Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/774

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б., Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт гийн , ******* овогт *******гийн ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205022110402 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:УС*******/, ******* овогт *******гийн *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 3, эх, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 4*******, Хайрханы 9 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:УШ*******/, овогт гийн .

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б., Э.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд виндов” үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах “Монгол цонх” ХХК-ийн ажлын байрны үүдний хаалганы шил, үүдний танхимын хүрээ, хаалга, хаалганы хүрээ /кроп/, хаалганы хажуу хананы плита, танилцуулгын самбарын хүрээ, таазны гэрэл, агуулахын өрөөний цоож, суурин компьютерын дэлгэц, цахилгаан тень, хогийн сав, түшлэгтэй сандал зэрэг эд хөрөнгийг эвдэж устган нийт 705,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б., Э.******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Монгол цонх” ХХК-ийн байранд би түрээсээр баар ажиллуулдаг байсан бөгөөд түрээсийн гэрээний маргаанаас болж ийм асуудал болсон. Хохирогчид учирсан хохирлыг дансаар шилжүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

Гурав: Эрүүгийн 2205022110402  дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дэх тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 40-44 дэх тал)

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...03:31 цагт гаднаас Э.*******, Б., Б. нар цувран орж ирж, Э.******* баруун хөлөөрөө оффисын цагаан өнгийн хаалгыг өшиглөж хаалганы доод дунд хэсэгт цөмлөж байв. Баруун гараараа хаалганы дунд дээд хэсэгт цохиж цөмлөж эвдэж байв. Э.******* хөлөөрөө хаалга руу хийж , хоёр 2 талаас нь татаж байна...Б. эргэн очиж оффисын цагаан өнгийн хаалгыг зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөх үед араас нь Э.******* очиж дахиж өшиглөж байна. Э.******* оффисын хажуугийн агуулахын хаалга, хана орчим руу хөлөөрөө өшиглөж байна. Э.******* барилгын Э.******* барилгын үүд рүү очиж баруун тохой гараараа цохиж үүдний хаалганы шилийг хагалж байна. 03:32 цагт Б. оффисын цагаан өнгийн хаалгыг баруун гар тохой хэсгээрээ 1 удаа цохиж хаалганы бариулаас угзарч татах үед хаалга онгойж хаалгыг хөлөөрөө өшиглөж байна. , *******, нар хэсэг байж байгаад үүд рүү явахдаа хаалгыг савж хааж түлхэж хаалганы хоропоос дотогш самбарыг хааж орхиод үүдээр гарч явж байна...Э.******* орж ирж баруун гартаа пивоны шил барьчихсан цагаан өнгийн даавуугаар ороочихсон, зүүн гараараа оффисын хаалгыг цохиж цааш түлхэж баруун хөлөөрөө жийж өшиглөж, мөрөөрөө түлхэж хаалганы самбарыг дотогш эвдэж түлхээд 04:18:28 цагт өрөө рүү нэвтэрч оров. Энэ үед араас нь  орж ирж 04:18:31 цагт оффисын өрөөнд орж 04:18:40 цагт Э.*******г өрөөнөөс гаргаж ирж хаалгыг хааж байна. Коридор хэсэгт Б., Э.*******, Б. нар зогсож, Э.******* хамгаалагчийн сандал дээр сууж барьж байсан шилтэй пиво уусан байдалтай, Б. үүд хэсэгт 2 эрэгтэй хүний хамт зогсож байхад, , Э.******* нар гарч тэдэн дээр очиж байна...Э.******* фудволка тайлж ширээн дээр тавиад оффисын хаалганы самбар руу ойртож 1 удаа хөлөөрөө жийж, үүд хэсэг рүү алхаж байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 50-58 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “2022 оны 02 дугаар сарын сүүлээр Б.тэй уулзаж танайх цаг хэтрүүлдэг асуудал, цагдаагийн байгууллагад байнга дуудлага ирдэг асуудал, цаг хэтрүүлсэнтэй холбоотой торгуулийн асуудлуудаа шийд гэж анхааруулсан. Гэтэл нэг эмэгтэй хүрч ирж надтай уулзаад танай 2 давхрын баарыг чинь 15 сая төгрөгөөр 6 сараар нь урьдчилж мөнгийг нь өгөөд түрээсэлье гэхээр нь би оруулж үзүүлсэн. Үүний дараа Б. орж ирээд та баараа өөр хүнд түрээслэх гэж байгаа юм уу гэхээр нь би өмнөх гэрээ чинь орой 22 цаг хүртэл ажиллаж байх үеийн гэрээ, сая 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/176 дугаар захирамжаар өглөөний 05 цаг хүртэл ажиллах болсон. Тийм учраас өөр хүмүүс сонирхож байна гэж хэлсэн чинь өөрөө за 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сая төгрөгөөр түрээслүүлж байгаад 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 13 сая төгрөгийн түрээс өгье гэж гуйхаар нь би зөвшөөрөөд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.тэй 22/301 дугаартай гэрээ байгуулсан, гэрээ нь надад байгаа. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай компанийн объектыг бүхэлд нь түрээслэхээр тохиролцсон учраас тухайн өдөр бүх түрээслэгч нартаа мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дараа Б.тэй уулзаад бид нар компанийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бүхэлд нь түрээслүүлэхээр болсон, бид мэдэгдэл дээрээ 3 янзын боломж олгож байна гэж хэлээд мэдэгдлийн нөхцөлүүдээ танилцуулсан. Б. ч хүлээн зөвшөөрөөд тэгвэл ядаж 1 сар ажиллая гэхээр нь би тэгээ сар ажил ах нь гэрээгээ зөрчихгүй гэрээн дээр 30 хоног гэж байгаа 30 хоног ажиллаад гар гэж хэлээд тохирчихсон байсан. Түүнээс хойш байнгын цаг хэтрүүлэн өглөө 08, 09 цаг хүртэл ажиллаад байхаар нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шаардах хуудас хүргүүлсэн, Б. өөрөө хүлээж авсан байсан. Үүнээс хойш тэй уулзалдаагүй байтал 2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Б., *******, зохион байгуулагч нар ирээд манай компанийн 1 давхарт байрлах оффисын хаалга, мөн объектын төв хаалганы шилийг хага цохиж, оффисын өрөөнд ******* орж 5-6 минут болсон. Энэ хугацаандаа оффисын өрөөнд байсан компьютер болон бусад зүйлийг эвдэж сүйтгэсэн байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.ийн гэрчээр өгсөн: “Би хувиараа барилгын засварын ажил хийдэг ба 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс “Монгол цонх” групп ХХК-тай гэрээ байгуулж тухайн компанийн барилгын гадна фасад, гэрэлтүүлэг, зогсоол хэсгийг засварлаж байсан. Манай ажил хийж байсан хүмүүс “Монгол цонх” групп ХХК-ний 5 давхарт сул өрөөнд нь байрлан ажилладаг байсан би өөрөө ирэн очин ажлаа хариуцаад хийлгэдэг байсан. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 06 цагт вагоноор ирж байгаа хүн тосох ажилтай байсан учраас 05 цагт “Монгол цонх” групп ХХК-ний барилга дээр очиж складнаас багаж, хэрэгсэл авах зорилгоор зогсоол дээр машинтай ирж зогсоод хаалга руу нь харсан чинь үүдний хоёр тийш онгойдог хаалганы шил нь хагарчихсан байхаар нь явж очоод хагарсан шилийг нь шүүрдэж байсан хамгаалагчаас энийг хэн хагалсан бэ гэж асуухад хамгаалагч хагалсан хүмүүс нь гадаа үүдэнд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа үүдэнд сууж байсан 3 залуу дээр очоод хэн энэ цонхыг хагалсан юм гэсэн чинь саравчтай малгай өмссөн байсан залуу би хагалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад -ын гэрчээр өгсөн: “Би Анд Гал Ивээл” ХХК-нд зөөгчөөр ажилладаг бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө манай компанийн түрээсэлж байгаа “Монгол ” ХХК-ний барилгын үүдний хэсэгт хамгаалагчаар ажиллах байсан хүн нь согтуу байсан учраас намайг Нараа гэж залуугийн хамт үүдэнд хамгаалагч, жижүүрээр хоно гэсэн. Ингээд би орой 18-19 цагаас хойш жижүүрээр ажиллаж байгаад шөнө Номин-Эрдэнэд хүргэж өгчхөөд буцаад ирсэн чинь үүдэнд 2 согтуу залуу манай барилгын үүдний хаалганы шилийг хагалчихсан байсан. Тэгээд надтай маргалдаад зодох гээд байсан. Дотор орж ирээд харсан чинь “Монгол ” ХХК-ний оффисын хаалгыг бас эвдсэн байсан. Хоёр хогийн сав байдгийн нэгийг нь цохиод хонхойлгосон, рестораны танилцуулгын самбарын хүрээ, ирмэг хэсгийг эвдсэн мөн танилцуулгын самбарын баруун хананы гоёлын хүрээний хэсгийг салгасан байсан. Оффисын өрөөний хажуу талын хүрэн өнгийн хаалгатай агуулахын өрөөний хаалга нь бол онгорхой байсан тэндээс ямар зүйл эвдэрсэн эсэхийг анзаараагүй. Оффисын өрөөний хаалгыг сүүлд нь тэр хоёр залуу өшиглөөд нэмж эвдээд хаалгыг нь цааш нь налуулаад унагаасан. Би хамт байсан Нараа гээд залуутай доошоо караоке руу орчхоод гарч ирэхэд тэд нар үүдэнд байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ийн гэрчээр өгсөн: “..., ******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд бид гурав үүдээр ороод дээшээ гарах гэж байтал ******* ах “Монгол ” групп ХХК-ийн оффисын өрөөний хаалгыг цохиж, өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод татаж авсан чинь зөрөөд ах очиж бас хаалгыг цохиж эвдсэн. ******* ах үүдний шилэн хаалгыг гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь би очоод татсан...******* ах хогийн савыг хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Харин оффисын өрөөний хажууд байрлах өрөөний хаалгыг түлхэхэд онгойсон ба тэр өрөөнд хэн ч ороогүй. Тухайн өрөөний хаалгыг унждаг жижиг хятад цоожоор цоожилсон байсан ба ******* ах түлхсэн чинь тэр цоож нь салаагүй хаалганы даруулга төмрийг тогтоосон шүрүп нь сугараад тэр хаалга онгойсон юм. Түүнээс өмнө бол тэр хаалга нь онгорхой байж байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал)   

 8. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 145-151 дэх тал)

 9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ий яллагдагчаар өгсөн: “Би өмнө нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн, өмнө нь өгсөн мэдүүлэг дээр би үйлдсэн гэмт хэргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 214 дэх тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******гийн яллагдагчаар өгсөн: “Би өмнө гэрчээр хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн ба тухайн мэдүүлгүүд дээр өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож ухаарсан. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 221 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Б., Э.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд виндов” үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах “Монгол ” ХХК-ийн ажлын байрны үүдний хаалганы шил, үүдний танхимын хүрээ, хаалга, хаалганы хүрээ /кроп/, хаалганы хажуу хананы плита, танилцуулгын самбарын хүрээ, таазны гэрэл, агуулахын өрөөний цоож, суурин компьютерын дэлгэц, цахилгаан тень, хогийн сав, түшлэгтэй сандал зэрэг эд хөрөнгийг цохиж, өшиглөж эвдэж устган нийт 705.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дэх тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 40-44 дэх тал), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 50-58 дахь тал), ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Б., *******, зохион байгуулагч нар ирээд манай компанийн 1 давхарт байрлах оффисын хаалга, мөн объектын төв хаалганы шилийг хага цохиж, оффисын өрөөнд ******* орж 5-6 минут болсон. Энэ хугацаандаа оффисын өрөөнд байсан компьютер болон бусад зүйлийг эвдэж сүйтгэсэн байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал), Н.ийн гэрчээр өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 06 цагт вагоноор ирж байгаа хүн тосох ажилтай байсан учраас 05 цагт “Монгол цонх” групп ХХК-ний барилга дээр очиж складнаас багаж, хэрэгсэл авах зорилгоор зогсоол дээр машинтай ирж зогсоод хаалга руу нь харсан чинь үүдний хоёр тийш онгойдог хаалганы шил нь хагарчихсан байхаар нь явж очоод хагарсан шилийг нь шүүрдэж байсан хамгаалагчаас энийг хэн хагалсан бэ гэж асуухад хамгаалагч хагалсан хүмүүс нь гадаа үүдэнд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа үүдэнд сууж байсан 3 залуу дээр очоод хэн энэ цонхыг хагалсан юм гэсэн чинь саравчтай малгай өмссөн байсан залуу би хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал), -ын гэрчээр өгсөн: “...2 согтуу залуу манай барилгын үүдний хаалганы шилийг хагалчихсан байсан. Тэгээд надтай маргалдаад зодох гээд байсан. Дотор орж ирээд харсан чинь “Монгол ” ХХК-ний оффисын хаалгыг бас эвдсэн байсан. Хоёр хогийн сав байдгийн нэгийг нь цохиод хонхойлгосон, рестораны танилцуулгын самбарын хүрээ, ирмэг хэсгийг эвдсэн мөн танилцуулгын самбарын баруун хананы гоёлын хүрээний хэсгийг салгасан байсан. Оффисын өрөөний хажуу талын хүрэн өнгийн хаалгатай агуулахын өрөөний хаалга нь бол онгорхой байсан тэндээс ямар зүйл эвдэрсэн эсэхийг анзаараагүй. Оффисын өрөөний хаалгыг сүүлд нь тэр хоёр залуу өшиглөөд нэмж эвдээд хаалгыг нь цааш нь налуулаад унагаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал), Б.ийн гэрчээр өгсөн: “..., ******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд бид гурав үүдээр ороод дээшээ гарах гэж байтал ******* ах “Монгол ” групп ХХК-ийн оффисын өрөөний хаалгыг цохиж, өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод татаж авсан чинь зөрөөд ах очиж бас хаалгыг цохиж эвдсэн. ******* ах үүдний шилэн хаалгыг гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь би очоод татсан...******* ах хогийн савыг хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Харин оффисын өрөөний хажууд байрлах өрөөний хаалгыг түлхэхэд онгойсон ба тэр өрөөнд хэн ч ороогүй. Тухайн өрөөний хаалгыг унждаг жижиг хятад цоожоор цоожилсон байсан ба ******* ах түлхсэн чинь тэр цоож нь салаагүй хаалганы даруулга төмрийг тогтоосон шүрүп нь сугараад тэр хаалга онгойсон юм. Түүнээс өмнө бол тэр хаалга нь онгорхой байж байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 145-151 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн хохирогчийн эд хөрөнгийн үнэлгээнд нэрлэн заасан 705.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгч Б., Э.******* нарын архидан согтуурсан үйлдлийн улмаас үүссэн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Шүүгдэгч Б., Э.******* нарын дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч Б., Э.******* нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б., Э.******* нарыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хэргийн хохирогч ын эд хөрөнгөд учирсан 705.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б., Э.******* нар нь нөхөн төлсөн талаар хохирогч нь хяналтын прокурорт мэдэгдсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл болон гэрчийн мэдүүлэгт дурдсанаар Б., Э.******* нар нь  гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон байхад хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил мөн боловч тэдгээрийн гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б., Э.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Б., Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б., Э.******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б., Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. 

Хэрэгт Б., Э.******* нар бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1. овогт гийн , ******* овогт *******гийн ******* нарыг бүлэглэн  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Б., Э.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б., Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Б., Э.******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай. 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ