| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/00929/И |
| Дугаар | 1001 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 1001
| 2020 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2020/01001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 12-ны өдөр иргэн С.Энь машин авах гэсэн юм. 2,500,000 төгрөг зээлээч гэсний дагуу Ш.Г нь хариуцагчтай аман тохиролцоо хийж зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлсэн байдаг. Хариуцагч тухайн үедээ орой өгье гэсэн байдаг ч ямар нэгэн мөнгө өгсөн зүйл байдаггүй. Ингээд 2016 оны 12 сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг Ш.Г-ийндансад хийсэн. Өнөөдрийг хүртэл өөр ямар нэгэн хэмжээгээр мөнгө өгсөн тохиолдол байдаггүй. Ийд хариуцагч С.Э-ээс2,450,000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөг л авсан гэх мэтээр маргаж байсан ч өдий болтол тэр талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн шүүх хуралдаанд ч оролцдоггүй, худлаа яриад яваад байдаг. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч С.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,450,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч С.Э-д2016 оны 12 сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлж, зээл олгосон талаар баримт үлдсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2,500,000 төгрөг зээлж аваагүй, 500,000 төгрөг зээсэн, 50,000 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Зохигч 2019 оны 05 дугаар сарын 29-ний өрийн шүүх хуралдаанд зээл олгосон баримтад зурагдсан хариуцагчийн гарын үсгийг хариуцагч С.Эзурсан тухайд маргаагүй боловч 2,500,000 гэж бичсэн бичвэр засварлагдсан тухайд маргасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн хүсэлтээр шүүхээс уг бичвэрт шинжээч томилсон байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 1. Шинжилгээнд ирүүлсэн 182х122 мм хэмжээтэй дөрвөлжин шугамтай цаасан дээр бичигдсэн шинжилж буй гар бичвэр шинжилгээн тэнцэнэ.2. Шинжилгээнд илүүлсэн 182х122мм хэмжээтэй дөрвөлжин шугамтай цаасны зүүн дээд буланд бичигдсэн шинжилж буй цифр бүхий гар бичвэрийг хөх өнгийн бичгийн хэрэгслээр 2500000 гэж бичигдсэн тоон дээр хар өнгийн бичгийн хэрэгслээр 250000 гэж давхарлан засварлаж бичсэн байна. гэжээ.
Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж дахин шинжээч томилсон боловч хариуцагч шүүхэд шинжилгээ явуулах боломжоор хангаж бичгийн хэвийн чөлөөт болон албадан загвар зэргийг өгөөгүйгээр дахин шинжилгээ хийх боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч 2,500,000 төгрөгийг аваагүй талаар өөрийн тайлбар болон татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-т заасны дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх учир хариуцагч зээлсэн 2,4500,000 төгрөг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Иймд хариуцагч С.Э-ээс2,450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Гд олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн байх боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Э-ээс2,450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г-гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,150 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Э-с 54,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР