Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/667

 

2023          08           *******                                      2023/ШЦТ/667

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

улсын яллагч Б.Ууганбаяр, 

шүүгдэгч  Д.У*******, түүний өмгөөлөгч Д.Гомбо

шүүгдэгч  Б.Г*******, түүний өмгөөлөгч А.Кадербек

шүүгдэгч  Ш.Х*******, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  Хатиган овогт Д******* У*******, Түшээт хан овогт Б Г*******, Хиад боржигин овогт Ш Х******* нарт холбогдох эрүүгийн 2202006970026 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 979 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , ганцаараа амьдардаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Парк Гарден хотхоны ******* байрны ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Хатиган овогт Д******* У******* /РД:*******/.

 

Монгол Улсын иргэн, 995 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хар хорин сум Вангийн овоо багийн Өлийн ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Түшээт хан овогт Б Г******* /РД:/.

 

Монгол Улсын иргэн, 998 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хишиг хангай Девелопмент” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 3, ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хар хорин сум, дүгээр багийн өл 2-2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Хиад боржигин овогт Ш Х******* /РД:ЙР982020/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.У******* нь “...Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын нярваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны 0 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 9.9.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Голомт банкны харилцах 340000366 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.9.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Г******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 56.468.550 төгрөгийг 305 удаагийн үйлдлээр Хаан банкны өөрийн харилцах 556207493 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 56.468.550 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ш.Х******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагч /ресейпшн/-ээр ажиллах хугаца******* “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн 20 иргэдийн төлбөр болох нийт 9.32.950 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Хаан банкны харилцах 5556335450 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.32.950 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.У******* нь “...Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны 0 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 9.9.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Голомт банкны харилцах 340000366 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.9.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын нярваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 56.468.550 төгрөгийг 305 удаагийн үйлдлээр Хаан банкны өөрийн харилцах 556207493 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 56.468.550 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Х******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагч /ресейпшн/-ээр ажиллах хугаца******* “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн 20 иргэдийн төлбөр болох нийт 9.32.950 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Хаан банкны харилцах 5556335450 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.32.950 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 26 тал/,

Авилгатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06/549 дугаартай “Тус хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8., 8.5 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг яаралтай томилж ирүүлнэ үү” гэх албан бичиг /-р хх-ийн 42 тал/,

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/608 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг /-р хх-ийн 43 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Солонгын өгсөн “...Усан спорт сургалтын төв ОНАТҮГ-ын дүрмийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор бүтэц болон дүрмийг баталсан. Тус газрын чиг үүрэг нь дүүргийн иргэдэд усны боловсрол олгох, энэ чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Мөн дүүргийн хүн ам, өсвөр үеийн залуучуудын бие бялдарыг чийрэгжүүлэх, усан спортын усанд сэлэлтийн төрлөөр хичээллэгчдийг сургах, иргэдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулж, усанд сэлэлтийн мэргэжлийн сургалт явуулах чиг үүрэгтэй. Ер нь бол мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооогдож байгаа хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Мөн усан спорт сургалтын төвийн жилийн төсөвт төвлөрүүлэх ёстой хэмжээг бага тогтоож өгснөөс тухайн байгууллагад ажиллаж байсан албан тушаалтнууд нь хууль бусаар дээрх мөнгийг өөртөө авч, тэр хэрээр байгууллагад хохирол учруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хохирлын дүнг нэхэмжилж байна. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 50 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Раднаахандын гэрчээр өгсөн “...Манай байгууллагын үнийн тариф нь сарын сургалтын төлбөр том хүн, хүүхэд адилхан 30,000 төгрөг, чөлөөт сэлэлт сарын төлбөр том хүн 00,000 төгрөг, хүүхэд 80,000 төгрөг, цагийн төлбөр том хүн 0,000 төгрөг, хүүхэд 8,000 төгрөг юм. Үйлчлүүлэгч нар төлбөрийг Голомт банкны пос машинд карт уншуулж хийдэг. Төлбөрийг цахим хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд Голомт банкны байгууллагын данс руу шилжүүлдэг. Бэлнээр тушаасан тохиолдолд баримт үйлэж нярав, нягтлантай тооцоо хийдэг. Намайг 2 сар ажиллах хугацаанд бараг бэлнээр тооцоо хийгээгүй. сараар төлбөр төлсөн иргэдэд гишүүний үнэмлэх олгодог бөгөөд гишүүний үнэмлэхийг нярваас тоолж авч буцаад тооцоо хийдэг. Би өөрийн хувийн дансаар Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн мөнгийг авдаггүй. Харин 2022 оны 0 дугаар сарын 28-ны өдөр Чойдогжамц гэдэг хүүхэд цагийн 8,000 төгрөгийг миний Хаан банкны дансанд хийсэн. Тэр нь ажлаас гарах гэж байхад тооцоо хийх гээд над руу шилжүүлсэн. Тэгээд шууд өөрт бэлэн байсан мөнгөөр тооцоо хийж няравт тушаасан...“ /-р хх-ийн 77-78, 80 тал/,

Шүүгдэгч Ш.Х*******гийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /-р хх-ийн 64-68, 69-97 тал/,

Шүүгдэгч Б.Г*******ын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 6-24 тал/,

Шүүгдэгч Д.Уянгын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 2-7 тал/,

Төрийн сангийн 002005550******* дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 42-48 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.Х*******гийн гэрчээр өгсөн “...миний дансаар үйлчлүүлэгч нарын мөнгө орж ирсэнд тайлбар байхгүй. Үйлчлүүлэгч нар миний дансанд хийсэн мөнгийг нярав руу явуулаад зарим мөнгийг нь өөрөө авч ашигласан байгаа...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 85-97 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Нарантогтохын гэрчээр өгсөн “...Авлигатай тэмцэх газраас Баянгол дүүргийн Засаг даргад 2023 оны 03 дугаар сарын 0-ний өдрийн 06/3447 дугаартай албан бичгийн хүрээнд Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн 202-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн юм. Тухайн хяналт шалгалт нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдсэн ба дүүргийн Засаг даргын 2023 оны 3/230 удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулсан юм. Тэгээд тус хяналт шалгалтаар тус төвийн даргаар ажиллаж байсан Э.Миеэгомбо, Б.Г*******, Д.У*******, Ш.Х******* гэсэн албан тушаалтнуудын хувийн харилцах дансанд бассейны орлого нэрээр орсон орлогыг түүвэрлэн гаргасан юм. Мөн дараагийн асуудал нь кассын 202 оны , 2, 4 дүгээр сарын тайлан болон холбогдох баримтууд байхгүй байсан гэдэг асуудал илэрсэн ба дараагийн дугаарт мөнгөн касс бэлнээр хүлээн авсан орлогыг цаг хугацаанд нь төрийн сангийн дансанд тушаадаггүй, бэлнээр хүлээн авсан орлогыг бөөн дүнгээр нь 3-4 хоногийн дараа тушаадаг гэсэн асуудлууд илэрсэн байна. Хяналт шалгалтад тухайн 4 албан тушаалтнуудын 202-2022 оны харилцах дансыг хамруулсан юм. Үүнд Э.Миеэгомбын Голомт банкны 78004480 гэсэн дугаарын дансанд 202 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр 600,000 төгрөг, Хас банкны 5003024727 гэсэн дугаарын дансанд 2022 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр 500,000 төгрөг, Хаан банкны 5557*******5435 гэсэн дансанд 200,000 төгрөгийн бассейн түрээс гэсэн утгаар, мөн бассейн т, БГДУСС төв гэсэн утгаар орсон байна. Б.Г*******ын Хаан банкны 556207493 гэсэн дугаарын дансанд *******,604,500 төгрөг олон янзын утгаар буюу бассейн гэсэн утгаар орсон орлого байна. Д.У******* дээр Голомт банкны 340547388 гэсэн дугаарын дансанд 4,682,000 төгрөг, бассейн гэсэн утгаар орсон байна. Ш.Х*******гийн Хаан банкны 5556335450 гэсэн дугаарын дансаар 6,893,500 төгрөг, Голомт банкны *******0595054 гэсэн дансанд 660,000 төгрөг бассейн гэсэн утгаар орсон байна. Ингээд нийт дээрх 4 албан тушаалтны дансаар 32,340,000 төгрөгийн орлого бассейн орлого буюу усан спорт сургалтын төвийн төлбөр гэсэн утгаар хийгдсэн байна. Харин хяналт шалгалтын явцад нэр бүхий 4 албан тушаалтнуудын дээрх дансанд нийт орсон орлогоос мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулах шаардлагатай байгаа дараах гүйлгээнүүд байна.  Үүнд: Э.Миеэгомбын Голомт банкны 78004480 дугаарын дансанд 4,200,000 төгрөг, Голомт банкны 340548249 дугаарын дансанд 0,000 төгрөг, хас банкны 5003024727 дугаарын дансанд 6,952,200 төгрөг, Хаан банкны 5557*******5435 дугаарын дансаар 63,860,400 төгрөг нийт 85,22,600 төгрөг, ...Б.Г*******ын Хаан банкны 556207493 дугаарын дансанд 04,927,000 төгрөг, ...Д.Уянгын Голомт банкны 340547388 дугаарын дансанд 4,000 төгрөг, Голомт банкны 340000366 дугаарын дансанд 25,236,500 төгрөг, Хаан банкны 56769596 дугаарын дансаар 4,90,000 төгрөг нийт 29,567,500 төгрөг, Ш.Х*******гийн Хаан банкны 5556335450 гэсэн дансанд 2,69,500 төгрөг, Голомт банкны *******0595054 дугаарын дансанд 0,363,000 төгрөг нийт 3,982,500 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн болохыг шалгуулах шаардлагатай гэж үзсэн байгаа, Эдгээр гүйлгээний утга нь олон янзын хүний нэрээр болон утасны дугаар, мөн тоо, орлого гэсэн утгаар шилжүүлэгдсэн байсан...” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Уянгын яллагдагчаар өгсөн “...Усан спорт сургалтын төвийн даргаар Баттулга гэж хүн 203 онд ажиллаж байхад би нярваар ажилд орж, улмаар 202 оны 02 дугаар сарын 0-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсан тэгээд 202 оны 02 дугаар сарын 0-ний өдрөөс Миеэгомбо гэдэг хүн дарга болж би ресейпшнээр томилогдсон юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс буцаад нярвын ажлыг хийсэн юм. Би Усан спорт сургалтын төвийн ресейпшнээр ажиллаж байхдаа байгууллагын мөнгө төгрөгийн асуудалд ордоггүй байсан зөвхөн пос машинаар үйлчлүүлэгч нарын төлбөрийг уншуулах ажлыг хийдэг байсан тэгээд сая 2022 оны 09-р сарын 3-ний өдрөөс нярвын ажпаа буцаад хийхэд миний нэр дээр Голомт банкны данс нээж, уг дансаар үйлчлүүлэгч нараас өгч байгаа төлбөр тооцоог хийдэг болсон байгаа. Би тэгж л мөнгө төгрөгтэй холбогдсон байгаа. Үйлчлүүлэгч нараас бэлнээр орлого орсон тохиолдолд байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд зарцуулж, энэ талаар зарцуулалтын тайлангаа дарга, нягтлан нарт гаргаж өгдөг юм. Эрхийн картыг байгууллага орлогод өмнө нь бол авдаггүй байсан би энэ талаар сайн мэдэхгүй байна аа. Харин нэг эрхийн картаар нэг хүн нэг сарын хугацаатай оролт нь 2 удаа ордог ба нэг орохдоо 45 минут ордог тэгээд төлбөр нь 80,000 төгрөг, 00,000 төгрөг, 30,000 төгрөг гэсэн 3 янзаар байдаг. Үүнд болохоор 30,000 төгрөг нь анхан шатны сургалт, 00,000 төгрөгийн эрх нь болохоор том хүний чөлөөт сэлэлт, 80,000 төгрөгийн эрх нь хүүхдийн чөлөөт сэлэлт гэсэн төрөлтэй байдаг юм. Тэгээд нэг удаагийн оролт нь 8,000 төгрөг, 0,000 төгрөг гэсэн төрөлтэй байдаг. Мөн би яг хэчнээн ширхэг картыг авсан мөн хэдэн хүнд өгснөө мэдэхгүй байна прокурорын тогтоолд дурдаж байгаа 9,037,440 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би эрхийн карт өгсөн хүмүүсээс авсан мөнгөө өөрийнхөө Голомт банкны 34000366 гэсэн дансаар авч байсан болохоор миний данснаас тодорхой харагдана. Би энэ үйлдлээ хэн нэгэн хүнтэй хамтарч хийгээгүй өөрөө л би ганцаараа хийсэн үйлдэл байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 9- 20 тал/, 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Уянгын дахин өгсөн: “...Би Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны гаргасан тайланд хавсаргасан шалгах шаардлагатай гэсэн мөнгөн гүйлгээнүүдийг өөрийн дансны хуулганы орлого, зарлагатай тулган үзсэн. Тэгэхэд миний Голомт банкны 340547388 дугаарын дансанд 2022 оны 09 дугаар сарын 09-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд орсон 4,000 төгрөг нь бассейн үйлчлүүлэгч нараас орсон орлого бөгөөд уг мөнгийг тухайн цаг хугацаанд нь байгууллагын төрийн сангийн данс болох 0020055*******9 тоот данс шилжүүлсэн. Энэ мөнгө нь өөр ямар нэгэн данс руу шилжүүлээгүй бөгөөд дансны хуулгыг хавсаргасан. Харин миний хаан банкны 56769596 тоот данс руу хийгдсэн шалгуулах шаардлагатай орлого нь зөвхөн миний өөрийн хувийн гүйлгээнүүд орсон, гарсан болно. Үүндээ манай байгууллагын ажилчдын төрсөн өдөр, хамт олны үйл ажиллагаа, шинэ жил, хандив туслалцаа гэх мэт төлбөрийг тухайн дансаар авч байсан ба энэ нь миний дансны хуулгаар нотлогдоно. Голомт банкны 340000366 тоот дансанд 202 оны 05 дугаар сарын 28-наас 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийг хүртэлх хугацааны орлого болох 25,236,500 төгрөгөөс 4,437,000 төгрөг нь бассейн үйлчлүүлэгчдийн орлого мөн болно. Харин бусад 0,799,500 төгрөг нь миний өөрийн хувийн орлого мөн болно. Мөн миний өөрийн дансны хуулга, баримтаар нотлогдоно. Би хүлээн зөвшөөрч байна. Би хохирол дээр ямар нэгэн маргаан байхгүй, би дансны хуулга шүүсэн баримтууд болон өөрийн гаргасан тайлбартай холбоотой баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж өгье. Мөн миний Голомт банкны 340547388 тоот дансанд орсон 200,000 төгрөгийн орлого дээр нэмж орсон орлогыг прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн байгаа. Тэгэхээр би 200,000 төгрөгийг өөртөө аваагүй юм. Харин зөрүү 8,560 төгрөгийн хохирлын зөрүүг хүлээн зөвшөөрч байна би нэмж төлөх болно” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Г*******ын яллагдагчаар өгсөн “...Би Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн нярваар 202 оны 03 дугаар сарын 0-ны өдөр томилогдож, ажилд орсон юм. Тэгээд намайг ажилд орсноос хойш буюу 202 оны 03 дугаар сарын 2-ний өдрөөс байгууллагын засварын ажил хийгдэж эхэлсэн юм. Тэгээд энэ үеэс миний Хаан банкны 556207493 тоот дансанд байгууллагын орлого орж ирсэн ба энэ үеэс би дансаар орж ирсэн мөнгийг засварын ажилд зарцуулсан юм. Би өөрийнхөө дансны хуулгыг авч, орлого зарлагын гүйлгээн дээр нэг бүрчлэн тулгалт хийхэд миний дансаар 202 оны 03 дугаар сарын 2-ний өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдөр буюу ажлаасаа гарсан хугацаа хүртэлх хугацаанд нийт 99,500,000 төгрөгийн орлого орсон ба үүнээс байгууллагатай хамааралтай орлого нь 73,638,650 төгрөг байна. Үүнээс би байгууллагад хийсэн засварын ажилд 7,837,400 төгрөгийн шилжүүлсэн мөн өөрийн дансны гүйлгээ болох 25,862,000 төгрөг нь миний өөрийн дансаараа гэр бүл, найз нөхөд, ах дүү нараас орсон орлого болон, тээврийн хэрэгсэл, болон мал борлуулсан орлого, мөн компьютерын тогтоом зарсан орлого, мөн Өвөрхангай Хархорин сумын зах дээр манай барааны лангуу байдаг тэрний бараа, материалын худалдан авалтын орлого, буяны хандивын орлого гэх мэт орлогууд байгаа би энэ талаар нэг бүрчлэн жагсаалтаар гаргасан байгаа. Би байгууллагын орлого болох нийт 73,638,650 төгрөгөөс 7,837,400 төгрөгийг байгууллагын засварын ажилд шилжүүлсэн үлдэгдэл 55,80,250 төгрөгийг би хувьдаа завшсан мөнгө байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би дансныхаа хуулгыг нэг бүрчлэн шүүхэд 2022 оны 0-р сарын 3-ны өдөр ,4*******,000 төгрөгийг 002005550******* гэсэн байгууллагын төрийн сангийн дансанд тушаасан байсан ба үүнийг өмнө хасаж тооцуулаагүй байсан. Ингээд үлдэгдэл 56,468,550 төгрөгийг би хувьдаа авсан болохоо авч, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Би дансны хуулга, түүн дээр тайлбар хийсэнтэй холбоотой 83 хуудас баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж, өгөх хүсэлтэй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хэлмээр байна. Тийм зүйл байхгүй ээ энэ бол зөвхөн миний өөрийн л хийсэн үйлдэл юм. Байгууллагын дарга Э.Миеэгомбо мэдээгүй, би энэ талаар хэлээгүй. Би тэр хүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 57-58 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Х*******гийн яллагдагчаар өгсөн “...Би санхүүгийн тайланд тусгагдсан шалгах шаардлагатай гэсэн мөнгөн гүйлгээнүүдийг өөрийн хаан банкны 5556335450 гэсэн дансны хуулгатай тулган орлого, зарлагын гүйлгээ нэг бүрээр шүүж үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 2-ний хооронд хийгдсэн нийт 36,594,66 төгрөгийн орлого орсон, зарлага нь 36,57,097 төгрөгийн зарлага гарсан байна. Уг мөнгөнөөс 5,530,500 төгрөг нь яг миний өөрийн мөнгө болон ээжийн найз Заяа гэж хүний зээлийн эргэн төлөлтийн мөнгө, мөн машин худалдан борлуулсны мөнгө, болон намайг угтагчаар ажиллаж байх хугацаанд бассейнаар үйлчлүүлж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс нь төлбөрийг миний данс руу шилжүүлж, улмаар би өөрийнхөө картаар байгууллагын пос машинаар уншуулж зарлага хийсэн гүйлгээ зэрэг байна. Харин шалгах шаардлага байгаа дээрх 2,69,500 төгрөгөөс миний өөрийн орлого болох 5,530,500 төгрөгийг хасаж тооцвол 6,089,000 төгрөг нь бассейн орлого байна. Мөн Голомт банкны *******0595054 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 3-наас 2022 оны 0 дугаар сарын 7-ны өдрийн хүртэлх хугацаанд нийт 0,363,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба энэ орлого нь миний цалингийн орлого, ээжийн наймааны мөнгө орж, гардаг байсан ба гадаад явах гэж виз мэдүүлэхээр дансаараа мөнгө оруулж, гаргаж байсан гүйлгээ зэрэг болно. Голомтын дансаар бассейн орлого 3 удаагийн 278.000 төгрөгийн орлого орсон байна. Ингээд нийт миний хаан банкны дансаар орсон 6,089,000 төгрөг дээр 278,000 төгрөгийн нэмж тооцоход 6,367,000 төгрөг болж байгаа бөгөөд мөн тайланд бассейн орлого гэсэн утгаар орсон гүйлгээ болох хаан банкны 5556335450 тоот дансны 6,893,500 төгрөг, Голомт банкны *******0595054 тоот дансаар орсон бассейн орлого болох 660,000 төгрөгийг нэмж тооцоход 3,920,500 төгрөгийг дансаараа авсан ба энэ мөнгөнөөс нярав Б.Г******* руу шилжүүлсэн 4,05,550 төгрөгийг хасаж тооцоход 9,84,950 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Би энэ хохирлын дүнг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг төлж барагдуулна. Би энэ дансны хуулга шүүсэн, өөрийн гаргасан тайлбар, бусад баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 54 тал/,

-Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн “Байгууллагын дотоод журам” / 3-р хх-ийн 239-249 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******, Д.У*******, Ш.Х******* нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн *******6, *******5, *******4 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4-р хх-ийн 205, 202, 94 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 62, 48, 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн -д Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар болох албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулахыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж үйлдсэн байхыг шаардана.

 

Прокуророос яллагдагч Б.Г******* нарт холбогдох хэргийг анх 2023 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тус шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 72 тоот захирамжид шүүгдэгч Б.Г******* нь ...хохирол төлбөрийг төлсөн, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж давж заалдах гомдол гаргасан байна.

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 642 дугаартай магадлалаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүх яллагдагч нарт холбогдох хэргийг дахин хүлээн авч яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг зарласан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******ын өмгөөлөгч А.Кадербек болон шүүгдэгч  Ш.Х*******гийн өмгөөлөгч   Л.Бурмаа нараас шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгдэгч Ш.Х******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэж тус газарт 9.32.950 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Г******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын нярваар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэж тус газарт

56.468.550 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэргийн зүйлчлэлд заасан үлэмж хэмжээний гэх хохирлын хэмжээнд таарахгүй байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай байна гэж  шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Х******* нь “…гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжинэ... гэж мэдүүлж оролцов.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч нар нь тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг /5хх-4,7,2 тал/ прокурорт гаргасан нөхцөл байдал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 642 дугаартай магадлалаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн байдал зэрэгт шүүх дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдалгүй, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй  гэж дүгнээд Ш.Х******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

шүүгдэгч Д.У******* нь “...Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын нярваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны 0 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 9.9.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Голомт банкны харилцах 340000366 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.9.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Г******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын нярваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 56.468.550 төгрөгийг 305 удаагийн үйлдлээр Хаан банкны өөрийн харилцах 556207493 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 56.468.550 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.Х******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагч /ресейпшн/-ээр ажиллах хугаца******* “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн 20 иргэдийн төлбөр болох нийт 9.32.950 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Хаан банкны харилцах 5556335450 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.32.950 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д үзлэг хийсэн тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06/549 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/608 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Солонгын мэдүүлэг, гэрч Т.Раднааханд, Ж.Нарантогтох нарын мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч ойлгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг прокурорт гаргасан шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нар нь орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт хохирол учруулах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.У******* нь “...Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын нярваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны 0 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 9.9.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Голомт банкны харилцах 340000366 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.9.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын нярваар ажиллах хугаца******* тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 202 оны дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 56.468.550 төгрөгийг 305 удаагийн үйлдлээр Хаан банкны өөрийн харилцах 556207493 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 56.468.550 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Х******* нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагч /ресейпшн/-ээр ажиллах хугаца******* “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, дүгээр зүйлийн .2 дэх заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2. дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны дүгээр сарын 0-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн 20 иргэдийн төлбөр болох нийт 9.32.950 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Хаан банкны харилцах 5556335450 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.32.950 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Х******* болон Б.Г******* нарын өмгөөлөгч нараас гаргасан байр суурь нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хүсэлт гэж дүгнэх үндэслэлгүй тул шүүгдэгч Ш.Х*******, Б.Г******* нарыг тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэл дээр маргасан, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч нарын Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт учруулсан хохирол нь үлэмж хэмжээний хохирлын дүнд таарахгүй байх тул цагаатгах үндэслэлтэй гэх өмгөөлөгч нарын дүгнэлтийг шүүх хүлээж авах хангалттай үндэслэл тогтоогдоогүй, өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгч эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн бол  642 дугаартай магадлалд гомдол гаргах эрх нээлттэй байсан болохыг дурдаж байна.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн дэх хэсгийн агуулгад нийцүүлэн биелүүлэх үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгч Б.Г******* нь тус байгууллагын дансанд ,4*******,000 /нэг сая дөрвөн зуун арван найман м*******/-н төгрөг илүү төлсөн байх тул Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газраас ,4*******,000 /нэг сая дөрвөн зуун арван найман м*******/-н төгрөг гаргуулан шүүгдэгч Б.Г*******т олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нар нь Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна /5-р хх-ийн 4, 7, 2 тал/.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У*******д 3,500 /гурван м******* таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун м*******/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Г*******д 3,700 /гурван м******* долоон зуу/н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 /гурван сая долоон зуун м*******/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Х*******д 3,200 /гурван м******* хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун м*******/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3,500 /гурван м******* таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун м*******/-н төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3,700 /гурван м******* долоон зуу/н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 /гурван сая долоон зуун м*******/-н төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3,200 /гурван м******* хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун м*******/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г*******, Б.У******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ш.Х*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

. Шүүгдэгч Хатиган овогт Д******* У*******,  түшээт хан овогт Б Г*******,  Хиад боржигин овогт Ш Х******* нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3,500 /гурван м******* таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун м*******/-н төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3,700 /гурван м******* долоон зуу/н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 /гурван сая долоон зуун м*******/-н төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ш.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3,200 /гурван м******* хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун м*******/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд сайн дураар төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нарт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.У*******, Б.Г*******, Ш.Х******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт учруулсан хохирлыг төлсөн болохыг  тус тус дурдсугай.

 

6. Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газраас ,4*******,000 /нэг сая дөрвөн зуун арван найман м*******/-н төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Г*******т олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Уянгын эзэмшлийн эзэмшлийн Y220608254 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болон Б. Г*******, Ш.Х******* нарын тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан Нийслэлийн Прокурорын Газрын прокурорын зөвшөөрөл, эрхийн актыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г*******, Б.У******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ш.Х*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ