Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/671

 

2023          08            21                                               2023/ШЦТ/671

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч Д.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Д******* Т*******т холбогдох эрүүгийн 2205036131341 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт Д******* Т******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Т******* нь “2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр сургуулийн 6а анги дотор “хүүхдийг минь зодлоо” гэх шалтгаанаар биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болох 11 настай М.Т*******ийн нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  Д.Т******* нь “2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр сургуулийн 6а анги дотор “хүүхдийг минь зодлоо” гэх шалтгаанаар биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болох 11 настай М.Т*******ийн нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******ийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг,

2205036131341 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч М.Т*******ийн өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр манай хичээл өдөр 13 цаг минутаас ордог. Хичээл орохоос өмнө би ахдаа гэрийн түлхүүр өгөх гээд сургуулийн хажууд зогсож байсан чинь манай ангийн С гэдэг хүүхэд таарсан. Тэгээд намайг түлхүүрээ ахдаа өгөөд эргээд хартал С хар , хар гээд байсан. Тэгэхээр нь би найзууд хоорондоо тоглооомоор ноцолдож тоголдог шиг зөөлхөн цохисон. С инээгээд бид хоёр хамтдаа хичээл руугаа орсон. 15 цаг 05 минутад их завсарлагаагаар эрэгтэйчүүдийн жорлон дотор С над руу цаасны хайч гаргаж ирээд миний биед хүргэхгүйгээр тулгаад байсан. Тэр үед хүүхүүд Сг болиоч анги руу ор гэж хэлсэн. Тэгээд ангид ороод сууж байсан чинь манай ангийн хэдэн хүүхэд болсон асуудлын талаар ярьсан чинь С гэнэт уйлаад наад Т******* чинь өглөө ахтайгаа нийлээд намайг зодсон, ер нь байнга ахтайгаа нийлж зоддог гэж хэлсэн. Хичээл тараад ангийн багш Сг авах гээд эгч нь ирэхээр нь танай дүү чинь хүүхэд рүү мэс тулгасан байна гэж хэлсэн. Тэрийн нь би ангийн урд байхдаа сонссон. Тэгээд маргааш нь намайг эхний цагийн хичээл дээр сууж байхад гэнэт танихгүй эгч ангид орж ирээд Т******* хаана байна гэж хэлээд орилсон. Тэгэхээр нь гараа өргөсөн чинь шууд над руу хүрч ирээд намайг алгадаад авсан. Тэгсэн чинь хичээл орж байсан Б багш болиоч, юун хүн бэ гэсэн чинь “чи дуугай бай, хөдөлбөл ална шүү” гэж багшийг сүрдүүлсэн. Тэгээд тэр эгч намайг алгадаад гэдэс рүү элэгдээд, намайг заамдаад хоолойг боосон. Тэгж байгаад тэр эгч өөрөө уйлаад унасан. Тэгээд чи эмэгтэй хүн уйлуулдаг ямар хөгийн хүүхэд вэ гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У.Бгийн гэрчээр өгсөн “...Би дүгээр сургуулийн 6 дугаар ангид 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хичээл орж байсан. Гэнэт хаалга савагдаад гүйсэн байдалтай нэг эгч орж ирээд Т*******өө хаана бйана гээд орилоод ороод ирсэн. Т******* суудлаасаа босоогүй байхад тэр эгч барьж аваад гараараа цамцнаас нь бариад сэгсрээд байсан. Би та болиоч дээ хүүхэд зодож болохгүй, эцэг эхийг нь дуудаад ярилцаад үзээч дээ гэсэн. Тэр эгч чи хөдлөөд үзээрэй, дахиад дуугараад үзээрэй, та нар дуугүй бай, хөдлөх юм бол ална шүү, багшаа чамайг хөдөлбөл ална шүү гээд байсан болохоор би айгаад хөдөлж чадаагүй. Тэр эгч үнэхээр аймар байдалтай хоолой нь дээд цэгтээ тулаад орилоод байсан. Би анх удаагаа тийм байдалд орж үзсэн. Би өөрөө ч үнэхээр айсан. Би багшийн ширээний араас хөдөлж чадаагүй, намайг хөдлөх юм бол Т*******ийг ална гээд байсан болохоор үнэхээр хөдлөөгүй. Т*******ийг гараараа толгой руу хэд хэдэн удаа зөндөө их цохисон. Элэг рүү нь гараараа 1 удаа, миний хүүхэд эндээ өвддөг гээд зүрх рүү нь гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа мөн хоолойноос нь заамдаж байгаад чичлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1*******78 дугаартай шинжээчийн “М.Т*******ийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-28 тал/                                                                                                                                                               

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 91 тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 92 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 93 тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 96 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг мөн хохирогч нь бага насны хүүхэд байхыг шаардана.

 

Шүүгдэгч Д.Т******* нь хохирогч М.Т*******ийн биед “тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт” бүхий гэмтлийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдэж учруулсан болох нь хэргийн 32-33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1*******78 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1*******78 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

20******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 1*******78 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т*******ийн  “2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр сургуулийн 6а анги дотор “хүүхдийг минь зодлоо” гэх шалтгаанаар биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болох 11 настай М.Т*******ийн нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн шинжийг  хангаж байх тул түүнийг гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Насанд хүрээгүй хохирогч М.Т******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Алтанцэцэг нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т*******ийг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Т******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Т*******т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-тэй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Т*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин т******* болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Т*******т 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Д.Т*******т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж мэдэгдсүгэй.

 

5. Д.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин т******* болтол Д.Т*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ