366 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Бийн хохирогчоор өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед “Алмааз” нэртэй бааранд найз А******* хамт орж 1 шил архи хувааж уугаад хүн тус бүрийн 1 ширхэг пиво уугаад бүжиглээд байж байхад 02 цагийн үед нэг залуу түлхээд байхаар нь асуудал байна уу гэхэд байна гээд тамхины өрөөнд ороход 185 см орчим өндөртэй, туранхай, саарал цамцтай, бор царайтай казак байж боломжгүй залуу баруун гараа атгаж байгаад миний хамар руу 1 удаа цохиход манай найз А салгах гэтэл дахин намайг татаж ирээд баруун гараа атгаж байгаад дахин хамар руу нэг удаа цохисон. Тэгээд манай найз салгаад тамхины өрөөнөөс гараад баарнаас гарч намайг цохисон залуу таксинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.А******* гэрчээр өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой Алмааз гэх бааранд 23 цагийн үед найз Т, М нарын хамт бааранд ороод хүн тус бүрийн 2 ширхэг пиво уугаад Тулгаа гэх өмнө нь танилцаж байсан зүс таних залуугийн төрсөн өдөр гээд бид гурвын араас орж ирсэн. Тэгээд хамт ширээнд суугаад ганц нэг пиво ууж бүжиглэж байхад үл таних хүн ирээд ширээн дээр таньтай сууж байсан хүнийг тамхины өрөө рүү аваад орчихлоо гэж хэлсэн. Тэгээд Т бид хоёр тамхины өрөө рүү ороход Тулгааг үл таних 4 залуу дөрвүүлээ заамдаж боосон байсан. Тэгээд Тулгаа надад намайг энэ хэд текнээс тамхины өрөө хүртэл чирээд намайг баахан цохичихлоо гэж хэлэхээр нь би чиний нүүр чинь зүгээр байна шүү дээ одоо ингээд боль, дараа учраа ол гээд Тулгааг аваад шатаар буухад баарны гадаа үл таних  Тулгааг боосон байсан 4 залуугийн 2 зулаа нь байсан. Тэгээд наад хүнийг чинь явуулахгүй гэхээр нь би дараа та нар учраа олоорой гэж хэлээд Тулгааг таксинд суулгаад явуулсан. Тэгээд би бааранд ороод сууж байхад цагдаа ирээд би бичиг баримтаа шалгуулсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 13 тал/,

 

Мөрдан шалгах ажиллагааны шатанд Х.А******* гэрчээр өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Алмааз нэртэй бааранд найз Бийн хамт орж 1 шил архи хувааж уугаад хүн тус бүрийн 1 ширхэг пиво уугаад бүжиглээд байж байхад 02 цагийн үед Бийг үл таних залуу түлхээд байхаар нь Асуудал байна уу гэхэд байна гээд тэр хоёр тамхины өрөөнд орсны дараа удалгүй би ороход үл таних 185 см орчим өндөртэй, туранхай саарал цамцтай, бор царайтай залуутай манай найз муудалцаж байсан бөгөөд гэнэт үл таних залуу баруун гараа атгаж байгаад манай найз Бийн хамар руу 2 удаа цохиход тэгээд дахин цохисон үгүйг мэдэхгүй байна. Тэгээд үл таних залуугийн найз гэх залуу тухайн залууг аваад баарнаас гараад таксинд суулгаж өгөхөөр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7666 дугаартай “...Т.Бийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-******* тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ж.Б******* нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмааз” гэх нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б******* “бүжгийн талбай дээр шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ж.Баттулгын мэдүүлэг, хохирогч Т.Бийн мэдүүлэг, гэрч Ш.Амарсанаа, Х.А нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7666 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Ж.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Баттулгын “2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмааз” гэх нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б******* “бүжгийн талбай дээр шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ж.Баттулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ж.Б******* нь хохирогч Т.Бэд төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Б******* нь “2023 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмааз” гэх нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б******* “бүжгийн талбай дээр шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ж.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ж.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 41 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ж.Б*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ж.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Ж******* Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баттулгыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Ж.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин т болтол шүүгдэгч Ж.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ