Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/683

 

2023            08           23                                  2023/ШЦТ/683

 

                                                       

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч Г.Энэрэл,

Шүүгдэгч Ц.Э*******,

Хохирогч Э.А******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Ц******* Э*******т холбогдох эрүүгийн 2305000000952 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *******982 оны *******2 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой түлш” ХХК-д савлагааны машинч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, Толгойт ******* гудамж, 3*******а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* байр, тоотод түр оршин суудаг, урьд

            Увс аймгийн Сум дундын шүүхийн 200******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгож шийтгэсэн,

            Х******* овогт Ц******* Э******* /РД:ОЖ82*******225*******3/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Ц.Э******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Э.А*******ын М.Банкны зээлийн аппилкейшний нэр, нууц кодыг ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******5 цагийн орчимд Баянгол дүүргийн *******3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа *******,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны дугаартай дансаар, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******3 дугаар хороо, 2 дугаар байр *******-*******0 тоотод байхдаа *******,500,000 төгрөгийг төрсөн дүү Ц.Жийн Хаан банкны дугаарын данс руу тус тус шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Э******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Э.А*******ын М.Банкны зээлийн аппликейшний нэр, нууц кодыг ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******5 цагийн орчимд Баянгол дүүргийн *******3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа *******,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны дугаартай дансаар, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******3 дугаар хороо, 2 дугаар байр *******-*******0 тоотод байхдаа *******,500,000 төгрөгийг төрсөн дүү Ц.Жийн Хаан банкны дугаарын данс руу тус тус шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э*******ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000000952 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.А*******ын хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хамт ажилладаг Э*******тай хамт Баянгол дүүргийн *******3 дугаар хороо, И-мартын хажууд явж байсан. Э******* би гар утсаа 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа “чи надад тус бол 300,000 төгрөг зээлчих” гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Харин Э******* мөнгө зээлэх арга байна М.Банкнаас зээл авч болно, чи бүртгүүлчих гээд намайг бүртгүүлж өгөөд чамд 6 сая төгрөг гарах боломжтой юм байна гэж надад хэлсэн. Миний өөрийн гар утас Хятад гар утас байсан болохоор М.Банкны аппликейшн татаж болохгүй байсан. Харин Э*******ын гар утсан дээр М.Банкны аппликейшн байсан. Тэгээд Э******* бид хоёр хамт байж байгаад миний нэр дээр Э*******ын гар утсан дээр М.Банкны аппликейшн нээж орсон, би нууц үг, кодыг Э*******ын хамт хийсэн. *******,230,000 төгрөгийн зээлийг өөрийн Хас банкны данс руу хийж өгсөн. Тэгээд бид хоёр салсан. Харин миний гар утсанд 2 хоног 4 оронтой код ирээд байсан. Би яахаараа ийм код ирээд байна гэж гайхсан. Маршааг нь цалин буусан. Би М.Банкнаас авсан зээлээ төлөх гэсэн чинь миний нэр дээр нэмж *******,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******,500,000 төгрөгөөр нэг удаа зээл гарсан байсан. Уг *******,500,000 төгрөгийг шууд Ц.Ж гэсэн нэртэй дугаартай данс руу шилжүүлсэн байсан. Би гайхаад Э*******аас чи яагаад миний нэр дээр М.Банкнаас зээл авсан бэ гэж асуусан чинь Э******* “тийм, би чиний нууц код, нэрээр чинь дахин ороод 2,500,000 төгрөгийн зээл авсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Жийн гэрчээр өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Э******* ахаас нөгөө хүн надаас зээлсэн мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Миний Хаан банкны дугаартай данс руу *******,500,000 төгрөг шилжүүлж хийсэн, гүйлгээний утга нь А*******аас илгээв гэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******3 тал/,

 

“М банк” ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 04/**************47 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 26-28 тал/,

 

Ц.Э*******ын Хас банкны дугаартай дансны хуулга /хх-ийн 29 тал/,

“М банк” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, , дугаартай цахим зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 74-90 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******8 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн *******7 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Э*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч Ц.Э******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Э.А*******ын М.Банкны зээлийн аппликейшний нэр, нууц кодыг ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******5 цагийн орчимд Баянгол дүүргийн *******3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа *******,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны дугаартай дансаар, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******3 дугаар хороо, 2 дугаар байр *******-*******0 тоотод байхдаа *******,500,000 төгрөгийг төрсөн дүү Ц.Жийн Хаан банкны дугаарын данс руу тус тус шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан...”  болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Ц.Жийн мэдүүлэг, М банк ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 04/**************47 дугаартай албан бичиг, шүүгдэгчийн дансны хуулга, хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, цахим зээлийн гэрээний хуулбарууд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.           

 

Шүүгдэгч Ц.Э******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Э******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Э.А*******ын М.Банкны зээлийн аппликейшний нэр, нууц кодыг ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******5 цагийн орчимд Баянгол дүүргийн *******3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа *******,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны дугаартай дансаар, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******3 дугаар хороо, 2 дугаар байр *******-*******0 тоотод байхдаа *******,500,000 төгрөгийг төрсөн дүү Ц.Жийн Хаан банкны дугаарын данс руу тус тус шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Э*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ц.Э*******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Э.А*******т 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг хохирол учирсан ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Э*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Э.А*******т олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Э******* нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч Ц.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч Ц.Э*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

*******. Шүүгдэгч Х******* овогт Ц******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э*******ыг ******* /нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан  дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Э*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ц.Э*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Э.А*******т олгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.*******, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ