Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/682

 

    2023          08           23                                   2023/ШЦТ/682

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго

Шүүгдэгч: Д.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Захирагч овогт Д******* Х*******т холбогдох 2305000001375 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Захирагч овогт Д******* Х******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Х******* нь “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Х******* эр эмийн хардалтаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн сэртэнгийн ташуу хугарал, зүүн хацар, эрүү, баруун бугалга, баруун дал, суганы ар хэсэг, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу сарвуу, долоовор хуруу, хэвлийн ар, баруун, зүүн хажуу хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Х******* нь “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Х******* эр эмийн хардалтаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн сэртэнгийн ташуу хугарал, зүүн хацар, эрүү, баруун бугалга, баруун дал, суганы ар хэсэг, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу сарвуу, долоовор хуруу, хэвлийн ар, баруун, зүүн хажуу хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000001375 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Х******* хохирогчоор өгсөн “...Манай нөхөр Д.Х******* 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 10 жилийн ангийхантайгаа уулзана гэж гарч яваад ирэхдээ гар утас болон цүнхээ алга болгочихсон шөнө ирээд унтсан. Өглөө нь 6 цагийн үед “чи яагаад охиноо түлхээд байгаа юм. Чи яг юу юм бэ” гэж хэлээд намайг хэвтэж байхад миний баруун болон зүүн булчин хэсэгт 50-60 удаа гараа атгаж байгаад цохиж гэмтээсэн. Тэгээд намайг дөрвөн хөллөөд суу гэж хэлээд хананд шахаж байгаад миний нуруу хэсэгт 20 орчим удаа цохиж байснаа “чи зодуулаад сурчихсан янхан байна” гэж хэлээд нүүрлүү буюу зүүн хацар хэсэгт 5 удаа баруун гараараа алгадахаар нь би цагдаа дуудлаа гэхэд гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э******* гэрчээр өгсөн “...Миний охин Г.Х Х*******тай гэр бүл болоод 10 жил болж байгаа бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй. Би тэр хоёртой хамт амьдардаггүй. Охин маань Х*******т зодуулсан гэж хэлж байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын үед байхаа 2 хүүхдээ дагуулаад манайд ирж 3 хоног байж байгаад буцаад гэрлүүгээ явж байсан. Тухайн үед юу болсон талаар би мэдэхгүй. Харин саяхан зуслан дээрээ байж байхад Х******* Х******* үүрийн 6 цагаас 9 цаг хүртэл зодсон гэж сонссон. Х******* өөрийнхөө гар утсаа гадуур архи ууж яваад хаячихаад Х******* буруутай гээд зодсон юм билээ. Манай бага охин А Х******* нөхөртөө зодуулсныг нь сонсоод эгчийнхээ гэрт очиж дагуулаад манай гэрт хамт хүрээд ирсэн. Х манай гэрт ирэхдээ арай ядан хөл дээрээ явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай “Г.Х******* биед бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн сэртэнгийн ташуу хугарал, зүүн хацар, эрүү, баруун бугалга, баруун дал, суганы ар хэсэг, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу, сарвуу, долоовор хуруу, хэвлийн ар, баруун, зүүн хажуу хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Х*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Х******* нь “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Х******* эр эмийн хардалтаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн сэртэнгийн ташуу хугарал, зүүн хацар, эрүү, баруун бугалга, баруун дал, суганы ар хэсэг, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу сарвуу, долоовор хуруу, хэвлийн ар, баруун, зүүн хажуу хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Д.Х*******ын мэдүүлэг, хохирогч Г.Х******* мэдүүлэг, гэрч Б.Э******* мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Д.Х******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Х*******ын “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Х******* эр эмийн хардалтаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн сэртэнгийн ташуу хугарал, зүүн хацар, эрүү, баруун бугалга, баруун дал, суганы ар хэсэг, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу сарвуу, долоовор хуруу, хэвлийн ар, баруун, зүүн хажуу хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Х*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хамаарч байх хэдий ч шүүгдэгч Д.Х******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Х******* урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн дарамтад байлгаж байгаагүй гэх тайлбарыг шүүгдэгч болон улсын яллагч гаргаж байх тул хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.Х******* нь хохирогч Г.Хд төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Х******* нь “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Х******* эр эмийн хардалтаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн сэртэнгийн ташуу хугарал, зүүн хацар, эрүү, баруун бугалга, баруун дал, суганы ар хэсэг, зүүн дал, мөр, зүүн бугалга, шуу сарвуу, долоовор хуруу, хэвлийн ар, баруун, зүүн хажуу хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Д.Х*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Д.Х******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 60 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Д.Х*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Х*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Х*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Захирагч овогт Д******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х*******ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Х*******т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Х*******т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Шүүгдэгч Д.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ